Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 510

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.У даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

 Нэхэмжлэгч: У  хот, Б  дүүргийн   дүгээр хороо,  дүгээр хороолол,   дугаар байрны   тоотод оршин суух, Г овогт Д-ын Б /РД:ЗЮ /-ы нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай  нэхэмжлэлтэй, 139/2020/00203/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц  нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:    Миний бие 1963 онд төрсөн, эрэгтэй, 57 настай, 1981 оны 6 сарын 25-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан. 1984 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл  Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчин байсан. Хөдөлмөрийн дэвтэр нэгдлээс өгөөгүйгээс хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул гэрчийн мэдүүлгийг үндэслэн 1984 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчин байсан жилийг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У   шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний төрсөн ах Дын Б нь 1963 онд төрсөн. Ингээд  1981 оны 6 сарын 25-ны өдрөөс 1984 оны 6 сарын 20-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж нутагтаа ирээд 1984 оны 06 сарын 21-ний өдрөөс  1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл тухайн үеийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд  малчнаар ажиллаж байсан. Тухайн үед ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр олгогдоогүй байсан учраас 1984 оны 06 сарын 21-ний өдрөөс  1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл  Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.

Дундговь аймгийн Архивын тасгийн “тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд  1978 оны 01 сараас 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл  малчнаар ажиллаж байсан тухай баримт байхгүй байгаа учир  Д овогтой Бтай холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна ”  гэх  2020 оны 1 сарын 07-ны өдрийн 11 дугаартай  тодорхойлолт нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

              

 Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Дундговь аймгийн Татварын хэлтсийн  2020 оны 1 сарын 07-ны өдрийн 08/09 дугаартай Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэл нь 1956 оны 02 сарын 15-нд байгуулагдан 1991 оны 04 сарын 24-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд 1994 оны 06 сарын 13-нд Мандах ББХКомпани болон өөрчлөгдөж үйл ажиллагаа явуулж байсан болно” гэх тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/

             -Гэрч Э.Түмэнжаргалын “ Д.Б нь 1984 оны 6 сарын 21-нд цэргээс ирээд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчнаар ажилласан. Тэгээд Б нь 1989 оны 12 сарын 31-нийг дуустал  бог мал малласан нь үнэн. Манайх Быхтай  нэг усанд нутагладаг байсан. Би Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд 1983 оноос 1992 он хүртэл малчнаар ажиллаж байсан. Ярьсан зүйл үнэн, өөр нэмж хэлэх зүйл байхгүй   ” гэх мэдүүлэг   /хэргийн 10-р хуудас/

-Гэрч Б.Ц-ийн “ Д.Б нь багадаа Дөш, Сэнгэ өвөө, эмээ хоёртойгоо хамт байдаг байсан. Сүүлд мал дээр байгаад байдаг байсан. 1984 оноос 1990 он хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд  Далай бригадад малчнаар ажилласан. Тэгээд Сэнгэ, Дөш нар нас бараад Цэнджав, Нямсүрэн  нартай мал малласан. Би Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлийн Далай бригадад  1978 оноос агент хийдэг байж байгаад  1990 онд Үйзэн бригадад  малчин болсон. Ярьсан зүйл үнэн, өөр нэмж хэлэх зүйл байхгүй  ” гэх мэдүүлэг /хэргийн 11 -р хуудас /

-Гэрч Б.Ц-ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 13-р хуудас/

-Гэрч О.Б-ын “  Д.Б нь цэргээс ирээд 1984 оноос 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлийн  Далай бригадад малчнаар ажилласан. Бог мал малладаг байсан. Би Дундговь аймгийн  Сайнцагаан сумын Мандах нэгдлийн Далай бригадад  1983 оноос 1989 он хүртэл малчнаар ажилласан. Архивын бичиг баримтууд нь шатсан гэсэн. Ярьсан зүйл үнэн, өөр нэмж хэлэх зүйл байхгүй  ” гэх мэдүүлэг /хэргийн 15-р хуудас/

-Гэрч О-ын Б-ад Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлээс 1981 оны 01 сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 17-19/ зэрэг баримтууд болно.

           

Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Д.Б 1984 оны 06 сарын 21-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэдэлд малчнаар ажиллаж  байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г овогт Дын Б /РД:ЗЮ / нь 1984 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөг, өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.У