| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2023/00019/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/00019 |
| Огноо | 2023-03-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/00019
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж,
Улсын яллагчаар хяналтын прокурор *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа,
Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Мон******* Улсын иргэн оны дугаар сарын -ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-6, /эхнэр, 4 хүүхдийн хамт/ Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх, ******* овогт *******ийн ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.******* нь 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн ******* сумын Хөх-Үзүүр багийн нутаг дэвсгэрт орших орон гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр тэй хэрүүл маргаан үүсгэх явцдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдөр эхнэртэйгээ хувийн шалтгааны улмаас хэрүүл маргаан гаргасан. Хөдөө мал руугаа явна гэхэд эхнэр уурлаад байхаар нь 2 цохисон. Намайг хүнтэй хардаад байхаар нь цохисон. Эхнэртэйгээ 20 гаруй жил хамт амьдарч байгаа. Эхнэрээсээ уучлалт гуйсан. Одоогоор эхнэр Улаанбаатар хотод зүрхний болон цөсний эмчилгээ хийлгэж байгаа. Би буруу үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрнө. Миний буруу энэ хэргийн улмаас хохирол төлбөр гараагүй эхнэр надаас хохирол нэхэмжлээгүй гэг мэдүүлэг.
Шүүгдэгч М.*******гийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад холбогдогчоор өгсөн "... 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 06 цагийн үед сэрсэн чинь эхнэр шөнө гарч тэнлээ айлын эхнэр лүү явж хоносон гээд хэрүүл хийгээд байхаар босоод хүүхдээ хичээлд нь явуулах гээд гал түлэх гэсэн чинь ирээд зууралдаад байхаар нь түлхсэн тэгээд өглөөнөөс хойш хэрүүл хийгээд байхаар ганц хоёр удаа цохисон юм. Гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна...”гэх мэдүүлэг,
Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2023 оны 02 дугаар сарын 09-ний өглөө 09 цаг өнгөрч байхад нөхөр М.*******г хардаад чи шөнө явсан байна гэж хэлтэл намайг баруун талын хамарны хажуу тал руу нэг цохиод зүүн талын толгой хэсэг рүү нэг удаа цохиод авахаар нь цагдаад дуудаж өгсөн. Урьд нь намайг зоддог байсан. Би харин дөрвөн хүүхдээ бодоод цагдаад хэлдэггүй байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг,
ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...М.******* дуу цөөтэй худал ярьдаггүй архи согтууруулах ундааны зүйл хэргэлдээгүй, хавар намартай мал дээр гараад бусад үед байнга сумын төвд олдсон ажил *******охгүй хийгээд явдаг хүн байгаа юм.
Архи ууж гэр бүлээ зодож байна гэж сонсож байгаагүй...” гэх мэдүүлэг,
М.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: "...Миний төрсөн ах. Бид нар эцэг эхээс 10 лаа М.******* айлын 4 дэх хүүхэд юм.
М.******* зөөлөн даруухан зантай нийтэч бусдад тусархаг байнга мал дээр байдаг юм. М.******* нь архи дарс хүргэлдэггүй. Өөрийн гэсэн 100 гаруй малтай ******* сумын төвд өөрийн хашаа байшинтай...” гэх мэдүүлэг,
Хохирогч гийн биед учирсан гэмтлийн талаар 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 160 дугаартай шинжээчийн дүгнэлтэд
2. гийн биед хацар, тохой бугалганы хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна.
3. Б.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. гийн биед үүссэн дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан 2015 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид эрүүл мэндийн болон хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт.
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас
- Гэрэл зургийн үзүүлэлт
- М.*******, нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар
- 3өрчлийн талаарх амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл
- Хууль зүй дотоод хэргийн сайдын 2020 оны дугаар сарын 18-ны өдрийн А/83 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар аюулгүй зэргийн үнэлгээ хийсэн тэмдэглэл зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас М.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч М.******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохгүйг ухамсарлаж, зориуд цохиж байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч гийн биед хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч М.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүхээс түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /Дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /Дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /Дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дуугар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.*******г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /Дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /Дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.*******д сануулсугай.
5. Шүүгдэгч М.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
6. Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