Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШТЦ/00017

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймгийн сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.******* даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Алтантуяа

Улсын яллагч Б.*******

Шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн , ам бүл 4, эгч, ах, хүүгийн хамт аймгийн сумын багт оршин суух, РД:ПБ93*******15, ******* овогт *******ын *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******ын ******* нь оны дугаар сарын -ны өдрийн 23 цагийн орчимд аймгийн сумын нутаг дэвсгэрт Н., Б., , нартай Н.гийн эзэмшлийн приус-20 маркийн машинтай архидан согтуурч явахдаа машин дотор байсан Н.гийн эзэмшлийн Galaxy А02 маркийн 399.000 /гурван зуун ерөн есөн мянга/ төгрөгийн үнэлгээтэй гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хийсэн хэргээ ойлгож гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.                                                         

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч О.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”... оны дугаар сарын -ны өдрийн 23 цагийн үед Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд байсан гар утсыг хулгайлсан” гэх мэдүүлэг,

Хохирогч Н.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би оны дугаар сарын -ны өдөр сумын төвд сургуулийн баруун талд өөрийнхөө машин дотор найзууд болох , , , нарын хамт архи уусан. Тэндээс би ын гэрт амраад, г , хоёрыг хүргэж өгөөд хариараа гэж хэлсэн. Тухайн үед архи уугаагүй эрүүл байсан. Өглөө машинаас утсаа авах гэсэн боловч миний утас байхгүй байсан. Би архи уусан орой утсаа машиныхаа урд дунд хайрцаган дээр үлдээсэн юм. Тэгээд хамт архи уусан хүмүүсээс утсаа асуусан боловч бүгдээрээ мэдэхгүй гэж хэлсэн. Би утсаа оны дугаар сард сумын Мобикомоос худалдаж авсан. Аваад хоног хүрэлгүй утсаа хулгайд алдсан” гэх мэдүүлэг,

Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... оны дугаар сард Н.гийн машинтай сумын төвд , , нар архи уусан. Би машин барьж байсан. Тэгээд , хоёр ын гэрт буугаад үлдсэн. намайг машин бариад , хоёрыг хүргэж өгөөрэй гээд явуулсан. Би г буулгаад дараа нь г хүргэж өгсөн. Маргааш нь Н. машинд байсан утас хаана байна гээд асуугаад байсан. Би тэр утсыг мэдэхгүй болохоор мэдэхгүй гэдгээ хэлсэн. Тухайн үед Н. утсаар яриад яваад байсан. Ямар марк, загвартай утас барьж байсныг би мэдээгүй. Ямар ч байсан дэлгэцтэй хар өнгийн утас барьж байсан шиг санагдаж байна” гэх мэдүүлэг,

  Эд зүйлийн үнэлгээ хийсэн  комиссын үнэлгээгээр Самсунг брэндийн “Galaxy A02” маркийн гар утас нь 399,000 /гурван зуун ерөн есөн мянга/ төгрөг гэх үнэлгээ,

  - гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл

  - эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл

  - гэрэл зургийн үзүүлэлт

  - эд мөрийн баримтаар тооцох тогтоол

  - ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

  - хохирлын тооцоо зэрэг болно.

 Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлэж шийдвэрлэлээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч О.******* нь оны дугаар сарын -ны өдрийн 23 цагийн орчимд аймгийн сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.гийн эзэмшлийн приус-20 маркийн машин дотор байсан түүний Galaxy А02 маркийн 399.000 төгрөгийн үнэлгээтэй гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н., гэрч Б. нарын мэдүүлэг болон эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн захиран зарцуулснаар төгсдөг буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан идэвхитэй үйлдэл байна. Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлж захиран зарцуулсныг, харин хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учруулж халдаагүйг, нууцаар авсан гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг ойлгоно.

Иймд шүүгдэгч О.******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 399.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч О.*******ы үйлдлийн улмаас хохирогч Н.д 399.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон бөгөөд хохирогч нь хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй талаар илэрхийлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч О.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч О.*******д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэхээс гадна улсын яллагчийн санал болгож шүүгдэгчтэй тохиролцсон ялын буюу прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн нэг жилийн хугацаанд шүүгдэгч О.*******д “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, мөн хуулийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч О.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ******* дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрин баримтаар хураагдан ирсэн “Galaxy A02” маркийн гар утасыг хохирогч Н.д буцаан олгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн нэг жилийн хугацаанд шүүгдэгч О.*******д “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, мөн хуулийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч О.*******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

5. Шүүгдэгч О.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Galaxy А-02 маркийн гар утсыг хохирогч Н.д буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн *******.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.БАДРАХГЭРЭЛ