| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2023/00008/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/00008 |
| Огноо | 2023-02-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Алтанцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/00008
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж,
Улсын яллагчаар хяналтын прокурор *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д баяжуулахад туслах ажилтан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын багт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ПМ96************** регистрийн дугаартай, овогт
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр гэх газарт иргэн гэрт оны дүгээр сарын -ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний цээж, толгой, нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн
судлав. Үүнд:
Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ”Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч надаас 4000.000 төгрөг нэхэмжилсэн. Хохиролд 258000 төгрөг төлсөн. Хохирлыг нөхөн төлнө. Би хохирогчоос уучлалт гуйсан” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би оны дүгээр сарын -ны өдөр эхнэр хамт Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр болох гэрээсээ малынхаа айл руу явж байгаад замдаа манай хүргэн ах болох д очиход ахын дүү хоёр гурван хүүхдүүдийн хамт байсан. ахыг хаашаа явсан талаар асуухад Шинэ рүү архинд явсан гэж хэлсэн. Тэгээд тэдний гэрт цай уугаад сууж байтал гаднаас Н., ,, нар тосгон яваад ирлээ гээд нэг тал шил архи, 2 пивыг оруулж ирээд уугаад сууж байтал эгч миний удам судар ах дүү нарыг доромжлохоор гэрээс гараад тамхи татчихаад гэрт орж ирэхэд эгч гэрээс гараад дахиад буцаад орж ирээд намайг хоёр эхийн нүүр үзсэн гэж элдэв янзаар хэлээд байхаар нь би босоодыг түлхэхэд модон тавиур мөргөөд газарт уначихсан. Тэгээд толгой хэсгээс нь цус гоожоод эгч ухаан алдаад сэрж ирэхэд нь цусыг нь арчиж тогтоогоод бид нар унтаж амарцгаасан...” гэх мэдүүлэг,
Хохирогчын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... оны дүгээр сарын -ны орой 22 цагийн үед Ховд аймгийн ******* сумын төвөөс нөхөр хамт хөдөө явах хэрэг гараад айлд мал өгөх зорилгоор багийн гэх нэртэй газар гэх айлд ороход эхнэр хамт сууж байсан. Тэгээд манай нөхөр бид хоёр мэнд усаа мэдэлцээд сууж байхад гаднаас ******* түүний эхнэр нар орж ирээд юм ярьж сууж байгаад гаднаас 2.5 литртэй Боргио гэх 2 сав пиво оруулж ирээд хамт хувааж уугаад сууж байтал гэнэт нь намайг хэл амаар өдөөд, доромжлоод байхаар нь би урдаас нь чи болио над шиг эгчтэй биз дээ гэж хэлчхээд гарах гээд хаалгаар гарч байтал араас намайг яасан даварсан янхан авгай вэ гээд татаж унагаад өвдгөөрөө миний цээж нь тус газар өвдөглөөд дарчхаад босгохгүй байхаар нь би доороос нь арай хийж хөл гараа хөдөлгөж байж босож ирсэн. Тэгээд би гарч тайвширч байгаад буцаад айлд ороход ******* эндээс чи ганцаараа зайлаа банзал авгай минь гэж хэлэхээр нь чи намайг яагаад янхан банзлаар нь дуудаад байгаа юм над шиг эгчтэй биз дээ танай аав хоёр эхнэр аваад чи хоёр ээжийн нүүр үзэж байж яагаад эмэгтэй хүнийг муу муухайгаар хэлээд байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл намайг ална гээд зандарч ирээд намайг хэд хэд цохисон нэг мэдэхэд би цусандаа хутгалдаад газар хэвтэж байсан. Тэгээд манай нөхөр болон тэнд байсан хүмүүс салгаад явуулсан. Тэгээд намайг ухаан орох үед *******ийн эхнэр Отгонцэцэг уйлж орилоод чи хүн алчихлаа цус нь тогтохгүй байна гэж хэлэхийн сонсож ухаан орсон...” гэх мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Тухайн үед руу маш их дайрч хэл амаар доромжлоод байхаар нь манай нөхөр баруун гараараа цээж нь тус газар түлхэх шиг болсон. Тэгтэл аяганы тавиур мөргөөд унахад дух хэсгээс нь бага хэмжээний цус гарч байсан. Түүнээс өөр цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: "...Манай эхнэр гэрийн үүдээр гарах гээд явж байхад араас нь очоод татаж унагаад ганц нэг цохиж харагдсан. Тэгээд эхнэрээ салгаад гаргасан тун удалгүй эхнэр орж ирээд намайг явъя гэсэн. Тэгтэл ******* нь элдэв янзын үг хэлээд эхнэртэй хэрүүл хийж байгаад яахын завдалгүй цохиж авсан. Тэгтэл газар унаад манай эхнэр босохгүй байсан. Тэгээд би уурлаад юу болж байгаа юм гэхэд ******* юу ч дуугараагүй. Тэгээд эхнэр лүүгээ харсан чинь газар унаад маш их цус алдсан байдалтай байхаар нь би огт дөхөж очоогүй. Тэгээд тэндээ унтаж амраад өглөө нь эхнэрээ дагуулаад гэрт очсон. Тэгтэл эхнэрийн бие эвгүйдээд байна гэхээр сумын эмч дуудсан эмч ирээд сум руу аваад явсан...” гэх мэдүүлэг,
Хохирогчын биед учирсан гэмтлийн талаар оны 12 дугаар сарын
19-ний өдрийн 24 дугаартай шинжээчийн:
1.ын биед духанд мэс заслын оёдлын сорви, цээжний хэсэгт сорви, хамрын таславчийн муруйлт зэрэг гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан 2015 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид эрүүл мэнд болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт,
Шүүгдэгч *******ийн биед учирсан гэмтлийн талаар оны 12 дугаар сарын
29-ний өдрийн 52 дугаартай шинжээчийн:
1. *******ийн биед гэмтэл тогтоогдоогүй гэх дүгнэлт,
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
- хохирлын тооцоо,
- өвчний түүхийн хуулбар ,
- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчын биед хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр гэх газарт иргэн гэрт оны дүгээр сарын -ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний цээж, толгой, нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн биед учирсан гэмтлийн талаарх шинжээчийн оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 24 тоот дүгнэлт, хохирогчын мэдүүлэг, гэрч , нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч овогт Дамчаагийн ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч нь хохиролд нийт 4.0*******.000 төгрөг нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт авагдсан баримтаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид төлсөн 258.000 төгрөгийг хасаж тооцон 2.932.033 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж, эмчилгээ, унааны зардал, бусад зардалтай холбоотой баримтаар 816.967 /найман зуун арван зургаан мянга есөн зуун жаран долоо/ төгрөгийн нэхэмжлэл тогтоогдож байх тул түүнийг хангаж шүүгдэгчээс гаргуулан хохирогчд олгох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Дамчаагийн ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар нэхэмжлэлээс 2.932.033 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж, эмчилгээ, унааны зардал, бусад зардалтай холбоотой баримтаар тогтоогдож буй 816.967 /найман зуун арван зургаан мянга есөн зуун жаран долоо/ төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулж хохирогчд олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн .9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