Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/00002

 

                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж тус шүүхийн  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга *******

           Улсын яллагчаар хяналтын прокурор *******

           Шүүгдэгч ******* шүүгдэгчийн өмгөөлөгч *******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, өмгөөлөгч ******* нарыг оролцуулан аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, оны сарын -ны өдөр аймгийн  хараа суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой,  хүний их эмч мэргэжилтэй, ам бүл 5 /нөхөр 3 хүүхдийн хамт/  аймгийн  сум сумын багийн айлын орон сууцны 16 тоотод оршин суух, урьд нь ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай овогт ы РД: /СК *******/

         Холбогдсон хэргийн талаар:

         Яллагдагч ******* нь 21 оны 04 сарын 30-ны өдөр аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт эх барих эмэгтэйчүүдийн их эмчийн үүрэг гүйцэтгэж амь хохирогч М.ийн төрөлтийг удирдахдаа Эрүүл мэндийн сайдын 22 оны 42 тоот тушаалаар батлагдсан “”Жирэмслэлт төрөлтийн хүндрэлийг удирдах арга зүйн удирдамж-ийг баримталж ажиллаагүйгээс умайн базлалтын хүч, ургийн түрүүлсэн хэсэг,түүний эхийн аарцагт тохирч доошилж буйг хянаагүй ургийн түрүүлсэн хэсэг болох толгой хэмжээс нь эхийн аарцгийн хэмжээстэй үл тохирсны улмаас төрөлтийн сааталтай байсныг ялган оношлоогүй, төрөлтийн нэгдүгээр үеийн төгсгөлд ургийг вакум таталтаар хүчлэн төрүүлсний улмаас эхийн умай урагдах, ургийн бүтэлт гүнзгийрэх хүндрэл үүссэн, төрсний дараа эрт үед умайн урагдлыг хугацаа алдалгүй оношилж мэс засалд ороогүйн улмаас богино хугацаанд их хэмжээний цус алдалтын дайрлагад орж эх эндсэн байна.

          Мөн нярай нь хүнд бүтэлтийн улмаас зунгагаар хахах хүндрэл үүсэж, сэхээн амьдруулах арга хэмжээ авсан боловч үр дүн өгөлгүй нас барсан буюу эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эх болон нярай нас барсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:                

Шүүгдэгч П. гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ...Хохирогч миний хяналтад байсан. Би эмч мэргэжлээр 11 жил ажиллаж байгаа. Хяналтын явцад хагалгааны заалтгүй. Өвдөлт өгч байх үед эх ургийг үнэлнэ. Би гэм буруугийн үйлдлээ ойлгож байна. Урд өдөр нь үзэж  бактерийн гаралтай үрэвсэлтэй байна шинжилгээ өгөх шаардлагатай байсан шинжилгээний хариу үдээс хойш гарсан. Шөнө дуудлагаар ирэхэд эх дүлэлтийн сулралд орсон. Нярайн хувьд ургийн бичлэг тасралтгүй хийх ёстой байсан хийгдээгүй. Нярайг төрүүлээд аарцагт асуудал үүсэж цус алдалтын улмаас нас барсан.  Цус алдалтыг зогсоож  цус сэлбэж амь насыг тогтворжуулж дараа нь хагалгаагаар урагдлаа оношлох боломжтой байсан. Эх нярай эндэхэд эмнэлгийн ажилчдын алдаа гарсан. Нярайн эмч хүүхдийг үзэх ёстой. Нярай зунгагтаа хахаж эндсэн. Хохирол төлбөрийг төлж барагдуулна.

          Талийгаач миний сайн дүү байсан. Ар гэрийн хүмүүст эмгэнэл илэрхийлье. Хохирол төлбөрийг шүүхээс тогтоосон хэмжээнд төлж өгнө. Гэм буруугийн үйлдэлдээ маргахгүй. Тухайн үед авах ёстой боломжтой бүх л арга хэмжээ авсан боловч эхийн амийг аварч чадаагүй. Тухайн үед хэрэглэсэн эм тариа болон бусад зүйлийг асрагч сувилагч нар байр цэвэрлэхдээ цэвэрлэсэн байх. Эм тариа, шингэн дуслаар хоёр гар, хоёр хөлд зэрэг хийгдсэн. Тухайн эх урьд нь төрөхдөө том ураг хэвийн төрүүлж байсан. Давтан төрөлт, тухайн үед корона вирусын улмаас хорио дэглэмтэй аймаг хүлээж авахгүй эмч нар нь ирж хагалгааг хийдэг байсан гэх мэдүүлэг /хх-ийн 53-56 дугаар хуудас/

