| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2023/00058/э/ |
| Дугаар | 2023/ШТЦ/00060 |
| Огноо | 2023-10-27 |
| Зүйл хэсэг | 21.2.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШТЦ/00060
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймгийн сум дахь Сум ын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.******* даргалж,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.*******,
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн сум дахь Сум ын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Баттулгын *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эмэгтэй, боловсролтой, ам бүл , аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт аймгийн сумын багт оршин суух, РД:ПМ0422*******03, ******* овогт Баттулгын *******
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч ******* овогт Баттулгын ******* нь 2*******3 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө мөрдөн шалгах ажиллагааны явцад зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2*******3 оны 08 дугаар сарын 09-ний өдөр манайд 4 залуу очоогүй, эм уусан болон уулгасан зүйл байхгүй. Найз залуугаасаа салахын тулд худлаа хэлсэн юм. Би мөрдөн байцаалтын шатанд худал мэдүүлэг өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Худал ярьвал ямар сөрөг үр дагавартай гэдгийг ойлголоо гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: ”... Би Ш. гэдэг залуутай үерхдэг юм. Манай найз залуу Дорноговь аймагт гэрээтээр цэргийн алба хааж байгаа. 2*******3 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагийн орчим сумын Далт багийн лагерт гэртээ ганцаараа байхад цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй танихгүй 4 залуу ирээд, нэг залуу нь чи ын найз охин мөн үү ингэж нуугддаг байж ээ чамайг олоход амархан шүү дээ гэж хэлсэн. Хүний юмаар оролдохоор ямар байдгийг чамд мэдрүүлнэ гэж хэлэхээр нь манай найз залуу тухайн хүний найз охинтой холбоо тогтоосон юм байна гэж ойлгосон. Удалгүй намайг гэрээс 2 залуу гараас хөтөлж гаргаад машинд суулгах гэхэд би эсэргүүцэж хашхирсан чинь алчуураар ам дараад машинд суулгаад амаар битүү дуу гарч байгаа дууг бичлэг болгон хурааж явуулсан. Тэгээд чи манай найз охиныг яагаад байгаа юм бэ? Манай найз охиноор оролдохоо болиоч гэж хэлээд тасалсан. Нэг залуу нь жижиг цагаан эм гаргаж ирээд миний ам руу хүчээр хийсэн түүний дараа миний ухаан балартаад унтчихсан тэр хооронд энэ шөнөдөө явна, утасны цаанаас тоглоом тоглуулна гэж яриад байсан. Удалгүй 10-15 минутын дараа би гэртээ сэрсэн сэрээд би луу чи энэ хүмүүсийг явуулсан юм уу гэж ярихад үгүй би наад хүмүүсийг чинь танихгүй би цагдаад дуудлага өгсөн байгаа гэж хэлсэн. Би тэр хүмүүсийг танихгүй, нэг залууг Говь-Алтайд харсан юм шиг санагдаж байна.Тэр хүмүүс цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан дөрвөн хүн байсан. Намайг зодож цохисон зүйл байхгүй. Би ганцаараа гэртээ байсан аав, ээж хадланд явчихсан байсан. Манай хажуу айлын хүмүүс бүгд хадландаа явсан байсан. Тэр хүмүүс манай найз залууд уурласан уураа надад гаргаж байгаа юм болов уу гэж бодож байна” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор дахин өгсөн: ”... 2*******3 оны 08 дугаар сарын 09-ний өдөр найз залуу байсан худлаа хэлсэн учир би найз залуу аас салах шалтгаан хайгаад өөрийн Б.******* фэйсбүүк хаягаас зураг, дуу, бичлэг, чат явуулаад тоглосон юм. Тэгсэн үнэхээр тийм зүйл болж байгаа юм байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед балмагдаад цагдаад мэдүүлэг өгөхдөө 4 залуу ирсэн, надад эм уулгасан гээд худлаа мэдүүлэг өгчихсөн юм. Үнэндээ тийм зүйл болоогүй би зохиож аар тоглосон юм. Одоо бид хоёр салчихсан” гэх мэдүүлэг,
