Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/104

 

 

 

 

 

2023         ....           ...                                  .../.../...

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

 

            Нарийн бичгийн дарга М.Э

            Улсын яллагч  Г.Г

            Шүүгдэгч П.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь cум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П-ийн А-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... сарын ...-нд Дорноговь аймгийн ... суманд төрсөн, ... настай, ...., яс үндэс ...., .... боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , ээж, эгч, ах, дүү нарын хамт Дорноговь аймгийн ... сумын ...-р баг Э-ны ... тоотод оршин суух, урьд нь ял шийтгэлгүй, Б овогт П-ийн А /РД: .../

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

Шүүгдэгч П.А нь 2023 оны 07 сарын 02-ноос 03-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн ... сумын ...-р багийн нутаг дэвсгэрт байрлах засмал зам дээр улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн ... маркийн мотоцикль жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “Жолоочид ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодхыг хориглоно”, 3.7.в-д “Жолоочид ...зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, ...түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэглсээр замын хөдөлгөөн оролцох”, 3.7.з-д “...замын хаалт, хашилт, тууз, чиглүүлэх хэрэгслээр хашиж хамгаалсан буюу хориглолт тогтоосон зам, талбай, ажлын талбар руу дур мэдэн нэвтэрхийг ...хориглоно”, 24.3.в-д “Ачааг ...тээврийн хэрэгслийн тогтворжилтыг алдагдуулахгүй байрлуулж, шаардлагагтай бол бэхэлж битүүмжилсэн байна” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Н.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

             Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.А нь 2023 оны 07 сарын 02-ноос 03-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн ... сумын ...-р багийн нутаг дэвсгэрт байрлах засмал зам дээр улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн ... маркийн мотоцикль жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “Жолоочид ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодхыг хориглоно”, 3.7.в-д “Жолоочид ...зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, ...түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэглсээр замын хөдөлгөөн оролцох”, 3.7.з-д “...замын хаалт, хашилт, тууз, чиглүүлэх хэрэгслээр хашиж хамгаалсан буюу хориглолт тогтоосон зам, талбай, ажлын талбар руу дур мэдэн нэвтэрхийг ...хориглоно”, 24.3.в-д “Ачааг ...тээврийн хэрэгслийн тогтворжилтыг алдагдуулахгүй байрлуулж, шаардлагагтай бол бэхэлж битүүмжилсэн байна” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Н.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08-13/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тэмдэглэл /хх-ийн 14/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 16-19/, насанд хүрээгүй хохирогч Н.Э-ын /хх-ийн 24-25/ мэдүүлэг, хууль ёсны төлөөлөгч Т.Ц-ийн /хх-ийн 29/ мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Д-ын мэдүүлэг /хх-ийн 34-35/, Шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн ... дугаартай дүгнэлт /хх-ийн 42-43/, техникийн шинжээчийн 2023 оны 09 сарын 25-ны өдрийн ... дугаартай дүгнэлт /хх-ийн 68-69/, техникийн эвдрэлийн 2023 оны... . сарын ...-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 73-77/, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 89-90/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч П.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна.

Хохирлын хувьд:

Насанд хүрээгүй хохирогч Н.Э нь хэрэгт хохиролыг баримтыг гаргаж өгөөгүй боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц нь Н.Э-т учирсан хохирлыг шүүгдэгч төлж барагдуулсан болохыг мэдүүлэгээрээ нотолсон /хх-ийн 29/, иргэний нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн 3,217,000 төгрөгөөс шүүгдэгч нь 2023 оны 11 сарын 17-нд 1,500,000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх 1,717,000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн нь Төрийн банкны мөнгөн шилжүүлэгийн баримт /хх-ийн 114/, шүүгдэгийн тайлбар /хх-ийн 115/ зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг насанд хүрээгүй хохирогч Н.Э-т төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.  

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт П-ийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч П-ийн А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, Дорноговь аймгийн ... сумын нутаг дэвсгэрээс явахыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч П.А-с 1,717,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч Н.Элбэгбаярт төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.Б