Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШТЦ/00022

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймгийн сум дахь Сум ын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч  Б.******* даргалж,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.*******,

Хохирогчийн өмгөөлөгч Д.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******

Шүүгдэгч Ш.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн сум дахь Сум ын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******ад холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, оны дүгээр сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, ын мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт аймгийн сумын багт оршин суух, РД:ПБ6616, ******* овогт *******гийн *******,

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч ******* овогт *******гийн ******* нь оны дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ аймгийн сумын багийн нутагт орших ын гэрт архидан согтуурч Д.тай маргалдах явцдаа түүний зүүн гуяны ар орчимд хутгалж, иргэн Д.ийн эрүүл мэндэд нь зүүн гуяны ард хутганы хуучин шарх, эд доторх цусан хураа, буглаа, эдийн үхжил зүүн гуяны вен frofundus судасны гэмтэл, хурц цус алдалт бүхий хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                                              ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгч Ш.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Ш.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг барагдуулна гэх мэдүүлэг,

Хохирогч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би оны 05 дугаар сарын 29-ний өдөр Хөшөөтийн уурхайгаас нүүрс ачаад оны 05 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд ярантын боомт 3-ын хаалт дээр очиж оочирлож 2 хоноод оны дугаар сарын 01-ний өглөө чиргүүлээ солилцож өгчихөөд буцаж яваад сумын цэнхэр хашаа буюу Улаан үзүүрт ирж машинаа тавьчхаад кемп дээр ирээд 2 хоноод байж байтал оны дугаар сарын 03-ны өглөө /миний байнга хоол цай очиж идэж уудаг байсан айлын хүн/ ах ирээд мал зарах хүн байна уу гэхэд Баатархүү гэх залуу мал зарна гэсэн чинь ах авахаар болоод намайг хамт яваад ирье гэхээр нь ахын гэрт хамт очоод ын эхнэр , ийн бэргэн , Баатархүү бид 5-лаа идэшний мал авч ирэхээр ын жижиг машинаар хамт явж Баатархүүгийн аавынхнаас очиж 2 мал аваад буцаж ын гэрт ирээд орой болсон байсан учраас малаа амбаарт хийчхээд хоол унд идэж уугаад амрах гэж байтал гаднаас , хажуудаа нэг хүнтэй хамт согтуу орж ирээд нэг шил архи задлаад , ын эхнэр , ийн бэргэн гэх , би, , тай хамт явсан гэх хүн 6-лаа нэг шил архи хувааж уусан. Тэгтэл тай хамт явсан ах намайг чи яасан том нөхөр бэ, хүний дуу хориод байдаг хоёулаа гараад үзчих үү гээд 2-3 удаа намайг татаж чангаагаад байсан тэгэхээр нь би та хэрэггүй ээ хөгшин хүн байж дуугүй бай нэг бол яв, нэг бол унтаж амар гэж хэлсэн. Тэгтэл тэр хүн гэрээс гарч ороод яваад байсан гэнэт ийн бэргэн эгч та хутгаар яах гэж байгаа юм боль гэж хэлээд хутгыг нь булааж авах гэтэл зуухны үүд хэсэг рүү түлхэж унагаачхаад над руу хүрээд ирэхээр нь би урдаас нь хөлөөрөө хамгаалах гэтэл миний зүүн гуяны ар хэсэг рүү хутгалсан. Тэгтэл , , 3 салгаад явуулсан нэлээн байж байгаад үүр цайх алдад явсан. Би тэр шөнөө хоноод маргааш нь ын гэрт хэвтэж өнжөөд оны дугаар сарын 05-ны өглөө сумын эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан. Би тэр хүнтэй хэрүүл хийж маргалдсан зүйл байхгүй, Би тэр хүнийг танихгүй сүүлд надтай уулзахад намайг Тасаа гэдэг гэж өөрөө хэлсэн. Намайг хутгалсан Тасаа гэх хүн, хоёулаа нэлээн согтуу байсан, тэр хоёр хүн гаднаас ын гэрт орж ирэхдээ нэг шил бүтэн архи, нэг шил тал архитай орж ирээд ах, эгч нартаа өгнө гээд уусан тэр архинаас хамт уулцсан би согтоогүй байсан” гэх мэдүүлэг,

Гэрч А.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... оны дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө 00 өнгөрч байх үед гэрийн гадаа жижиг машин ирээд зогссон. Манай байгууллагын нярав байсан. Нэг той хамт орж ирсэн. хот яваад ирлээ гээд нэг шил архи гаргаж ирээд , , , , тай цуг ирсэн нэг хүн бид нар хувааж уугаад дуусаад сууж байтал тай цуг ирсэн хүн ийг чи гараад ир нэг үзчихье гэж хэлтэл би гараад яах юм бэ гэж хэлсэн. Тэгээд сууж байтал энэ хүн хутга авчихлаа болиоч ээ гэж хэлтэл гэрийн зүүн талд орон дээр сууж байсан ийн зүүн хөлийн бүдүүн гуяны ар талаас нь хутгалсан” гэх мэдүүлэг

