Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/00023

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         аймгийн сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж,

Улсын яллагчаар хяналтын прокурор *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

Шүүгдэгч О.*******, Э.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

аймгийн сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******ын ******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн оны дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн,42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7 /эхнэр 5 хүүхдийн хамт аймгийн сумын багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх ******* овогт *******ын ******* РД: ПБ8175,

2. Монгол Улсын иргэн оны дугаар сарын -ний өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6 /эхнэр 4 хүүхдийн хамт/, аймгийн сумын багт оршин суудаг, аймгийн сум дахь Сум дундын шүүхийн оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж байсан, ******* овогт *******ын ******* РД: ПБ6912,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

         Шүүгдэгч Э. ******* нь О. *******тай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, 23 оны дугаар сарын 10-ны өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “ ” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр мулдак, gold monster-1000 металл хайгч, жоотуу зэрэг багаж хэрэгсэл ашиглан ашигт малтмал эрж хайсан,

Шүүгдэгч О.******* нь Э. *******той урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, 23 оны дугаар сарын 10-ны өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “ ” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр мулдак, gold monster-1000 металл хайгч, жоотуу зэрэг багаж хэрэгсэл ашиглан ашигт малтмал эрж хайсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч О.*******ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрнө. т алт гарч байна гэхээр очиж хүмүүсийн ухсан нүхнээс шороо авсан. Үйлдсэн хэргийнхээ талаар урьд цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн гэх мэдүүлэг

          Шүүгдэгч Э.*******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн“....23 оны сарын 10-ны өдөр О.*******тай уулзаад алт эрж хайхаар миний машинтай багаж хэрэгслээ ачаад “ ” гэх газарт очоод хүмүүсийн урд нь ухсан нүх рүү ороод металл хайгч багажаа ажиллуулах гэж байтал цагдаа нар ирээд цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн.

        Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг

        Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /Э.*******/ /хх-ийн 6 дугаар хуудас/

        Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /О.*******/ /хх-ийн 8-9 дүгээр хуудас/

         Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 14-15 дугаар хуудас/

         Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 16-18 дугаар хуудас/

         аймаг сумын засаг даргын тамгын газраас иргэний нэхэмжлэгчээр Байгаль орчны мэргэжилтэн Э.Мягмарыг томилсон алба тоот

        Иргэний нэхэмжлэгч Э.Мягмарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...газар ухаж газрын хэвлийд халдаж байгаль орчинд хор хохирол учруулаагүй тул нэхэмжлэх зүйл, болон санал хүсэлт байхгүй.Тухайн газар нутаг нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаггүй газар нутаг болно гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/

          Гэрч Шар тос овогт ын ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...23 оны сарын 10-ны өдөр албаны 01-45 ХОЕ дугаарын тээврийн хэрэгсэлтэй ******* багийн н постыг солиод цагдаагийн дэслэгч , байгаль хамгаалагч   нарын хамт сум руу буцаж байтал ын хажуу талд гэрэл гарч байхаар очиход хүмүүсийн ухаад орхисон нүхний хажууд - ХОЕ хүрэн өнгийн приус 11 тээврийн хэрэгсэл байсан.

         Ухсан нүхэн дотор гэрэл гарч хүн байхаар нь гараад ирээрэй гэхэд удалгүй гарч ирсэн. Бид 2 ирээд хүмүүсийн ухсан нүх рүү орж металл хайгч тавьж үзлээ гээд металл хайгч, жоотуу, мулдак барьж гарч ирсэн. Нүхэн дотор юу хийж байсан бэ гэхэд Э. ******* нүхнээс малтаж гаргасан жаахан шороогоо авч гарч ирсэн  гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/

         Гэрч Эмчийнхэн овогт гийн  ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...Би 23 оны сарын 01-ээс сарын 10-ны өдөр хүртэл ******* багийн нутаг “ ” гэх газар постод үүрэг гүйцэтгэсэн. Буцах замдаа жолооч Н., байгаль хамгаалагч нарын хамт сум руу буцаж байхад ын хажуу талын уулын жалганд ухсан нүхэн дотор хүмүүс байхаар нь очиход нүхнээс 2 хүн гарч ирсэн. Тухайн хүмүүсийг би танихгүй тэр хүмүүс хэлэхдээ хүмүүсийн ухсан нүх рүү ороод металл хайгч тавьж үзлээ гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/

         Гэрч Бага шар овогт ийн ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...Би Өмнөговь аймгийн Ханбогд суманд ачааны машин жолоодож байгаад 23 оны 01 сарын эхээр ирсэн юм. Ирэхдээ хамт ажилладаг Даваасүрэн гэх хүнээс  gold monster-1000 загварын металл хайгч худалдан авч ирсэн. 23 оны сарын 09-ны өдөр манай найз Батдэлгэр надтай уулзаад металл хайгчаа өгч байгаач гэхээр өгөөд явуулсан. Буцаад над руу ярихдаа ахдаа өгөөд явуулсан чинь цагдаа багажийг нь хурааж авсан байна гэж хэлсэн. Би худалдаад авсан болохоор металл хайгч багажаа авмаар байна гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/

