| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2023/00014/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/00029 |
| Огноо | 2023-05-30 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/00029
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж,
Улсын яллагчаар хяналтын прокурор *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******
Хохирогчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч *******
Гэрч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* овогт ******* холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ний өдөр Ховд аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, сумын “Магнай трейд” ХХК-д агуулахын ачигч ажилтай, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн сумын багт оршин суух,******* овогт ******* /РД:ПБ9031/.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг зөрчин согтуурсан үедээ буюу оны дугаар сарын -ний өдрийн цагийн орчимд гэр бүлийн гишүүн болох эзэмшлийн улсын дугаартай прүсс- маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон, мөн дүрмийн 3.4б-д заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчин, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэсэн, мөн дүрмийн 12.2-т заасан “харанхуй үед үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслийг зогсоох боломжит хурдыг сонгож явна”, мөн дүрмийн “...аюул саад бий болоход” гэснийг тус тус зөрчиж Ховд аймгийн сумын багийн нутагт байрлах сумын төв орох хэсгийн гэрэлтүүлэггүй засмал замаар үзэгдэлт хангалтгүй нөхцөл байдал үүссэн байхад жолоодож явсан тээврийн хэрэгслийг зогсоох боломжит хурдыг сонгож яваагүй, тухайн замын зорчих хэсгээр явж иргэн өмчлөлийн 4 үхэр болон иргэн эзэмшлийн тээврийн хэрэгслийг мөргөж, замын зорчих хэсгийн хажуу руу унаж осол гаргасан, ослын улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан амь нас хохирсон, иргэн 3.900.000 төгрөгийн, иргэн 5.900.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу оны дугаар сарын -ний өдрийн цагийн орчимд улсын дугаартай прүсс- маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад иргэн өмчлөлийн 4 тооны үхэр болон иргэн эзэмшлийн тээврийн хэрэгслийг мөргөж, замын зорчих хэсгийн хажуу руу унаж осол гаргасан, ослын улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан амь нас хохирсон, иргэн 3.900.000 төгрөгийн, иргэн 5.900.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн оны дугаар сарын 14-ны өдрийн 185, 186, 187, 188 дугаартай, оны дүгээр сарын 02-ны өдрийн 908 дугаартай Шинжээчийн дүгнэлтүүд,
3. Вендо хөрөнгийн үнэлгээний компаний оны дугаар сарын 31-ний өдрийн ХВ22/25 дугаартай, дүгээр сарын 07-ны өдрийн ХЦ22-283 дугаартай 4 тооны үхэр болон автомашинд үнэлгээ тогтоосон Шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн оны дүгээр сарын 07-ны өдрийн 5399 дугаартай Шинжээчийн дүгнэлт,
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн оны дүгээр сарын 03-ны өдрийн 63 дугаартай цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн Шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
6. Ховд аймгийн авто тээврийн төв ТӨҮГ, техникийн хяналтын үзлэгийн төвийн оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлт,
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ оны дугаар сарын -ний өдөр талийгаач цагийн орчимд шинэ дулаанд галчаар ажилд ор гэж дуудлаа гээд яваад нүүрс зөөж байгаад ирлээ гэсэн 14-15 цагийн орчимд гэртээ ирээд сууж байхад ******* над руу залгаад нөхөр чинь хаана байна гэж асуухаар ******* утсаар ярилаа гэж хэлсэн. Тэгээд 16 цагийн орчимд *******тай уулзаад мал зарахаар явсан. Удалгүй орой 20 цаг минутын үед хүргэн ах залгаад регистрийн дугаар асуугаад зам тээврийн осолд орсон байна гэж хэлсэн. Эмнэлэгт ирэхэд талийгаач орилсон бөглөрөх гээд байна гэсэн зовуурьтай бүсэлхийнээс доош мэдээгүй болсон байсан юм. Тэр орой яаралтай аймаг явах ёстой гэхээр бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү авч явсан. Бүсийн оношилгоо эмчилгээний төвд очиж томографикийн зураг авахуулахад сээр нуруу хугарч, дунд хэсэг нь бяцарсан, 3 хавирга хугарсан, уушиг бяцралтай гээд эмчилгээ хийлгэж нурууны хагалгаанд Улаанбаатар хотоос эмч нар дүудаж ирүүлж орсон. Тэгээд уушигны бяцрал гэмтлийн улмаас оны дугаар 16-ны өдөр нас барсан.
