Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар  2023/ШЦТ/105   

 

 

 

 

 

 

 

 

2023          ..           ..                                      .../.../...                                                         

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

 

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Д.З

Шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Т-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2023 оны 11 сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-ны өдөр .... хотод төрсөн, ... настай, ...., .... боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , эцэг, эхийн хамт .... хо...т . дүүрэг ....тоотод оршин суух, урьд  ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 02-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

.... дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 15-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон,

.... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 11-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 30 хоногийн хорих ял,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 02-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн торгох ял,

.... дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 03-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т зааснаар өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг оногдуулж 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон,

.... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 27-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, мөн шүүхийн 2023 оны 06 сарын 15-ны өдрийн.... дугаартай шүүгчийн захирамжаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож 90 хоногийн хорих ялаар сольж тус тус шийтгэгдсэн, Б овогт Э-ын Т /РД: ..../     

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Э.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн ... сумын .... ХХК-нд ажиллаж байсан иргэн П.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хоёр хөл, хөлний булчин хэсэгт отверткаар 11 удаа дүрж, түүний нүүрэн тус газарт гараараа цохин мөн цээж рүү өшиглөн түүний биед зүүн 7, 8, 9-р хавирганы хугарал, баруун гуя, шилбэ, зүүн тавхайд сорви, зүүн хөмсөг, дал, нуруунд зулгаралт, зүүн зовхи, бугалганд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 07 дугаар сард би өдрийн нь сайн санахгүй байна. Би Дорноговь аймгийн ....-д том тэрэгний жолоочийн ажил хийж байсан. Би Улаанбаатар хотоос Э гэх хүний том тэрэгийг нь түрээсээр аваад тухайн компанид ажиллаж байсан юм. Тэгээд тухайн өдөр Э том тэрэгний сэлбэг авч ирж өгсөн. Тэгээд Э над дээр ирэхдээ жоохон архи уучихсан байрын халамцуу ирсэн. Тэгээд ах сар гаран болчихлоо ар гэрт мөнгөний хэрэг гараад байна. Цалингаа бодуулаад авчихъя. Мөнгө байхгүй байна намар надаас цалингаа бодуулаад авуул ав гээд бид хоёр маргалдаад би Э-тай зодолдсон. Би Э-ын хөлний улны хэсэгт нь ганц нэг удаа отверткаар хатгасан. Мөн нүүр, ташаа хэсэгт нь гараараа хэд хэдэн удаа цохисон яг хэд цохисон талаар би санахгүй байна. Тэгээд бид хоёр салаад явсан. Э нь өөрөө ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлсэн. Цалингийн асуудлаас болоод маргалдаад тэгээд би Э-ийг зодчихсон юмаа. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй санал нийлж байна. Би хэргээ хурдан шийдүүлэх хүсэлттэй байна гэжээ. /хх-ийн 70-71/    

 Шүүгдэгч Э.Т шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байгаа. Гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж ярих зүйл байхгүй гэжээ.

