Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/00010

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Улсын яллагчаар хяналтын прокурор  *******, 

           Шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга *******,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх   хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ний өдөр Ховд аймгийн суманд төрсөн, настай, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4,  эхнэр 2 хүүхдийн  хамт Ховд аймгийн сумын багийн 15-******* тоотод оршин суух, овогт. /РД:ПЕ93**************10/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

          Шүүгдэгч  ******* нь оны дугаар сарын -ны өдөр Ховд аймгийн сумын багийн нутаг “тэмээн хүзүү” гэх газраас 1 тооны хар сүүлт гэх ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшлийн маркийн буугаар агнаж, тэдгээрийн гаралтай махыг өөрийн эзэмшлийн *******- улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 1.700.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ы шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “... маркийн буу манай аав надад үлдээсэн буу юм. Би өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байгаа. Тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийнх. Хөгжим хүргэж өгөх замд зээр тааралдахаар нь би сонирхоод буудсан. Миний буруу, би хууль мэдэхгүйн улмаас ийм гэмт хэрэгт холбогдсондоо гэмшиж байна. Тухайн үед тэр айлд хүн байгаагүй. нь манай хадам талын садангийн хүн. н тэх гэж амьтны махыг хаанаас яаж авсныг би мэдэхгүй. гэж хүн надад дайж явуулсан юм. Хохиролд 3.400.000 төгрөг төлсөн. Өөрийнхөө гэм бурууг ойлгож байна. Хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:”..  оны дугаар сарын -ны өдөр Ховд аймгийн сумын Соёлын төвд хөгжим хүргэж өгөөд буцахдаа хавцлаар нүүрс тээврийн замаар явна гээд сумаас Булган сумын чиглэлд засмал замаар явж байгаад 3 хар сүүлт тааралдаад араас нь харахад довон давахаар нь машинаа зогсоогоод буугаа аваад жалга дагаж очиж байгаад нэг хар сүүлтийн зүүн талын цээж хэсэг рүү нэг удаа буудаж агнаад жалга руу оруулж байгаад арьсыг нь өвчөөд арьс, сээр, хондорцог, цус цоройг нь авсан”... гэх мэдүүлэг,

            Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... нэг тооны хар сүүлт гэх ховор амьтны экологи эдийн засгийн хохирлыг суманд төлбөл ямар нэгэн нэхэмжпэх хохирол байхгүй...” гэх мэдүүлэг,

           Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... оны дугаар сарын 16-ны орой 23 цаг 50 минутын орчим орчим *******- улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгалт хийхэд ангийн мах болон арьс тээвэрлэж явсныг илрүүлэн тухайн хэрэгслийн жолоочоос ямар учиртайг асуухад Дуут сумаас ирсэн хүнээс худалдаж авсан гэж хэлсэн. Машины тээшинд бор шаргал өнгийн арьс 1 ширхэг, ангийн мах гэмээр хаа 1 ширхэг, сээр 2 ширхэг, хондорцог 2 ширхэг, элэг 1 ширхэг, хуванцар гэмээр хаа 1 ширхэг, сээр 2 ширхэг, хондорцог 2 ширхэг, элэг 1 ширхэг, хуванцар хийсэн цус мэт зүйл 1 ширхэг байсан...” гэх мэдүүлэг,

           Гэрч Х.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... оны сарын эхээр намайг аймагт байх хугацаанд манай гэрт хэд хоносон , тэр хугацаанд хориотой ан хийсэн гэж надад сүүлд хэлсэн. намайг хэрэглэ гэх мах өгөхөөр асуугаад байсан юм чинь өгөөд явуулчихъя гээд ярьтал танай хөлдөөгчид ууттай мах тэрийг бас хамт өгөөд явуулчих гэж хэлсэн, тэгэхээр нь ямар учиртай мах болох талаар асуухад зүгээрээ эгч танайд оны сарын эхээр очихдоо үлдээчихсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би хөлдөөгчөө нээгээд үзтэл ууттай хөлдөөсөн зүйл байхаар нь гийн өгсөн махтай цуг нэг уутанд хийгээд оны дугаар сарын 16-ны өдөр Буяндэлгэр гэх хүүхдэд дайгаад явуулсан...” гэх мэдүүлэг,

           Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Миний бие оны дугаар сарын 16-ны өдөр хөдөө байгаад хувийн ажлаар Манхан сум явах болсон чинь манай сумын гэх хүн нэг дайвар аваад яв гээд надад гурилын ууттай зүйлийн 99393821 гэх  дугаар луу залгаад өгчих гэхээр нь тухайн дайврыг аваад Манхан сумын ойролцоо сүлжээтэй газарт ирээд тухайн дугаар луу залгасан чинь жаахан наашаа дөхүүлээд өгөөч гэхээр морины барианы цаад талд буюу “шар хадны дөрөлж” гэх нэртэй газарт авч ирж тухайн хүнд өгчхөөд буцсан юм...” гэх мэдүүлэг,   

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн оны 10 дугаар сарын -ны өдрийн 2756 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг хаа, 2 ширхэг сээр, 2 ширхэг хондорцог, хуванцар /ундааны сав/ саванд хийсэн цус мэт хүрэн улаан өнгийн шингэн зүйл, 1 ширхэг элэг нь шинжилгээнд тэнцэхгүй бөгөөд 1 ширхэг цайвар өнгийн амьтны арьс нь шинжилгээнд тэнцэнэ.

            2.Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг цайвар өнгийн амьтны арьс нь Хар сүүлтийн арьс байна.

           3. Хүйс тогтоох боломжгүй,

           4. Туруутны баг, Тугалмайтан овгийн Хар сүүлт нь  монгол улсын засгийн газрын 2*******2 оны ******* дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Ховор амьтны жагсаалт, Монгол улсын улаан номын /2*******6/ ховор амьтны жагсаалтад багтсан болно.

