Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар   2023/ШЦТ/97

 

 

    

 

 

    2023       ..          ..                                   2023/../...

                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч  Г.Г

Шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт М-ийн М-д холбогдох эрүүгийн эрүүгийн .... тоот хэргийг 2023 оны .. дугаар сарын ..-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны ... дугаар сарын ..-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, ..., .... боловсролтой, мэргэжилгүй, хувиараа дугуй засвар эрхэлдэг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, Д аймгийн З сумын ... дугаар баг .... тоотод оршин суух, урьд нь Сум дундын 9 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 61 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ялаар шийтгүүлж, биечлэн эдэлж байгаад Г аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаар шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө суллаж, эдлээгүй үлдсэн 2 жил 09 сар 17 хоногийн хорих ялтай тэнцүү хяналтын хугацааг тогтоосон, хэрэг хариуцах чадвартай, Х овогт -Ми-йн М /.../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Замын Үүд сум ... дугаар баг ... тоотод байрлах хашаанд эвдэрхий машин дотор хамт архи ууж байсан Ц.Б-ийн зүүн хөлийн гадна хэсэгт хутгаар хутгалж, түүний биед зүүн гуяны булчин, хальс гэмтээсэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч М.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 08-ний өлгөө 09 цагийн үед 5 сар гаруй хугацаанд хамт дотно харьцаатай байсан Б-г согтуугаар хутгаар хатгуулсан байсан би ямар нэгэн зорилгоор хутгалаагүй бид хоёрын дунд ялих ялихгүй хэрүүл маргаанаас болж маргалдаж байгаад Б-г гэмтээсэн байсан. Би тухайн үед өдөр нь нэг шил 750 гр архи 2 шилийг уусан болохоор их согтсон байсан. Би хохирогч Б-тай нэг гэрт хамт амьдарч байгаагүй харин ирэн очин 5 сар гаруй хугацаанд дотно харьцаатай байсан тэглээ ч манай охин бид хоёрыг хамт байлгадаггүй Б эгч муухай дандаа архи уудаг гээд гэрт оруулдаггүй байсан ер нь Б архи уухаараа манай гэрт ирдэг байсан. Тэгээд би гэртээ хонуулдаггүй. Харин Б-ийн гэрт хааяа уулзаж учирдаг байсан. Тийм ээ би хүлээн зөвшөөрч байна миний буруу.” гэжээ. /хх-ийн 61-62/

Шүүгдэгч М.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 09 сарын 08-нд Б бид хоёр таарамжгүй харилцаатай байсан. Хүүхдийн сургалтын төлбөр төлөх мөнгө төгрөгийг миний картнаас авчихсан байсан. А гэх Б-ийн найз намайг бас хэл амаар доромжлоод байсан. А уулзъя гээд дуудаад очиж уулзаад бид хоёр муудаж байхад Б дундуур орж над руу дайраад байсан. Тэгээд нэг тийм юм болсон юм. А-ыг айлгах гэж айлын амбаарын хажууд байсан хутга авсан байсан юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр найз А-ын гэрт байж байхад урьд нь хамтран амьдарч байсан М намайг дансанд байсан 1 сая төгрөг аваад явсан гэж худлаа ярьсан байсан. Тэгтэл манай найз А чи тэнэг юм уу хүний мөнгө төгрөг авдаг болчихсон юм уу гэхээр нь би тийм зүйл хийгээгүй М худлаа ярьсан байна гэсэн чинь тэгвэл М-тай нүүрэлд, чамайг тэгж яриад явж байна гэхээр нь би М-ыг хүрээд ир чи яагаад хүнд худлаа яриад байгаа юм бэ, би хоол цай зардаг мөнгөө чиний дансанд хийдэг байсан биз дээ, тэр мөнгөө авсан гэж хэлээд чи яваад ир учираа олно гэж дуудсан байсан. Тэгтэл М А гэх манай найзынд ирэхдээ нэг шил архитай ирсэн, А тэр хоёр хамт архи уугаад байсан. Тэгтэл М дахин нэг шил архи аваад буцаад А-ын гэрт ирэхээр нь бид нар бас нэг найзынхаа хашаанд байдаг явдаггүй машин дотор М-ын авч ирсэн архийг М, А, миний бие гурвуулаа уугаад байж байхад М, А хоёр хоорондоо маргалдаад муудалцах гээд байсан. Тэгтэл М гартаа хутга барьчихсан байхаар нь чи хүний хүн алж байснаас өөрийн юм өргүй гэгчээр салсан ч гэсэн намайг алчих гээд тэр хоёрын голоор орж машины хаалга таглаад сууж байсан чинь М гэнэт миний зүүн хөлийн дунд хэсэгт нэг удаа хутгалчихсан гэжээ. /хх-ийн 16-17/

Гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..-р багт байрлах гэртээ байж байхад манай 7 настай охин гэрт гүйж орж ирээд Э эгчийг нөхөр нь хутгалчихлаа гэхээр нь би охиноо битгий худлаа юм яриад бай гэсэн чинь манай охин үнэн гэж хэлэхээр нь хэрэг болсон газарт очиход Э гэх хүүхэн ганцаараа сууж байсан. Тэгээд би Э-ээс юу болсон талаар асуухад намайг манай нөхөр хамт архи ууж байгаад хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд би сандраад түргэн цагдаа дуудсан юм уу гэсэн чинь Э гэх хүүхэн дуудсан манай нөхрийг сая цагдаа ирээд аваад явсан гэж хэлсэн. Тэгтэл түргэн ирээд Э гэх хүүхнийг аваад явсан. Түүнээс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Би нүдээр хараагүй тухайн үед би хажууд нь байгаагүй. Би нэр усыг нь сайн мэдэхгүй байна хааяа гудманд таараад мэнд мэдээд өнгөрдөг хүмүүс ямар нэгэн ах дүү төрөл садангийн хамааралтай хүмүүс биш. Би нөхрийг нь хараагүй болохоор сайн мэдэхгүй байна харин эхнэр нь архи уусан согтуу байсан гэжээ.  /хх-ийн 20-21/

Гэрч М.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний төрсөн дүү болох М.М нь хоёр охины хамт амьдардаг юм. Дүү маань сайхан амьдралтай байсан, 2014 онд хүн амны хэрэгт холбогдон хорих ангид ял эдэлж байгаад гарч ирэхэд нь эхнэр нь өөр хүнтэй суугаад алга болсон. Тэгээд хоёр охиноо хүн болгох гээд зүтгэж яваа миний дүү архи уухгүй бол ямар нэгэн асуудал гаргаад байдаггүй төлөв даруу хий гэсэн хэсэн ажлыг сайн хийдэг би амьдарлаа дээшлүүл гэж гэрийнх нь хажууд дугуй засвар нээж өгсөн одоо тэрэндээ ажиллаж байгаа миний дүү сүүлд нэг Б гэх хүүхэнтэй нэр холбогдоод байсан гэхдээ энэ хүүхэнтэй ямар нэгэн байдлаар нэг гэрт хамт амьдарч байгаагүй бага охинтойгоо амьдарч байгаа. Хохирогч гээд байгаа Б-г нэг хоёр удаа харж байсан манай гэр ойрхон болохоор байнга хэн орж гарч байна гээд хяналт тавьж байдаг. Б нь манай дүүтэй хамт амьдарч байгаагүй. Ер нь бол манай дүү хохирогч Б-тай хамт архи ууж байсан. Б нь архи уухаараа ирдэг. Дүүгийн дугуй засварын орлогоор нь архи уудаг гэж сонсоод би дүүдээ одоо наад хүн чинь чиний мөнгөөр архи уугаад байгаа юм биш үү гэж хэлж байсан гэжээ. /хх-ийн 24-25/

Гэрч Ж.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:  Би тухайн өдөр гэртээ байж байхад М-ын эхнэр Б өглөө гэрээс ирлээ гээд манайд ирсэн. Би Б-г ирэхээр нь танай нөхөр ямар ядаргаатай юм бэ чамайг хайж манайд байнга ирээд байна. М-ын мөнгө төгрөгийг нь авсан юм уу өгөөч гэсэн чинь Б би аваагүй харин би мөнгө авах ёстой юм наадах чинь худлаа ярьж байна гэхээр нь за тэгвэл наад М-ыг дууд учраа ол чамайг хайж манайхаар согтуу хөлчүү ирээд байх юм гэсэн чинь Б өөрийнхөө утсаар дуудсан. Тэгтэл М манайд ирэхдээ нэг шил архитай ирээд бид хоёр цуг хувааж уугаад би М-д би Б та хоёр яг яагаад байгаа юм бэ чи Б-г зодоод байгаа юм уу гэсэн чинь М наадах чинь намайг шөнө цагдаа дуудаж өгнө гээд байсан би зодоогүй гэж байсан. Тэгээд бид хоёр юм ярьж байгаад М явсан. Тэгтэл эвдэрхий машин дотор Б бас нэг манай найз бид гурав юм яриад сууж байсан чинь М ирээд Б-тай маргалдаад байсан. Тэгэхээр нь би та хоёр одоо боль гэсэн чинь чамд хамаагүй гээд тэгсэн. Тэгтэл М хаанаас хутга гаргаж ирснийг нь би мэдээгүй нэг мэдсэн чинь Б-г хутгалсан байсан. Тэгээд М Б-г хутгалсан хутгаа машин доогуур шидсэн байсан. Би Б-ийн хөлөөс цус гараад байсан болохоор даавуу урж хөлийг нь боож өгсөн. М Б-г хутгалчхаад наадах чинь өөрөө урдуур орж хутгалуулсан шүү гэхээр нь чи яаж байгаа юм бэ гэсэн чинь хохино бөгсний гай гэж ийм байдаг юм гээд байсан гэжээ. /хх-ийн 28-29/

