Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШТЦ/00034

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймгийн ******* сум дахь сум ын шүүхийн ерөнхий шүүгч Б.******* даргалж,

Нарийн бичгийн  дарга Б.*******

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.*******

Шүүгдэгч Б.*******ыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн ******* сум дахь Сум ын прокурорын газраас Эрүүгийн хуулийн ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ы *******д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, оны 12 дугаар сарын -ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, автомашины механикч  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, РД:*******, ******* овогт ы *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 04 дүгээр сарын -ний өдөр ******* аймгийн ******* сумын Баянсудал багийн нутаг дэвсгэр “Цоохор нуур” гэх газраас хууль бусаар, зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрж хайсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

 

 

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

 

Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”... Би 2023 оны 01 дүгээр сард ******* аймгийн төвөөс аав Т.Бейсейнханы гэрт мал төллүүлж, малыг нь хариулахаар ирсэн. Манай аавынх 2023 оны 04 дүгээр сарын эхээр ******* аймгийн ******* сумын Баянсудал багийн нутаг дэвсгэр болох “Цоохор нуур” гэх газар ирж буусан. 2023 оны 04 дүгээр сарын эхээр “Цоохор нуур”-ын баруун талд уулын энгэрт мал хариулаад байж байтал уулын энгэрт хүмүүс ухсан шороон дээр ажил хийж байсан. Тэгээд тэр хүмүүсийг алтан дээр ажиллаж байгаа гэж сураг дуулаад 2023 оны 04 дүгээр сарын -ний өдрийн 12 цагийн үед гэртээ очоод аав Т.Бейейнханаар айлаас паажуурын мотор, баригч, торон шигшүүргэ гэх зүйл авхуулаад уг алт гарч байсан гэх газарт очсон. Тухайн газар очиход тэнд олон хүмүүс байсан бөгөөд би нэг ухсан хуучин нүхэн дээр очоод тэр нух рүү ороод цагаан шуудайндаа нэг хүрз шороо хийж аваад, паажуурын мотор, шуудайнд хийсэн шороогоо аваад мотоцикль дээрээ очих үед над дээр нэг цагдаа ирээд намайг мотоциклоос буулгаж миний багаж хэрэгсэл болон цагаан шуудайнд хийсэн шороо зэргийг хурааж авсан. Тэгээд намайг ******* сумын Цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Би нүх ухаагүй, хуучин ухчихсан байсан нүхэнд ороод паажуураа асаах гэж байтал цагдаа нар ирсэн. Улаан өнгийн паажуур мотор, баригч, богино улаан өнгийн модон иштэй хүрз, торон шигшүүргэ гэх эд зүйлтэй очсон гэх мэдүүлэг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Б.******* нь газар ухаж, газрын хэвлийд халдаагүй, байгаль орчинд хохирол учраагүй тул гаргаж өгөх хохирлын баримт байхгүй” гэх мэдүүлэг,

Гэрч Б.-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 04 дүгээр сарын -ний өдөр эргүүл нэгдсэн хяналт шалгалтаар ахмад Х., ахлах ахлагч О., дэд ахлагч Ш. нарын хамт ******* сумын Баянсудал багийн нутаг “Цоохор нуур” гэх газар очсон. Тухайн үед тэнд 10 гаруй хүмүүс ухсан шороон дээр багаж хэрэгслээ ашиглаж зөвшөөрөлгүй ашигт малтмал эрж хайж байсан ба бид нарыг очих үед зарим хүмүүс нь уул руу зугтсан араас хөөж бариад паажуур, мотор, цагаан шуудайны ёроолд шороо хийчихсэн байсныг барьж авсан.Тэр залууг Б.******* гэж байсан ба шороог хаанаас авсан талаар асуухад нэг ухсан нүхийг зааж өгч энэ нүхнээс авсан гэж хэлсэн. Мотоциклтой багажаа аччихсан ганцаараа явж байсан. Б.******* паажуур мотор, шигшүүргэ, хүрз авчихсан явж байсан. Тэр үед мөрдөгч, цагдаагийн ахмад Х. миний араас ирж хэргийн газрын үзлэг хийж цагаан ууттай шороо болон бусад эд зүйлийг хураан авсан” гэх мэдүүлэг,

Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 04 дүгээр сарын -ний өдрийн 15 цагийн үед ******* сумын Баянсудал багийн нутаг дэвсгэр Цоохор нуурын хаяанд байх З.ийн нагац ахынд 3.ийн хамт очоод буцах замд Цоохор нуурын урд талын энгэрт олон мотоцикль болон машин цугларчихсан байхаар очиж сонирхъё гэж бодоод бид хоёр тэр хүмүүс дээр очсон. Тухайн газарт 10 гаруй хүн ухсан шороон дээр бөөгнөрөөд байх үед цагдаа ирээд тэр хүмүүсийн ихэнх нь дээшээ уул руу зугтаасан. Бид хоёр нэг цагдаа энд юу хийж яваа юм гэж асуухад миний машины бичиг баримт хурааж аваад миний машинд Цоохор нуураас хурааж авсан багаж ачаад цагдаагийн хэлтэст авч ирсэн” гэх мэдүүлэг,

Гэрч Н.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 04 дүгээр сарын -ний өдөр 15 цагийн үед шар кемп гэх газар луу машины сэлбэг болон хоол хүргэж өгчихөөд буцах замд Цоохор нуурын урд талын энгэрт машин, мотоциклтой хүмүүс байхаар нь сонирхоод очиход 10 гаруй хүмүүс урд нь ухсан шороон дээр ажиллаж байсан бөгөөд намайг очоод зогсоход цагдаа ирсэн. Тэгээд миний машин дээр ирээд бичиг баримт шалгаад миний машинд тэр газраас хурааж авсан багажуудыг ачиж цагдаагийн хэлтэс дээр ирсэн” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч З.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 04 дүгээр сарын -ний өдөр Б.ийн хамт ******* сумын Баянсудал багийн нутаг дэвсгэр Цоохор нуурын хаяанд нүүж ирсэн. Манай нагац ах болох Карбай ахынд очихоор Б.ийн эзэмшлийн 80-11 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр явсан. Тэгээд 15 цагийн үед буцаад ирж байх замд “Цоохор нуур”-ын урд талын энгэрт олон машин, мотоцикль байхаар очиж сонирхох гээд яваад очиход уулын энгэрт 10 гаруй хүмүүс бөөгнөрөөд сууж байсан Бид хоёр уулын доод бэлд машинаа тавиад дээш хүмүүс дээр очих гээд алхаж байтал цагдаа нар ирээд уулын энгэрт байсан хүмүүс бүгд зугтаад явчихсан. Бид 2 дээр нэг цагдаа ирээд бичиг баримт болон машины багааж шалгаад бид хоёрын унаж явсан машинд нөгөө хүмүүсийн хаяад зугтаасан багажийг ачиж хэлтэс дээр ирсэн. Тэнд байсан тээврийн хэрэгслүүд хэнийх гэдгийг мэдээгүй. Би Б.******* гэх хүн танихгүй” гэх мэдүүлэг,

Гэрч Ш.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 04 дүгээр сарын -ний өдөр ахмад Х., ахлах ахлагч Б.-, О. нарын хамт эргүүлийн хяналт шалгалтаар ******* сумын Баянсудал багийн нутаг дэвсгэр Цоохор нуур гэх газар үүрэг гүйцэтгэхэд тус газар урд өмнө ухсан шороон дээр мотоцикль болон тээврийн хэрэгсэлтэй хүмүүс ажиллаж байсан бөгөөд бид нарын очих үед багаж хэрэгслээ орхиод уул руу зугтаасан. Тухайн хүмүүсийн араас нь явсан бөгөөд Б.******* гэх залуу мотоцикль дээр паажуур мотор болон торон шигшүүргэ ачаад явах үед барьж саатуулсан. Хүмүүсийн орхиод явсан багаж хэрэгслийг хураан авсан. Нийт 10 гаруй хүмүүс байсан. Бид нарыг очих үед зугтаасан хэн хэн гэдэг хүмүүс байсныг таниагүй бөгөөд газар ухсан зүйл байгаагүй, урд өмнө ухсан шороон дээр ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

