| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2023/00024/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/00024 |
| Огноо | 2023-04-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/00024
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймгийн сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж,
Улсын яллагчаар хяналтын прокурор *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,
Өсвөр насны шүүгдэгч *******, түүний хууль ёсны төлөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар аймгийн сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг ******* оны дугаар сарын -ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, аймгийн сумын ерөнхий боловсролын сургуулийн дугаар ангид суралцдаг, ам бүл 5, эцэг, эх, ах нарын хамт аймгийн сумын багт оршин суух, РД:ПБ15, ******* овогт .
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Өсвөр насны шүүгдэгч ******* нь ******* оны дугаар сарын -ны өдрийн цагийн орчим урьд нь зодолдсон гэх шалтгаанаар гэрээс нь дуудаж гаргаж ирээд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт орших гэрийнх нь гадна түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Өсвөр насны шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…******* оны дугаар сарын -ны өдөр би гудамж руу явж байтал манай ангийн 2 хүүхэд таараад Бат-эрдэний гэрийг зааж өгөөд очсон. Бат-эрдэнийг гэрээс нь дуудаж гаргаж ирээд чи түрүүчийн явдлаас болоод яагаад янз янзын юм яриад яваад байгаа юм бэ? Одоо надаас уучлалт гуйчих гэтэл чадахгүй, яагаад би чамаас уучлалт гуйдаг юм бэ? гээд маргалдаад би цохисон. Түүнээс өмнө Бат-эрдэнэ намайг зодсон. Түүнээс хойш ...дахиад зодно гэх мэтээр сургууль дээр ярьсан байсан. Тэгээд би яагаад тийм юм яриад байгааг нь асууж мэдэхээр очсон. Миний цохилтын улмаас түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэдгийг би ойлгож байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 300.000 төгрөг өгсөн. Миний буруу уг нь би цохьё гэж бодоогүй юм. Би Бат-эрдэнээс уучлалт гуйсан. Буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Өсвөр насны шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... гэх хүүхэд урьд намайг ямар ч шалтгаангүйгээр зодсон. Түүний дараа манай сургуулиар намайг зодсон талаараа хүүхдүүдэд яриад дахиад зодно гэж хэлж явж байна гэж би сургуулийн хүүхдүүдээс сонсоод ******* оны дугаар сарын -ны өдөр цагийн үед хичээл тараад тэй уулзахаар явж байхад замд манай ангийн Б.Мөнх-Эрдэнэ, нар таарахаар нь та хоёр гэрийг заагаад өг гэж хэлээд дагуулаад явсан. гэрт ороод дагуулж гараад чи яагаад сонин юм яриад байгаа юм вэ чи надаас уучлалт гуйчих тэгээд хэрүүл маргаанаа больё гэж хэлэхэд чамаас би яахаараа уучлалт гуйдаг юм вэ? би уучлалт гуйхгүй гэж хэлэхээр нь миний уур хүрээд нүүр лүү баруун гараараа 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би ******* оны дугаар сарын -ны өдөр хичээлдээ яваад цагийн үед гэртээ ирсэн. Удалгүй манай дээд ангийн хүүхдүүд болох *******, Мөнх-эрдэнэ, Буяндэлгэр гэх гурван хүүхэд манай гэрт орж ирээд намайг гараад ир гэж хэлээд гэрээс дагуулж гарсан. Гэрээс дагуулж гараад ******* заамдаж барьж аваад гараараа 5-6 удаа цохисон. Тэгээд би салаад нүүрээ дараад доош тонгойх үед миний куртикнаас бариад нүүр лүү хөлөөрөө гурван удаа өшиглөсөн би тэр хооронд манарчихсан байсан. Намайг ямар шалтгааны улмаас цохисныг мэдэхгүй байна. Урд өмнө нь надаас мөнгө төгрөг асууж бас архи тамхи аваад ир гэх зэргээр дарамтлаад байхаар нь нэг удаа зодолдож байсан. Миний нүүр болон толгойн хэсэгт 5-6 удаа нүүрэн тус газар хөлөөрөө 3 удаа өшиглөсөн. Толгой өвдөж байна. Баруун нүд хавдаж хөхөрсөн. Миний биед шинжээчийн дүгнэлтээр хамрын таславчийн муруйлт, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны баруун хэсгийн цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдсон. Би ******* оны дугаар сарын 06-ны өдөр аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвд эмчид үзүүлж, томографикт орж 4 хоног эмчилгээ хийлгэсэн. Би уг үйл явдал болоход сумаас сум руу эмчид үзүүлэх гэж нийт 7500 /нэг зуун хорин долоон мянга таван зуун/ төгрөгөөр шатахуун хийсэн мөн аймаг руу ээж хамт явсан зардал 140.000 /нэг зуун дөчин мянга / төгрөг, аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд үзүүлэхэд 60.000 /жаран мянга /төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Эдгээр гарсан зардлуудыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Би ******* оны дугаар сарын -ны өдөр цагийн үед хичээлээ тараад гэртээ очиход манай ах цай чанаж байсан. Гэтэл гаднаас танихгүй гурван хүүхэд гэрт орж ирээд ах дагуулаад гэрээс гарсан. Би жаахан байж байгаад ахын араас гарахад манай ах ******* гэдэг хүүхэд толгой руу нь гараараа цохиж байсан. Тэгээд хүн дуудах гэтэл намайг нэг хүүхэд ирээд бариад авсан. Манай хажууд байдаг сургалтын менежер Батхүрэл ах гэрээсээ гарч ирээд нөгөө гурван хүүхдийг дуудахад зугтаад явчихсан...” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Би ******* оны дугаар сарын -ны өдөр цаг 30 минутын үед хичээлээ тараад найз хамт гэр лүү явж байтал манай ангийн ******* бид хоёр дээр ирээд гэрийг заагаад өг уулзмаар байна гэхээр нь зааж өгөхөд бид хоёрыг суучих гэхээр нь мотоцикль дээр гурвуулаа сундлагдаад очсон. Тэгээд ******* гэрээс нь дагуулж гарч ирээд учраа ольё гээд ярилцаж зогсож байгаад нүүр лүү 2-3 удаа цохисон тэр үед дүү тэр хоёрын дунд ороод газарт унахаар нь би очиж босгосон тэгээд харахад хамраас цус гарчихсан явж байсан. Саяхан тэр хоёр хоорондоо зодолдоод *******ыг зодож байсан тэр зодооны улмаас болж *******, тэй уулзаж учраа олмоор байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Би ******* оны дугаар сарын -ны өдөр цагийн үед математикийн сонгонд суучихаад тараад найз хамт сургуулиас гараад гэр лүүгээ явж байтал ******* мотоцикльтой бид хоёр дээр ирээд гэр хаана байдаг талаар асуухад бид хоёр зааж өгсөн. ******* бид хоёрыг суулгаад гэрт очсон. ******* гэрээс нь дуудаж гаргаж ирээд хашаан дотор тэр хоёр юм ярьж байгаад заамдаж аваад гараараа нүүрэн тус газар 2-3 удаа цохисон. Тэгээд дуү тэр хоёрыг салгах гэж хажуугаар орж ирээд унахад манай найз дүүг нь очиж авсан. Урьд өмнө нь , хоёр зодолдоод , *******ыг зодсон байсан. Тэгээд ******* очиж учраа олно гэж хэлээд бид хоёроор гэрийг нь заалгаж очсон...” гэх мэдүүлэг,