Иргэний нэхэмжлэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Б-д Эрүүл мэндийн даатгалын сангаас 168,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч М.М-аас гаргуулж өгнө үү” гэжээ. /хх-ийн 100-101/

Дорноговь аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 сарын 20-ны өдрийн.... дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Ж.Б-ийн биед гэмтэл тогтоогдлоо. Ж.Б-ийн биед зүүн гуяны булчин, хальс гэмтээсэн хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтэл нь "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 47-48/

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-09/

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн хуудас, үйлчлүүлэгчийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх бичиг /хх-ийн 37-46/

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Замын-Үүд сумын ...багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 66-68/

Сум дундын 9 дүгээр шүүхийн 2014 оны 08 сарын 22-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 71-82/

Иргэний нэхэмжлэгчийг томилсон 2023 оны 05 сарын 15-ны өдрийн ... дугаартай Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын албан тоот, хохиролын баримт /хх-ийн 93-96/

Г аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 21-ний өдрийн ... дугаартай шүүгчийн захирамж, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах тухай тогтоол /хх-ийн 107-109/

            Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 103-104/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум ...дугаар баг ....тоотод байрлах хашаанд эвдэрхий машин дотор хамт архи ууж байсан Ц.Б-ийн зүүн хөлийн гадна хэсэгт хутгаар хутгалж, түүний биед зүүн гуяны булчин, хальс гэмтээсэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Ц.Э, М.Ө, Ж.А нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-09/, Дорноговь аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 сарын ...-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-48/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч М.М-ын гэм буруутай үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчид зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд:

Шүүгдэгч М.М нь хохирогч Ж.Б-аад 1,000,000 төгрөгийг бэлнээр өгч, хохирогч Ж.Б нь гомдол саналгүй, эмчилгээний зардал авсан гэх хүсэлт /хх-ийн 102/-ээр хохирогчид хохирол төлбөргүй нь нотлогдож байна.

Шүүхийн шатанд шүүгдэгч М.М нь иргэний нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлага 168,000 төгрөгийг төлсөн нь Хаан банкны банк хоорондын шилжүүлэг /хх-ийн 129/-ээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч М.М-ын бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч М.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол, төлбөрийг төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж гэм буруугийн хэлбэрт нь тохирсон ялыг оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүгдэгч М.М нь Сум дундын 9 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ялаар шийтгүүлж, биечлэн эдэлж байгаад Г аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар 2 жил 09 сар 17 хоногийн хорих ялтай тэнцүү хяналтын хугацааг тогтоож суллагдсан, шүүгдэгч нь хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь Д аймгийн З сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2023 оны .. сарын ...ны өдрийн .... дугаартай албан тоот /хх-ийн 91/, 2023 оны .. сарын ..-ны өдрийн ... дугаартай албан тоот /хх-ийн 106/ зэргээр тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар  зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэж хуульчилсан.

Иймд шүүгдэгч М.М-ын Сум дундын 9 дүгээр шүүхийн 2014 оны ... дугаар сарын ..-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 09 сар 17 хоногийн хорих ялыг Г аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны ...сарын ..-ний өдрийн ... дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 17 хоногийн хорих ялтай тэнцүү хяналтын хугацаа тогтоосон хугацаанд буюу 2023 оны .. сарын ..-ны өдөр санаатай гэмт хэрэг үйлдсэн хугацааг хүртэл эдлээгүй үлдсэн 02 сарын хугацааны хорих ялыг, мөн энэ шийтгэх тогтоолоор оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт М-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ийн М-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д Сум дундын 9 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын ...-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 09 сар 17 хоногийн хорих ялыг Г аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны .. сарын ..-ны өдрийн ... дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 17 хоногийн хорих ялтай тэнцүү хяналтын хугацаа тогтоосон хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн хугацаа буюу 2023 оны 09 сарын 08-ныг хүртэл хугацаанд эдлээгүй үлдсэн 02 /хоёр/ сарын хугацааны хорих ялыг биечлэн, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ын эдлээгүй үлдсэн 02 сарын хугацааны хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлийн 8.5-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн 25 см урттай, ажлын хэрэг нь 14 см 1 ширхэг хутгийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

7. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.Б