Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/100

 

 

 

 

 

 

 

 2023         ....         ...                                   ...

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж

 

Нарийн бичгийн дарга М.Х

Улсын яллагч Д.З

Шүүгдэгч Э.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-ын Б-т холбогдох эрүүгийн .... тоот хэргийг 2023 оны ..дүгээр сарын ..-ний өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр .... хотод төрсөн, ... настай, ...., яс үндэс ...., .... боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, Д аймгийн З сумын.... 2 дугаар баг, .... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овгийн Э-ын Б /РД:..../

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэр ... зочид буудлын уулзвар дээр ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрж явахад нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Б  шаардлага тавихад албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, өмсөж байсан албаны цэнхэр өнгөтэй цамц, гэрэл ойлгогчтой хантаазыг урж, тус сумын Цагдаагийн хэлтсийн албаны үйл ажиллагаанд ашигладаг ... улсын дугаартай Тоёота приус-30 маркийн автомашины цонхыг хагалж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж 65,000 /жаран таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э-ын  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэр ... зочид буудлын уулзварт .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрж явахад нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Б шаардлага тавихад албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, өмсөж байсан албаны цэнхэр өнгөтэй цамц, гэрэл ойлгогчтой хантаазыг урж, тус сумын Цагдаагийн хэлтсийн албаны үйл ажиллагаанд ашигладаг .... улсын дугаартай Тоёота приус-30 маркийн автомашины цонхыг хагалж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж 65,000 /жаран таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-10/, хохирогч Д.Б-ын мэдүүлэг /хх-ийн 16-18/, иргэний нэхэмжлэгч О.У-ын мэдүүлэг /хх-ийн 15-16/, гэрч Н.У, Г.Г, Э.Д-ий нарын мэдүүлэг /хх-ийн 26-27, 38-39, 41-42/, ... ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 50-51, 56-5/,  Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны .. дугаар сарын ...-ний өдрийн .... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-65/, шүүгдэгч Э.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 77-78/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.2-т заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т  зааснаар шүүгдэгчид 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хохирлын хувьд:

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол болох “цэнхэр өнгийн цамц 1 ширхэг, шар өнгийн гэрэл ойлгогч хантааз 1 ширхгийг урсны хохирол нийт 20,000 төгрөг, мөн ... улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн цонхны үнэлгээ” 45,000 төгрөг нийт 65,000 төгрөгийг төлж барагдуулсан тул хохирол төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн цамц 1 ширхэг, шар өнгийн гэрэл ойлгогч хантааз 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлийн 8.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зэргийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь  зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,5,7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Э-ын Б /РД:..../-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Э-ын Б-ыг 5,400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь оногдуулсан 5,400,000 төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс өгсөн хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлийн 8.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн цамц 1 ширхэг, шар өнгийн гэрэл ойлгогч хантааз 1 ширхгийг тус тус устгуулахаар шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 5.Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.Ц