Талийгаач бид хоёр 2017 оны дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болсон, ам бүл-5-лаа, 2-5 насны 3 хүүхэдтэй, талийгаач нь эхээс 3-лаа, дээрээ 1 эгчтэй, өөрөө ихрийн өрөөсөн хүүхэд байгаа юм. Зан байдлын хувьд даруухан, төлөв, тамхийг эцгээсээ нууж татдаг, архи хэрэглэдэггүй. Найз нөхөдтэй нэр хүндтэй хүн байсан. Би сэтгэл зүйн хувьд хэцүү байна. Талийгаач оны сарын -ний өдрөөс 16-ны өдрийн хооронд эмчилгээ хийлгэж хагалгаанд орсон. Энэ хугацаанд бүхий л эм тариа, эмнэлгийн хэрэгсэл, хиймэл арьс гэх мэт зүйлийг гаднаас өөрсдөө авч өгсөн. Улаанбаатар хотоос хагалгааны баг яаралтай дуудаж хагалгаа хийлгэсэн. Энэ эмч нарын ирж буцсан зардал, аймагт байх хугацааны байр хоолны зардлыг өөрсдөөсөө төлж байсан. Нийт 7 сая төгрөгний зардал гарсан. Оршуулгын болон буяны ажлын зардалд 16 сая төгрөгийн зардал гарсан. Мөн буяны ажил болон биеийн байдал муу байх хугацаанд ах дүү төрөл төрөгсөд нь Улаанбаатар хот, Говь-Алтай аймгаас ирцгээсэн. Энэ хүмүүсийн ирж буцсан зардлыг нэхэмжилж байна.Тухайн үед хүний биеийн байдал муу байсан, нас барсан учир сэтгэл санааны хямралтай байсан учраас зарим зардлын баримтыг авч чадаагүй, зарим баримт олдохгүй байна. Өөрсдөө байгаа баримтаа боломжийн хэрээр бүрдүүлж өгнө. Хагалгаанд орж биеийн байдал гайгүй болно гэж бодсон. Мөн хууль шүүхийн байгууллагад баримт бүрдүүлж өгнө гэдгийг мэдээгүй учир тухайн үед баримтаа өөрсдөө хадгалаагүй юм. Манай бага хүүхэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгож авахаар баримтаа өгсөн. , нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоох боломжгүй гэсэн. Иймд , нар насанд хүртэлх тэжээгчээ алдсны тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэхэмжилж байна. Хүү хувьд түүнийг насанд хүртэл нь авах тэжээгчээ алдсны тэтгэмж болон хөдөлмөрийн хөлсний зөрүүг тооцож нэхэмжилнэ. Талийгаач тодорхой эрхэлсэн, тогтсон ажилгүй, тогтмол орлогогүй, хөдөө мал малладаг байсан. Жилдээ малын ашиг шим ноолуур 3.500.000 төгрөг, үхэр худалдаж 1.000.000 төгрөг, цагаан идээ борлуулж 1.000.000 төгрөгний орлого олдог байсан. Гэм буруутай этгээдэд гомдолтой байна. Учирсан хохирлоо буруутай этгээдээр нөхөн төлүүлж авах хүсэлтэй байна. Өөрт учирсан сэтгэл санааны болон талийгаачийн амь насны хохирлыг тусгайлан нэхэмжилнэ” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тэр өдөр манай нөхөр дулааны станцад галчаар ажилд орлоо гээд гараад явсан. Орой нь хувцас хунар нь хөө тортог болсон ажлаа хийж байгаад ирсэн шинжтэй байсан. Тэр өдөр над руу 2 удаа залгаж манай нөхрийг асуусны дараа нөхөр маань гэртээ орж ирсэн. Тэгээд ярилаа гэхэд уулзахаар гарсан. Мал зарахаар ярьж байсан. Нөхөр маань хааяа архи уудаг, тамхи татахдаа ааваасаа нууж татдаг, харилцаа, хүмүүжил сайтай хүн байсан. Орой 9 цаг болох гэж байхад хүргэн ах залгаад нөхрийн регистрийн дугаар асуусан. Дахиад би залгаад юу болсон талаар асуухад осолд орсон эмнэлэг дээр байгаа талаар хэлсэн. Тэгээд хүүхдүүдээ хүнд харуулаад эмнэлэг дээр явж очиход маш их зовуурьтай, орилсон байдалтай байсан. Миний сэтгэл санаа маш хэцүү байна. Оршуулгын зардалд нийт 18.679.350 төгрөг төлөгдсөн. Манай бага хүү Дүүрэн-жавхаа тэжээгчээ алдсаны тэтгэмж 382000 төгрөг авдаг. Нөгөө хоёр хүүхдэд тэтгэмж тогтоогүй. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүгаас гаргуулах саналтай байна. ******* үнэхээр гэмшиж байгаа бол миний зүгээс заавал ял эдлүүлэх гээд байх шаардлага байхгүй. Нэгэнт үхсэн хүн босож ирэх биш дээ /үйлав/. Хоёр хүүхдэдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тэтгэлэг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт бичгээр гаргаж өгсөн: Эрүүгийн дугаартай *******д холбогдох хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* миний бие нь шүүгдэгч *******тай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Шүүгдэгч нь бидний бодит хохирол болох 18.679.350 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд түүнд цаашид ямар нэгэн гомдолгүй болсон. Иймд шүүгдэгчид хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсье” гэх хүсэлт,
8. *******ын шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр өгсөн: “ оны дугаар сард би сум дундын Цагдаагийн хэлтэст жижүүрийн мөрдөгчөөр ажиллаж байсан. Одоо Эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байна. дугаар сарын -ний өдөр ослын гэмт хэргийн шинжтэй дуудлага ирсэн. Хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд эмнэлэг дээр очиж зам тээврийн осолд орсон гэхаас цус авч тэмдэглэл үйлдсэн. өөрөө гарын үсэг зурсан. Тухайн үед эмнэлэг дээры ах болох Энхээ, Жагаа гэх хүмүүс байсан. Цус авахадаас өөрөөс нь болон ах дүү нараас нь зөвшөөрөл авсан. эрх үүргийг нь тайлбарлаж, өөрт нь цусаа сайн дурын үндсэн дээр өгөх эрхтэй, зөвшөөрөхгүй байх ч эрхтэй гэдгийг нь тайлбарласан. ******* өөрөө зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Тухайн үед би эмнэлэг дээр нөүтбүүктэй очиж тэмдэглэл үйлдээд ажил дээр ирж хэвлэж авч очоод гарын үсэг зуруулсан. Дуу дүрсний бичлэг хийх шаардлагагүй байсан. Өөрөө надтай чөлөөтэй харилцаж, ойлголцож байсан учраас дүү, дүрс бичлэгээр баталгаажуулаагүй” гэх мэдүүлэг,
9. Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “Ховд аймгийн сумын төвөөс оны дугаар сарын -ний өдөр 19 цагийн орчим өөрийн эзэмшлийн улсын дугаартай ачааны Актрос бенз маркийн тээврийн хэрэгслээ жолоодож сум дундын шүүх рүү явах засмал замаар явж байхад замд олон үхэр байхаар нь хурдаа сааруулаад явж байтал урдаас 34-94 улсын дугаартай приүс- маркийн тээврийн хэрэгслийг ******* жолоодож урсгал сөрөөд үхэр дайраад дараа нь миний машины жолооч талын гүпр рүү мөргөөд нөгөө талын урсгал руу ороод хашаа мөргөөд зогссон.