Хохирогч П.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Дорноговь аймгийн ...-д том тэрэг хөлсөөр ажиллуулдаг ажил хийдэг байсан. Тухайн том оврын тээврийн хэрэгслийг Т гэх жолооч барьдаг байсан. Тэгтэл Т 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр над руу залгаад машин эвдэрчихлээ гэж надад хэлсэн. Тэгээд би Улаанбаатар хотоос гарч түүн дээр очихоор явсан. Тэгээд очоод машинаа засчихаад тэгээд тухайн оройноо бид нар архи уусан. Бид нар архи ууж байхад Т, Г, Б, тэгээд би байсан, өөр хүн байгаагүй. Тэгтэл Т архи уусан үедээ би цалингаа нэмүүлэх хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би түүнд хандан энэ тухайн дараа тухтай ярья гэж хэлсэн. Тэгээд Т надад хандан мөн миний цалин бага ороод байна гэхээр нь би түүнд хандан чи надаас цалингаас өөр байдлаар авсан мөнгийг чинь би хасаад цалинг чинь бодсон юм гэж хэлтэл би чамаас цалингаас өөр мөнгө аваагүй гэж хэлээд надад уурлаад байсан. Тэгээд Т миний зүүн талын хавирга хэсэгт хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд намайг машинд байхад отверка гэх багажаар хэд хэдэн удаа миний баруун хөлийн тавхай хэсэгт хатгаж нэг удаа дотогш нэвтэрсэн байсан. Тэгээд би маргааш өглөө нь босож ирээд Т-өөс уучлалт гуйгаад би согтуудаа баахан буруу зүйл ярьсан байж магадгүй шүү битгий юм бодоорой би бол юм бодохгүй гэж хэлээд цаашдаа хамтран ажиллах талаар яриад тэгээд би Улаанбаатар луу буцсан. Тэгтэл Т нь 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр манайх ажлаасаа буугаад ирсэн. Тэгээд би наадмаар 7 хоног амарч байгаад ирэх хэрэгтэй байна гэхээр нь би түүнийг амраасан. Тухайн үедээ Т нь өөр хүн дээр ажиллахаар болсон байсан, тэгээд нэг өдөр Т согтуу ирээд над руу дайраад байхаар нь би түүнийг өгзөг хэсэгт нь үзүүртэй зүйлээр нэг удаа хатгасан Т намайг тухайн үед нэг удаа цохиж баруун талын хөмсөг сэтэлсэн. Тэгээд би эмнэлэгт үзүүлтэл миний хавирга хугарсан байсан. Тухайн гэмтэл нь сарын өмнө үүссэн байна гэхээр нь би өргөдөл бичээд Дорноговь аймгийн цагдаагийн газарт явуулсан. 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр учирсан гэмтэл нь зүүн 7, 8, 9-р хавирганы хугарал, баруун гуя, шилбэ, зүүн тавхайд сорви, гэх гэмтлүүд нь учирсан. Бусад нь сүүлд учирсан. Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ.  /хх-ийн 34-36/

Иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн Даатгалын ерөнхий газраас намайг томилсон тул эрүүгийн хэрэгт нэхэмжлэл гарган оролцож байна. Тухайн гэмт хэргийн улмаас иргэн П.Э нь 35,000 төгрөгийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн сангаас зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Э.Т-өгөлдөрөөс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү. Эрүүл мэнд нь хохирсон иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан харьяалах шүүхэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцон төрд учирсан хохирлыг гаргуулан авна гэжээ. /хх-ийн 43-44/

Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Т-ийн машинд сэлбэг аваад Э-ын хамтаар Дорноговь аймгийн ....-д ирсэн. Э замдаа 1 шил архи уугаад очсон. Тэгээд ... суманд Т дээр ажлаар ирээд засвар үйлчилгээгээ хийгээд байж байх зуураа архи уугаад байж байгаад Э-т Т нь цалингийн асуудлаар болж маргаан үүсээд Т-ийг зайл гэх мэтээр доромжлоод тэгээд маргалдаад байсан. Би машин доор засвар хийж байхад нилээн удаан маргалдсан. Тэгээд намайг машин засаж дуустал маргалдсан. Тэгээд машин засаж дуусах үед нилээн ширүүн маргалдаад ирэхээр нь би салгасан. Тэгээд намайг багажаа хурааж байх хооронд Т Э-ын хөлрүү отверткаар хатгачихсан. Олон сар өнгөрсөн болохоор би гэмтлүүдийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан Улаанбаатар хот руу явж байх үед тамедины уусмалаар хөлийг нь цэвэрлэж өгч байсан. Хөл рүү нь отверткаар зоосон байсан. Өөр зүйлийн нь санахгүй байна. Цалин мөнгөний асуудлаас болоод маргалдаад байсан. Тэгээд маргаан нь ширүүсээд зодолдсон гэжээ. /хх-ийн 46-47/

Шинжээч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Зүүн хөмсөг, дал, баруун, зүүн бугалга, баруун өвдөгт зулгаралт гэмтэл нь шинэ гэмтэл, зүүн 7, 8, 9 хавирганы хугарал, баруун шилбэ, зүүн тавхайд, баруун гуянд үүссэн сорви гэмтэлүүд нь хуучин гэмтэл байсан. Дээрх гэмтэлүүдийн зүүн 7, 8, 9 хавирганы хугарал, зүүн тавхай, баруун гуя, зүүн шилбэнд үүссэн сорви гэмтэлүүд 2022 оны 07-р сарын 05-ны өдөр үүссэн байх боломжтой, харин бусад гэмтэлүүд нь 2022 оны 08-р сарын 16-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээр гэмтэлүүд нь мохоо зүйлийн болон хурц ир бүхий зүйлийн хэд хэдэн удаагийн үйчлэлээр үүсэх боломжтой гэмтэлүүд байна. 2022 оны 07-р сарын 05-ны өдөр үүссэн гэмтэлүүд нь гэмтэл зэргийн тогтоох журмын 2.3-1 дэх хэсэгт зааснаар гэмтэлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 2022 оны 08-р сарын 06-ны өдөр үүссэн гэмтэл нь гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт зааснаар гэмтэлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. /хх-ийн 60-61/

