| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2023/00027/э/ |
| Дугаар | 2023/ШТЦ/00027 |
| Огноо | 2023-05-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШТЦ/00027
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь сум ын шүүхийн ерөнхий шүүгч Б.******* даргалж,
Нарийн бичгийн дарга Б.*******
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.*******
Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн ******* сум дахь Сум ын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Доржийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, оны дүгээр сарын -ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын багт оршин суух, РД:ПБ7918, ******* овогт Доржийн *******
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Яллагдагч ******* овогт Доржийн ******* нь оны дүгээр сарын 19-ний өдөр ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “” зочид буудалд архидан согтуурах явцдаа Б.тэй маргалдаж түүний толгой хэсэгт архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”... оны дүгээр сарын 19-ний өдөр Б., Ө. нар манайд 11 цагийн үед ирсэн. Ирэхдээ 1 шил 0.5 граммын Хараа нэртэй архи авч ирсэн. Тэр архийг ууж дуусгаад бид тухтай юм ярьж суухаар болоод “” зочид буудалд ирээд 1 шил 0.75 граммын Хараа нэртэй архи аваад 08 дугаарын өрөөнд орж гэх залуу, Ч. буюу бид 5 сууж архи уусан. Тэр үед Ө. нас барсан дүүгийнхээ талаар ярихад Б. үг сөрөөд, агсарсан байдалтай Ө. лүү дайраад байхаар нь боль гэхэд үгэнд орохгүй маргаан үүсгээд байхаар нь толгойд нь архины шилээр нэг удаа цохисон юм. Тэгээд дуудлага өгөөд цагдаа нар авч явсан юм” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... оны дүгээр сарын 19-ний өдөр 10 цагийн орчимд Ө.тэй тааралдахад Д.*******ын гэрт очоод ирье гэхээр дагаж яваад Д.*******ын гэрт очсон. Д.*******ын гэрт 2 шил “Ерөөл” нэртэй 0.5, 0.75 граммын архи уугаад сууж байгаад 11 цаг 20 минутын үед эхнэр нь ирэх гэж байна гээд бид хэд гараад “” зочид буудалд ирсэн. Ирэх замд Д.******* 1 шил архи авсан, ямар нэртэйг мэдэхгүй байна. Зочид буудлын 2 давхарын 1 өрөөнд ороход 00-ын өрөө ажиллахгүй байсан учир хажуу талын нэг казак залуу хэвтэж байсан өрөөнд орсон. Тэнд бид хэд 1 шил архи ууж дуусгаад дахин нэг шил архи задалж байсан. Ө. тэр казак залуутай 1 оронд хэвтэж би тэр хоёрын хөлөнд сууж байсан. Эсрэг талын оронд Д.******* буюу сууж байсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Би гэртээ очиж унтсан байсан. Хоол ид гэж дуудах үеэр сэрхэд миний толгой хагарсан, 4 оёдол тавиулсан байсан. Хэн цохисныг ч мэдэхгүй байна. Манай эхнэр Ч. буюу гэх залуу Д.******* цохисон гэж хэлсэн гэсэн. Маргааш Д.******* надаас би бас яасанаа мэдэхгүй байна гэж уучлалт гуйсан юм. Эмчилгээний зардал байхгүй, эмчилгээ хийлгээгүй эдгэрсэн” гэх мэдүүлэг,
Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би оны дүгээр сарын 19-ний өдөр ээлжээ хүлээж аваад ажиллаж байхад орой 18 цагийн үед 2 давхарт шуугилдаад, орилоод байхаар гүйгээд гарахад 8 тоот өрөөний үүдэнд Еркижан гэх залуу гараад зогсчихсон байсан. Тэгээд юу болсон талаар асуухад буюу Доржийн ******* гэх залуу архины шилээр Б.г цохичихсон гэж хэлсэн. Тэгээд би 8 тоот өрөө рүү ороход нэг сахалтай залуугийн толгойноос цус гарч байхаар нь би өрөөнөөс гарч шууд цагдаад мэдэгдсэн” гэх мэдүүлэг,
Гэрч М.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... оны дүгээр сарын 19-ний өдөр ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “” зочид буудлын 08 дугаартай өрөөнд унтаж байхад гаднаас Ч. буюу , гийн нар манай өрөөнд орж ирж намайг сэрээгээд ганц хоёр рунк архи өгсөн. Гаднаас ******* буюу хажуудаа нэг залуутай орж ирж суугаад тэр архинаас ууж байгаад Д.******* дагуулж ирсэн залуутайгаа маргах шиг болж архины шилээр толгой руу нь цохиод толгой нь хагарч, архины шил бутарч унасан учир цагдаа дуудуулсан юм. Тэр хүмүүс гаднаас согтуу орж ирсэн. Манай өрөөнд нэг шил архи уусан” гэх мэдүүлэг,