Би машинаас харахад зам дагаж 4 үхэр газар дээрээ үхсэн байсан. Осол гаргасан машины жолооч тухайн үед машинаасаа согтуу бууж ирээд утсаар хүн рүү яриад байсан. Мөн машин дотор 1 зорчигч бас байх шиг байсан. Тэгээд удалгүй эмнэлгийн машин ирээд осол гаргасан машины жолооч, зорчигч хоёрыг аваад явсан. улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч хурд хэтрүүлж ирээд үхэр мөргөөд улмаар урсгал сөрж миний машин мөргөж осол гарсан. Тухай үед тэр жолооч үхэр мөргөхөд үхрүүд олноор маш хол шидэгдэж байсан. Мөн тэр жолооч осол гаргасны дараа машинаас бууж ирэхэд дайваад согтуу байх шиг байсан. Миний машинд урд их гэрэл, гүпр эвдэрч жолооч талын хаалга гажаад онгойхгүй байсан.Тухай үед хэрэг учрал болох үед тэнд өөр машин тэрэг байхгүй ойр хавьд өөр хүн байгаагүй. Осол болсны дараа замаар явж байсан машин зогсож байсан. Мөргүүлсэн 4 үхэр хэний үхэр гэдгийг би мэдэхгүй. Тухай үхрийн эзэн хэргийн газар ирээгүй.
Зам тээврийн ослоос болж 2 их гэрэл, 2 нэмэлт гэрэл, 2 урд гүперний доод хормой, гишгүүр, урд дугуйны шаврын хаалт, дунд дугуйны шаврын хаалт, хаалга гажсан урд дугуйны калпак эвдэрч салхины шил хагарсан, хийний воллон чихэгдэж цоорсон жолооч талын шанаа хагарсан, хаалганы доод талын хормой хагарсан, гишгүүрийн суур төмөр хугарсан. Үнэлгээ нь гараагүй байна тухайн үнэлсэн мөнгө төгрөгийг нэхэмжилж байна өөр санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг,
. Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би оны дугаар сарын -ний өдөр ******* болон манай ажлын газрын хүмүүстэй гэх айлын хуримд хамтдаа 13 цагийн үед очсон. Өдөр 16 цагийн үед тараад бид нар гэр гэр лүүгээ явсан. Би бол архи уусан бусад нь уусан эсэхийг мэдэхгүй байна. ******* нь оны 04 дүгээр сард манайд галчаар ажилд орсон” гэх мэдүүлэг,
. Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “ оны дугаар сарын -ний өдөр 13 цагийн үед “Магнай трейд” ХХК-ны ажилчдад хуримын цай өгөөд 15 цагийн үед буцсан. ******* манайд ирсэн нэг шил архи задалж өгсөн, ******* ганц нэг рунк архи уусан” гэх мэдүүлэг,
12. Ж.Отгонбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “Тухайн өдөр “Магнай трейд” ХХК-ний салбарын ажилчид 13 цагийн орчимд манайд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахын гэрт охиных нь хуримын цайлганд 5 ажилтан очсон. Тэнд хоол унд болж ганц хоёр хундага архи татаад 15 цаг өнгөрч байхад гарч Магнай трейд ХХК-ны агуулахад очиж нэг шил архи уугаад ******* явлаа гэж явчхаад нэг найзаа дагуулаад буцаад бид нар дээр ирсэн. Ирэхдээ нэг пиво авч ирээд түүнийг задлаад *******д өгөхөд нэг татчихаад хөдөө явна гэж хэлээд найзаа дагуулаад яваад өгсөн. ******* халамцуухан байсан. ахын гэрт сууж байхад миний доод талд сууж байсан ба хийсэн архинаас ууж байгаад гарсан” гэх мэдүүлэг,
13. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шинжээч эмчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн оны дүгээр сарын 03-ны өдрийн 63 дугаартай “Амь хохирогч цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гэмтэл учирсан байна. Амь хохирогч цогцост хийсэн задлан шинжилгээгээр сээрний 8 дугаар нугалмын шахагдаж бяцарсан хугарал, нугас дарагдал, цээжний хөндийд цус хуралт, баруун уушгины эдийн няцрал, баруун 5, 6, 7, 8, 9 дүгээр хавирга, зүүн 6, 7, 8, 9 дүгээр хавиргануудын хугарал, хүзүүний 5, 6, сээрний 1 дүгээр нугалмуудын сэртэн хугарлууд, толгойн зулайн хуйханд шарх, цус хуралт, баруун хөмсөг, 2 шанаа, 2 завж, баруун мөрөнд тус бүр зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Амь хохирогч цогцост учирсан сээрний 8 дугаар нугалмын шахагдаж