Хохирогч биед учирсан гэмтлийн талаар аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн ******* оны дугаар сарын -ны өдрийн 240 дугаартай:
1. биед гэмтэл учирсан байна. биед хамрын таславчийн муруйлт, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны баруун хэсгийн цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. биед учирсан дээрх гэмтлүүд нь шинээр үүссэн байна.
2. биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. биед учирсан дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй ” гэх дүгнэлт,
Өсвөр насны шүүгдэгч *******ын биед учирсан гэмтлийн талаар аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн ******* оны дугаар сарын 09-ний өдрийн 238 дугаартай:
1. *******ын биед хөмсөгний хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. *******ын биед үүссэн гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан 2015 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид эрүүл мэнд болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл
- малд үзлэг хийсэн тэмдэглэл
- гэрэл зургийн үзүүлэлт
- эд зүйлийн үнэлгээ
- мал тэжээвэр амьтадын 2021 оны тооллого
- нас тоолсон тэмдэглэл
- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд өсвөр насны шүүгдэгч *******ын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Улсын яллагчаас “...өсвөр насны шүүгдэгч ******* насанд хүрээгүй хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох...” гэсэн саналыг гаргасан ба өсвөр насны шүүгдэгч болон түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Өсвөр насны шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой, шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь насанд хүрээгүй хохирогч “...Гэрээс дагуулж гараад ******* заамдаж барьж аваад гараараа 5-6 удаа цохисон. Тэгээд би салаад нүүрээ дараад доош тонгойх үед миний куртикнаас бариад нүүр лүү хөлөөрөө гурван удаа өшиглөсөн би тэр хооронд манарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч : ”...манай ах ******* гэдэг хүүхэд толгой руу гараараа цохиж байсан. Тэгээд хүн дуудах гэтэл намайг нэг хүүхэд ирээд бариад авсан. Манай хажууд байдаг сургалтын менежер Батхүрэл ах гэрээсээ гарч ирээд нөгөө гурван хүүхдийг дуудахад зугтаад явчихсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч ”...Тэгээд ******* нүүр лүү 2-3 удаа цохисон тэр үед тэр үед дүү тэр хоёрын дунд ороод газарт унахаар нь би очиж босгосон тэгээд харахад хамраас цус гарчихсан явж байсан. Саяхан тэр хоёр хоорондоо зодолдоод *******ыг зодож байсан тэр зодооны улмаас болж *******, тэй уулзаж учраа олмоор байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч : ”...******* гэрээс нь дуудаж гаргаж ирээд хашаан дотор тэр хоёр юм ярьж байгаад заамдаж аваад гараараа нүүрэн тус газар 2-3 удаа цохисон. Тэгээд дуү тэр хоёрыг салгах гэж хажуугаар орж ирээд унахад манай найз дүүг нь очиж авсан. Урьд өмнө нь , хоёр зодолдоод , *******ыг зодсон байсан. Тэгээд ******* очиж учраа олно гээд бид хоёроор гэрийг нь заалгаж очсон...” гэх мэдүүлэг, аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн ******* оны дугаар сарын -ны өдрийн 240 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хохирогч биед санаатай халдаж хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч ******* нь “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлэн, гэм буруугийн тал дээр маргаагүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар, гэмт хэрэг үйлдэх үедээ нас 09 сар 06 хоногтой байсан нь нас тоолсон тэмдэглэл, ******* овогт ын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Бат-эрдэнэд учирсан хохиролд 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчид шилжүүлэн өгсөн баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул өсвөр насны шүүгдэгч болон түүний хууль ёсны төлөөлөгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж заасныг баримтлан, хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтууд зэргийг шинжлэн судалж, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол төлбөр төлсөн байдал, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******т ял оногдуулахыг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36., 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******т ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаанд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг өсвөр насны шүүгдэгч *******т үүрэг болгож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч *******т анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч *******т авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг аймгийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газарт үүрэг болгосугай.
5. Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******ыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч болох эх *******, эцэг Энхбат нарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар өсвөр насны шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч, иргэний хариуцагч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