| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2023/00003/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/00003 |
| Огноо | 2023-01-11 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Э.Алтанцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/00003
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж,
Улсын яллагчаар хяналтын прокурор *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
Шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
******* аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч ******* овогт ******* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* аймгийн суманд оны сарын -ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 /эхнэр хүүхдийн хамт/ ******* аймгийн сумын багт оршин суудаг, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай РД: ******* овогт
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч ******* нь ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэр Цагаан бургас гэх газраас 2022 оны 11 сарын 07-ны өдөр ховор амьтан болох 1 тооны аргалыг тусгай зөвшөөрөлгүйгээр Сайг м3 маркийн буугаар буудан агнаж өөрийн эзэмшлийн мустанг 5 маркийн улаан өнгийн мотоциклоор тээвэрлэж экологи эдийн засагт буюу амьтны аймагт 13.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би ******* аймгийн сумын Цагаан бургас гэх газар үхэр хайж явж байгаад аргаль таарахаар нь буудан агнасан. Манай зээ Улаанбаатар хотод элэгний хагалгаанд орж байгаа болохоор хэрэг болох болов уу гэж бодсон юм. Уг аргалын толгойг нь салгаж орхиод махыг нь арьстай нь уутанд хийж мотоциклоор ачиж авч ирсэн. Гэртээ ирээд машиндаа хадгалж байхад хэсгийн төлөөлөгч ирж хурааж авсан. Миний агнасан аргаль эр эм аль болохыг мэдээгүй. Ховор ан амьтан агнаж болохгүй гэдгийг мэднэ. Дүүдээ хэрэг болох болов уу л гэж бодсон. Бууг Нарантуул захаас хүнээс худалдаж авсан. Бичиг баримт, бүртгэл байхгүй. Хохирлыг төлж барагдуулна. Миний буруу гэх мэдүүлэг,
Хохирогч иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...Аргаль агнасан газар нь тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүс нутагт хамаарна. Байгаль орчны хуульд заасны дагуу ******* аймгийн сумын Цагаан бургас гэх газраас агнагдсан 1 тооны аргалийн экологи эдийн засгийн үнэлгээ нь 13 сая төгрөг, 2 дахин бодоход 26.000.000 төгрөг. Нөхөн төлбөрийг нэхэмжилнэ. Нөхөн төлбөрийг сумын Засаг даргын тамгын газрын төрийн сангийн 0161800946 дугаартай дансанд шилжүүлж өгөхийг хүсэж байна гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 0-03 дугаар хуудас/
*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан мөрдөгчийн тогтоол /хх-ийн 11 дүгээр хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-19 дүгээр хуудас 2 ш гэрэл зургийн хамт/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-23 дугаар хуудас 5 ш гэрэл зургийн хамт/
Хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /аргалын толгой, 4 мөчийг нь тасалсан, гэдэс дотрыг нь гаргасан, баруун хаандаа нүхтэй /сумны/, эм аргаль 4 ш гэрэл зургийн хамт / /хх-ийн 31-32 дугаар хуудас/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 12 сарын 13-ны өдрийн 01 дугаартай Мустанг 5 маркийн улаан өнгийн 200.000 төгрөгийн үнэлгээтэй мотоцикл битүүмжилсэн прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 33-36 дугаар хуудас/
Буунд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 40 дүгээр хуудас/
Аргаль хонины мах, Сайг М3 маркийн НО 7133202 гол төмөртэй, 202 дугаарын замагтай буу 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр хураан авсан аргаль хонины толгой зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан мөрдөгчийн тогтоол /хх-ийн 41 дүгээр хуудас/
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...2022 оны 11 сарын 07-ны өдөр би сумын төвд эргүүлтэй байсан. Хэсгийн төлөөлөгч машинтай ирээд машинд суучих гэхээр нь суугаад айлд ирээд сууж байтал төлөөлөгч гараад ир гэхээр нь гэрээс гарсан. Гэрийн гадна УАЗ-469 маркийн машин байсан. Би дотор нь орж харахад толгой болон 4 шийрийг нь салгасан аргаль гэх амьтантай төстэй зүйл байсан. ******* гэх иргэн хэлэхдээ өвчтэй дүүдээ өгөх гээд агнасан юм гэж хэлж байсан. Маргааш нь ирж хэргийн газрын үзлэг хийж аргалын толгойг нь олсон шийрийг нь олоогүй гэх мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/
