Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШТЦ/00014

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймгийн Булган сум дахь Сум ын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.******* даргалж,

бичгийн дарга Н.*******

Улсын яллагчаар хяналтын прокурор  Б.*******

Шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

аймгийн Булган сум дахь Сум ын прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******ийн *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Мон улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, той, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6 эхнэр, хүүхдүүдийн хамт аймгийн сумын багт оршин суух, РД:ПК88*******17, ******* овогт *******ийн *******

Холбогдсон хэргийн талаар:

А.******* нь 2023 оны дүгээр сарын -ний өдрийн цагийн орчимд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт орших ын сургуулийн хашаан дотор Д., Е., Б., Д., Б.сайхан, Б.  нартай архидах явцдаа Д.ттай үл ялих зүйлээр маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, баруун хөл рүү нь өшиглөж хавсарч унагааж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Одоо мэдүүлэг өгөхгүй” гэв.

              Шүүхийн хэлэлцүүлэгт яллах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлав.  Үүнд:

 Шүүгдэгч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... 2023 оны дүгээр сарын -ний өдөр биллярд тоглож байгаад 21 цагийн үед Б.сайхан, Д., Ё., Б., Б., Д. нарын хамт гараад  Ганбатын дэлгүүр ороод 0.75 граммтай Eden нэртэй нэг шил архи 065 грамтай Хараа нэртэй нэг шил архи аваад сургуулийн урьд талын хашаанд ороод сууж байтал нь нэг нь архи шидээд тэрийн Д., Ё. хоёр хайж байтал Д. энэ хоёрыг хараа нохой шиг архи хайж байна наадхаа олоод ир гэж сууж байхаар нь чи миний найз нарыг  нохой шиг гэж хэллээ гээд Д.ын нүүрэн тал руу нэг удаа цохисон тэгээд босоод явж байхаар нь Д.ын баруун хөлийн шагай хэсэг нэг удаа  өшиглөж хавсарч унагаасан юм...” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны дүгээр сарын -ний шөнө цаг өнгөрч байхад сумын - багийн сургуулийн хажуу талд Д., Б., А.******* Б.сайхан, Б. Ё. нарын хамт 0.75 граммын  нэг шил архи уугаад дуусах дөхөж байтал дахиад нэг шил архи гаргаад ирэхээр нь одоо болно гээд би тэр архийг аваад дэлгүүрийн хойд талын цас руу шидтэл Е., Д. хоёр хайж байсан. Гэтэл А.******* чи ямар овоо гар вэ гээд миний зүүн талын нүд хэсэг рүү хоёр удаа цохихоор би унасан. Тэгээд дээрээс намайг Ё. хамгаалж байтал тал талаас өшиглөсөн. Намайг А.******* миний хөл рүү хавсарч унагаах үед миний хөл эвгүй болохоор нь би босоод дэлгүүр ороод ахтайгаа утсаар яриад машин дуудаад гэр лүүгээ явсан юм. Тухайн дэлгүүрээс гарах үед миний хөл гишгэж болохгүй өвдөөд байсан болохоор хүүхдээрээ сугдуулж гарсан. Баруун хөл рүү А.******* хавсарч унагаах үед миний хөл эвгүй болсон...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны дүгээр сарын -ний шөнө гэртээ байж байтал гадаа хүмүүс маргаад байхаар нь цонхоо онгойлгоод харсан чинь харанхуй хүмүүс танигдахааргүй байсан болохоор дууг нь сонстол Д.ын дуу гараад та нар намайг зодлоо гэж хэлэхээр нь та нар болиоч гэж хэлээд цонхоо хаагаад Алтанхүү гэдэг хүн рүү залгаад Д.ын эхнэрийн дугаар мэддэг бол залгаад хэлээч Д. архи уучихаад хүмүүстэй зодолдоод байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

Гэрч Ё.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны дүгээр сарын -ний өдөр биллярд тоглож байгаад 21 цагийн үед Б.сайхан, Д., А.*******, Б., Б., Д. нарын хамт гараад Ганбатын дэлгүүр ороод 0.75 грамм Eden нэртэй нэг шил архи, 0.5 литрийн Хараа нэртэй нэг шил архи аваад сургуулийн урд талын хашаанд ороод сууж байтал нэг нь архи цас руу шидээд тэрийг бид хоёр хайж байсан. Гэтэл Д., А.*******тай маргалдаж байгаад А.*******, Д.ын нүүрэн хэсэг рүү нэг удаа цохиод авахаар нь би салгаад Д. явж байтал араас нь А.******* ирээд хавсарч унагаахаар нь би Д.ыг дахиад цохиж магадгүй гээд толгой хэсгийг нь хамгаалаад одоо боль гэж хэлээд бүгд тарцгаасан. А.******* сүүлд Д.ын баруун талын хөл рүү нь хавсраад унагаасан...” гэх мэдүүлэг,

Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2023 оны дүгээр сарын -ний өдөр биллярд тоглож байгаад 21 цагийн үед Б.сайхан, Ё., А.*******, Б., Б., Д. нарын хамт гараад Ганбатын дэлгүүр ороод 0.75 литрийн Eden нэртэй нэг шил архи 0.5 литрийн Хараа нэртэй нэг шил архи аваад сургуулийн урд талын хашаанд ороод сууж байтал Д. архи шидсэн, шидсэн архийг Ё., бид хоёр хайж байтал Д., А.*******тай маргалдаж байгаад А.******* Д.ын нүүрэн хэсэгт нэг удаа цохисон. Д.ыг явж байхад араас нь хавсарч унагаахаар нь салгаад бид нар бүгд тараад явсан юм...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны дүгээр сарын -ний өдөр цагийн орчимд Б.сайхан, А.*******, Е., Д.,  Д. нарын хамт  сумын төвд Ганбатын дэлгүүрээс 2 шил 0.5 граммын Eden архи аваад сургуулийн дээд талд гадаа ууж 1 шилийн дуусгаж байхад Д. 1 шил архийг аваад шидчихсэн юм. Тэр архийг Е., Д. нар хайж байхад Д. тэд нарыг нохой шиг хайж байна гэж шоолсон юм. Тэгээд А.******* чи миний найзуудыг доромжиллоо гээд нүд рүү нь цохисон. Босоод ирэхэд хавсраад унагаасан юм. Тэр үеэр Е. больцгоо хүн аллаа гээд Д.ыг дараад хэвтсэн юм. Би А.*******ыг салгаж аваад холдуулаад явсан юм ...” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.ын биед учирсан гэмтлийн талаар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Энэбишийн 2023 оны дүгээр сарын 09-ний өдрийн 68 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

            1. Д.ын биед нүдний дээд, доод зовхинд цус хуралт, шагайны хашлага ясны хугарал зэрэг  гэмтэл тогтоогдлоо хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой 

            2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ

            3. Д.ын биед үүссэн нүдний дээд доод зовхины цус хуралт гэмтэл нь  Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан 25 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй харин шагайны хашлага ясны хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

             4.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл

- хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл

- гэрэл зургийн үзүүлэлт

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

  Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч А.******* нь 2023 оны дүгээр сарын -ний өдрийн цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт Д.ттай үл ялих зүйлээр маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, баруун хөл рүү нь өшиглөж хавсарч унагааж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д., гэрч Б.Алтанцэцэг, Ё., Д., Б. нарын мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Энэбишийн 2023 оны дүгээр сарын 09-ний өдрийн 68 дугаартай “Д.ын биед нүдний дээд, доод зовхинд цус хуралт, шагайны хашлага ясны хугарал зэрэг  гэмтэл тогтоогдлоо. ... шагайны хашлага ясны хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч Д.ын биед учирсан нүдний дээд, доод зовхинд цус хуралт, шагайны хашлага ясны хугарал бүхий хохирол нь шүүгдэгч А.*******ын хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль үйлдлийн улмаас гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно. 

Иймд шүүгдэгч А.*******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай: 

            Шүүгдэгч А.*******ын хууль санаатай үйлдлийн улмаас Д.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгчээс хохирогчийн эмчилгээний зардалд 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлж, хохирогч нь “Дашням овогтой миний бие хэргийн хохирогч болж УБ хотод эмчлүүлж байна. Одоогоор надад гаргаж өгөх баримт байхгүй. Эмчилгээ дуусгаад хохирлын баримтаа бүрдүүлж, шүүхэд иргэний журмаар жич нэхэмжилнэ” гэх хүсэлт гаргасан, иргэний нэхэмжлэл гаргаагүй, баримт гаргаж өгөөгүй тул шүүх иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч А.*******т хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 2,000,000 /хоёр сая/ төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэхээс гадна улсын яллагчийн санал болгож шүүгдэгчтэй тохиролцсон ялын буюу прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуу/ мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******т оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******т оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.ад 2,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.ын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгуулах иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарсан эмчилгээ шинжилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч А.*******т оногдуулсан торгох ял биелүүлэхийг аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хорих-457 дугаар нээлттэй хаалттай хорих ангид даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Б.БАДРАХГЭРЭЛ