| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2023/00014/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/00013 |
| Огноо | 2023-02-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/00013
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж,
Улсын яллагчаар хяналтын прокурор *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2237000210010 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр аймгийн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой. мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл5 /эхнэр 3 хүүхдийн хамт/ аймгийн сумын багийн 80 айлын тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, овогт ы РД: ПЮ 92**************11
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах булаг ХХК-ны кемпийн ажилчдад гийн гар утас худалдан борлуулж явахдаа маркийн 3.4.000 /гурван сая дөрвөн зуун тавин мянга / төгрөгийн үнэлгээний гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “…2022 оны 03 дугаар сард Амгаланбаатар гэх залуугийн хамт аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах Хөшөөтийн уурхайн кемпүүдээр явж гар утас зарсан.
Тэнд хоёр хонож Амгаланбаатар бид хоёр гар утаснуудаа аймаг руу авч очоод тоолж бүртгэхэд нэг ширхэг утас дутсан байсныг анзаарч маргааш нягталж шалгахад маркийн утас алга байна гэдгийг мэдсэн. Би 6 хоногийн дараа зааланд тоглож байхад тухайн утас миний цүнхнээс гарч ирсэн. Би утсыг зарж борлуулах санаа байгаагүй, эзэнд нь буцааж өгье гэсэн боловч хулгайч гэж хэлнэ гэж санаа зовоод өгч чадахгүй байж байгаад мөнгөний хэрэг гараад Сонголт төвийн 2 давхарт ломбардад тавьсан.
Ломбардад тавьсан хугацаа хэтрээд ломбардын хүн над руу яриад энэ утсыг чинь зарж борлуулсан гэж хэлсэн би хүүг нь хийгээд хугацааг нь сунгах талаар ярихад зарсан гэж хэлсэн. 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Амгаланбаатар над руу утсаар залгаад нөгөө утсыг чи авсан байна, ахдаа эртхэн хэлчихгүй яасан ах нь ойлгох байсан гэж хэлсэн. Тухайн үед маркийн rap утас лангуун дээр 34.000 /Гурван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр худалдаж байсан...”гэх мэдүүлэг
Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр , хүргэн ******* нар 72 ширхэг гар утас сум руу авч яваад зарахдаа булаг ХХК-ны кемп дээрээс загварын rap утас хулгайд алдаад ирсэн. 2022 оны 03 дугаар сард би аймгийн сумын чиглэлд явах гэж байгаад бие өвдөөд байсан болохоор манай нөхөр болон манай хүргэн ******* нар явсан.Тэр үед 72 ширхэг гар утас тоолоод аваад явсан.
Тухайн үед сумын Баянголын хүлгүүд дээр 2 утас зарсан байсан, тэндээсээ хөдлөөд бүх утсаа тоолоход таарч байсан гэсэн. Тэгээд цааш нь булаг дээр утас зарах үед олон жолооч байсан бөгөөд 3 ширхэг утас зараад од ирээд утсаа тоолоход нэг утас дутсан. Одоо ipone- утсыг нь өгөөд тухайн үеийн үнийн дүнгээр тооцож үнийн зөрүүг гаргуулж авах саналтай байна...” гэх мэдүүлэг,
ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр цагийн үед сумын Баянгол багийн Баянголын хүлгүүд кемпээс булаг ХХК-ны кемп дээр очсон, жолооч нарын амралтын өрөөнд ороод утсаа үзүүлсэн үдээс хойш 16 цаг хүртэл тэнд байсан. Энэ хугацаанд 3 ширхэг Redmi note-8, Redmi-ЮХ энэ хоёр утсыг лизингээр борлуулаад орой 16 цаг орчимд аймаг руу явсан. суманд ирэхдээ нийт 72 ширхэг гар утастай ирээд Баянголын хүлгүүд дээр 5 ширхэг утас, “ булаг ” кемп дээр 3 ширхэг нийт 8 ширхэг утас зарж борлуулсан. Хан-Орд зах дээр утсаа гаргаад тоолсон 1 ширхэг гар утас дутсан...” гэх мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: "... би нэртэй rap утас барьж ашиглаж байгаа. Манай ломбардад 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ******* 1.600.000 төгрөгийн барьцаанд тавьсан. 2022 оны ******* дугаар сард Сонгодо төвийн хоёр давхарт ******* тааралдахаар ломбардад тавьсан гар утсаа авахгүй юм уу авахгүй бол зарж борлуулан төлбөрийг барагдуулна гэхэд утсыг зарж борлуулаад хохирлыг барагдуулаад аваач би авч чадахгүй гэсэн.
Тэгээд би энэ утсыг өөрөө авч ашиглаж эзэмшиж байгаа юмаа. Тухайн утас шинээрээ дотроо ямар нэгэн юм байхгүй, гялгар цаасан ууттай шинэ утас байсан. Хар хөх өнгөтэй, ар талдаа 3 камертай, 356726113620546 гэсэн сим кодтой гар утас байсан...” гэх мэдүүлэг
Иргэний нэхэмжлэгч ий мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлсэн“... 2022 оны 3 дугаар сарын 23- ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын *******-ны өдөр хүртэл хугацаанд гар утсыг 1.600.000 / нэг сая зургаан зуун мянга / төгрөгөөр тавьсан, 64000 / жаран дөрвөн мянга / төгрөгөөр нэг удаа сунгасан, сунгах үедээ ломбардад утас тавьсан хүнд өөрт нь падаан өгсөн. Хүү нь 384000 /гурван зуун наян дөрвөн мянга / төгрөг болсон нийтдээ 1.984.000 /нэг сая есөн зуун наян дөрвөн мянга / төгрөг болж байгаа тул хохирлыг барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг,
Хохирогч гийн ....шүүх хуралдаанд оролцохгүй. Надад нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй. Ямар нэгэн гомдол саналгүй гэх хүсэлт
- маркийн rap утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
- маркийн rap утсанд үнэлгээ тогтоосон баримт,
- маркийн rap утсыг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 1.600.000 /Нэг сая зургаан зуун мянга/ төгрөгөөр ломбард буюу барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан талаарх баримт,
- Unitel ХХК-ны 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 05-01/381 дугаартай албан бичиг
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
-Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах булаг ХХК-ны кемпийн ажилчдад Жавзанхорлоогийн гар утас худалдан борлуулж явахдаа маркийн 3.4.000 /гурван сая дөрвөн зуун тавин мянга / төгрөгийн үнэлгээний гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч , гэрч, , нарын мэдүүлэг болон эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн захиран зарцуулснаар төгсдөг буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан идэвхтэй үйлдэл байна. Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх захиран зарцуулсныг, харин хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учруулж халдаагүйг, нууцаар авсан гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг ойлгоно.
Иймд шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 3,4,000 төгрөгийн хохирол учруулсан байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******н үйлдлийн улмаас хохирогч Жавзанхорлоод 3,4,000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон бөгөөд 3,4,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар, иргэний нэхэмжлэгч Мөнхтүвшинд учруулсан 1.600.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн болох иргэний нэхэмжлэгчийн хохирлоо төлүүлж авсан гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нь хохирогчид маркийн гар утасны үнийг төлж барагдуулсан байх тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 356726113620546 имэй кодтой маркийн rap утсыг шүүгдэгчид буцаан олгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дүгээр зүйлийн 1, 36. зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. овогт ы г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 240 /Хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгчид оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг аймгийн сумын багийн Засаг даргын тамгын газарт эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан маркийн гар утсыг шүүгдэгч *******д буцаан олгосугай.
6. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн учир баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