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: 21 оны 04 сарын 30-ны өдөр манай эхнэр төрөхөөр эмнэлэгт ирэхэд шөнийн 00:30 минут болж байсан.Тухайн үед жижүүр эмч мэс заслын эмч А., эх баригч эмчээр О.Оюунчимэг нар байсан. Эхнэрийг эмч нар үзээд төрөх өрөө рүү авч орсон. Төрөх өрөөнд орсноос хойш 30 минутын дараа сувилагч гарч ирээд надад ******* эмчийг аваад ирээрэй гэж хэлсэн. эмчийг аваад ирэхэд цаг өнгөрч байсан. Дараа нь Батдэлгэр эмчийг авч ирэхэд Батдэлгэр эмч эм зүйч болон Оюунбулгаа эмчийг аваад ир гэж хэлэхэд эмнэлэгт авч ирээд байж байтал Батдэлгэр эмч цусны бүлэг тогтоодог ажилтныг аваад ир гэхээр мөн явж очиж гэрээс нь авч ирсэн. Дараа нь Асалгүль сувилагчийг аваад ир гэхээр би гэрийг нь мэдэхгүй гэхэд надтай цуг нэг сувилагч суулгаад явуулсан гэрийг нь олохгүй нэлээд хайж 30-40 минутын дараа эмнэлэгт ирэхэд 04 цаг болж байсан.

         Эмч , эмч нар ирсэн төрөхийн өрөө рүү ороод байхаар нь би орох гэтэл сувилагч оруулахгүй болохоор хаалгыг түлхээд ороход эхнэрийн хамарт хүчилтөрөгч гуурс залгаад 3 ширхэг шингэн, нэг ширхэг цус системээр залгасан байсан. эмч хиймэл амьсгаа хийдэг багажаар амьсгаа авхуулахаар базсан боловч манай эхнэр тухайн үед ямар ч мэдрэлгүй байсан би хагалгаанд оруулаач  гэж хэлэхэд эмч одоо оройтсон гэсэн.

          Би төрөхийн өрөөнөөс гараад буцаж ороход эрэгтэй эмч нар нь байхгүй, эмэгтэй эмч нар нь уйлаад сууж байсан. Би хүүхэд хаана байна гэхэд хүүхэд аппаратад орсон гэж хэлсэн цаг 04 цаг 30 минут болж байсан.

         Манай эхнэрийн 4 дэх төрөлт манай эхнэр эмчийн хяналтад төрөх өдөр хүртлээ ямар нэгэн асуудалгүй хэвийн байсан. Тэр өдөр шинжилгээ өг гэхээр шинжилгээ өгсөн хариу 14 цаг 30 минутад гарч хариугаа аваад эмч намайг ус ихтэй байна бусдаар зүгээр гэж хэллээ, өнөө шөнө бараг өвдөх байх гэж хэллээ гээд гарч ирээд бид хоёр харьсан.

          Эмч манай эхнэрийг чи хагалгаа хийлгэж яах гэсэн юм бэ өөрөөрөө төрсөн дээр гэж хэлээд явуулсан байсан. Хагалгаа хийлгэж болно гэсэн бол бид нар 21 оны 04 сарын -ны өдөр хагалгаанд оруулах бодолтой байсан. Цаашид бид нар хохирлоо нэхэмжилнэ. Сэтгэл санаа болон эд материалын хохирлоо нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 178-180 дугаар хуудас/ 

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл  / хх-ийн 6-12 дугаар хуудас гэрэл зураг 9 ш/

          Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...Манай бэр М. нь жирэмсэн байсан бөгөөд 21 оны 04 сарын -ны өдөр өдөр цайны цагаас өмнө эмчид үзүүлэхэд төрөх болоогүй байна гэхээр нь бид буцаад явсан. Дахиад зовиурлаад байхаар нь мөн эмчид үзүүлэхэд 1 хуруу нээлттэй байна болоогүй гэхээр нь буцсан. Орой нь ус гарахаар нь бид нар эмнэлэгт авч ирсэн. Эмч нар цааш өрөө рүү оруулаад бөмбөг дээр суулгах хүүхдийг доошлуулах арга хэмжээ 1 цаг орчим аваад байж байтал өвдөлт өгч эхэлсэн.