Гэрч Ө.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... оны дүгээр сарын 19-ний өглөө 10 цагийн үед Д.******* нь Б. бид хоёрыг гэртээ дуудхаар нь гэрт нь очиж 2 шил архи уусан. Тэндээс гараад нар жаргахын өмнө “” буудалд ирсэн. Тэнд нэг өрөө авч суух гээд 50,000 төгрөг өгч ороход тэр өрөөний 00-ийн өрөөний хаалга нээгдэхгүй байсан учир гараад хажуу талын М. гэх залуу хэвтэж байсан өрөөнд орсон. Тэнд нэг шил хараа 0.75 литрийн архи дуусгаад М. бид хоёр нэг оронд хэвтээд эсрэг талын орон дээр Б., Д.******* нар сууж байсан ба дахин нэг шил Хараа нэртэй 0.75 литрийн архи задлаад уугаад сууж байхад Д.******* гэнэт ууж байсан архины шилээр Б.гийн толгой руу цохиод хагалчихсан юм. Архины шил хагараад бутарч унасан. Ямар нэг маргаан болоогүй зүгээр сууж байгаад гэнэт цохичихсон” гэх мэдүүлэг
Хохирогч Б.гийн биед учирсан гэмтлийн талаар ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Энэбишийн оны дүгээр сарын 21-ний өдрийн 363 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Б.гийн биед дагзны хэсэгт гурван ширхэг мэс заслын оёдол бүхий шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Б.гийн биед үүссэн гэмтлүүд нь Хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан 25 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт,
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл
- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл
- эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл
- гэрэл зургийн үзүүлэлт
- эд мөрийн баримтаар тооцох тогтоол
- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Д.******* нь оны дүгээр сарын 19-ний өдөр ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “” зочид буудалд архидан согтуурах явцдаа Б.тэй маргалдаж түүний толгой хэсэгт архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн бодит байдал тогтоогдсон, түүний үйлдсэн гэмт үйлдэл нь хохирогч Б.гийн мэдүүлэг, гэрч Д., М. нарын мэдүүлэг болон ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Энэбишийн оны дүгээр сарын 21-ний өдрийн 363 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Д.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.******* нь хохирогч Б.гийн толгойд архины шилээр цохиж түүний эрүүл мэндэд “дагзны хэсэгт гурван ширхэг мэс заслын оёдол бүхий шарх” гэмтэл учруулсан ба уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Энэбишийн оны дүгээр сарын 21-ний өдрийн 363 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Д.******* нь хохирогчийн толгой хэсэгт архины шилээр цохиход гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж хохирогч Б.гийн биед дагзны хэсэгт гурван ширхэг мэс заслын оёдол, шарх бүхий хөнгөн гэмтлийг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
******* аймгийн ******* сум дахь Сум ын прокурорын газраас Д.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.
Мөн шүүгдэгч Д.******* нь хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Иймд шүүгдэгч Д. *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч, хохирогч нарын архи уусан байдал нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь шүүгдэгчээс хохирол, хор уршиг нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй учраас дад төлөх төлбөргүй гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Д.*******д ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, хохирогчид төлөх хохирол, төлбөргүй зэрэг болон улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлт гаргасан, шүүгдэгчийн хувьд улсын яллагчийн гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан 600000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч Д.*******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөнжлийн даавуу 1 ширхэгийг хууль ёсны эзэмшигч “” зочид буудалд буцаан олгож, улбар шар өнгийн подволк 1 ширхэг, архины шилний хагархай 3 ширхэг зэргийг устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Доржийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
6. Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хохирол төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөнжлийн даавуу 1 ширхэгийг “” зочид буудалд буцаан олгож, улбар шар өнгийн подволк 1 ширхэг, архины шилний хагархай 3 ширхэг зэргийг устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