| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2023/00034/э/ |
| Дугаар | 2023/ШТЦ/00035 |
| Огноо | 2023-06-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШТЦ/00035
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.******* даргалж,
Нарийн бичгийн дарга Б.*******
Улсын яллагч Б.*******
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******
Өсвөр насны шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны дүгээр сарын -ний өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, аймгийн сумын боловсролын дунд сургуулийн 10А бүлэгт сурдаг, ам бүл , эцэг, эх, дүү нарын хамт аймгийн сумын багт оршин суух, РД:ПА0721, ******* овогт *******ын *******
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Өсвөр насны шүүгдэгч М.******* нь 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “” д зарагдаж байсан Б.ийн эзэмшлийн 900,000 төгрөгийн үнэлгээтэй iphone X маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: : “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. оо мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Өсвөр насны шүүгдэгч М.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “” нэртэй д гар утасны худалдаа болон дагалдах хэрэгсэл ирсэн сургаар найз Ё.гийн хамтаар гар утсандаа кейс авахаар өглөө 10 цагийн үед очсон. Тэгээд гар утас зарж байгаа газарт очиход нэг ах ширээн дээр утаснууд тавиад худалдаалж байсан. Найз Ё. хайрцаг дотроос гар утасны кейс хайж байх хооронд би ширээн дээр байсан утаснуудаас нэгийг нь аваад өмднийхөө халаасанд хийгээд бид хоёр тэр газраас гарсан. Би найз Ё.д гар утас авсан талаараа хэлээд бид хоёр хөдөө явах гэж байсан бөгөөд машин яаруулаад би утсаа тэр чигээрээ аваад хөдөө явсан. Хөдөө очоод өвөөгийнд ямаа самнаад байж байтал манай аав ******* над руу залгаад утас зарж байсан газраас утас алга болсон байна. Чи авсан уу гэж асуухаар тиймээ би авсан гэж хэлсэн. Тэгээд утсаа 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр аавд хүлээлгэж өгсөн. Бид 2 тухайн гар утсыг буцааж өгье гэж ярилцаж байсан боловч хөдөө явах гэж байсан машин яаруулаад уг гар утсыг өгч амжилгүй хөдөө явчихсан. Буруу зүйл хийсэндээ харамсаж байна” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр сумын “” д гар утас худалдан борлуулж байсан. Би өглөө 09 цагийн үед гар утаснуудаа бүртгэхэд бүрэн байсан. Тэгээд 10-11 цагийн үед би ариун цэврийн өрөө орчихоод ирсэн. Тэгээд би 12 цагийн үед гар утаснуудаа хартал миний 25gb багтаамжтай iphone “X” маркийн гар утас байхгүй байсан. Намайг 00 яваад ирэх хооронд зөрөөд гарсан 2 хүүхэд авсан байх гэж бодож байна. Би “” буудлын 3 тоот өрөөнд гурван хоног байрлаж гар утас худалдаалсан. Тухайн үед суманд 15 ширхэг гар утас худалдаалсан. Би хулгайд алдсан гар утсаа 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр сумын хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч И.Төгсбаяраас бүрэн бүтэн ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй хүлээж авсан” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй гэрч Е.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз М.******* намайг хамт дэлгүүр яваад кейс аваад ирье гэж хэлэхээр нь би “” руу *******тэй хамт гар утасны кейс авахаар явсан. Тэгээд дэлгүүр ороод кейсээ асуутал тухайн худалдагч ах намайг хайрцаг дотроос хайгаад олоод авчих гэхээр нь би хайрцаган дотроос гар утасны кейс хайгаад олсон. Тухайн олсон кейсийг ******* худалдаж авсан. Тэгээд сургуулийн гадна ирээд манай найз болох ******* лангуун дээрээс гар утас авсан талаараа хэлсэн. Бид хоёр сургууль дээрээс цүнхээ очиж аваад хөдөө *******гийн өвөөгийн ямаа самнахаар явсан. Тэгээд хөдөө очоод ямаа самнаж байтал манай аав над руу яриад суманд гар утас алга болсон хэрэг гарсан байна бид хоёрыг авсан уу гэж асуусан. Тэгэхээр би аавдаа гар утас хулгайлж аваагүй гэж хэлсэн. Тэгээд удалгүй *******гийн аав *******гээс гар утас алга болсон байна чи авсан уу гэж асуусан. ******* аавдаа бид хоёр авчихсан гэж хэлсэн. Тэгээд *******гийн аав тухайн гар утсыг сумын төв рүү авч ир гэж хэлсэн. Би маргааш нь сумын төв ороод *******гийн аавд гар утсыг нь өгсөн. *******гийн аав надаас хэн нь гар утас авсан вэ гэж асуухаар нь би найзаа хамгаалаад би авчихсан юмаа гээд худлаа хэлчихсэн. Тэгээд гар утсыг *******гийн аавд өгсөн. Би юу ч мэдээгүй сургуулийн ойролцоо очоод надад хэлсэн” гэх мэдүүлэг,
