| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 153/2017/0013/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/13 |
| Огноо | 2017-02-02 |
| Зүйл хэсэг | 252.1., 254.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2017/ШЦТ/13
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баясгалан даргалж, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч С.Содгэрэл, Н.Алтанцэцэг, шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Мандалбаяр /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэх №1383/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 252 дугаар зүйлийн 252.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиргис овогт Нямдоржийн Алтанцэцэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хорхон овогт Сүхбаатарын Содгэрэл нарт холбогдох эрүүгийн 201621000245 дугаартай, 153/2017/0013/э/ индекстэй хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Н.Алтанцэцэг нь 2016 оны 10 сарын 18-ны өдөр иргэн Г.Бадарчийг Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг Баянбүрд төвийн хашаанд байх өөрийн гэрээсээ TCL брендийн 42 инчийн зурагт хулгайлсан гэж зориуд худал мэдээлсэн, хэрэг бүртгэлтийн шатанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн,
Шүүгдэгч С.Содгэрэл нь 2016 оны 10 сарын 18-ны өдөр иргэн Г.Бадарчийг Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг Баянбүрд төвийн хашаанд байх өөрийн гэрээсээ TCL брендийн 42 инчийн зурагт хулгайлсан гэж гэрчийн мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хэргийн талаарх бусад нотлох баримтууд
Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрчийн мэдүүлгүүд.
Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг:
25.Шүүгдэгч С.Содгэрэлийн “...манай эхнэр Алтанцэцэг залгаж гэрээс зурагт хулгайлагдсан байна гэж Бадарчийг цагдаа нараар олуулахын тулд худал мэдээлэл өгч улмаар би гэрчээр өгсөн байцаалт дээрээ гэрээс зурагт хулгайлагдсан гэж худал мэдүүлэг өгсөн. Цагдаа нараар Бадарчийг хурдан олуулж авахын тулд худал дуудлага болон худал мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч С.Содгэрэл нь 2016 оны 10 сарын 18-ны өдөр иргэн Г.Бадарчийг Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг Баянбүрд төвийн хашаанд байх өөрийн гэрээсээ TCL брендийн 42 инчийн ЛСД зурагт хулгайлсан гэж хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5 дугаар хуудас/, Хураан авах тогтоол, тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10-14 дүгээр хуудас/, шүүгдэгч Н.Алтанцэцэгийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/, шүүгдэгч С.Содгэрэлийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/, хохирогч Г.Бадарчийн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/, гэрч Ш.Мөнхтүвшингийн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/, гэрч Н.Нүүдэлчингийн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Алтанцэцэг, С.Содгэрэл нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Алтанцэцэг, С.Содгэрэл нарыг гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох эрүүгийн хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлэгдсэн дээрх нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх, шалгах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Н.Алтанцэцэгийг хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдээлсэн, хэрэг бүртгэлтэд хохирогчоор зориуд худал мэдүүлэг өгсөн, шүүгдэгч С.Содгэрэлийг хэрэг бүртгэлтэд гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Алтанцэцэг нь Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2010 оны 02 сарын 26-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар 1 жилийг хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2-д “дор дурдсан этгээд дараах тохиолдолд ялгүй болно”, 78.2.1-д “тэнсэж хянан харгалзсан, ...хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй” гэж зааснаар шүүгдэгч Н.Алтанцэцэгийн ялтай байдал 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дуусан тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.
Шүүхээс шүүгдэгч Н.Алтанцэцэг, С.Содгэрэл нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын амьдралын түвшин, хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.Содгэрэл, Н.Алтанцэцэг нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Алтанцэцэг, С.Содгэрэл нөр нь бусдад төлөх төлбөргүй тул Н.Алтанцэцэгийн хувьд ногдох хөрөнгө болох TCL брендийн 42 инчийн 900 000 төгрөгийн үнэлгээтэй LCD зурагт, С.Содгэрэлийн хувьд ногдох хөрөнгө болох БНХАУлсад үйлдвэрлэсэн 500 000 төгрөгийн үнэлгээтэй 2 хаалгатай хөргөгч зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг тус тус хүчингүй болгож, Ховд аймгийн прокурорын газрын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 5/01 тоот “Асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох тухай” прокурорын тогтоолыг шүүгдэгч нарт оногдуулсан ялыг шүүх биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзсэн учир хүчингүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 296.2, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгчдэгч Хиргис овогт Нямдоржийн Алтанцэцэгийг хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдээлсэн, хэрэг бүртгэлтэд хохирогчоор зориуд худал мэдүүлэг өгсөн,
Шүүгдэгч Хорхон овогт Сүхбаатарын Содгэрэлийг хэрэг бүртгэлтэд гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Н.Алтанцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сарын хугацагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар;
Шүүгдэгч С.Содгэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Алтанцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 сарын баривчлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялд багтаан нийт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Н.Алтанцэцэгт оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, С.Содгэрэлд оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.Содгэрэл, Н.Алтанцэцэг нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Алтанцэцэгт оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг, С.Содгэрэлд оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус тэнсэж, шүүгдэгч Н.Алтанцэцэгийг 1 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч С.Содгэрэлийг 1 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэдний засрал хүмүүжилд хяналт тавихыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар Н.Алтанцэцэгийн хувьд ногдох хөрөнгө болох TCL брендийн 42 инчийн 900 000 төгрөгийн үнэлгээтэй LCD зурагт, С.Содгэрэлийн хувьд ногдох хөрөнгө болох БНХАУлсад үйлдвэрлэсэн 500 000 төгрөгийн үнэлгээтэй 2 хаалгатай хөргөгч зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг тус тус хүчингүй болгосугай.
8. Ховд аймгийн прокурорын газрын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 5/01 тоот “Асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Алтанцэцэг, С.Содгэрэл нарт авсан гадагш явж болохгүй баталгаа авах арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН