Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 492

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 01 өдөр                                        Дугаар 139/ШШ2020/00492                                                    Сайнцагаан сум

 

 

Нэхэмжлэлийн  шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У би Ж ХХК-ий нэхэмжлэлтэй, Д  аймгийн Э  сумын  -р баг, Д     овогт Ёгийн Э /ЗП /-д холбогдох 170800 /нэг зуун далан мянга найман зуун / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00465/И индекстэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж ХХК нь  Ё.Этай 2019 оны 05 сарын 17-ны өдөр хувь хэрэглэгчид үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх 3076059 тоот гэрээ байгуулан 98140484 дугаарын хэрэглэгч болсон. Ё.Э нь өнөөдрийн байдлаар  2019 оны 06 сарын ярианы төлбөрт 113850 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Ярианы төлбөрөө төлж барагдуулах талаар  удаа дараа утсаар мэдэгдэж байсан боловч  одоог хүртэл  төлбөрөө төлж барагдуулаагүй  болно. Иймд 3076059 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл  төлбөрт 113850 төгрөг, алданги 56950 төгрөг нийт 170800 төгрөгийг иргэн Ё.Эаас гаргуулж нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Ж” ХХК-ий нэхэмжлэлтэй Ё.Эад холбогдох хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч төлбөр төлсөн болно. Иймд нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Ж ХХК нь Ё.Эаас  дараа төлбөрт хэрэглээний төлбөрийн үлдэгдэл 113850 төгрөг, алданги 56950 төгрөг нийт 170800 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ё.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 170800 төгрөгийг бүрэн төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

          Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5774 /таван мянга долоон зуун далан дөрвөн/ төгрөгөөс 2887 / хоёр мянга найман зуун наян долоон / төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 2887 / хоёр мянга найман зуун наян долоон /, хариуцагч Ё.Эаас  2887 / хоёр мянга найман зуун наян долоон / төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар  зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч Д овогт Ёгийн Э /ЗП/ нь Ж  ХХК–д 170800  /нэг зуун далан мянга найман зуун / төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5774 /таван мянга долоон зуун далан дөрвөн/ төгрөгөөс 2887 / хоёр мянга найман зуун наян долоон / төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 2887 / хоёр мянга найман зуун наян долоон /, хариуцагч Ё.Эаас  2887 / хоёр мянга найман зуун наян долоон /  төгрөгийг тус тус гаргуулан Ж ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү   захирамжид давж  заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол  гаргах,  тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг заасугай. 

 

 

 

 

                  ШҮҮГЧ                           Д.У