Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/00037

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж,

Нарийн бичгийн дарга  *******

Улсын яллагчаар хяналтын прокурор  *******

           Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр, шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

******* аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******ийн *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* аймгийн ******* суманд оны сарын -ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3 /эх дүүгийн хамт/ ******* аймгийн ******* сумын багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, РД: 9318 ******* овогт Давгадоржийн *******.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж 2023 оны 04 сарын 30-ны өдрийн 22 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт орших орон гэртээ данхтай ус асгаж, улмаар төрсөн эх руу сандал шидэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь зулайн хэсэгт шарх, зүүн чамархай, зүүн нүдний төгсгөл хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Үүнд:                

        Яллагдагч Д.*******  мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн...2023 оны 4 сарын 29-ны өдөр морь ачиж сум орсон. Маргааш нь гэртээ ирэх замдаа айлд очиж нэг шил архи уугаад согтуу гэртээ ирсэн байсан.

         Гэртээ ирээд ээжийгээ цохисон үйлдлээ санахгүй байна. Маргааш нь хонио хариулаад явж байхад дээд талын айлын хүн надад хэлсэн. Урьд нь би ээжийгээ цохиж байгаагүй. Миний буруу дахиж гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна. Сумын эмнэлэгт 2 хоног эмчлүүлсэн байсан. Надаас эм тарианы мөнгө нэхэмжлээгүй гэх мэдүүлэг

         Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн...2023 оны 04 сарын 29-ны шөнө 22 цагийн үед миний хүү Б.******* нь сумын төв яваад ирэхдээ согтуу гэртээ ирээд намайг хоол хийж өгөхөд хоолоо идчихээд өөрийг нь хүргэж ирсэн жолоочийг гаргаж өгч явуулаад гэрээс гарч яваад 22 цагийн үед гэрт ирээд галын хажууд байсан данханд байсан ус өшиглөөд асгачихаар нь би арчаад зогсож байтал хүү Д.Энх-Амгалан нэг сандал аваад шидтэл миний толгой онож толгойноос цус гарч эхлэхээр нь алчуураар дартал норохоор нь хаятал гаднаас манай гэрт хонохоор ирсэн С.Отгонцэцэг ирээд багийн эмч нарыг дуудсан.

         Миний толгойн хэсэгт хагарч 4 оёдол тавьсан.30 мянган төгрөгөөр эм тариа авсан энэ мөнгийг би хүүгээсээ нэхэмжлэхгүй. Надад санал хүсэлт гомдол байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 35,38 дугаар хуудас/

         Д.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14 дүгээр хуудас/

         Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, 5 ш гэрэл зургийн хамт  /хх-ийн 17-20 дугаар хуудас/

         Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /улбар шар өнгийн 27 см  өндөртэй, 20 см өргөнтэй, модоор хийсэн ямар нэгэн хугарал, бохирлогдсон зүйлгүй модон сандал/ гэрэл зургийн хамт  /хх-ийн 27-28 дугаар хуудас/

        Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 30 дугаар хуудас/

           Гэрч Тэвэгт овогт ын ын мөрдөн шалгах  ажиллагааны явцад мэдүүлсэн....2023 оны 30-ны өдрөөс 5 сарын 1-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр “Хагийн ганц худаг” гэх газар хүн цус алдаад байна гэх дуудлагаар очиход ын толгойн хагарсан байхад цус тогтоох арга хэмжээ авч сумын төвийн эмнэлэгт авч ирж шархыг цэвэрлэж 2 оёдол тавиад ******* аймгийн БОЭТ-ийн гэмтлийн эмчид хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/

           ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 05 сарын 05-ны өдрийн 401 дугаартай “...ын биед гэмтэл учирсан байна. ын зулайн зүүн хэсэгт шарх, зүүн чамархай, зүүн нүдний төгсгөл хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдсон. Тухайн гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

         т учирсан гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48 дугаар хуудас/

         Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар хуудас/

Яллагдагч Д.Энх-Амгалангийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 58 дугаар хуудас/

Яллагдагчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай прокурорын санал  зэрэг нотлох баримтууд, улсын яллагчийн дүгнэлт зэргийг шүүх хуралдаанд шинжлэн судалсан болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой хамааралтай гэж үзэж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

          Шүүгдэгч Д.Энх-Амгалан нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн үйлдэлдээ маргахгүй байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, хохирогчоос нэхэмжилж байгаа хохиролгүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

         Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналын хүрээнд ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

          Шүүхэд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улбар шар өнгийн 27 см өндөр, 20 см өргөнтэй модон сандлыг хохирогч т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36., 38.1 дүгээр зүйлийн 1,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

            1. Шүүгдэгч ******* овогт Давгадоржийн  *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.Энх-Амгаланг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /Зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             Д.Энх-Амгаланд оногдуулсан торгох ялыг 4 / дөрөв / сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энх-Амгаланд оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

           5.Шүүгдэгч Д.Энх-Амгалан нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, хохиролгүй болохыг дурдсугай.

          6.Шүүгдэгч Д.Энх-Амгаланд оногдуулсан торгох ял биелүүлэхийг ******* аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хорих 457 дугаар нээлттэй хаалттай хорих ангид даалгасугай.

           7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүхэд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улбар шар өнгийн 27 см өндөр, 20 см өргөнтэй модон сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч т олгохыг шүүгчийн туслах Ц.Отгонжаргалд даалгасугай.

           8. Шүүгдэгч Д.Энх-Амгаланд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

             9.  Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Ц.ЭНХЖАРГАЛ