Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 508

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 06 өдөр                                     Дугаар 139/ШШ2020/00508                                                      Сайнцагаан сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Д  аймгийн Г  сумын -р баг, Элгэн гэх газар оршин суух, Н овогт Бгийн Д /ЗЕ /-ын ажиллаж байсан байдал  тогтоолгох тухай нэхэмжлэлтэй 139/2020/00515/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц   нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Бгийн Д миний бие 1969 онд төрсөн. Эмэгтэй. Энэ жил 51 нас хүрч байгаа. Улсад 19 жил 30 өдөр ажилласан. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт  барилгачинаар 1987 оны 7 сарын 1-ний өдрөөс 1993 оны 10 сарын 1-ний өдрийг хүртэл ажилласан. Хөдөлмөрийн дэвтэр дээр ажилд  орсон, гарсан тушаал, тамга тэмдэг байгаа боловч  Дундговь аймгийн  Архивын тасагт Дэлгэрцогт  сумын Нэгдэл дундын үйлдвэрийн нотлох баримтууд болох ажилд  орсон тушаал байхгүй тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,  зэргийг үндэслэн  1987 оны 7 сарын 1-ний өдрөөс 1993 оны 10 сарын 1-ний  өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт  барилгачинаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Д нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

Дундговь аймгийн Архивын тасгийн “Тус архивын сан  хөмрөгт  Дундговь аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1987 оны 07 сараас 1993 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл барилгачнаар ажиллаж байсан Б овогтой Дтай  холбогдох баримт байхгүй учир лавлагаа гаргах боломжгүй гэх нь 2020 оны 06 сарын 16-ны өдрийн 399 дугаартай тодорхойлолт нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

               Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн “Гурвансайхан сумын 1-р багийн иргэн Б овогтой Д /ЗЕ69012708/-ын   хөдөлмөрийн дэвтэр нөхөн бичилт  тамга тэмдгийн зөрчилтэй тул 1987.07.01-1993.10.01-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай” гэх 2020 оны 05 сарын 25-ны өдрийн 345 дугаартай тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 06 сарын 09-ний өдрийн 08/634 дугаартай “Тус аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэр нь 1991 онд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн 1991 онд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн “Гэрэлт зам ” ХК нь 1992 оны 04 сарын 06-нд улсын бүртгэлд бүртгэгдэн  үйл ажиллагаа явуулж байгаад  1994 оны 04 сарын 18-нд “Бүрдийн домог” ХХК болж   өөрчлөгдсөн болно ” гэх тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/

-Бгийн Дт Дундговь аймаг дахь БТМС-иас 1985 оны 9 сарын 1-ний өдөр  олгосон  хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 8-р хуудас/

-Гэрч Н.Б-ийн  “ Б.Д 1987 оны 6 сард   Дундговь аймгийн Барилгы техник мэргэжлийн сургуулийг төгсөөд Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт  ажилчнаар орж байсан.  Б.Д нь 1987 оны 7 сараас 1993 оныг дуустал Сайнцагаан сумын 30 хүний конторын барилга, хоёр зуун үнээний ферм, 4 айлын орон сууц зэрэг олон барилгад  заслын ажил хийж байсан.   Би 1987 оны 7  сард Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт барилгын инженерээр ажилд ороход Д нь засал чимэглэлчинээр орж байсан. Тэрнээс хойш Дтай хамт Нэгдэл дундын үйлдвэрт 1987 оны 7 сараас  1993 оны 10 сар хүртэл ажилласан. Бид нэг газар хамт ажиллаж байсан учраас Дын талаар сайн мэдэж байгаа юм. Өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг   /хэргийн 14-р хуудас/

-Гэрч Г.Г-ын “ Б.Д нь Дундговь аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуулийг  1987 оны 6 сард төгсөөд 1987  оны 7 сараас  Дэлгэрцогт сумын   Нэгдэл дундын үйлдвэрт   барилгачнаар ажилд орж 1988 оны 03 сарын 31-ний өдрийг хүртэл  ажилласан. Тэгээд аймгийн Барилгын 6-р трестэд өрлөгчнөөр   1988 оны 4 сараас 1991 оны  3 сар хүртэл  ажилласан.  1993 оны 10 сар хүртэл шаварчин, засал чимэглэлийн ажилчин бйсан. Би 1986 оноос Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт өрлөгчнөөр ажилд орж 1990 он хүртэл ажиллаж байсан. Намайг Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байхад Б.Д нь ажилд орж засал чимэглэлчин хийж байсан учраас сайн мэдэж байгаа юм.  Өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /хэргийн 15-р хуудас/ баримтууд болно.

 

Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Б.Д нь 1987 оны 07 сарын  01-ний өдрөөс 1992 оны 04 сарын 06-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт барилгачинаар, 1992 оны 04 сарын 06-ны өдрөөс 1993 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Гэрэлт зам ХК-нд барилгачинаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Н овогт Бгийн Д /ЗЕ / нь 1987 оны 07 сарын  01-ний өдрөөс  1992 оны 04 сарын 06-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт барилгачинаар, 1992 оны 04 сарын 06-ны өдрөөс 1993 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Гэрэлт зам ХК-нд барилгачнаар  ажиллаж байсан болохыг  тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У