Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/00009

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    ******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч ******* даргалж,

    Улсын яллагчаар хяналтын прокурор *******,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

Шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: ******* аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны дүгээр сарын -ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл 4 / эхнэр 2 хүүхдийн хамт/ ******* аймгийн ******* сумын багт оршин суух, урьд ял шийтгэгдэж байсан, ******* овогт *******ийн ******* /РД: *******/,

     Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

     Шүүгдэгч А.******* нь 2022 оны 07 дугаар сарын 09-10-ны өдрийн хооронд ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байх иргэн ын хашаанаас 7 ширхэг торыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.540.000 /Нэг сая таван зуун дөчин мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

     Шүүгдэгч А.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Урьд нь цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн. Би хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрнө. Торыг аваад хүнд худалдан борлуулсан буруутай. Хохирлыг төлж барагдуулсан гэв.

      Шүүгдэгч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сард манай отгон дүү болох А.Энхболдын мал маллахаар эхнэр болон охины хамт хөдөө гарсан. Тэр үед манай дүү бид хоёрт мал малласан хөлс болон ямаа самнасан хөлс өгнө гэж хэлээд өгөхгүй болохоор нь манай гэр бүл 07 дугаар сарын 05-ны өдөр сумын төв орж ирсэн. 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ******* ******* сумын багийн нутаг дэвсгэрт явж байтал ын хашаанд зөндөө тор байхаар нь тэр өдөр 2 ширхэг торыг аваад маргааш нь 5 ширхэг торыг авч зарж борлуулсан.

      гэх хүнд 2 ширхгийг зарсан бусад торыг нь танихгүй казах залуучуудад худалдаж борлуулсан.

     Би ад хохирлын үнэлгээний дагуу 1,500,000 төгрөг төлж хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Би хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна....” гэх мэдүүлэг,                                                                                               

     Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сард 30 ширхэг 80 метрийн урттай хашааны тор оруулж ирээд ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах хашаандаа буулгасан байсан.

   2022 оны 7 дугаар сарын эхний 7 хоногт хураасан байсан тороо үзэхэд дутсан байсан. Тэгээд А.******* буюу Шараа авсан байж болзошгүй гэж бодоод уулзахад 5 ширхэг 80 метрийн урттай торыг манай хашаанаас хулгайлан авч 2 ширхгийг нь Ш. Дэлгэрт зарчхаад тэр шөнө нь буцаагаад ээс хулгайлж авсан гэсэн...” гэх мэдүүлэг,

    Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...ын хашааны ойролцоогоос нэг хүн дуудахаар нь уулзтал А.******* байсан бөгөөд ах нь үхлээ гэхээр нь авсан архинаасаа өгтөл уучхаад энэ хашаанаас ороод юмаа аваад ирье гээд Мөнхбатын хашаа руу ороод хар юм авч гарч ирээд ах нь харилаа гээд миний урд гараад алхаад явсан. Хашааныхаа үүдээр хар юмаа аваад орох гээд Б.Очирбаттай маргалдаж байхаар нь би цааш яваад харьсан.

    Би маргааш өглөө нь цагаан дэлгүүр дээрээс тамхи аваад буцаж явтал А.******* эхнэр, хүүхдийн хамт хашааныхаа үүдэнд зогсож байхаар нь та өчигдөр шөнө хулгай хийсэн юм биш үү гэхэд А.******* би айлын хашаанаас тор хулгайлсан чинь өглөө эзэн нь ирээд авсан гэж надад хэлсэн бөгөөд нэгээс хоёр хоногийн дараа намайг дуудаж уулзаад А.******* чамайг 1 ширхэг тор хулгайлсан гэж надад хэлсэн гэхээр нь би тухайн болсон явдлыг хэлээд А.*******ыг дагуулан очиж тай уулзахад А.******* нь ын хашаанаас тор хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч 1 сарын дараа үхэр нядалж авч ирээд хохирол барагдуулна гэсэн...” гэх мэдүүлэг

    Гэрч   мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: ”... манай хашаанаас тор хулгайд алдагдсан байна. А.******* болон манай нөхөр нарыг тор хулгайлсан байна гэхэд би согтуу байсан. А.*******тай цуг явсан хулгай хийсэн зүйл байхгүй гээд А.*******ыг дагуулж ирж уулзахаар болоод бид хоёр явсан. Тухайн явдлын дараа нөхөр хэлэхдээ А.******* нь ын хашаанаас тор хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч, хохирлын барагдуулж үхэр өгөхөөр болсон гэсэн...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад: ”...Манай хүү А.******* нь ын хашаанаас тор хулгайлсан байна...” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч ий мөрдөн шалгах ажиллагааны явцад: ”... 2022 оны 07 дугаар сард аав ажлын хөлс гээд тор авч ирээд байх шиг байсан. Ээж дүү бид гурав нарийн зүйлийг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад: Би А.*******аас 2022 оны 07 дугаар сард 2 ширхэг тор 150,000 төгрөгөөр худалдаж авсан боловч А.******* нь эзэн нь тороо буцааж авна гэж хэллээ гээд буцааж аваад намар 09 сард 2 тооны ямаа өгсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

    Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан мөрдөгчийн тогтоол

    Эд зүйлийг 7 ширхэг 80 метрийн урттай тор 1540.000 төгрөгийн үнэлгээтэй гэх комиссын үнэлгээ

         - ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

   Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

  Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч А.******* нь

2022 оны 07 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн ын хашаанаас 1.540.000 төгрөгийн үнэтэй 7 ширхэг торыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч , иргэний нэхэмжлэгч , гэрч , , Б.*******, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг болон эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

  Шүүгдэгч А.*******ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

  Шүүгдэгч А.*******ын санаатай гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ад учирсан хохирол болох 1,540,000 төгрөгийг төлж хохирол төлбөр барагдуулсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

   Шүүгдэгч А.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэргийн шинж шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх прокурорын саналын хүрээнд хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

   Шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

   Шүүгдэгч А.Энхбаярт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхийг дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  заасныг журамлан, эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Энхбаярт  хорих ялыг хөнгөрүүлж 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч А.Энхбаярт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******тайлбарласугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Шүүгдэгч *******хорих ялыг хөнгөрүүлж тэнссэн 1 жилийн хугацаа, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх нээлтэй хаалттай хорих 457 дугаар ангид даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн .9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ЭНХЖАРГАЛ