Гэрч Ш.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорноговь аймгийн хилийн 0168 дугаар ангид 2*******1 оноос 2*******3 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл гэрээт цэргийн алба хаасан юм. Б.******* гэдэг сумын охинтой фейсбүүкээр харилцаж 8 сар үерхсэн. 2*******3 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Б.*******ийн фейсбүүк чатаас найз охиныг чинь олоход ийм амархан байлаа гэсэн утгатай мессеж ирсэн тэгэхээр би чи яах гэж байгаа юм бэ? гэхэд чи найз охиноо надад өгчих гээд, ******* улаан өгийн цамцтай зураг явуулаад ингээд унтаж байна гээд байхаар нь би залгаад ярих гэхэд надтай яриагүй одоохондоо зүгээр гэсэн мессеж явуулсан. Би дуугаа хураалгаад чи яах гээд байгаа юм бэ? наад хүнээ яриул гэхэд надтай хүн ярихгүй байсан. Тэр өдөр Б.*******тэй утсаар яриад юу болсон талаар асуухад 3 залуу ирээд миний амыг дараад эм өгсөн. Нэг мэдэхэд ухаан алдсан. Удахгүй сэрсэн гэж ярьсан. Тэгээд би энэ талаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Б.******* намайг цагдаад дуудлага өгсний дараа намайг цагдаад дуудлага өгдлөө зайл чи гээд надтай утсаар хэрэлдээд байсан. Би Б.*******ийн дугаар руу залгахад утсаа аваад дугарахгүй байсан чатаар харьцахаар мессеж бичээд залгахаар авчаад дуу гарахгүй байсан. 1 удаа амьсгалж шуухинасан дуу хурааж явуулсан. Надтай эрэгтэй хүн яриагүй би бодохдоо Б.******* надад худлаа ярьж надаар тоглосон юм шиг байна лээ. Энэ асуудлаас болоод бид 2 салчихсан. Яагаад худлаа яриад байна гэхээр болсон үйл явдал нь хүн үнэмшмээргүй зүйл яриад байсан. Тухайн үедээ тэр зүйлд нь итгэж үнэмшээд цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”... 2*******3 оны 08 дугаар сарын 08-ны өдөр найз залуу Ш.тай маргалдсан байсан. Тэгээд маргалдсаныхаа дараа 2*******3 оны 08 дугаар сарын 09-ний өдөр найз залуутайгаа эвлэрэх гээд чат бичсэн боловч хариу өгөөгүй болохоор нь өдмөөр санагдаад тоглоомоор фейсбүүк рүү нь чат бичсэн. Танихгүй 4 залуу гэрт орж ирээд намайг гэрээс чирээд гаргалаа. Чиний явуулсан хүмүүс юм уу гэх утгатай чат өөрийнхөө зургийг явуулсан. Тэгэхэд манай найз залуу мэдэхгүй тийм хүмүүс явуулаагүй гэж чат бичсэн бас над руу мессенжерээр видео дуудлага хийхээр залгасан боловч би дуудлагыг нь авч яриагүй. Тэгээд байж байтал үдээс хойш 14-15 цагийн үед манай найз залуугийн төрсөн дүү Сайхаа цагдаа дагуулаад гэрт хүрээд ирсэн. Анх удаа цагдаад дуудагдаад мэдүүлэг өгч байгаа учир сандарсандаа худал мэдүүлэг өгсөн ” гэх мэдүүлэг,
Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ш. гэх залууг сайн танихгүй Дорноговь аймагт цэргийн алба хаасан гэсэн. Манай охин Б.*******тэй үерхдэг гэсэн. 2*******3 оны 09 дүгээр сарын 05-ны үед Монгол улсын харцага Г.Ганхуягийн цолны мялаалаг наадмаар Б.*******, Тамираа нар ирээд хоноод явцгаасан. Манай охин одоо Говь-Алтайн ангаахад хичээлдээ сурч байгаа. 2*******3 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нөхөр бид 2 хадландаа явцгаасан байсан. Б.******* гэртээ ганцаараа байсан манайх сумын төвийн ард лагерт зусаж байсан. 2*******3 оны 08 дугаар сарын 08-ны өдөр манай нөхрийн ач Шаамаа гэх залуу манайд согтуу ирж хоносон гэсэн. Манай охины найз залуу нь хардаад янз бүрийн хэл ам болоод гэж охин сүүлд хэлсэн. Манай хажууд Пүрэвээгийн Анхаа, түүний дүү, Жука гэх айлууд байсан. Тэр айлууд эзгүй байсан бас хадландаа явцгаасан байсан. Б.*******т хүн эм уулгаж ухаан алдуулсан талаар мэдэх зүйл байхгүй надад тийм зүйл яриагүй” гэх мэдүүлэг,
Гэрч Н.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.******* ах, дүү зургуулаа, айлын 4 дэх охин байгаа юм. аймгийн сумын ерөнхий боловсролын сургуулийг суралцан төгсөж, Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуулийн сувилагчийн ангид элсэн суралцаж байгаа. Одоо 2 дугаар дамжааны оюутан байгаа юм. Зан байдлын хувьд цайлган хүнд тусархуу, хүнтэй харьцах харьцаа сайн, архи уухгүй, тамхи татахгүй, янз бүрийн хууч өвчин байхгүй. Б.*******ийн эцэг ******* сонсголын бэрхшээлтэй, эцэг, эх нь Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан байгаа” гэх мэдүүлэг,
- Б.*******, Ш. нарын хувь чатаар харилцсан мэдээлэл
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл
- эд зүйл /баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл
- эд зүйл /баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл
- гэрэл зургийн үзүүлэлт
- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь 2*******3 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө мөрдөн шалгах ажиллагааны явцад зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Ш., яллагдагч Б.******* нарын мэдүүлэг болон Б.*******, Ш. нарын хувь чатаар харилцсан мэдээлэл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.******* нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг санаатай үйлджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Хохирогч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй гэж хуульчилсан байна. Хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулах ёстой. аймгийн цагдаагийн газрын сумын Сум ын цагдаагийн хэлтэсийн эрүүгийн , цагдаагийн Б. нь 2*******3 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хохирогчоос мэдүүлэг авахдаа хохирогчид эрх, үүрэг танилцуулж, хууль сануулсан баталгаанд гарын үсэг зуруулж, мэдүүлэг авахдаа хохирогчийн эрх, үүргийг танилцуулж, хууль сануулсан талаар асуууж тодруулах зүйл байгааг шалгаж мэдүүлгийг эхлүүлсэн байна. Ийнхүү хууль сануулж, үнэн зөв мэдүүлэг өгөх талаар баталгаа гаргуулсны дараа мэдүүлэг авахад “...гэртээ ганцаараа байхад цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй танихгүй 4 залуу ирсэн, нэг залуу нь жижиг цагаан эм гаргаж ирээд миний ам руу хүчээр хийсэн түүний дараа миний ухаан балартаад унтчихсан” гэж мэдүүлсэн нь худал мэдүүлэг болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан гэрч Б.ын “...Б.*******т хүн эм уулгаж ухаан алдуулсан талаар мэдэх зүйл байхгүй надад тийм зүйл яриагүй” гэх мэдүүлэг, гэрч Ш.ын “...2*******3 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Б.*******ийн фейсбүүк чатаас найз охиныг чинь олоход ийм амархан байлаа гэсэн утгатай мессеж ирсэн тэгэхээр би чи яах гэж байгаа юм бэ? гэхэд чи найз охиноо надад өгчих гээд, Б.******* улаан өнгийн цамцтай зураг явуулаад ингээд унтаж байна гээд байхаар нь би залгаад ярих гэхэд надтай яриагүй одоохондоо зүгээр гэсэн мессеж явуулсан. Би дуугаа хураалгаад чи яах гээд байгаа юм бэ? наад хүнээ яриул гэхэд надтай хүн ярихгүй байсан. Тэр өдөр Б.*******тэй утсаар яриад юу болсон талаар асуухад 3 залуу ирээд миний амыг дараад эм өгсөн. Нэг мэдэхэд ухаан алдаад, удахгүй сэрсэн гэж ярьсан. Би бодохдоо Б.******* надад худлаа ярьж надаар тоглосон юм шиг байна лээ. ...үйл явдал нь хүн үнэмшмээргүй зүйл яриад байсан. Тухайн үед би тэр зүйлд нь итгэж үнэмшээд цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг, Б.*******ийн яллагдагчаар өгсөн: ”...Анх удаа цагдаад дуудагдаад мэдүүлэг өгч байгаа учир сандарсандаа худал мэдүүлэг өгсөн” гэх мэдүүлэг, Б.*******, Ш. нарын хувь чатаар харилцсан мэдээлэл зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэх худал мэдүүлэг өгөх гэмт хэргийн шинжийг агуулжээ.
Шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.*******ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36., 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Баттулгын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.*******т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-45 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
6. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хохирол төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