           5. Монгол улсын засгийн газрын 2*******1 оны ******* дүгээр сарын 25-ний өдрийн 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Ан амьтны экологи- эдийн засгийн үнэлгээний жагсаалтад хар сүүлтийн нэг толгойд эр бодгаль 1.700.000, эм нь 2.000.000 төгрөгөөр үнэлсэн байна гэх шинжээчийн дүгнэлт,

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн буу нь галт зэвсэг мөн байна. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь ЗХУ-д онд  үйлдвэрлэсэн,  загварын ан, агнуурын зориулалттай галт зэвсэг байна. загварын галт зэвсэг нь буудлага үйлдэнэ, шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгийн гол төмрийн бянт элэгдээгүй тул цаашид ашиглах боломжтой гэх шинжээчийн дүгнэлт,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн хар сүүлт /зээр/-ийн мэт арьсанд зүсэггг болон түлэгдэлт байна.

           Шинжилгээнд ирүүлсэн хар сүүлт /зээр/-ийн баруун урд хөлийн буюу үзүүр хэсгээс 4 см зайд 3x4.5см хэмжээтэй тэгш бус зүсэлт байна. Мөн зүүн урд хөл хэсгээс цээж тал руугаа 14 см зайд, уг 14 см зайнаас дотор тал руугаа 8 см зайд 0.6x0.8см хэмжээтэй “О” хэлбэрийн түлэгдэлт байна.

           Шинжилгээнд ирүүлсэн хар сүүлт /зээр/-ийн баруун урд хөлийн буюу үзүүр хэсгээс см зайд 3x4.5см хэмжээтэй тэгш бус зүсэлт нь хурц иртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Мөн зүүн урд хөл хэсгээс цээж тал руугаа 14 см зайд, уг 14 см зайнаас дотор тал руугаа 8 см зайд 0.6х0.8см хэмжээтэй “О” хэлбэрийн түлэгдэлт нь хатуу мохоо, дулаан илчлэлийн үйлчлэлээр үүссэн байна.

          ‘О” хэлбэрийн түлэгдэлт нь нь галт зэвсгээр үүссэн байх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт,

           *******аас  5559  гол төмрийн дугаартай,  2506 замагны  дугаартай маркийн  бууг эд мөрийн баримтаар  хураан авсан тэмдэглэл,

           Галт зэвсэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

           Эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авах зорилгоор  *******ы *******  дугаартай бор өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэх прокурорын тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл,  

           Эд зүйлийн үнэлгээ /*******- улсын дугаартай тээврийн хэрэгсэл 105850 төгрөгөөр үнэлсэн комиссын үнэлгээ/

           “Prius 20” маркийн ******* улсын дугаартай суудлын авто машиныг 105850 төгрөгөөр үнэлсэн авто машин техникийн үнэлгээний тайлан,

            Эд зүйлийн үнэлгээ маркийн галт зэвсэг 600.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний баримт,

           - гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

           - эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,

           - гэрэл зургийн үзүүлэлт,

           - эд зүйлийг хураан авсан тэмдэглэл,

           - ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

            Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

           Шүүгдэгч ******* нь оны дугаар сарын -ны өдөр Ховд аймгийн сумын багийн нутаг “тэмээн хүзүү” гэх газраас 1 тооны хар сүүлт гэх ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшлийн маркийн буугаар агнаж, тэдгээрийн гаралтай махыг өөрийн эзэмшлийн *******- улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан нь  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч , гэрч , Х., , шүүгдэгч *******ы үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч яллагдагч, гэрч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч *******ы үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан улсын тусгай хамгаалалттай газар  нутагт  “Тусгай зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ан агнах” гэмт хэрэгт 5400 нэгжээс 27.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг жилээс таван жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, нэг жилээс таван жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, байгаль экологид  1.700.000 /нэг сая долоон зуун мянган / төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1-д зааснаар 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 3.400.000 /гурван сая дөрвөн зуун/ төгрөгийн хор уршиг учирсан ба хохирлоо нөхөн төлсөн байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч *******д ялыг оногдуулахгүйгээр  1 жил 6 сарын  хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан *******-  улсын дугаартай  приус 20 маркийн тээврийн хэрэгсэл,    маркийн буу зэргийг улсын орлого болгох үндэслэлтэй байна.

           Шүүгдэгч *******аас гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан ховор амьтны мах хаа-1 ширхэг, 2 ширхэг сээр, 2 ширхэг хондорцог, 1 ширхэг элэг, 1 ширхэг хар сүүлтийн арьс, хуванцар саванд хийсэн цусыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч  *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Шүүгдэгч овогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүхий эд зүйлийг тээвэрлэсэн “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч  *******ыг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын  хугацаагаар тэнссүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч ******* тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, мөн хуулийн 2.5-т заасан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг 7.3 дугаар зүйлийн 4, 9 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

            5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн онд үйлдвэрлэгдсэн, 5559  гол төмөрийн дугаартай,  2506 замагны  дугаартай  ТОЗ 8 буу,  *******- улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл зэргийг улсын орлогод оруулж, тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2023 оны ******* дүгээр сарын 13-ны өдрийн ******* дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар ховор амьтны мах хаа-1 ширхэг, 2 ширхэг сээр, 2 ширхэг хондорцог, 1 ширхэг элэг, 1 ширхэг хар сүүлтийн арьс, хуванцар саванд хийсэн цус зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай,

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүргүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                        Л.ТҮВШИНЖАРГАЛ