          Тэгээд манай дүүг төрөх өрөө рүү авч орсон. эмчийг дууд гэхээр нь би дүүгийн хамт явж дуудаж ирсэн. эмч төрөх өрөө рүү ороод 1 цаг 30 минут болоход бид нарт юу ч хэлээгүй сувилагч нар орж гарч гүйгээд байсан. Хүүхдийн эмч дуудах хэрэгтэй байна гэхээр нь манай дүү яваад дуудаж ирсэн хүүхдийн эмч ирээд төрөх өрөөнд ороод 30 минут болоод гарч ирээд манай дүүд ах дүү нарыг нь дууд гэж хэлсэн. Дараа нь Оюунбулгаа эмч, цусны эмч дууд гэхээр очиж авч ирсэн, дахиад би нэрийг нь мэдэхгүй байна нэг эмэгтэй эмчийг авч ир гэхээр явж авч ирсэн. Бид нарыг ирэхэд эмч, эмч нар ирчихсэн хагалгаанд орно гээд дотор ороод таг алга болчихоор нь манай дүү дайраад ороход эмч нар нь уйлаад сууж байсан бөгөөд эхнэр нь нас барсан байсан.Тэр үед 04 цаг 30 минут болж байсан.манай бэрд ямар нэгэн хууч өвчин байхгүй өчигдөрхөн 3 хүүхдээ хараад сууж байсан. Эмч нарт итгээд өнөөдөр үгүй боллоо. Ард нь жаахан 3 хүүхэд нөхөр нь үлдлээ. Эмнэлэгт зохион байгуулалт алга. Эмч нар нь нэгнийхээ утасны дугаар мэдэхгүй, маш их хугацаа алдсан. Хүүхэд маш том байхад хүчээр төрүүлсэн хагалгаа хийгээгүйгээс ийм байдалд хүрлээ. Эмч нар урдаас мэдэж арга хэмжээ авах байтал зүгээр гэж явуулсаар байгаад ийм байдалд хүргэж байна.Буруутай хүнд нь хариуцлага тооцох хэрэгтэй гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/

         Гэрч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: Би ажлаа тараад гэртээ шөнө амарч байтал төрсөн эхийн нөхөр нь ирээд цус алдаад байна гэхээр нь хамт яваад ажил дээр ирсэн. Намайг төрөх өрөө рүү ороход 04:09 цаг болж байсан. Намайг орох үед эх төрөх орон дээр нярай нь дулаацуулах ширээн дээр байсан. Эх ухаантай шокийн байдалтай нуруу өвдөөд тасрах гээд байна цээж давчдаад байна гэж хэлж байсан. Тухайн үед үтрээнээс бүлэгнэлтгүй шингэн хар хүрэн цус урсан гарч байсан бөгөөд тоссон саванд 1 л орчим цус байсан. Эхийн мөчид ерөнхийдөө хүйтэн, арьс цайсан, уруул хөхөрсөн байдалтай байсан. эмчээс асуухад эхийг өндөр орон дээр гарсан байх үед төрүүлсэн гэж хэлсэн. Би өөрөө тухайн үед эх барихын дотуур үзлэг хийсэн бөгөөд умай ямар ч агшилтгүй, умайн хүзүү хэсэгт цус хуралт буюу /гематом/ үүссэн байна гэж бодоод умай агшаагүй байсан учир хоёр гараараа хавсарсан иллэг хийсэн боловч шингэн цус гарсаар байсан. Ингээд цусны сувилагч хагалгааны баг яаралтай ирэх шаардлагатай гэж хэлсэн.

         Цусны сувилагч ирээд цус хөлдүү болохоор 1 дүгээр бүлгийн цустай хүнээс цус аваад цус хийсэн боловч цус ороогүй. Тухайн үед эмч, эмч нар сэхээн амьдруулах арга хэмжээ авсан боловч эх нас барсан Миний бодлоор умайн бүрэн бус урагдалт, үүссэн бөгөөд умай агшилтгүй болоод цус алдсан байх, умайд артерийн том судаснууд ихтэй эрхтэн учир богино хугацаанд их хэмжээгээр цус алдах эрсдэлтэй гэж үздэг. Миний хувьд цаг хугацаа алдсан асуудал боллоо. Яагаад гэхээр цус алдсан тохиолдолд 2-3 дахин сэлбэх ёстой байтал 4 л шингэн хийсэн гэж хэлсэн. Энэ нь тухайн эхийн хувьд бага хэмжээ болно гэх мэдүүлэг /хх-ийн /хх-ийн 21-24 дүгээр хуудас/

          Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...Намайг төрөх өрөөнд ороход нярайг дулаацуулах ширээн дээр тавьсан төрсөн эх өндөр орон дээр байсан. Би нярайд үзлэг хийхэд амьсгал нь жигдрээгүй, зүрхний цохилт цохилт 105-110 байсан. Нэмэлт эмчилгээ хийж хүүхдийн амьсгал тогтворжсон. Хүүхдийг вакум таталтаар авсан бөгөөд толгойн орой хэсэгт хавдар маягийн зүйл үүссэн байсан. Өөр гэмтэл харагдаагүй. Би нярайн их эмч о эмчээс зөвлөгөө авч эмчилгээ хийсэн. Нярайг аймаг руу авч явах гэсэн боловч тээвэрлэх боломжгүй гэж үзсэн. Би өөрөө нярайд тасралтгүй эмчилгээ хийсэн боловч нярай 2 хоноод нас барсан гэх мэдүүлэг /хх-ийн 28- дүгээр хуудас/

        Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...Намайг шөнийн 04 цагийн үед эмнэлгийн жолооч дуудахаар явж очиход эх төрсөн өндөр орон дээр цус хийж байсан. Цус нэмж хийсэн боловч эх удалгүй нас барсан. Тухайн үед сэхээн амьдруулах арга хэмжээ авсан боловч ухаан оролгүй нас барсан.Эх төвлөрсөн ухаангүй байсан бөгөөд мэс засал хийх боломжгүй.Өвчний түүх яагаад хоосон бичигдээгүй байсан бэ гэхээр бүх хүмүүс тухайн эх дээр анхаарч ажиллаж байсан байсан болохоор бичигдээгүй байх.Ямар нэгэн эмчилгээний явцыг урьдчилан тааж бичих боломжгүй учир сүүлд нь бичдэг. Тухайн эхийн хувьд ямар нэгэн хагалгаа хийх заалтгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/

          Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...21 оны 04 сарын -ны шөнө 04 цагийн үед жижүүр эмч яаралтай ирэх хэрэгтэй байна гэхээр ирээд төрөх өрөөнд ороход төрсөн эхийн төрөх замаас цус алдсан эх цус алдалтын шокийн байдалтай байсан. Би үзлэг хийж амжаагүй байхад эх нас барсан. Намайг төрөх өрөөнд ороход эмч , Оюунбулгаа, , Батдэлгэр, эх баригч Оюунчимэг, эмч нар байсан. Тухайн үед өвчний улмаас эмнэлэгт нас барсан учраас цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/

         Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...би 21 оны 04 сарын -ны өдөр ээлжтэй байсан бөгөөд 00 цаг 40 минутын орчим төрөх тасагт өвдсөн эх ирсэн. Жижүүр эмч , эх баригч Оюунчимэг нар клизм тавь гэхээр тавьсан. Эх 02 цаг минутын үед амаржсан. Эмч нар гэнэт бужигнаад бөөн юм болсон. Би ойр зуурын цэвэрлэгээ хийгээд байж байтал эх 05 цагийн үед нас барах шиг болсон.

         Би хамт цэвэрлэгээ хийсэн. хамт цустай даавуу, салфетик, болон тортой цусны савыг гаргаж шатаасан гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/

        Гэрч Т. мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...21 оны 04 сарын -ны орой ажилдаа ирээд цэвэрлэгээ хийгээд байж байтал төрөх эх ирсэн. Хэсэг хугацааны дараа эхийг өндөр орон дээр гарга гэхээр би эх баригчтай хамт өндөр орон дээр гаргасан. Тэгээд удалгүй хүүхэд төрөөд эх доош цус алдаж эхэлсэн. Би тухайн үед цусыг арчиж өрөөнд цэвэрлэгээ хийсэн. Цэвэрлэгээ хийсэн цустай даавуу, цусны сав, хоёр уут системийн хамт шатаасан гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/

          Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...Энэ өдөр би жижүүр эмчээр ажиллаж байсан.Шөнийн  00:45 минутын үед төрөх эх ирсэн. Эх баригч уулзуулж төрөх бэлтгэл хийсэн. Эх хэлэхдээ эмчид үзүүлсэн өвдөлт жигдрэхээр хүрээд ирээрэй гэж хэлсэн. Эхийн гэдэс маш том байсан болохоор эмэгтэйчүүдийн эмч дуудаж төрөлтийг удирдуулсан. Эмчийн зүгээ савах арга хэмжээ авсан. аймаг руу залгаж зааврын дагуу дусал, цус хийх эмчилгээ хийсэн.Яаралтай хагалгаа хийх хэрэгтэй болоод , эмч нарыг дуудаж удалгүй ирсэн. Эмч нар орж ирээд удалгүй 04: цагийн үед төрсөн эх нас барсан гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/

         Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...Би ирээд цусны аппаратаа аваад төрөх өрөө ороход Оюунбулгаа эмч цус аваад шинжилгээ хийх хэрэгтэй байна гэхээр төрсөн эхээс хуруу шилээр 2-3 грамм цус аваад хариуг нь гаргаж өгсөн. Удалгүй ар гэрийн гэх 2 эрэгтэй хүний цусны бүлгийг тогтоолгосон.Тэр үед Асалгүль сувилагч ирээд манай эмнэлэгт дадлага хийж байсан эмэгтэй оюутнаас  цус авч хийсэн боловч эх нас барсан гэх мэдүүлэг /хх-ийн 36-64 дүгээр хуудас/

         Гэрч С. мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...Намайг эмч яаралтай цус эхэд хиймээр байна гэхээр яг эхэд таарах 2 дугаар бүлгийн 400 мл цус байхаар нь авч ороод эхэд залгаж үлдээгээд буцаж гараад дадлага хийж байсан охин 1 дүгээр бүлгийн цустай гэхээр систем залгаж үлдээгээд өрөөнөөс хоёр хөлдүү сийвэн аваад төрөх өрөөнд ороод гэсгээж хийхээр ороход төрсөн эхийн зүрх зогссон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 68 дугаар хуудас/

          Гэрч О. мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...21 оны 04 сарын -өөс 30-нд шилжих шөнө 00 цаг 45 минутын үед М. төрөхөөр ус нь гарсан өвдөлттэй ирсэн. Жижүүр эмч бид хоёр хүлээн авч төрөхийн өмнөх өрөөнд оруулж үзлэг хийхэд эхийн биеийн байдал хэвийн, ус гарсан, 2-3 минутын зайтай 30 секундийн хугацаатай өвдөлттэй учир клизм тавьсан.Эх эмнэлэгт ирснээс хойш 1 цагийн дараа эмч эмчийг дуудаж төрөлтийг удирдаж төрүүлсэн. Хүүхэд бүтэлттэй төрсөн учир сувилагч Сонинпил, жижүүр эмч хоёр хүүхдэд эмчилгээ хийж би эмчийн зааврын дагуу судсаар дусал хийж байсан. эмч бид хоёр эхийн сав агшаах эмчилгээ хийхэд сав агшаад буцаад сулраад байсан. Эмч гараар умайн хөндийг шалгаад цус бүлэгнэлтийн алдагдал байна гэж хэлсэн. Тухайн үед эмчилгээг тасралтгүй хийж байсан бөгөөд эхний цус алдалтаар 800гр цус алдахад цус бүлэгнүүлэх тариа авч хийгээд эхэд шингэн дуслаар, цус тогтоох эмчилгээ тасралтгүй хийсэн. Хагалгааны эмч нарыг дуудсан боловч эхийн цус тогтохгүй би эхийн гол судсыг дараад зогсож байсан ба эхийн амин үзүүлэлтүүд унаж эхэлсэн. Эхээс ойролцоогоор 3.2 л цус алдсан материалд хэчнээн хэмжээний цус байсныг хэмжиж чадаагүй гэх мэдүүлэг/хх-ийн 72-73 дугаар хуудас/

          Гэрч У. мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...21 оны 04 сарын -ны өдөр ээлжийн сувилагчаар ажиллаж байсан. Орой төрөх эх ирсэн гэж дуудахаар очиход М. гэх эх ирсэн байсан. Эх төрөөд нярай бүтэлттэй гарсан болохоор жижүүр эмчийн хамт нярайг амьсгал оруулах ажиллагааг хийсэн. Нярайг эмч вакум оруулж нэг татахад гараад ирсэн. Нярайд ил харагдаж гэмтэл шарх харагдаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар хуудас/

        Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...Нярай бүтэлттэй төрөхөд амьсгал, зүрх тархинд шууд нөлөөлнө ийм учраас хүүхэд амьсгал жигдрэхгүй, зүрхний хэм жигд биш, тархины комын байдалтай байсан. Сумын эмнэлэг учир зулай эхо харах боломжгүй, тархины цус харвалтыг нотлох боломжгүй боломжгүй. Оношийг цусархаг хам шинж гэж онош тавьсан гэх мэдүүлэг /хх-ийн 84 дүгээр хуудас/