бяцарсан хугарал, нугас дарагдал, цээжний хөндийд цус хуралт, баруун уушгины эдийн няцрал, баруун талын 5, 6, 7, 8, 9 дүгээр хавирга, зүүн талын 6, 7, 8, 9 дүгээр хавирганы хугарлууд гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6, 3.1., 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хүзүүний 5, 6, сээрний 1 дүгээр нугалмуудын сэртэнгийн хугарал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин толгойн зулайн хуйханд шарх, цус хуралт, баруун хөмсөг, 2 шанаа, 2 завж, баруун мөрөнд тус бүр зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Амь хохирогч нь дээрх гэмтлүүдийн улмаас амьсгалын замын хурц дутагдал, гэмтлийн шокд орж нас баржээ” гэх дүгнэлт,
14. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шинжээч эмчийн оны дугаар сарын 14-ний өдрийн 185 дугаартай химийн шинжилгээний “ биенээс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ. биенээс авсан гэх цусанд 1.2 промилл этилийн спирт илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,
15. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шинжээч эмчийн оны дугаар сарын 14-ний өдрийн 186 дугаартай биологийн шинжилгээний “ биенээс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ. биенээс авсан гэх цус нь моноклон оношлуураар АВ /IV/ бүлгийн цустай байна” гэх дүгнэлт,
16. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шинжээч эмчийн оны дугаар сарын 14-ний өдрийн 187 дугаартай химийн шинжилгээний “*******ы биенээс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ. *******ы биенээс авсан гэх цусанд 2.6 промилл этилийн спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,
17. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шинжээч эмчийн оны дүгээр сарын 02-ны өдрийн 908 дугаартай гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээний “*******ы биед зүүн талын түнхний мултрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. *******ы биед үүссэн гэмтэл нь Хууль зүйн сайд Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан 2015 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт,
18. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шинжээч эмчийн оны дугаар сарын 14-ний өдрийн 188 дугаартай биологийн шинжилгээний “*******ы биенээс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ. *******ы биенээс авсан гэх цус нь моноклон оношлуураар В /III/ бүлгийн цустай байна” гэх дүгнэлт,
19. Хөрөнгийн үнэлгээний “Вендо” компаний оны дүгээр сарын 07-ны өдрийн ХЦ22-283 дугаартай малд /үхэрт/ үнэлгээ тогтоосон “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар оны дугаар сарын -ний зах зээлийн үнэлгээгээр нийт 3.900.000 төгрөгөөр үнэлэгдлээ” гэх шинжээчийн дүгнэлт,
20. Хөрөнгийн үнэлгээний “Вендо” компаний оны дүгээр сарын 31-ний өдрийн ХВ22/25 дугаартай Toyota Prius- маркийн автомашинд үнэлгээ тогтоосон “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар оны дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 4.345.134 төгрөгөөр үнэлэгдлээ” гэх шинжээчийн дүгнэлт,
. Хөрөнгийн үнэлгээний “Вендо” компаний оны дүгээр сарын 24-ний өдрийн №41260/ДД№24741484 дугаартай Mercedes benz Actros маркийн автомашины техникийн эвдрэл, хохирлыг 5.640.000 төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайлан, тайлангийн хавсралт, гэрэл зургийн үзүүлэлт,
22. Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх биологийн шинжилгээний оны дүгээр сарын 07-ны өдрийн 5399 дугаартай “тээврийн хэрэгслийн жолооч талын дэрнээс хайчилж авсан гэх бүдэг улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хэсэг, жолоочийн эсрэг талын зорчигч хэсгээс авсан гэх улаан хүрэн өнгийн зүйл дээр цус илэрсэн. Уг цус нь хүний цус байна, бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй” гэх дүгнэлт,
