Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/00016

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         аймгийн сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж,

Улсын яллагчаар хяналтын прокурор *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  *******,

Шүүгдэгч *******, *******, ******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

аймгийн сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******ын , овогт ын ,   овогт гийн нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн оны дугаар сарын -ний өдөр аймгийн суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой. мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл 6 /эхнэр 4 хүүхдийн хамт/ аймгийн сумын багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх ******* овогт *******ын РД: ПБ 8011

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн оны дугаар сарын -ний өдөр Төв аймгийн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл 6 / эхнэр 4 хүүхдийн хамт/ аймгийн сумын багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх овогт ын РД: НЩ 871

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн оны дүгээр сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй. эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл5 /эхнэр 3 хүүхдийн хамт/ аймгийн сумын багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх овогт гийн РД:ПБ230

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч *******ын нь gold monster-1000 багаж хэрэгсэл ашиглан *******, ******* нартай хамтран аймгийн сумын Баян судал багийн нутаг дэвсгэр “Цоохор нуур” гэх газарт 22 оны 12 сарын 21-ний өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал, эрж хайн байгаль орчинд 48.2 /дөчин найман мянга хорин хоёр / төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч ын нь жоотуу багаж ашиглан *******, ******* нартай хамтран аймгийн сумын Баян судал багийн нутаг дэвсгэр “Цоохор нуур” гэх газарт 22 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал, эрж хайн байгаль орчинд 48.2 /Дөчин найман мянга хорин хоёр /төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч гийн нь жоотуу багаж ашиглан *******, ******* нартай хамтран аймгийн сумын Баян судал багийн нутаг дэвсгэр “Цоохор нуур” гэх газарт 22 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал, эрж хайн, байгаль орчинд 48.2 /дөчин найман мянга хорин хоёр /төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “... Би ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Эхнэр ажилгүй. сумын нутаг дэвсгэр “Цоохор нуур” гэх газар алт гарч байна гэхээр нар хэлсэн. Би хажуу айлын хүнээс металл хайгч, мотор, мулдак /газар ухагч/ зэргийг нь гуйж аваад очиход хүмүүсийн ухаад орхисон нүх байсан.Мотороо асаагаад нүх ухах гэхэд асахгүй болохоор нь жоотуугаар жаахан ухаж шороо аваад буцаж ирэхдээ цагдаад баригдсан гэх мэдүүлэг

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “.... 22 оны 12 сарын 21-ны өдөр 12 цагийн орчим над руу залгаад хүнээс алтны багаж авчихлаа “Цоохор нуур” явж шинэ жилийн мөнгө олмоор байна гэхээр нь би өөрийнхөө 83-47 дугаартай тээврийн хэрэгсэлд багажийг ачаад очсон.

Би той хамт нүх руу орж жоотуугаар шороо гаргаж уутанд хийж авсан.Бид хоёрыг шороо гаргаж байхад ******* металл эрэгч багажаар шороо дээгүүр алт хайж байсан гэх мэдүүлэг

 Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “.... ******* над руу залгаж хүнээс багаж авчихлаа.Алтанд явъя гэхээр нь гэрт нь очиж ийн машинд алтны багажийг ачиж “Цоохор нуур” гэх газар очиж ухсан нүх рүү орж шороо аваад буцаад сумын төв явсан. Сумын төвд *******ын гэр лүү явж байтал цагдаагийн албан хаагч зогсоож шалгаад цагдаагийн байранд ирсэн. Багажийг хэнээс авсан талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг 

         Хохирогч иргэний нэхэмжлэгч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн“... Байгаль орчинд  учирсан хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

            Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол

           Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6 дугаар хуудас /

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн - дүгээр хуудас

Байгаль орчны зөвлөх нуман ХХК-ны 23 оны дугаар сарын 06-ны өдрийн №1/07 дугаартай ....Шинжилгээнд хүргүүлсэн 2кг 710 гр чулуулаг шороонд Геологийн төв лабораторийн 23 оны 01 сарын 25-ны өдөр гаргасан ХФ 23/0062 дугаартай шинжилгээний дүн 27/54 мг/кг гэж гарсан нь шинжилгээнд тэнцэнэ. Тухайн “Цоохор нуур” гэх газраас тус иргэд нь 2 кг 710 гр чулуу олборлосноор байгаль орчинд нийт 15674 төгрөгийн хохирол учруулсан байна.Хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй гэх шинжээчийн  дүгнэлт /хх-ийн 73 дугаар хуудас/

Геологийн судалгаа шинжилгээний  төвийн ....23 оны 01 сарын 25-ны өдрийн химийн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 81-82 дугаар хуудас/

Шар өнгийн “Аstra Kore” гэх бичвэр бүхий мотор 80000 төгрөг,” Gold moster 1000” гэх бичвэр бүхий металл хайгч 200.000 төгрөг, ногоон өнгийн жижиг мулдак 20000 төгрөг, хүрз үнэлгээгүй, жоотуу үнэлээгүй, нийт 300.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 0 дугаар хуудас/

           Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...“ 22 оны 12 сарын 21-ний өдөр ахлах дэслэгч ийн хамт сумын Баян судал багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахад 21 цаг 50 минутын үед 8347 ХОА улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг шалгахад ******* тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Тээврийн хэрэгсэл дотор *******, *******, гэсэн хүмүүс байсан ба тухайн тээврийн хэрэгслийн ачаа тээшинд үзлэг шалгалт хийхэд цахилгаан үүсгэгч мотор 1 ширхэг, мулдак /цахилгаан ломбо/ 1 ширхэг, Gold monster-1000 загварын металл хайгч 1 ширхэг, хүрз 1 ширхэг, жоотуу 1 ширхэг, Улаанбаатар гурил гэсэн бичиглэлтэй уутанд шороо байсныг илрүүлж, эдийн засгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч од хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас /

           Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...“ “...22 оноос ЖИ ЭС БИ Майнинг ХХК нь ашиглалтын “А” лиценз авсан байна лээ.Тэгэхдээ тухайн компани манай сумын Засаг даргад менежментийн төлөвлөгөө гаргаж өгөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй байна. ЖИ ЭС БИ майнинг ХХК компани тусгай зөвшөөрөлтэй, 2137 дугаартай талбайтай бөгөөд дээрх хүмүүсийн ашигт малтмал хайсан газар компани талбайд орохгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/

           Гэрч ы мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...“ “ Би 22 оны 12  сарын 21-ний өдөр сумын төвд орж ирсэн байхад ах над руу залгаж Цоохор нуур гэх газарт алт гарсан байна чи явах уу гэхээр нь би сонирхоод тэгье гээд уулзчихаад салж яваад буцаад ирэхэд *******ийн эзэмшлийн 83-47 ХОА улсын дугаартай Hilux маркийн тээврийн хэрэгсэлд багаж хэрэгслээ тэд нар ачсан байсан.Оройхон бид нар “Цоохор нуур” гэх газар очоод *******, ******* хоёр хүмүүсийн ухаад орхисон нүх рүү ороод жаахан шороо гаргаж ирээд машинд ачсан. Яг хэр их шороог нь сайн мэдэхгүй байна. ах даарч байна гээд машинд суухаар нь би хамт машинд сууж байсан. Тэгээд бид нар сумын төв ороод ахын гэрийн гадна ирэхэд цагдаагийн алба хаагчид зогсоон шалгаж цагдаагийн хэлтсийн байранд дагуулж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас /

          Шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан мөрдөгчийн тогтоол /хх-ийн 1, 131, 127 дугаар хуудас/

          Байгальд орчин 482 төгрөгийн хохирол учруулсан гэх хохирлын тооцоо /хх-ийн 153 дугаар хуудас/

         Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үзэж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

          Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь gold monster-1000 багаж хэрэгсэл ашиглан *******, ******* нартай хамтран аймгийн сумын Баян судал багийн нутаг дэвсгэрт “Цоохор нуур” гэх газарт 22 оны 12 сарын 21-ний өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал, эрж хайж байгаль орчинд 48.2 /дөчин найман мянга хорин хоёр / төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь жоотуу багаж ашиглан *******, ******* нартай хамтран аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт “Цоохор нуур” гэх газарт 22 оны 12  сарын 21-ний өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал, эрж хайж байгаль орчинд 48.2 /Дөчин найман мянга хорин хоёр /төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь жоотуу багаж ашиглан *******, ******* нартай хамтран аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт “Цоохор нуур” гэх газарт 22 оны 12  сарын 21-ний өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал, эрж хайж, байгаль орчинд 48.2 /дөчин найман мянга хорин хоёр / төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг, эд мөрийн баримтаар мотор 1 ширхэг, мулдак /цахилгаан ломбо/ 1 ширхэг, Gold monster-1000 загварын метал хайгч 1 ширхэг, хүрз 1 ширхэг, жоотуу 1 ширхэг, Улаанбаатар гурил гэсэн бичиглэлтэй уутанд хийсэн 2 кг, 710 гр шороо, Геологийн судалгаа шинжилгээний төвийн шинжилгээний дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий байтал хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэгт үйлдсэнд тооцно.

           Иймд шүүгдэгч *******, *******, ******* нарыг  “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүхээс  дүгнэлээ.

           Хохирогч иргэний нэхэмжлэгчийн 482 төгрөгийн хохирол нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй нь шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэргийн материалд авагдсан баримтаар тогтоогдож байгаа боловч хохирлыг шүүгдэгч  нар хувь тэнцүүлэн төлөхөө илэрхийлж байх тул хохирол 482 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах нь  зүйтэй гэж дүгнэв.

          Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:

          Шүүгдэгч *******, *******, ******* нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар нотлогдож тогтоогдож байна.

          Шүүгдэгч *******, *******, ******* нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт хамтран оролцсон нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн,  зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

           Хэргийн нөхцөл байдлын талаар талууд мэтгэлцэхдээ маргаагүй бөгөөд улсын яллагч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж, шүүгдэгч нар нь гэм буруугийн үйлдлээ хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг харгалзан хөнгөрүүлж шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлт болон улсын яллагчийн шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналтай гэх прокурорын саналыг үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

           Иймд шүүгдэгч *******, *******, ******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, 482 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн,  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

          Шүүгдэгч *******, *******, ******* нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мотор 1 ширхэг, мулдак /цахилгаан ломбо/ 1 ширхэг, Gold monster-1000 загварын металл хайгч 1 ширхэг, хүрз 1 ширхэг, жоотуу 1 ширхэг, Улаанбаатар гурил гэсэн бичиглэлтэй уутанд хийсэн 2кг 710 гр шороо зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч ******* овогт *******ын , овогт ын , овогт гийн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 3.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч *******, *******,  Д. нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******, *******,  Д. нарт  тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох  сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг 7.3 дугаар зүйлийн 4, дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******, *******,  Д. нарт мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

           5. Шүүгдэгч *******, *******,  Д. нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Шар өнгийн “Аstra Kore” гэх бичвэр бүхий мотор 80000 төгрөг,” Gold moster 1000” гэх бичвэр бүхий металл хайгч 200.000 төгрөг, ногоон өнгийн жижиг мулдак 20000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хууль ёсны эзэмшигч Цэгмэдэд олгож , хүрз, жоотуу /үнэ тогтоогоогүй/, 2.4 кг шороог устгахыг эд мөрийн баримт устгах комисст устгахыг даалгасугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нараас эд зүйлийн үнэлгээ болох 300.000 төгрөг, байгаль орчинд учруулсан хохирол 48.2 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******,  Д. нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11. дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.ЭНХЖАРГАЛ