Гэрч Р.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... оны дугаар сарын 03-ны өдөр гэртээ архи ууж байгаад орой найз Ш.*******ыг утсаар дуудаад, ирэхээр нь сумын цэнхэр хашаа ороод ирье гээд аас гараад сумын багт ын гэрт иртэл , , нар нэг шил архи тавиад сууж байсан ба ах унтаж байсан. Тэгээд мэнд ус мэдээд, цай хийж, мах гаргаж өгсөн. Тэгээд бид хоёрт архи хийж өгөөд бүгд хувааж уугаад дуусгасан. Ш.******* ыг унтаж байгаа юм уу сэрүүн байгаа юм уу гээд баруун мөрнөөс таттал ах сэрэхгүй болохоор болио наад хүнээ битгий сэрээ яах гээд байгаа юм бэ гэж хэлэхээр нь Ш.******* ах чамд ямар хамаатай юм би таньдаг ахын мэнд асуух гэж байна гэж хэлээд Ш.*******, нар хоорондоо маргахаар нь би та нар боль гэж хэлээд маргааныг зогсоогоод, би хотоос нэг шил архи танайд авч ирсэн гээд Ш.*******ыг гараад аваад ир гээд авхуулаад задлаад сууж байгаад би гурав татаад баруун талын орон дээр тасраад унтаад өгсөн. Тэгээд нэг эмэгтэй энэ Ш.******* чинь ийн гуя руу хутга хүргэчихлээ гэсэн. ...цусыг тогтоогоод зүүн талын хөлийг нь даавуугаар ороогоод боочихсон байсан. Ш.*******, нар нь хоорондоо яриад тохиролцоно гэж хэлэхээр нь би *******тай цуг сум руу буцаад явсан” гэх мэдүүлэг

Гэрч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... оны дугаар сарын 03-ны орой би орондоо орчихсон байсан харин манай эхнэр , , Д. нар нэг шил архи уугаад сууж байсан. Тэгсэн 23 цаг өнгөрч байхад нягтлан ирлээ гэх чимээ гарахаар нь би сэрээд тухайн ууж байсан архиа бүгдээрээ хувааж уугаад Ш.*******, Д. нар хоорондоо маргасан. Тэгтэл хутга авчихлаа, хутгаар яах гэж байгаа юм бэ наад хутгаа хая гээд хэлэхээр нь би босоод иртэл Ш.******* Д.ийн зүүн хөл рүү хутгалсан. Тэгэхээр нь би ******* чи яаж байгаа юм бэ гэж хэлээд суманд цагдаагийн байгууллагад мэдэгдэхээр иртэл суманд ямар ч хөдөлгөөн байхгүй, бүх хүмүүс амарсан байхаар нь буцаад гэрлүүгээ очиход гэрт Ш.*******, Р., , А., Д. нар хоорондоо юм яриад сууж байсан. Би маргааш ирж энэ хүнийхээ учрыг олоорой гэж хэлсэн. Тэгээд Ш.******* сум руу буцсан” гэх мэдүүлэг

              Хохирогч Д.ийн биед учирсан гэмтлийн талаар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаартай Дахин хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн дүгнэлтэд:

1. Д.ийн биед зүүн гуянд гэмтэл учирсан байна. Д.ийн биед зүүн гуяны гадна хэсгийн ар доод хэсэгт шархны сорви, эд доторх цусан хураа, буглаа, эдийн үхжил, зүүн гуяны вен frofundus судасны гэмтэл, цус алдалт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь нэг удаагийн ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Д.ийн биед учирсан зүүн гуяны вен frofundus судасны гэмтэл, цус алдалт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

              4. Шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.гийн гаргасан оны дугаар сарын 17-ны өдрийн дугаартай дүгнэлт, оны  дүгээр сарын 01-ний өдрийн 25 дугаартай дүгнэлтүүд нь үндэслэлтэй байна. Учир нь оны дугаар сарын 17-ны өдрийн дугаартай дүгнэлтийг гаргах үед мэс засал буюу хагалгаа хийгдээгүй байсан байна” гэх дүгнэлт,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл

- гэрэл зургийн үзүүлэлт

- өвчний түүх

- эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол

- хохирлын тооцоо

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Ш.******* нь оны дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө аймгийн сумын багийн нутагт орших ын гэрт архидан согтуурч Д.тай маргалдах явцдаа түүний зүүн гуяны ар орчимд хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.*******ын дээрх үйлдлийн улмаас хохирогч Д.ын эрүүл мэндэд зүүн гуяны ард хутганы хуучин шарх, эд доторх цусан хураа, буглаа, эдийн үхжил зүүн гуяны вен frofundus судасны гэмтэл, хурц цус алдалт бүхий гэмтэл учирсан нь тогтоогдсон бөгөөд уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болох нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэгтэй, эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр нотлогджээ.

Хохирогч Д.ын биед учирсан хүнд гэмтэл нь шүүгдэгч Ш.******* түүний зүүн гуяны ар орчимд хутгалснаас үүссэн ба шүүгдэгч нь хохирогчийн зүүн гуяны ар орчимд хутгалахад түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа хор уршгаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна.

Иймд  түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь дын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Ш.******* нь хохирогч Д.ын зүүн гуяны ар орчимд хутгалсан үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.

Шүүгдэгч Ш.******* нь хохирогчийн зүүн гуяны ар орчимд хутгалсан үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

Шүүгдэгч Ш.******* нь Д.ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг шууд санаатай хутгалсан үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд Ш.*******ыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

              Шүүгдэгч Ш.*******ын хууль санаатай үйлдлийн улмаас Д.ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд шүүгдэгчээс хохирогчийн эмчилгээний зардалд 11,900,000 /арван нэгэн сая есөн зуун мянган/ төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгийн явцад тогтоогдож байх ба энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй бөгөөд хохирогч Д. нь шаардлагатай гэж үзвэл цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ш.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Ш.*******ад хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ыг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг нь харгалзан оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг 03 /гурав/ жилээр тогтоож шийдвэрлэсэн болно. 

Энэ хэрэгт шүүгдэгч Ш.******* нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ыг 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10’000’000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ад оногдуулсан 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ш.*******ад оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-4 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

6. Шүүгдэгч Ш.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарсан эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зардалаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                   Б.БАДРАХГЭРЭЛ