Шинжээчийн 2022 оны 08 сарын 23-ны өдрийн ... тоот дүгнэлт: 1.П.Э-ийн биед зүүн 7, 8, 9-р хавирганы хугарал, баруун гуя, шилбэ, зүүн тавхайд сорви, зүүн хөмсөг, дал, нуруунд зулгаралт, зүүн зовхи, бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир бүхий болон мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. /хх-ийн 57-58/

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын 2022 оны 09 сарын 27-ны өдрийн тогтоол /хх-ийн 01/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09/

Иргэний нэхэмжлэгч байгууллагын 2023 оны 04 сарын 07-ны өдрийн .... дугаартай албан тоот, нэхэмжлэлийн тооцоо /хх-ийн 38-39/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 65/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 2023 оны 07 сарын 04-ний өдрийн прокурорын тогтоол /хх-ийн 66-68/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72-73/

Шийтгэх тогтоол, захирмжийн хуулгууд /хх-ийн 76-134, 137-140/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 141-142/

Ялын тооцоо, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 159-160/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Э.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн ...-нд ажиллаж байсан иргэн П.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хоёр хөл, хөлний булчин хэсэгт отверткаар 11 удаа дүрж, түүний нүүрэн тус газарт гараараа цохин мөн цээж рүү өшиглөн түүний биед зүүн 7, 8, 9-р хавирганы хугарал, баруун гуя, шилбэ, зүүн тавхайд сорви, зүүн хөмсөг, дал, нуруунд зулгаралт, зүүн зовхи, бугалганд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч П.Э-ийн /хх-ийн 34-36/ мэдүүлэг, гэрч Г.Г-ийн /хх-ийн 46-47/, шинжээч Э.Э-ын /хх-ийн 60-61 / нарын мэдүүлэг, шинжээчийн 2022 оны 08 сарын 23-ны өдрийн .... тоот дүгнэлт /хх-ийн 57-58/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч Э.Т-ийн гэм буруутай үйлдэл, хохирогч П.Э-т учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Т-т зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд:

Хохирогч П.Э нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, иргэний нэхэмжлэгч байгууллагын хохирол 35,000 төгрөгийг шүүгдэгч шүүхийн шатанд төлж барагдуулсан нь хохирогчийн мөрдөн шалгах ажилагаанд өгсөн мэдүүлэг болон Хаан банкны шилжүүлэгийн баримтаар тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбдөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч Э.Т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 35,000 төгрөгийг төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж гэм буруугийн хэлбэрт нь тохирсон ялыг оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн үйлдэл нь 2022 оны 07 сарын 05-ны өдрийн үйлдэл боловч прокуророос 2023 оны 07 сарын 04-ний өдөр яллагдагчаар татсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж заасанчлан Э.Т-ийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх  хугацааг дуусаагүй байхад түүнийг яллагдагчаар татсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Т нь ... дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 03-ны өдрийн.... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т зааснаар өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг оногдуулж 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон. Уг ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 05 сар 01 хоног /518 хоног/-ийн хугацааны ялыг 2023 оны 10 сарын 11-ний өдрөөс эхлэн эдлэж эхэлсэн бөгөөд 2023 оны 11 сарын 21-ний өдрийн хүртэл биеэр нийт 01 сар 10 хоногийн эдлэж, эдлээгүй үлдсэн 01 жил 03 сар 19 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулах ялыг нэмж нэгтгэн биеэр эдлэх ялыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э-ын Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ын Т-ийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-ийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 03-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 03 сар 19 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нийт биеэр эдлэх ялыг 01 жил 09 сар 19 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол улсын хилээр гадагш гарахыг хориглосон хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.Б