2022 оны 12 сарын 12-ны өдөр улаан өнгийн Мустанг маркийн мотоциклийг 200.000 төгрөг, Сайг МЗ маркийн 1996 онд үйлдвэрлэсэн буу 1.000.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 67 дугаар хуудас/
2022 оны 11 сарын 15-ны өдрийн...тус толгойн ясны морфологи шинжийг үндэслэн Аргаль хонь гэх амьтан мөн болох нь тогтоогдлоо. Тус толгойн ясан дахь эврийн морфологи шинжийг үндэслэн тухайн аргаль хонины бодгаль нас 8 нас, тус толгойн ясан дахь эврийн морфологи шинжийг үндэслэж энэ нь бодгаль эм хонь болох нь тогтоогдов гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 74 дүгээр хуудас/
******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 сарын 05-ны өдрийн 0 дугаартай...Шинжилгээнд ирүүлсэн сангийн анги НО 7133202 дугаартай замгийн рам 202 дугаартай замаг 202 дугаартай 1996 онд ОХУ-д ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн Сайг М3 загварын буу нь буудлага үйлдэнэ.
Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгийн үйлдвэрийн хийц, загварыг засварлаж өөрчлөөгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгээр өмнө хэдэн удаа буудлага үйлдсэнийг тогтоох боломжгүй гэх шинжээчийн дүгнэлт 8 ш гэрэл зургийн хамт /хх-ийн 80-81 дүгээр хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үзэж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар агнасан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцсон буу, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий байтал хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэгт үйлдсэнд тооцно.
Иймд шүүгдэгч *******ийг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүхээс дүгнэлээ.
Хохирогч иргэний нэхэмжлэгчийн Амьтны аймгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 26.000.000 төгрөг нэхэмжилсэн хохирлоос 4.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан ХААН банк мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Иймд хохирогчийн нэхэмжилж байгаа нийт хохирлоос 4000000 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт 500.000 төгрөгийн хохирол төлсөн баримт ирүүлснийг тооцон хасаж үлдэх 21.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:
Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар, /хавтаст хэргийн 87-р хуудас/ нотлогдож байна.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Хэргийн нөхцөл байдлын талаар талууд мэтгэлцэхдээ маргаагүй бөгөөд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллаж, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн үйлдлээ хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг харгалзан хөнгөрүүлж шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлт болон улсын яллагчийн шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналтай гэх саналыг үндэслэн ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, шүүхээс тогтоосон бодит хохирлоос шүүх хуралдааны явцад нөхөн төлсөн,нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан аргаль хонины мах, аргаль хонины толгой 1 ширхгийг устгах, Сайг М3 маркийн НО 7133202 гол төмөртэй, 202 дугаарын замагтай буу 1ширхгийг цагдаагийн байгууллагад шилжүүлэх, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн Мустанг маркийн 200.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээтэй хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36. дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.******* овогт ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэн ирүүлсэн улаан өнгийн Мустанг маркийн мотоциклийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жил, 06 сарын хугацаагаар тэнсэх албадлагын арга хэмжээ, хохиролд 4.5 сая төгрөг төлснийг дурдаж, төлөгдөөгүй 21.500.000 төгрөгийн хохирлыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх нээлтэй хаалттай хорих 457 дугаар ангид даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Аргаль хонь, аргалын толгойг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Сайг М3 маркийн НО 7133202 гол төмөртэй, 202 дугаарын замагтай буу 1 ширхгийг цагдаагийн байгууллагад шилжүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