         Б.ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 55-56 дугаар хуудас/

         Иргэний нэхэмжлэгч Б. мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Металл хайгч багажаа Э.******* гэдэг хүнд өгч явуулсан.Багажийг Даваасүрэн гэж хүнээс худалдаж авсан. Эрүүгийн хэрэгт хураагдсан багажаа нэхэмжилж байна. Металл хайгчаа 500.000 төгрөгөөр үнэлнэ гэх мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/

         Иргэний нэхэмжлэгч ы мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...О.******* нь мотороо түр өгч байгаач мод түлээ бэлтгээд буцааж өгье гэхээр нь мотор өгч явуулсан. Уг мотор нь манай гандангийн мотор бөгөөд 17 онд Хятад улсаас 0.000 төгрөгөөр худалдаж авсан. Гандан хийдийн мотор учраас мотороо авна гэх мэдүүлэг

         Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /металл хайгч багаж 500.000 төгрөг, цахилгаан үүсгэгч мотор 150.000 төгрөг, улаан өнгийн модон иштэй хүрз 5000, мулдак 60000 төгрөг, модон иштэй жоотуу 10000 төгрөг / гэрэл зургийн хамт

         Геологийн судалгаа шинжилгээний төвийн ... шинжээчийн дүгнэлт: /хх-ийн 69 дүгээр хуудас/

         Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн хамт /хх-ийн 75-76 дугаар хуудас/

          Эд зүйл, тээврийн хэрэгсэл ачаа тээшинд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн хамт /хх-ийн 79-82 дугаар хуудас/

          Эд мөрийн баримтаар... gold monster-1000 загварын багаж 1 ширхэг, шар өнгийн цахилгаан үүсгэгч мотор 1 ширхэг, модон иштэй жоотуу 1 ш, модон иштэй хүрз 1ш, ногоон өнгийн бариултай мулдак  1ш, 3 кг 990 гр чулуулаг шороо, 1 минут 21 секундийн дуу дүрсний бичлэгтэй СD 1 ш зэргийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 83 дугаар хуудас/

          Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үзэж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

          Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.*******, О.******* нар нь 23 оны сарын 10-ны өдөр аймгийн сумын Баян судал багийн нутаг дэвсгэр “ ” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр gold monster-1000 загварын багаж, цахилгаан үүсгэгч мотор, жоотуу, хүрз,  мулдак ашиглан ашигт малтмал эрж хайсан болох нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий байтал хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэгт үйлдсэнд тооцно.

           Иймд шүүгдэгч Э.*******, О.******* нарыг  “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүхээс  дүгнэлээ.

           Хохирогч иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуучин ухагдсан нүх байх тул газрын хэвлийд хохирол учраагүй гэж мэдүүлсэн нь шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.

          Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:

           Шүүгдэгч Э.*******, О.******* нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт хамтран оролцсон нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч анх удаа гэмт хэрэг үйлдсэн,   үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

           Хэргийн нөхцөл байдлын талаар талууд мэтгэлцэхдээ маргаагүй бөгөөд улсын яллагч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж, шүүгдэгч нар нь гэм буруугийн үйлдлээ хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлыг харгалзан хөнгөрүүлж шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлт болон улсын яллагчийн шүүгдэгч Э.*******од ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, мөн хуулийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, шүүдэгч О.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, мөн хуулийн 2.5 зааснаар оршин суух газар ажил сургуулиа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

         Шүүгдэгч Э.*******, О.******* нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мотор 1 ширхэг, мулдак /цахилгаан ломбо/ 1 ширхэг, Gold monster-1000 загварын металл хайгч 1 ширхэг, хүрз 1 ширхэг, жоотуу 1 ширхэг, Улаанбаатар гурил гэсэн бичиглэлтэй уутанд хийсэн 3 кг 990 гр шороо зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Э.*******ыг 1/нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч  О.*******ийг  1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар шүүгдэгч Э.*******, О.******* нарт  тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох  сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг 7.3 дугаар зүйлийн 4, 9 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Э.*******, О.******* нарт мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

           5. Шүүгдэгч Э.*******, О.******* нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Шар өнгийн “Аstra Kore” гэх бичвэр бүхий моторыг иргэний нэхэмжлэгч д, Gold monster-1000 загварын металл хайгч багажийг иргэний нэхэмжлэгч Б.т олгож шүүгдэгч О.*******аас моторын үнэ 150.000 төгрөг, Э.*******оос металл хайгч багажийн үнэ 500.000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, модон иштэй жоотуу 1 ш, модон иштэй хүрз 1ш, ногоон өнгийн бариултай мулдак  1ш, 3 кг 990 гр чулуулаг шороог устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах,  1 минут 21 секундийн дуу дүрсний бичлэгтэй СD 1 ширхгийг хавтаст хэрэгт хадгалахыг даалгасугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******, О.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.ЭНХЖАРГАЛ