Гэрч М.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өөрийн охин Б.тэй хамт сумын багийн нутаг дэвсгэрт гар утас худалдан борлуулах ажлаар ирсэн байсан. Тэгээд өглөө 10 цагийн үед манай охин ариун цэврийн өрөө яваад ирсэн. Тэр үед би утас дэлгэчихсэн байсан ширээгээ ганцаараа хараад байж байхад урьд өдөр нь утасны кейс захиалсан хоёр хүүхэд орж ирээд кейсээ худалдаж авъя гэхээр нь би кейсийг нь авч өгөх гээд ширээний доогуур тонгойгоод авч өгөөд гаргасан. Бусдаар би ширээнээс нүд салгаагүй” гэх мэдүүлэг,
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл
- эд зүйлийн үнэлгээ
- гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл
- гэрэл зургийн үзүүлэлт
- эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл
- төрсний гэрчилгээний хуулбар
- нас тоолсон тэмдэглэл
- хохиролын тооцоо
- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Өсвөр насны шүүгдэгч М.******* нь 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “” д зарагдаж байсан Б.ийн эзэмшлийн 900,000 төгрөгийн үнэлгээтэй iphone X маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б., гэрч Е., М. нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, нас тоолсон тэмдэглэл, хохиролын тооцоо зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.
Өсвөр насны шүүгдэгч М.*******гийн үйлдэл нь өмчлөгчийн дээрх эрхийг зөрчиж, хохирогчийн эд хөрөнгө буюу iphone X маркийн гар утсыг нууц аргаар, шунахайн сэдэлтээр буюу өөртөө ашиг хонжоо хайх зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл нь хууль бусаар өмчлөх эрхэд халдсан гэж үзнэ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “бага хэмжээний хохирол”-с дээш буюу 900,000 /есөн зуун мянган/ төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан байх бөгөөд хохирлын хэмжээ болон дээрхи үйлдэл нь гэмт хэргийн шинжийг бүрдүүлж байна.
Тэрээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч Б.т учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч М.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, хохирогчийн анхаарал болгоомжгүй үйлдэл зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Өсвөр насны шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.
Мөрдөн байцаалтын шатанд өсвөр насны шүүгдэгч М.*******гийн гэмт хэрэг үйлдэж олж авсан 900,000 төгрөгийн үнэ бүхий iphone X маркийн гар утсыг буцаан өгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх өсвөр насны шүүгдэгч М.*******д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба анх удаа гэмт хэрэг үйлдсэН гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн түүнд ял оногдуулахыг тэнсэж, хүмүүмжлийн чанартай албадлагын арга хэмжээ, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний боловсролын дунд сургуулийн 10 дугаар ангид сурдаг, нас 05 сартай зэрэг байдлыг харгалзан үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч М.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 3., 3.7, 3.8 дугаар зүйлийн 1, 4, 3.10, 3.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.*******д ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаанд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг өсвөр насны шүүгдэгч М.*******д үүрэг болгож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч М.*******д анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч М.*******д авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг аймгийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газарт үүрэг болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар өсвөр насны шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч М.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