Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШТЦ/00015

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймгийн Булган сум дахь сум ын шүүхийн ерөнхий шүүгч Б.******* даргалж,

Нарийн бичгийн  дарга Б.*******

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.*******

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Булган сум дахь Сум ын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******ид холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын -ны өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, настай, боловсролтой, мэргэжилтэй, ийн д ажилтай, ам бүл , эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Үенч сумын багт оршин суух, РД:ПК89*******31, ******* овогт *******ийн *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн Үенч сумын багийн нутаг дэвсгэрт орших орон гэртээ архидан согтуурч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д. 2*******3 оны дүгээр сарын 28-ны өдөр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2*******3 оны дүгээр сарын -ны өдөр манай хүүгийн төрсөн өдөр болсон. Төрсөн өдрийг тэмдэглээд наймуулаа том пиво, 0.5 литрийн 1 шил архи, 1 шил виски уусан. Би том пиво уугаад юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд гэрт баахан цус гарчихсан байсан. Тэгээд би гэрээсээ гарч яваад хадам эгчийндээ очиж мэдэгдсэн. Эхнэртэйгээ 10 жил амьдарч байна. Эхнэрээсээ уучлалт гуйсан. Одоо гэртээ байгаа гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2*******3 оны дүгээр сарын 26-ны өглөө 07 цагт толгойд нүүрсний тээвэрт 2 сар гаруй явж байгаад гэртээ ирсэн. Тэгээд 2*******3 оны дүгээр сарын -ны өдөр бага хүүхдийнхээ төрсөн өдөр тэмдэглэх гээд бэлтгэж орой нь ах, дүү нараа дуудаж цай өгсөн. Түүний дараа айлын 8 хүн үлдээд бид нар том пиво, 1 шил 0.5 граммын архи уусан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Манайд сууж байсан хүмүүс хэзээ гарч явсан юу болсон талаар мэдэхгүй байна. Өглөө 7-8  цагийн орчимд ухаан ороход эхнэрийн толгойноос цус гарч байхын мэдээд боож өгсөн, цус тогтохгүй болохоор эгчид нь очиж хэлсэн. Тэгээд цагдаад хэлэх гэсэн чинь хаалттай байх шиг байхаар нь буцаад яваад өгсөн... гэх мэдүүлэг,

Хохирогч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2*******3 оны дүгээр сарын -ны өдөр ажил тараад гэртээ ирээд хүүхдийнхээ төрсөн өдөр тэмдэглэх гээд нөхөр Б.*******  бид хоёр бэлтгэл хийгээд ах дүү нараа дуудсан. Ах дүү нараас 7 айл ирээд цугларч хоол унд болоод зарим нь яваад эхнэртэйгээ, эхнэртэйгээ, Батцоож эхнэртэйгээ үлдэж бид хэд нэг шил 0.5 литрийн Экс нэртэй архи, 1 виски, том сэнгүр нэртэй пиво, сэрүүн нэртэй 2 том пиво уугаад шөнө цаг 30 минут хүртэл суугаад гарч явахаар нь би хүмүүсийг гаргаж өгөөд хашааны хаалга хаачихаад гэртээ орж ирэхэд нөхөр босож ирээд янхан гэж хэлээд алгадахаар гэрээс гараад зугтаад хашааны хаалга онгойлгож чадахгүй байхад ирж барьж аваад үснээс чирч гэрт оруулаад нүдрүү цохиж,   толгой руу  нэг зүйлээр цохисон. Тэгээд сайн мэдэхгүй байна.  Нэг харахад зүүн гарт хутга зоолттой байхаар чи намайг хутгалсан гэхээр чи өөрийгээ хутгалсан гэж хэл гэж над руу дайрахаар өөрөө хутгалсан гэж хэлсэн. Тэгээд хэсэг байж байгаад босож ирээд зодоод, би өнөөдөр чамайг алах гэж өдөржин хутга хурцалсан гэж хэлээд зодоод байсан. Надаар гэрт  шаланд цус болсон газар, ширээ, сандалын цус болсон газрыг бүгдийн цэвэрлүүлсэн. Тэгээд өглөө 8 цагт гэрээс гарч явсан. Гэрт бид хоёроос өөр хүн байгаагүй. Толгой хагарч 5 оёдол тавиулсан, зүүн гаранд хутгалсан шарх, баруун гарын дээд хэсгээр хөхөрсөн, ар нуруугаар хөхөрсөн гэмтэлтэй, зүүн, баруун нүд хөхөрч хавдсангэх мэдүүлэг,

Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2*******3 оны дүгээр сарын -ны өдөр 20 цагийн орчимд төрсөн дүү Б.*******ийн хүүхдийн төрсөн өдрөөр эхнэр ийн хамт очиж сууж байгаад бэр Д. гарч 2 том пиво авч ирэхээр эхнэр бид хоёр дүү Б.******* эхнэртэйгээ, эхнэртэйгээ, Өлзий эхнэртэйгээ бид хэд ууж дуусгаад дахиж яваад 2 том пиво, 1 шил 0.5 грамм архи авч  ирсэн. Түүнийг дуусгаж ийн гэрээс 1 виски авч ирж уугаад шөнө цаг өнгөрч байхад Өлзийг эхнэрийн хамт дүү Б.*******ийн машиныг унуулж явуулсан. Буцаж гэрт орж ирээд бид нар хувцасаа өмсөөд бүгдээрээ гарсан. Энэ өглөө 09 цагийн үед Өлзийгийн эхнэр бид нарлуу Д.******* өчигдөр эхнэрээ хутгалсан байна, та очооч гэхээр явж очоод эмнэлэг цагдаа дуудна гэсэн боловч Д. дуудуулаагүй, зүүн гартаа хутгалуулсан байсан гэх мэдүүлэг,

Гэрч Э.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2*******3 оны дүгээр сарын -ны орой Б.******* залгаад манай хүүгийн төрсөн өдөр ирж цай уу гэхээр нь 20 цаг өнгөрч байхад *******ийн гэрт очиход , Өлзий, Наранчимэг, , нар байсан. Тэгээд бид нар сууж байгаад 2.5 литрийн пиво, 0.5 граммтай нэг шил архи уугаад дуусахаар нь би гэрээсээ нэг шил виски авч ирээд задалж уугаад харьсан. Б.*******ийн гэрт эхнэр , Өлзий эхнэр Наранчимэг нар үлдсэн юм гэх мэдүүлэг,

Гэрч Э.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2*******3 оны дүгээр сарын -ны өглөө 09 цагийн үед ******* манайд орж ирээд чиний дүүг хутгалчихлаа гэж хэлчхээд яваад өгсөн. Тэгэхээр нь *******ийн ээж рүү залгаад та г *******ийн гэрт ороод хар гээч гэж хэлээд гэрээс гараад явж байтал *******ийн гэрээс гараад явж байхаар нь дуудаад юу болсон гэхэд энэ хоёр зодолдсон юм шиг байна гэхээр г дагуулаад гэрт нь ортол Д. орондоо хэвтэж байхаар хөнжлийг нь сөхөөд босготол Д.ийн толгойноос цус гараад боосон байдалтай, зүүн талын гарын булчин хэсгээрээ цус гараад боосон байсан болохоор яасан юм бэ гэтэл намайг толгой руу юмаар цохисон юм шиг байна гэхээр гар чинь яасан юм бэ гэтэл гарыг хутгалчихсан гэсэн гэх мэдүүлэг,

Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2*******3 оны дүгээр сарын -ны орой Б.******* залгаад манай хүүгийн төрсөн өдөр ирж цай уу гэхээр нь 19 цаг өнгөрч байхад нөхөр гийн хамт *******ийн гэрт очиход , *******, нар байсан. Тэгээд ийн эхнэр Алимаа, Өлзий, Наранчимэг нар сууж байгаад 2.5 литрийн пиво, 0.5 граммтай нэг шил архи уугаад дуусахаар гэрээсээ нэг шил виски авч ирээд тэрийг уугаад дуулаад эхнэр Алимаагийн хамт цагийн үед гарч явсан. Тэгээд бид нар сууж байгаад цаг өнгөрч байх үед , Өлзий, эхнэр Наранчимэг бид нар гараад гэртээ амарсан” гэх мэдүүлэг,

 Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2*******3 оны дүгээр сарын -ны орой Б.******* залгаад манай хүүгийн төрсөн өдөр ирж цай уу гэхээр нь 20 цагийн үед эхнэр Наранчимэгийн хамт  Б.*******ийн гэрт очиход, *******ийн гэрт эхнэр , , , эхнэр Алимаа  нар байсан. Тэгээд бид нар сууж байгаад 22 цаг өнгөрч байх үед бид нар ойрд уулзаагүй юм байна ганц хоёр пиво ууя гээд хэлэхээр нь ******* гараад дэлгүүр ороод 2,5 литрийн граммтай пиво 0.5 граммтай 1 шил архи авч ирээд уугаад дуусахаар нь гэрээсээ нэг шил виски авч ирээд тэрийг задлаад уугаад дуусгаад Алимаа хоёр цагийн үед гараад гэр лүүгээ яваад өгсөн, араас нь цаг өнгөрч байхад , , Наранчимэг бид гараад гэр гэр лүүгээ  явсан юм. 2*******3 оны дүгээр сарын 28-ны өглөө 09 цагийн үед манай гэрт ******* ирээд би Д. хутгалчихлаа эмнэлэг дуудвал дуудаарай гэж хэлээд гараад явсан гэх мэдүүлэг,

Хохирогч Д.ийн биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Энэбишийн 2*******2 оны ******* дугаар сарын 06-ны өдрийн 1 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Д.ийн биед толгойны орой хэсэгт шарх, зүүн бугалганы хэсэгт шарх, зүүн талын нүдний доод зовхинд цус хуралт, баруун бугалганд цус хуралт, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

2. Бугалганд үүссэн гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, бусад гадаргууд үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Д.ийн биед үүссэн дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

. Хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл

- хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл

- эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл

- эд мөрийн баримтаар тооцох тогтоол

- шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээний 1 тоот дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт

- аюулгүйн зэргийн үнэлгээний тэмдэглэл

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Б.******* нь 2*******3 оны дүгээр сарын 28-ны өдөр Ховд аймгийн Үенч сумын багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ архидан согтуурч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.тай маргалдах явцдаа түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д., гэрч Б., Э., Э., Б., Б. нарын мэдүүлэг, аюулгүйн зэргийн үнэлгээний тэмдэглэл, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Энэбишийн 2*******2 оны ******* дугаар сарын 06-ны өдрийн 1 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Д.ийн эрүүл мэндэд учирсан толгойны орой хэсэгт шарх, зүүн бугалганы хэсэгт шарх, зүүн талын нүдний доод зовхинд цус хуралт, баруун бугалганд цус хуралт, нуруунд цус хуралт бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Б.******* нь бусдыг зодож, цохих үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн зодож, цохисон санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Түүний эхнэр Б.ийн биед хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.-т “гэр бүлийн гишүүн” гэж Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.-т заасныг, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.-т “гэр бүлийн гишүүн гэж гэрлэгсэд, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг”, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар бүлгийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг гэж тус тус ойлгохоор хуульчилсан ба дээрх этгээдэд хөнгөн хохирол санаатай учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүрэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж... гэсэн шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

Мөн шүүгдэгч Б.******* нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Б.*******ийн санаатай гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.ийн эрүүл мэндэд учирсан толгойны орой хэсэгт шарх, зүүн бугалганы хэсэгт шарх, зүүн талын нүдний доод зовхинд цус хуралт, баруун бугалганд цус хуралт, нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан байна. Түүнчлэн хохирогч Б. нь шүүгдэгч Б.*******оос эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал нэхэмжлээгүй ба энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогчийн мэдүүлэг, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээр тус тус тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.*******ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Б.*******ид хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэхээс гадна улсын яллагчийн санал болгож шүүгдэгчтэй тохиролцсон ялын буюу прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхэг, улаан өнгийн сандлын хагархай 3 ширхэг, ногоон өнгийн куртик 1 ширхэг, бор өнгийн ноосон цамц 1 ширхэг зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.*******ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн , 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, , 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ид оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1000000 төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.*******ид оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-57 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

6. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-д зааснаар хутга 1 ширхэг, улаан өнгийн сандалын хагархай 3 ширхэг, ногоон өнгийн куртик 1 ширхэг, бор өнгийн ноосон цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

                          ДАРГАЛАГЧ

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.БАДРАХГЭРЭЛ