23. Ховд аймаг техникийн хяналтын үзлэгийн төвийн оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаартай “тухайн тээврийн хэрэгслийн осол гаргахад хүргэсэн шууд шалтгааныг тодорхойлох боломжгүй байна. Осол гарсан шалтгааныг техникийн бүрэн биш байдлаас болсон эсэхийг тодорхойлох боломжгүй. Тухайн тээврийн хэрэгслийн систем, механизм, эд ангиудад үүссэн эвдрэл гэмтлүүд нь Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 50:2020, MNS4598:2020 стандартын шаардлага хангах боломжгүй байна. Зам тээврийн осол гарсны улмаас уг тээврийн хэрэгслийн эд ангиуд нь эвдэрч MNS 50:2020, MNS4598:2020 стандартын шаардлага хангаагүй учир замын хөдөлгөөнд оролцох боломжгүй” гэх шинжээчийн дүгнэлт,
24. Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “ оны дугаар сарын -ний өдөр манай ажлын газрын гэх хүний охин хадамд гарч бид нар 14 цагт очиж цай ууж сууж байгаад архи хийхээр нь 2 хундага архи таллаж өгсөн. Тэр айлаас 17 цаг өнгөрч байхад гарч явж байхад миний утас дуугарч манай найз над руу залгаад хаана явж байна вэ гэхээр нь ажил руу явж байна гэж хэлсэн. биллиард дотор байна хүрээд ир гэхээр нь сумын төвд биллиардын гадаа очоод залгахад халамцуу 1 пиво барьсан гарч ирж миний улсын дугаартай Приус маркийн машинд ирж суусан юм. Би аас мал худалдаж авахаар тохиролцсон байсан тул чи энд байж бай би ажил руу яваад ирье гэхэд хамт явъя гэхээр нь бид хоёр хамт Магнай трейд ХХК-ны агуулахад ажил дээр очсон. Манай манаач Б.Батбаатар хаалга онгойлгож өгсөн. Бид хоёр машинаас буугаад гартаа барьсан Сэнгүр нэртэй 2.5 литрийн пиво задалж надад нэг аяга хийж өгсөн нэг балгаад ажилтай байна, архи уухгүй гээд уугаагүй. Би тэнд ажил хийж байгаад орой 19 цаг өнгөрч байхад ажлаасаа гараад машиндаа ирж суухад манай найз пивоо ууж дуусаад арын суудалд унтсан байсан. Би явъя гээд дуудахад за за гэсэн. Машинаа бариад доош явж шүүх өнгөрөөд засмал замаар явж байхад урдаас нэг хурц гэрэлтэй машин явж байсан. Гэрлээ шилжүүлээд зөрөхөд урд зам дээр үхэр таараад мөргөлдөж жолоогоо алдсан, түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Тухайн үед 70 км цагийн хурдтай явсан. Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан хэлэхэд би долоогоны ханд хэрэглэдэг юм. Тэгээд согтолт өндөр гарсан байх. Миний зүрх дэлсдэг юм. Өөр дүгнэлттэй холбоотой санал хүсэлт алга” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн өдөр гэрээсээ 12 цаг өнгөрч байхад гарсан. 2 цагт айлын цайллагад 5 уулаа очсон. Нэг шил архи задалсан. Би 2 рүнк архи уусан. Хамгийн сүүлд гараад даргыг буулгахдаа маргааш чөлөө авахаар гуйсан. Тэгээд утсаар Буянхишигээс нөхрийг нь асуухад байхгүй байсан. Дахин залгахад утсаа авсан. Тэгээд уулзсан. Айлын цайллагаас гараад ажил дээрээ нэг удаа очсон. Миний үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон. Үүнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрч байна. Надад буруу байгаа үүнийг ойлгож байна. Оршуулгын зардалд нийт 16 сая төгрөгийг осол болсноос хойш цувуулж өгсөн. Ар гэрээс нь уучлалт гуйсан. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг би сар бүр төлнө. Тухайн өдөр би цайллага хийсэн айлаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шинжлэн судалж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм нь Монгол Улсын Засгийн газраас хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон бол гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчилсан.
