| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2023/00006/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/00006 |
| Огноо | 2023-01-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Алтанцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/00006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн сум дахь Сум шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж,
Улсын яллагчаар хяналтын прокурор *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн сум дахь Сум прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, /эхнэр хүүхдийн хамт/ ******* аймгийн Цэцэг сумын Цэцэгнуур багт оршин суух, урьд ******* аймаг дахь сум шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, ******* аймгийн сум дахь Сум шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан овогт гийн РД:/88**************16/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь ******* аймгийн Цэцэг сумын Цэцэгнуур багийн нутаг дэвсгэрт 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр тай маргалдаж түүний толгой, нүүр, цээж, гар хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “…Би урьд нь цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн учир шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэг мэдүүлэг.
Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 18-ны орой архи уугаад гэрт орох үед эхнэр ******* аймаг яваад ирсэн байсан тэгээд ямар ажлаар яваад ирснийг асуухад хэл ам хийгээд байхаар нь гар хэсэг рүү нь зөөлөн цохисон тэгтэл уурлаад хүүхдүүд аваад гарсан тэр үед буцаад ороод ирэх байх гэж бодоод хүлээж байтал орж ирэхгүй байхаар нь гараад эргэн тойрны айлаар хайгаад явж байтал Мөнхөө гэх айлд байхаар нь би хүүхдүүдээ аваад гарах гэтэл хүүхдүүд надад өгөхгүй гээд дайраад миний хамар хэсэг газар маажиж баруун чихний ар хэсэгт маажихаар би уур хүрээд нэг алгадаад түлхэж холдуулаад гараад явсан гэх мэдүүлэг,
Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Тэгээд найзууд нь гараад явж байхад нөхөр надад архи хийж өгөхөөр нь уухгүй гэж хэлсэн чинь чи хэнээс нь архи уудаг юм бэ? 2 хоног аавтайгаа хаана явсан. Танай аав хэдэн төгрөгөөр чиний салтайг зарав гэж хэлэхээр нь би танай эгч нар шиг биш гэж хэлчихсэн юм.
Тэгээд намайг цохих гээд дайраад гар луу цохихоор гэрээс гараад манай найзынд очиход, хүүхдүүдтэйгээ манай аавынд очиж хоночих гэхээр тийш 00 цагийн орчимд яваад гэх эмэгтэйн гэрт очиж хонож байхад шөнө 01 цаг өнгөрч байхад манай нөхөр ******* араас олж ирээд айлын хаалга цохиод онгойлгохгүй болохоор хаалгыг чинь эвдлээ гэж хэлэхээр нь очиж хаалга онгойлгосон.
Тэгтэл би хүүхдүүдээ авч явна, явахгүй бол ална гэж хэлээд би хүүхдүүдээ явуулахгүй гэж бид хоёр хүүхэд булаацалдаж миний хамар луу цохиж цус гараад үсдэж татаад бие рүү цохиод чирээд зодолдохоор би түрүүлж гарч яваад гэртээ ирж нөхрийнхөө цэнэгтэй байсан утсыг авч гараад амбаарын хажууд нуугдаж сууж байхад нөхөр бага хүүхдээ тэвэрч ирээд гэртээ ороод хашхирч орилж байгаад унтаад өгсөн...” гэх мэдүүлэг,
гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...01 цагийн орчимд ******* ирж манай хаалгыг цохиод танайд ороод гаръя манай эхнэр танайд байна гэхээр нь байхгүй гэж хэлээд оруулахгүй байхад хаалгаа онгойлгохгүй бол эвдэж орно гэхээр нь хаалгаа тайлчихсан юм.
Орж ирээд 2 хүүхдээ авч явна гээд өгөхгүй гээд маргалдаж гийн толгой, ууцны хэсэг рүү гараараа цохиж байгаад 2 хүүхдээ аваад гараад явсан юм...” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй гэрч Э.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: "...01 цагийн үед манай аав тэр айлд орж ирээд та нар юу хийж байгаа юм бэ? Босоцгоо явъя гэхээр нь энд хононо гэхэд 2 залуугаа авч явна гээд ээж өгөхгүй гээд тэр хоёр манай дүүг булаацалдаад байхаар нь би зугтаж гараад өвөөгийн хашаанд байдаг ахынхаа гэрт очиж хоносон. Манай аав, ээж хоёр зодолдож нэг нэгнээ зодож байгааг хараагүй. Маргааш нь харахад манай ээж гийн гарын булчин хэсэг хөхөрсөн. дух нь хавдсан, хамраас нь цус гарч хатсан байдалтай байсан юм...” гэх мэдүүлэг,
Хохирогч гийн биед учирсан гэмтлийн талаар 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 34 дугаартай шинжээчийн дүгнэлтэд
2. гийн биед биед духны зүүн хэсгийн цус хуралт, зүүн нүдний дээд зовхины зүүн дээд хэсгийн цус хуралт, зүүн чихний ар дунд хэсгийн цус хуралт, хүзүүний зүүн дээд хэсгийн цус хуралт, зүүн мөрний хэсгийн цус хуралт, зүүн гарын бугалганы гадна дээд хэсгийн цус хуралт, нурууны зүүн дунд хэсгийн цус хуралт, баруун хөлийн шилбэний урд дээд хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
гийн биед учирсан дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. гийн биед гэмтэл учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой.
5. Г.Мөнхтуяагийн биед гэмтэл учирсан дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
6. .Мөнхтуяагийн биед гэмтэл учирсан дээрх гэмтлүүд нь шинээр үүссэн байна гэх дүгнэлт.
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
******* аймгийн сум дахь Сум прокурорын газраас Ц.Эрдэнэ-сүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохгүйг ухамсарлаж, зориуд цохиж байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч гийн биед хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүхээс түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /Таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, 02-14 насны 3 хүүхэдтэй, эхнэр ажил хөдөлмөр эрхэлдэггүй, ******* ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /Таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 5 /Таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт гийн г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /Таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /Тав/ сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******д сануулсугай.
5. Шүүгдэгч Ц.д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