Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/00021

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

         аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж тус шүүхийн  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга *******

           Улсын яллагчаар хяналтын прокурор *******

            Шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 22370007206  дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Мон улсын иргэн, ******* оны сарын -ны өдөр  аймгийн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл 5 /эхнэр 3 хүүхдийн хамт/ аймгийн сумын багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн хэрэг хариуцах чадвартай ******* овогт ******* ******* /РД: ПИ 9618/

Л.******* нь аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт 2022 оны 11 сарын 16-ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас тай маргалдан түүний нүүр, толгой хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд  холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/                  

ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:                

        Яллагдагч Л.*******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн...2022 оны 11 сарын 16-ны өдөр хонио хариулаад явж байтал ын хонь манай хоньтой нийлэхээр нь хонио аваарай гэж маргалдаад чулуугаар цохисон. Би буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрнө. Урьд нь хохирлоо төлөх мөнгөний боломжгүй байсан одоо хохирлоо төлсөн надаас нэхэмжилж байгаа зүйл байхгүй гэх мэдүүлэг,

          Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн...2022 оны 11 сарын 16-ны өглөө би сумын багийн нутаг дэвсгэрт явж байхад Л.*******ын хонь гарч ирээд манай хоньтой нийлсэн.Би Л.*******т ахын дүү хонио авчих гэхэд чулуугаар миний зүүн шанаанд нэг цохиод дарж аваад миний дээр гарч сууж байгаад толгой руу цохисон гэх мэдүүлэг,

          Хохирогч ын шүүх хуралдаанд ирүүлсэн: Миний бие Отгонбаяр надад гарсан хохирлыг бүрэн гүйцэт төлсөн болно. Би шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул надгүйгээр шүүх хурлыг явуулж өгөхийг хүсэж байна гэх хүсэлт

           аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 сарын 22-ны өдрийн №986 дугаартай ....ын биед зулай ясны хугарал, тохой хэсэгт цус хуралт, хуйхны язрал, шанааны хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн. ын биед үүссэн дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт,

          Хөх саарал өнгөтэй, 10смх9 см хэмжээтэй, хавтгай, хурц үзүүртэй 0.260 грамм жинтэй ямар нэгэн бохирдолгүй чулууг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн хамт  /хх-ийн 22-24 дугаар хуудас/

          Эд мөрийн баримтаар /чулуу/ тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 26 дугаар хуудас/

          Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: 2022 оны 11 сарын 16-ны өдөр би гэртээ байж байхад хонио хариулж явсан манай нөхөр гэртээ буцаад ирсэн. Ирэхдээ толгойноос нь цус гарсан хувцас нь бохирдсон байдалтай ирсэн. Яасан бэ гэхэд Л.******* гэх залуугаар зодууллаа гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/

         2022 оны 12 сарын 13-ны өдрийн 11 дугаартай аймгийн шүүхийн шинжилгээний албаны ....Л.*******ын биед гэмтэл тогтоогдоогүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48 дугаар хуудас/

          2023 оны сарын 25-ны өдрийн дугаартай дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 52-53 дугаар хуудас/

           аймгийн Шүүх шинжилгээний албаны 2023 оны 02 сарын 13-ны өдрийн 04 дугаартай ....ын биед дагзны дунд, дээд хэсгийн хуйхны шархны сорви, зүүн шанааны дээд хэсгийн зулгаралтын сорви, зүүн тохой хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цохих, цохигдох, мөргөх, мөргөлдөх, унах үед үүссэн байх боломжтой. ын биед гэмтэл учирсан боловч цаг хугацааны хувьд хуучин гэмтэл байна.ын биед үүссэн дагзны дунд, дээд хэсгийн хуйхны шархны сорви, зүүн шанааны дээд хэсгийн зулгаралтын сорви, зүүн тохой хэсгийн цус хуралт гэмтэл  нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 2022 оны 11 сарын 16-ны өдөр гаргасан №986 дугаартай шинжээчийн дүгнэлт нь үндэслэлгүй дүгнэлт байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-58 дугаар хуудас/

           сумын эрүүл мэндийн төвд эмчлүүлсэн эмчилгээний баримт, толгой рентген зураг /хх-ийн 59-71 дүгээр хуудас/

           Л.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан мөрдөгчийн тогтоол /хх-ийн 85 дугаар хуудас/

          сумын эмийн сангийн эм тарианы үнэ 108.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл /хх-ийн 92 дугаар хуудас/

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104 дүгээр хуудас/

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тооцоо /1.472.000 төгрөг/ /хх-ийн 105 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд, улсын яллагчийн дүгнэлт зэргийг шүүх хуралдаанд шинжлэн судалсан болно

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой хамааралтай гэж үзэж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

          Шүүгдэгч Л.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн үйлдэлдээ маргахгүй байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1.472.000 төгрөгийн хохирлыг  төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

          Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, хохирлоо нөхөн төлсөн, гэм бурууд маргахгүй байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар торгох шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

          Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 4 ширхэг чулууг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй гэж үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлийн 1,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

            1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Л.*******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /Зургаа зуун  мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        Л.*******т оногдуулсан торгох ялыг 4 /Дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******т оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

           5. Шүүгдэгч Л.******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, хохиролгүйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ш чулууг  устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

          6. Шүүгдэгч Л.*******т оногдуулсан торгох ял биелүүлэхийг аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хорих 457 дугаар нээлттэй хаалттай хорих ангид даалгасугай.

           7. Шүүгдэгч Л.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8.  Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Ц.ЭНХЖАРГАЛ