         21 оны 05 сарын 04-ны өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 91-94 дүгээр хуудас/

         аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 21 оны 06 сарын 04-ны өдрийн 32 тоот ...Амь хохирогчийн цогцост гэмтэл тогтоогдоогүй. Амь хохирогч нярай нь ураг орчмын шингэн, салиагаар хахсаны улмаас нас баржээ. Нярайн үндсэн онош зөрүүтэй гэх шинжээчийн дүгнэлт, 18 ш гэрэл зургийн хамт /хх-ийн 97-98 дугаар хуудас/

        Нярайн эмчилгээний түүх /хх-ийн 104-125 дугаар хуудас/

        М.т хэрэглэсэн эмийн хуудас /хх-ийн 126-131 дүгээр хуудас/

        Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /М./ /хх-ийн 132-136 дугаар хуудас/

        Эд зүйл, бичмэл нотлох баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 146-174 дүгээр хуудас /

        Эрүүл мэндийн сайдын тушаал /хх-ийн 183-194 дүгээр хуудас/

        Гэрч дахин гэрчээр асуусан...Хүүхдийн толгой харагдаж байсан бөгөөд төрөлт удирдаж байсан эмч ураг том учраас гарахгүй байж мэднэ гээд вакуумаар төрүүлсэн. Хүүхэд гарахдаа бүтэлттэй байсан учир сэхээн амьдруулах арга хэмжээ авсан. Эх төрсний дараа сав жаахан агших гэж байгаад суларч дахин агшихгүй цус урсаж гараад байсан. Эхэд шингэн сэлбэх арга хэмжээ авсан. Би 21 оны 04 сарын 26-ны өдрийн эмчийн бичсэн үзлэгийг бодох аргачлалаар нь бодохоор 4.480 грамм жинтэй ураг байсан байна. Яаж боддог гэхээр умайн ёроолын өндөр нь 40 см, хэвлийн эргэн тойрон 112 см байна. Энэ хоёр тоог үржүүлж бодохоор ургийн урьдчилсан жин гардаг юм. Эрсдэлтэй төрөлтөд том ураг тээсэн эхчүүд орно. Амь хохирогч болохоор эрсдэлтэй жирэмсний хяналтад хянагдаж байсан.Эх ургийн байдлыг буруу үнэлсэн асуудал гарсан гэж үзэж байна гэх мэдүүлэг /хх-ийн 199 дүгээр хуудас/

         Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин гэрчээр мэдүүлсэн...Эх эмчийн хяналтад байсан. Би тэр хүнийг урьд нь үзээгүй болохоор том бага ураг гэдгийг мэдэх боломжгүй. Ер нь  эх барихын гадна үзлэгээр хэвлийн тойрог, умайн ёроолын өндрийг хэмжиж урьдчилсан байдлаар ургийн жинг тодорхойлж ямар байдалтай төрүүлэх талаар шийдвэр гаргаж болдог. Гэхдээ төрөлтийн явцыг хянаж байж төрөлтийн замаар төрөх үү, мэс заслаар төрөх үү гэдгийг шийдэх боломжтой гэх мэдүүлэг /хх-ийн 2 дүгээр хуудас/

        Гэрч дахин авсан...Тухайн үед эхээс алдсан цусыг эмчлэгч эмч зориулалтын саван үзэж өөрөө хянаж байсан. Тухайн үед тэр өрөөнд эд зүйл цусаар бохирлогдоогүй.Харин эхийн доор тавьсан даавуу нэлээн цусаар бохирлогдсон. Хэдий хэмжээний цус алдсаныг би мэдэхгүй. Цусыг хэмжсэний дараа эмнэлгийн дотор жорлон луу хийсэн гэх мэдүүлэг /хх-ийн 3 дугаар хуудас/

