| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00490/и |
| Дугаар | 507 |
| Огноо | 2020-07-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 507
2020 оны 07 сарын 06 өдөр Дугаар 139/ШШ2020/00507 Сайнцагаан сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймгийн С сумын -р баг, тоотод оршин суух, Ш овогт Лхагвын М /ЗЮ /-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй 139/2020/00490/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.М миний бие 1966 оны 07 сарын 06-нд төрсөн. Эмэгтэй. Би 1985 оны 06 дугаар сард 10-р анги төгсөөд Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1985 оны 09 сарын 16-наас өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 34 жил 3 cap бэлтгэгч, хоол зөөгч, асрагчаар тасралтгүй ажиллаж байгаа хүн. Миний бие 1985 оны 09 сарын 16-наас 1985 оны 11 сарын 24-нийг хүртэл Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт бэлтгэгчээр ажиллаж байгаад 1985 оны 11 сарын 24-нөөс 1987 оны 03 сарын 03-ныг хүртэл хоол зөөгчөөр, 1987 оны 03 сарын 03-наас 1994 оны 12 сарын 31-нийг дуустал асрагчаар ажилласан. 1995 оны 01 сарын 01-нээс Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт асрагч, үйлчлэгчээр өдийг хүртэг ажиллаж байна. Намайг анх ажилд томилсон 1985 оны 11 сарын 24-ний өдрийн 175 тоот, 1985 оны 09 сарын 23-ны өдрийн 145 тоот тушаалд миний овгийг “Л” байхыг “Ц” гэж буруу бичсэн зөрчилтэй тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэнээс шүүхээр ажилласан жилээ тогтоолго гэсэн. Иймээс Л.М намайг Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1985 оны 9 сарын 16-наас 1985 оны 11 сарын 24-нийг хүртэл бэлтгэгчээр, 1985 оны 11 сарын 24-нөөс 1987 оны 3 сарын 3-ныг хүртэл хоол зөөгчөөр, 1987 оны 3 сарын 3-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал асрагчаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.М нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн “ Сайнцагаан сумын 9-р багийн иргэн Л овогтой М /ЗЮ /-ийн хөдөлмөр дэвтэр үрэгдсэн тул 1985.09.16-1994.12.31-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай ” гэх 2020 оны 06 сарын 09-ний өдрийн 371 дугаартай тодорхойлолт нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-БНМАУ-ын Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1985 оны 9 сарын 23-ны өдрийн 145 дугаартай “ажилд түр хугацаагаар томилох тухай ” тушаалын хуулбар /хэргийн 6-р хуудас/
-БНМАУ-ын Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1985 оны 11 сарын 24-ний өдрийн 175 дугаартай “ажилд түр хугацаагаар томилох тухай ” тушаалын хуулбар /хэргийн 6-р хуудас/
-БНМАУ-ын Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1987 оны 3 сарын 03-ны өдрийн 23 дугаартай “ ажилчин ажилд шилжүүлэн томилох ба ажилд авах тухай ” тушаалын хуулбар /хэргийн 7-р хуудас/
-БНМАУ-ын Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1994 оны 12 сарын 31-ний өдрийн А/212 дугаартай “нийгмийн даатгалын дэвтэр хөтлөх тухай ” тушаалын хуулбар /хэргийн 7-р хуудас/
-БНМАУ-ын Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1994 оны 1 сарын 15-ны өдрийн Б/2 дугаартай “бүх ажилчдын цалин нэмэх тухай ” тушаалын хуулбар /хэргийн 8-9 хуудас/
Лэгшидийн Мийн 163375 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 10-11 хуудас/
-Дундговь аймаг дахь Татварын хэлтсийн 2020 оны 06 сарын 19-ний өдрийн Дундговь аймгийн 035354 тоот регистрийн дугаартай “Нэгдсэн эмнэлэг” нь 2001 оны 10 дугаар сарын 01-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа болно” гэх тодорхойлолт /хэргийн 23-р хуудас/
-Дундговь аймгийн Архивын тасгийн “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Адаацаг сумын иргэн Дашзэвгэ овогтой Лэгшид нь 1923 онд, Галсан овогтой Л нь 1941 онд төрсөн. Тус 2 иргэнтэй холбоотой хүн амын баримтаас холбогдох лавлагааг гаргах боломжгүй гэж тодорхойлолт /хэргийн 29-р хуудас/
-Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “Дашзэвгийн Лэгшид, Галсангийн Л нарын гэрлэсэн тухай мэдээлэл иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлгүй байна ” гэх тодорхойлолт /хэргийн 30-р хуудас
-Лагийн Мийн 50 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 31-р хуудас/ баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Л.М Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1985 оны 9 сарын 16-наас 1985 оны 11 сарын 24-нийг хүртэл бэлтгэгчээр, 1985 оны 11 сарын 24-нөөс 1987 оны 3 сарын 3-ныг хүртэл хоол зөөгчөөр, 1987 оны 3 сарын 3-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал асрагчаар тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. ,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш овогт Л-ын М /ЗЮ / нь Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1985 оны 09 сарын 16-ны өдрөөс 1985 оны 11 сарын 24-нийг хүртэл бэлтгэгчээр, 1985 оны 11 сарын 24-нөөс 1987 оны 03 сарын 03-ны өдрийг хүртэл хоол зөөгчөөр, 1987 оны 03 сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал асрагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У