Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар  2023/ШЦТ/92

 

 

 

 

 

 

 

 

 

   2023        ..          ..                                  ..../.../...

                                   

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч  Д.З

Шүүгдэгч У.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь cум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт У-ийн Ц-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2023 оны ... дугаар сарын ...-ний өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын .. .-ний өдөр Д аймгийн ... суманд төрсөн, ... настай, ..., ... боловсролтой, ... мэргэжилтэй, ам бүл , эхнэр 3 хамт, Д аймгийн ... сумын ... дугаар баг, .... гэх газарт оршин суух бүртгэлтэй, одоо .... аймгийн .... сумын. ... дүгээр баг .... тоотод оршин сууж байгаа, хувиараа хөдөлмөр эрхлэж байгаа, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт У-ийн Ц /РД: ..../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч У.Ц нь 2023 оны ... дугаар сарын.. .-ны шөнө 01 цаг 50 минутын орчимд Д аймгийн .:... сумын .... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн кабоны алба хаагчдын амьдардаг байранд согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ Д.Б-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний зүүн гарын сарвууг хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч У.Ц нь 2023 оны 07 дугаар сарын 25-ны шөнө 01:50 цагийн орчимд Дорноговь аймгийн ... сумын .... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн кабоны алба хаагчдын амьдардаг байранд согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ Д.Б-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний зүүн гарын сарвууг хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02/, хохирогч Д.Б-ын мэдүүлэг /хх-ийн 29-30/, гэрч М.А-ын мэдүүлэг /хх-ийн 32/, гэрч Г.Э-ийн мэдүүлэг /хх-ийн 36-38/, гэрч М.Э-ын мэдүүлэг /хх-ийн 40/, Шинжээчийн 2023 оны ... дугаар сарын ... .ны өдрийн . ..дугаартай дүгнэлт /хх-ийн 45-47/, Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 48/, 2023 оны ... дугаар сарын ...-ны өдрийн .... дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч У.Ц яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 63/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ц-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Хохирлын хувьд:

Хохирогч Д.Б нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй ажлын хэсгийн урт 13 см, ишний урт 11 см, нийт 24 см урттай хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогч утсгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхээр шийдвэрлэв.     

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овгийн У-ийн Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У-ийн Ц-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ц нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлийн 8.5-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй ажлын хэсгийн урт 13 см, ишний урт 11 см, нийт 24 см урттай хутгыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт хураагдан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Ц урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Э.Б