        аймгийн шүүх шинжилгээний албаны  21 оны 05 сарын 27-ны өдрийн 31-ний өдрийн ...Эх М. төрөлтийн үеийн хүчлэгдсэн, умайн доод сегментийн бүрэн биш урагдлын улмаас умайгаас цочмог их хэмжээний цус алдаж цус алдалтын шокоор нас баржээ. аймгийн Булган сумын эмнэлэгт М.ийг хүлээн авсан болон төрөлт удирдсан эмч нар эхийг хянаагүй, эх барихын ужиг дурьдатгалтай хожуу хордлоготой, том ураг бүхий кесар мэс заслын заалттай эхийн төрөлтийг буруу удирдаж төрөх замаар хүчлэн төрүүлснээс умай урагдаж цус алдан эх эндэхэд хүргэжээ. Мөн умайн урагдлыг яаралтай оношилж мэс засал эмчилгээг шийдвэрлэх арга хэмжээ аваагүй байна. Эх М.ийг 21 оны 04 сарын -ны өдөр үзүүлэх үед эхийн биеийн байдлыг үнэлж, цаашид авах арга хэмжээг шийдвэрлээгүй байна гэх шинжээчийн дүгнэлт 43 ш гэрэл зургийн хамт /хх-ийн 226-228 дугаар хуудас/

         Эд мөрийн баримтаар натри хлорид шингэн 7 ширхэг,transfer bad шингэн 1ш, тариурын хаягдлын сав 1 ширхэг /хэрэглэсэн зүү тариурууд/ зэргийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол

        21 оны 4 дүгээр сард бүртгэгдсэн эхийн эндэгдлийг хэлэлцэх хоёр дахь шатны хурлын тэмдэглэл /хх-ийн 244-250  дугаар хуудас/

        Шүүгдэгч *******гийн албан тушаалын тодорхойлолт /хх-ийн 2 дугаар хавтас 08-10 дугаар хуудас/

        Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч /2 дугаар хавтас 155-175 дугаар хуудас/

        Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах мөрдөгчийн тогтоол /2 дугаар хавтас 194 дүгээр хуудас/

        Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******аас гаргасан хохиролд нийт 312.500.000 төгрөг нэхэмжилсэн хохирлын тооцоо /3 дугаар хавтас 34 дүгээр хуудас/

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үзэж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

         Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

        Шүүгдэгч ******* нь эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч М., нярайн хамт нас барсан үйлдэл нь гэрч О. .... тухайн эх эмч *******гийн хяналтад байсан эрсдэлтэй эх, мөн ураг том хэмжээтэй байсан гэх мэдүүлэг, гэрч гийн... Ер нь  эх барихын гадна үзлэгээр хэвлийн тойрог, умайн ёроолын өндрийг хэмжиж урьдчилсан байдлаар ургийн жинг тодорхойлж ямар байдалтай төрүүлэх талаар шийдвэр гаргаж болдог. Гэхдээ төрөлтийн явцыг хянаж байж төрөлтийн замаар төрөх үү, мэс заслаар төрөх үү гэдгийг шийдэх боломжтой гэх мэдүүлэг,шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг, Гэрч ...Намайг төрөх өрөөнд ороход нярайг дулаацуулах ширээн дээр тавьсан төрсөн эх өндөр орон дээр байсан. Би нярайд үзлэг хийхэд амьсгал нь жигдрээгүй, зүрхний цохилт 105-110 байсан. Нэмэлт эмчилгээ хийж хүүхдийн амьсгал тогтворжсон. Хүүхдийг вакум таталтаар авсан бөгөөд толгойн орой хэсэгт хавдар маягийн зүйл үүссэн байсан. Өөр гэмтэл харагдаагүй. Би нярайн их эмч о эмчээс зөвлөгөө авч эмчилгээ хийсэн. Нярайг аймаг руу авч явах гэсэн боловч тээвэрлэх боломжгүй гэж үзсэн. Би өөрөө нярайд тасралтгүй эмчилгээ хийсэн боловч нярай 2 хоноод нас барсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хохирогч эх М. төрөлтийн үеийн хүчлэгдсэн, умайн доод сегментийн бүрэн биш урагдлын улмаас умайгаас цочмог их хэмжээний цус алдаж цус алдалтын шокоор нас барсан болох нь  нотлогдон тогтоогдож байна.

