Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШТЦ/00061

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймгийн сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч  Б.******* даргалж, шүүгч Ц.*******, шүүгч Л.******* нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагчаар ерөнхий прокурор Б.Баярмагнай,

Иргэдийн төлөөлөгч М.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******,

Хохирогч Ү.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******,

Шүүгдэгч Д. нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт *******ын д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, оны 09 дүгээр сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилтэй, ХХК-д ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт аймгийн сумын багт оршин суух, РД:ПБ850972, овогт *******ын

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч овогт *******ын г 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн жолоодож явсан 15-66 улсын дугаартай маркийн автомашинд хохирогч Ү.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зэвсгийн чанартай зүйл буюу халив /отвёртка/-аар толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг:

1.Хохирогч Ү.******* шүүхийн хэлэлүүлэгт мэдүүлэхдээ: 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд би Д.тэй маргаад заамдаад авсан тэр үед миний толгойруу отвёрткаар хатгасан байсан. Тухайн үед би мэдээгүй. Маргааш нь толгой өвдөөд байсан. од очоод толгойны зураг авахуулахад отвёрткаар хатгасныг мэдсэн. Толгой дотор цус алдаад тархиа дарчихсан байсан. Цагдаад мэдүүлэг өгөхөд сайн ярьж чадахгүй байсан. Тархины цөмөрсөн ясыг авах шаардлагагүй гэсэн. аймагт хоног эмнэлэгт хэвтсэн. Д. эмчилгээний зардлыг төлсөн гэв.

2. Шүүгдэгч Д. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр би нүүрсний ачилттай байсан. Тэгээд машинаа асаагаад дээш явж байтал Д. тааралдаад машин холбоод асаагаад өг гэхээр нь гэрт нь ирж машиныг нь холбож асааж өгсөн. Тэнд Ү.*******, Б. нар согтуу байсан ба миний машины кабинд суугаад нэг шил архи уусан. Ү.******* бид хоёрын дунд хадлан хийсэн талаар маргаан үүссэн. Тэгээд Ү.******* намайг чи өнчин ишигний мэдэлгүй пизда гэж доромжилсон. Бид хоёр барилцаж аваад миний хоолой боогоод би хойшоо налж унаад гарт тааралдсан зүйлээр Ү.*******ийн толгой руу цохьсон. Тухайн үед халив /отвёртка/-аар цохьсоноо мэдээгүй. Отвёртканы үзүүр хэсгээр хатгаснаас хохирогчид хүнд гэмтэл учирсан. Хохиролд 8,999,960 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Шүүгдэгч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”...2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 16- цагийн орчимд Эрдээ гэх айлын хашаанаас өөрийнхөө 15-66 улсын дугаартай тээврийн хэрэгслийг асааж нүүрсэнд явахаар гарч байхад Д. тааралдаж машин асааж өгөөч гэхээр нь машинтайгаа аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт Д.гийн гэрийн гадна очсон. Намайг тэнд очиход Т., Б., Ү.******* нар зогсож байсан ба архи уусан байдалтай байсан. Миний машины кабинд суугаад 1 шил архи задалсан. Ү.*******, Д. нар миний аккумляторыг авч яваад машинаа асаах гээд асахгүй болохоор нь буцааж машинд авч ирж тавиад Ү.******* машинд орж ирж суусан. Ү.******* надад өвс дуусаж байна. Намар чамтай хамт хадлан хийсэн. Чамаас болоод хадлан хийж чадаагүй. Чи өнчин ишигний мэдэлгүй пизда гээд намайг доромжлохоор нь бид хоёр барилцаж аваад хоолой боож байгаад миний гарт халив /отвёртка/ таарчихаар нь гартаа бариад толгой руу нь 2 удаа цохьчихсон юм гэх мэдүүлэг,

Хохирогч Ү.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Т.гийн гэрт очиж Б. бид нар машин янзалж 1 шил архи уугаад Д.ээс машины аккумлятор тавиад өг гэхээр нь -18 цагийн үед байх Д.гийн гэрийн гадна очиход Д.гийн машин ирсэн. Бид нар кабинд суугаад 1 шил архи уусан. Би Д.гийн аккумлятор өргөлцөж тавьж машин асаасан түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Толгой өвдөөд од очиж эмчилгээ хийлгэсэн. Толгой хагарч цус гарсан” гэх мэдүүлэг,

Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 16 цаг 40 минутын үед том машинаа асаах гээд аккумлятор хайгаад Эрдээ гэх айлд очиход Д. нь цагаан өнгийн Норд бенз маркийн машинаа асаагаад хөдөлж байсан. Би очиж холбож асаагаад өгье гэхээр тэг гэж хэлээд аккумлятор өргөлцөх хүн хайгаад Т. рүү залгахад хүрээд ир манайд Ү.******* буюу Чогоо, Б. нар байна гэхээр нь очиж аваад гэр лүү явж байхад Т. нэг шил архи авчихвал гэхээр нь замдаа дэлгүүрт зогсоод 1 шил Хараа нэртэй 0.75 граммын архи авч өгөөд гэрт аваачиж хашааны гадна буулгаад дүүгийнхээ хүүхдүүдийг авахаар буцаад сумын төв рүү явж байхад Тэс шатахуун түгээх станцын хажууд Д.тэй зөрсөн юм. Намайг буцаад очиход Т., Б., Ү.******* нар Д.гийн машинд суусан байсан. Би Д.гийн машины аккумляторыг тайлж аваад Ү.******* өргөлцөж машиндаа авч очиж тавиад асаах гэсэн боловч асаагүй. Ү.******* миний хажууд зогсож байгаад бид хоёр Магнай трейд ХХК-ний колонк ороод шатахуун аваад буцаж очоод машиндаа юм хийж байхад Ү.******* Д.гийн машинд очиж суусан байсан. Би машин асахгүй болохоор аккумляторыг нь буцааж чаргаар чирч Д.гийн машинд авч очиж тавьж боогоод баглаад боож байхад кабин хөдлөх шиг болоод машины нөгөө талын хаалгаар Ү.*******, Б. нар бууж, талаас Т., Д. нар буух шиг болсон. Газарт Т., Д. нар ноцолдож байх шиг байсан анзаарч хараагүй. Би машиныхаа хучлагыг янзалж байгаад гэр лүү орох гэхэд Ү.******* урдаас гараад ирсэн юм. Надад намайг хүргээд өг гэхээр машинд суулгаад хашаанаас гараад ирэхэд Б. Д.гийн машины хажуугаас гарч ирж машинд суусан. Д., Т. нар машинд буцаж ороод суух шиг харагдсан. Би Ү.*******, Б. нарыг гэрт нь хүргэж өгсөн юм. Ү.*******ийн толгойнд цохисон зодсон талаар мэдээгүй. Ү.*******эд тухайн үед гэмтэл учирсан эсэхийг анзаарч хараагүй толгойдоо малгайтай явж байсан юм. Надад нэг нь Ү.*******ийн толгойд Д. отвёрткаар цохисон гэж хэлсэн юм. Ил харагдах шарх сорви байсан эсэхийн хараагүй” гэх мэдүүлэг

Гэрч Т.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар архи уугаад сууж байхад Ү.******* Д.д чиний нэг нуруу өвсийг босголцож өгсөн. Чи надад юу ч өгөөгүй өөдгүй амьтан шүү гэж хэлсэн. Тэгтэл Д. чи арчаагүйдээ өвс хийж аваагүй шүү дээ гэсэн утгатай зүйл ярьсан. Тэгтэл Ү.******* чи өвс байтугай өнчин ишигний мэдэлгүй амьтан байна лээ шүү дээ гэж Д.д хандаж хэлсэн. Тэгтэл Д. суудлынхаа хажуу талаас бор иштэй халив /отвёртка/ аваад Ү.*******ийн толгой руу 2-3 удаа цохисон. Би босож Д.г цамцаар нь дарж барьж аваад цагдаа, эмч дуудаарай гэж хэлээд 2-3 минут дарж байсан. Машинд байсан хүмүүс бүгд буугаад явсан байсан. Би рүү залгаж та нар яасан бэ, цагдаад очиж, эмчид үзүүлсэн үү гэхэд цагдаа, эмнэлгээр ороогүй. Ү.******* зүгээр гээд гэртээ бууж үлдсэн гэж хэлсэн. Би гэртээ харьж амарсан. Маргааш нь Ү.*******ийн ээж залгаад энэ хүүхэд яасан юм бэ, юу болсон гэхэд нь би болсон явдлын талаар хэлээд та цагдаад өгөө гэсэн чинь Ү.******* өөрөө зүгээр гээд цагдаад дуудлага өгөхгүй хэвтээд байна гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг,

Гэрч Б.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... аймгийн   сумын багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ байж байтал 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цагийн орчим найз Т., Ү.******* нар манайд ирж машин засахад туслаад өгөөч гэхээр нь би тэр хоёрыг дагаад Т.гийн гэрт очиж түүний эзэмшлийн машиныг засаж байтал Ү.******* рүү Бужаа буюу Д. залгаж машин асаагаад өг гэж байна гэж Т. бид хоёрт хэлсэн. Хэсэг хугацааны дараа Д. машинтайгаа ирж Ү.*******ийг аваад Т.гийн машинтай бид хоёр араас нь дагаад явсан. Д.гийн гэрийн гадаа очоод зогсож байтал Д.гийн машинд Ү.******* суугаад ирсэн. Тэдний араас Д. өөрийн машинтайгаа ирсэн. Д. машинаа асаах гээд Д.гийн машины аккумлятор тайлж байх хооронд Т., Д., Ү.******* бид дөрөв Д.гийн машин дотор хараа нэртэй 0,75 литрийн савлагаатай архийг хувааж ууж байх үед Ү.*******, Д. нар хоорондоо маргалдаж, Д. отвёртка аваад Ү.*******ийн толгой хэсэг рүү цохих шиг болсон. Тэгсэн Т. хүн аллаа шүү дээ гээд Д.г тэврээд цааш холдуулах хооронд Ү.******* машинаасаа буугаад явахаар нь би араас нь дагаж буутал Т. цагдаа дуудаарай гэхээр нь би Ү.*******ээс биеийн байдал хэр байна цагдаа дуудах уу гэж асуухад зүгээр гэж хэлсэн. Тэгээд Д. машиндаа аккумлятор боож дуусгаад машинаа жолоодож Ү.******* бид хоёрыг суулгаад манай гэрийн гадаа ирээд намайг буулгаад тэр хоёр яваад өгсөн ” гэх мэдүүлэг

              Хохирогч Ү.*******ийн биед учирсан гэмтлийн талаар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Тогтохын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 141 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Ү.*******ийн биед гэмтэл учирсан байна. Ү.*******ийн биед зулай ясны зүүн хэсгийн бяцарсан хугарал, хугарал орчим тархины эдэд зулайн дэлбэнд хэд хэдэн тооны сул яс, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай болон зулай дэлбэнгийн цус, зулайн зүүн ар хэсгийн хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

 2.Ү.*******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь ирмэг үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

 3. Ү.*******ийн биед учирсан дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

              4. Ү.*******ийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл

- тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл

- гэрэл зургийн үзүүлэлтүүд

- эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл

- өвчний түүх

- эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол

- хохирлын тооцоо

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт 

1. Шүүгдэгч Д. нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн жолоодож явсан 15-66 улсын дугаартай маркийн автомашин дотор хохирогч Ү.*******тэй өвс бэлдсэн асуудлаар хоорондоо маргалдах явцад түүний толгой тус газар халив /отвёртка/-аар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан  баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч Ү.*******ийн эрүүл мэндэд учирсан “зулай ясны зүүн хэсгийн бяцарсан хугарал, хугарал орчим тархины эдэд зулайн дэлбэнд хэд хэдэн тооны сул яс, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай болон зулай дэлбэнгийн цус, зулайн зүүн ар хэсгийн хуйхны шарх” бүхий хүнд гэмтэл нь шүүгдэгч Д.гийн түүний толгой тус газар халив /отвёртка/-аар цохисон санаатай идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.гийн хохирогч Ү.*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тусгасан бөгөөд 2.4-т “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн...” гэж заасан, шүүгдэгч Д. нь халив /отвёртка/-ыг зэвсгийн чанартай хэрэглэж хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт: “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж заасан байна.

Эрүүгийн хэргийн хамт хэргийн газрын үзлэгээр хураан авч, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн, шүүгдэгч Д. нь хохирогч Ү.*******ийн толгой тус газар цохисон гэх халив /отвёртка/ нь бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай эд зүйл, хэрэгсэл мөн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт заасан “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл”-д хамаарч байна. 

аймгийн сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Д.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

Шүүгдэгч Д.гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар буюу “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн”-ээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.г “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Д.гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ү.*******ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2 дахь заалтад заасан хүнд зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүх хуралдааны явцад хохирогч Ү.*******ээс “тухайн үед гарсан хохирол болох 8,999,960 төгрөгийг Д. нь бүрэн төлсөн, гомдол саналгүй” гэж мэдүүлсэн тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй бөгөөд хохирогч Ү.******* нь шаардлагатай гэж үзвэл цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

            3. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “шүүгдэгч Д.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай” дүгнэлт,

Шүүгдэгч Д.гийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлсөн зэргийг харгалзан үзэж ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсэн зарчмыг удирдлага болгон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу Д.  нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн”,  1.4-т заасан “...хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн...” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч Д.гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг нь “таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд,

            Мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж,

            Мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т ” энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах.” гэж тус тус хуульчлагджээ. 

            Эрүүгийн хуульд заасан “гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөх” тухай ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг үр дагаварыг ухамсарласан гэмт этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хүсэл зоригийн эерэг илэрхийлэл гэж үздэг болохыг дурдах нь зүйтэй байна. 

            Шүүгдэгч Д.гийн хувьд санаатай гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг мөрдөн байцаалтын шатнаас эхлэн сайн дураараа төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг гарах болсон зэрэг нөхцөл байдлуудыг шүүх харгалзан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.     

            Шүүгдэгч Д.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

            Эрүүгийн *******  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн халив /отвёртка/-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгч Д. нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ын г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.д 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 4. Шүүгдэгч Д. нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарсан эмчилгээний зардалыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн халив /отвёртка/-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

                 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.БАДРАХГЭРЭЛ

                         ШҮҮГЧ                         Ц.ЭНХЖАРГАЛ

                                ШҮҮГЧ                        Л.ТҮВШИНЖАРГАЛ