Авто-тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолоочийн хөнгөмсгөөр найдсан эсхүл хайхрамжгүй хандсан болгоомжгүй үйлдлийн улмаас хохирол, хор уршигт хүргэсэн байдаг онцлогтой
Авто-тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэдэг нь Авто-тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр хохирол учруулсан үйлдэл юм.
Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаартай тогтоолоор батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ийн 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%о) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан тул Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шинжээч эмчийн оны дугаар сарын 14-ний өдрийн 187 дугаартай ...*******ы биенээс авсан гэх цусанд 2.6 промилл этилийн спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.
Шүүгдэгч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “Жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа, хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасныг, мөн дүрмийн 3.4б-д заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэж заасныг, мөн дүрмийн .1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэхдээ аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
Шүүгдэгч *******ы Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 3.4б, 12.2-т заасан заалтуудыг зөрчсөн үйлдлийн улмаас иргэн Ш.Баатаржавын өмчлөлийн 4 үхэр болон иргэн эзэмшлийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан, ослын улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан жолооч авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг согтуугаар зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан амь насыг хохироосон, иргэн Ш.Баатаржавт 3.900.000 төгрөгийн, иргэн 5.900.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.
Хохирол хор уршиг:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн сэтгэл санаанд учирсан хохирол, гэм хор учруулсны төлбөрт тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү гаргуулах талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-д “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан байх бөгөөд хохирогч нас барсан тул түүний хууль ёсны төлөөлөгч /эхнэр/ нь эдийн бус буюу сэтгэл санаанд учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр хуульд тусгайлан заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний нэхэмжлэгч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлт тайлбартаа: “*******д холбогдох эрүүгийн хэргийн иргэний нэхэмжлэгч миний бие // Өмнөговь аймгийн Цогтцэций суманд явж байгаа бөгөөд шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Миний хувьд *******аас нэхэмжлэх ямар нэгэн хохирол байхгүй, гомдол саналгүй тул түүнд хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэжээ.
Иргэний нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: оны дугаар сарын -ний өдөр бэлчээрт явж байсан 5 настай үхэр 1, дөнөн үхэр, гунан үхэр, бяруу нийт 4 тооны үхэр дайрагдсан. Хохирол 3.700.000 төгрөгийг ******* оны 12 дугаар сарын 20-нд бүрэн төлж барагдуулсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.
Иймд шүүгдэгч ******* хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т оршуулгын зардал болон бусад зардалд 18.679.350 /арван найман сая зургаан зуун далан есөн мянга гурван зуун тавин/ төгрөгийн бодит хохирол төлснийг, иргэний нэхэмжлэгч 3.700.000 төгрөг төлснийг талууд хүлээн зөвшөөрч байгаа талаараа, иргэний нэхэмжлэгч шүүгдэгч *******аас нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй талаараа шүүхийн хэлэлцүүлэгт тайлбар гаргасныг /ирүүлснийг/ тус тус үнэлээд шүүгдэгч *******аас шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч ******* нь Авто-тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар нотлогдож байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 1 дэх хэсгийн 1.2-т “...учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан шүүгдэгч *******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан энэ гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хугацааны хорих ял оногдуулах боломжтой гэж дүгнээд 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор тогтов.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36. дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Их шарнууд овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “Жолооч авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан” гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч *******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, түүнд 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч *******аас шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл санаанд учирсан хохирол, гэм хор учруулсны төлбөрт тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэрэг цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