        Шүүгдэгч *******гийн буруутай үйлдлийн улмаас  хохирогч нас барсан нь аймгийн шүүх шинжилгээний албаны  21 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 31 тоот .... аймгийн Булган сумын эмнэлэгт М.ийг хүлээн авсан болон төрөлт удирдсан эмч нар эхийг хянаагүй, эх барихын ужиг дурьдатгалтай хожуу хордлоготой, том ураг бүхий кесар мэс заслын заалттай эхийн төрөлтийг буруу удирдаж төрөх замаар хүчлэн төрүүлснээс умай урагдаж цус алдан эх эндэхэд хүргэжээ. Мөн умайн урагдалыг яаралтай оношилж мэс засал эмчилгээг шийдвэрлэх арга хэмжээ аваагүй. Эх М.ийг 21 оны 04 сарын -ний өдөр үзүүлэх үед эхийн биеийн байдлыг үнэлж, цаашид авах арга хэмжээг шийдвэрлээгүй гэх шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч эхэд хяналт тавихдаа ургийн байдлыг тооцоолоогүй төрөх замаар хүчлэн төрүүлснээс үүдэн хохирогч нас барсан гэж үзэх үндэслэлтэй байх тул эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүхээс дүгнэлээ.

        Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогчийн өмгөөлөгч мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад талийгаач М., нярайн оршуулга болон бусад холбогдон гарсан бодит хохиролд нийт 312.500.000 төгрөг нэхэмжилсэн ба улмаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад сэтгэл санааны хохиролд 250.000.000 төгрөг нэхэмжилж байна.Сэтгэл санааны хохирлын баримтаа           бүрдүүлж өгч чадаагүй учир жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх хүсэлт гаргаж байх тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

        Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн оршуулгын зардалд нийт 44.123.175 төгрөгийн хохирол нэхэмжилснээс зарим баримт нь нотлох баримтын шаардлагыг хангахгүй: Тухайлбал: Булган болор ЗБХН ийн баримтаас 2.300.000 төгрөгийн баримт, ХХК-ний хүүхэд баярлуулах 1.500.000 төгрөгийн баримт, ХХК-ны 1750.000 төгрөгийн баримтад тээвэрлэгчийн нэр хаяггүй, регистрийн дугааргүй, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг ХХК байхад 21 оны 05 сарын -ны өдөр бараа эд зүйл тээвэрлэн ирүүлсэн гэх баримт, хүүхдийн бэлэг 900000 төгрөг давхардаж бичигдсэн, ХХК-ны тамга тэмдэг бүхий баримт нь байгууллагын нэр хаяггүй, регистрийн дугааргүй, том хүн, хүүхдийн багц бэлэг гэх 6.600.000 төгрөгийн баримтууд байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзлээ.

          Иймд нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа 13050000 төгрөгийн  хохирлыг хохирогчийн нэхэмжилж байгаа нийт хохирлоос хасаж тооцоод үлдэх 31.073.175 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар шүүгдэгчийн өмгөөлөгч хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авч шүүх хуралдааныг түр завсарлуулсан бөгөөд шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хэмжээ буюу 31.073.175 төгрөгийн хохирлоос 8.000.000 төгрөгийг төлсөн нь банкны гүйлгээний шилжүүлгийн хуулгаар тогтоогдож байна.

        Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:

        Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6  дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

          Хэргийн нөхцөл байдлын талаар талууд мэтгэлцэхдээ маргаагүй бөгөөд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар яллаж, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн үйлдлээ хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг харгалзан хөнгөрүүлж шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлт болон улсын яллагчийн шүүгдэгчид хорих ял оногдуулж оногдуулсан хорих ял нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан 2 жилийн хугацаагаар ял хасах заалтад хамрагдаж байх тул Өршөөлийн тухай хуулийг хэрэглэх боломжтой гэх дүгнэлт зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

         Иймд шүүгдэгч *******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

          Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан натри хлорид шингэн 7 ширхэг,transfer bad шингэн 1ш, тариурын хаягдлын сав 1 ширхэг /хэрэглэсэн зүү тариурууд/ зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх зүйтэй гэж шүүх үзлээ.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.3, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. овогт ы г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 /Хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6  дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч *******д оногдуулсан 2 жилийн хорих ялыг аймаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хорих 457 дугаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4,  36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн натри хлорид шингэн 7 ширхэг,transfer bad шингэн 1ш, тариурын хаягдлын сав 1 ширхэг /хэрэглэсэн зүү тариурууд/ -ийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

           5.Шүүгдэгч *******гаас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүйг дурдсугай.

           6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 21 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хорих ялын 2 жилийг өршөөн хассугай.

           7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.2-д зааснаар шүүгдэгчээс 23.073.175 төгрөг гаргуулж хохирогчид олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл санааны хохирол 250,000,000 төгрөгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэргэжлийн үйл ажиллагааг явуулах эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн гүйцэтгэхийг аймаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хорих 457 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгасугай.

           9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

          10.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ЭНХЖАРГАЛ