| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бэгзийн Дамба |
| Хэргийн индекс | 178/2020/0046/Э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2020-04-21 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | э.Ууганзаяа |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 19
*******од холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Э.Ууганзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолтой *******од холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, урьд 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 108 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ял, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жил, 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан ******* дугаарын регистртэй, ******* овогт *******гийн Эрболд нь 2019 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлан “,н ном ХХК”-ний үйл ажиллагаа явуулдаг “Grown night club”-ийн цонхоор орж ipone 5 маркийн гар утас, титэм 0,75 грамын архи 2 ширхэг, хар чингис 0.75 грамын архи 1 ширхэг, тайга 0,75 граммын архи 1 ширхэг, охь 0,75 грамын архи 1 ширхэг, Mountan dew ундаа 2 ширхэгийг хулгайлж, 262100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч ******* овогт *******гийн Эрболдыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн Эрболдыг 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******оос 262100 төгрөг гаргуулан Ягаан ном ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Л.Оюунцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч ******* нь анхан шатны шүүх хуралдааны өмнө хохирогчийн хохирлыг барагдуулж амжаагүй байсан бөгөөд ар гэрийнхэн нь хохирогчид учруулсан хохирол болох 2650000 төгрөгийг төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй. Тус гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Л.Оюунцэцэг нарын давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
******* нь 2019 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлан “ Ягаан ном ХХК” –ний үйл ажиллагаа явуулдаг “ Grown night club “-ийн цонхоор орж ipone 5 маркийн гар утас, Титэм 0.75 граммын архи 2 ширхэг, Хар чингис 0.75 граммын архи 1 ширхэг, Тайга 0.75 граммын архи 1 ширхэг, Охь 0.75 граммын архи 1 ширхэг, Mountan dew ундаа 2 ширхэгийг хулгайлж, 262100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий , хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн үйл баримт болон бодит байдалд нийцсэн, хуульзүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Л.Оюунцэцэг нарын “ . . . Анхан шатны шүүхээс 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн ******* нь одоо хохирогчид учруулсан хохирол болох 262100 төгрөгийг төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн 6.7дугаар зүйлийн 1.3-т зааснаар 2 жилийн хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү . . . “ гэх давж заалдах гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлуудыг дүгнэвэл:
******* нь 2019 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлан “ Ягаан ном ХХК” –ний үйл ажиллагаа явуулдаг “ Grown night club “-ийн цонхоор орж ipone 5 маркийн гар утас, Титэм 0.75 граммын архи 2 ширхэг, Хар чингис 0.75 граммын архи 1 ширхэг, Тайга 0.75 граммын архи 1 ширхэг, Охь 0.75 граммын архи 1 ширхэг, Mountan dew ундаа 2 ширхэгийг хулгайлж, 262100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Бадамцэцэг, Ц.Энхтуяа, гэрч Г.Ганзориг, П.Ариунсанаа, Б.Мөнхзаяа, Ц.Гал-Од нарын өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл ,мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын хэргээ хүлээн өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
*******ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон, шүүх түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан байх тул түүнийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Л.Оюунцэцэг нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож , анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Л.Оюунцэцэг нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл 34 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД М.НЯМБАЯР
Б.ДАМБА