- Геологийн судалгаа шинжилгээний төвийн ХФ2023/0422 дугаартай  шинжээчийн дүгнэлт

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл

- хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл

- гэрэл зургийн үзүүлэлт

- эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол

- эд зүйлийн үнэлгээ

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь 2023 оны 04 дүгээр сарын -ний өдөр ******* аймгийн ******* сумын Баянсудал багийн нутаг дэвсгэр “Цоохор нуур” гэх газраас хууль бусаар, зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Э., гэрч Б.-, Б., Н., Ш. нарын мэдүүлэг болон геологийн төв лабораторийн шинжилгээний дүн, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Ашигт малтмал гэдэг нь геологийн хувьсал, өөрчлөлтийн үр дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэн бий болсон аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдэс бодисын хуримтлалыг хэлэх бөгөөд энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул, эрэл хайгуул хийх, олборлох журам, объектив тал нь эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан идэвхтэй үйлдэл юм. 

Эрүүгийн хуулийн ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох” гэдэг нь эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлгүй этгээд газрын хэвлийд нэвтрэн малталт хийж ашигт малтмалын төрөл зүйлийг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүн, хуулийн этгээдийн хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгоно. 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

Иймд шүүгдэгч Б.******* нь  Эрүүгийн хуулийн ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал  хайх, олборлох” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд шүүгдэгчийн мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно. 

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгчийн шунахай сэдэлт, амар хялбар аргаар ашиг, орлого олох гэсэн зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Хохирогч Э. нь гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирол байхгүй тул нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэх мэдүүлгээр энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.*******ыг зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах буюу Эрүүгийн хуулийн ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг ******* аймгийн ******* сум дахь Сум ын прокурорын газрын хяналтын прокурор Б.******* хүлээн авч 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаартай “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол гаргаж, улмаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилжээ.

Шүүх шүүгдэгч Б.*******д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэхээс гадна улсын яллагчийн санал болгож шүүгдэгчтэй тохиролцсон ялын буюу прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн нэг жилийн хугацаанд шүүгдэгчид “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, мөн хуулийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5,000 төгрөгийн үнэлгээ бүхий төмөр торон шигшүүргэ 1 ширхэг, 50,000 төгрөгийн үнэлгээ бүхий улаан өнгийн паажууран мотор 1 ширхэг зэргийг хууль ёсны эзэмшигч Ц.Мөнгөнцэцэгт олгож, хүрз 1 ширхэг, 700 грамм шороо зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгч Б.*******оос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан төмөр торон шигшүүргэ, улаан өнгийн паажууран моторын үнэ 55000 /тавин таван мянга/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ы *******ыг Эрүүгийн хуулийн ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус журамлан, мөн хуулийн ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар тэнссэн нэг жилийн хугацаанд шүүгдэгч Б.*******д “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

5. Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5,000 төгрөгийн үнэлгээ бүхий төмөр торон шигшүүргэ 1 ширхэг, 50,000 төгрөгийн үнэлгээ бүхий улаан өнгийн паажууран мотор 1 ширхэг зэргийг хууль ёсны эзэмшигч Ц.Мөнгөнцэцэгт олгож, хүрз 1 ширхэг, 700 грамм шороо зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******оос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан төмөр торон шигшүүргэ, улаан өнгийн паажууран моторын үнэ 55000 /тавин таван мянга/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

            

 

 

                            ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.БАДРАХГЭРЭЛ