| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2023/0102/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/107 |
| Огноо | 2023-11-22 |
| Зүйл хэсэг | 18.5.3., |
| Улсын яллагч | Г.Г |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/107
2023 11 22 .../.../...
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Г.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Б
Шүүгдэгч С.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь cум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С-ийн Х-д холбогдох эрүүгийн .... тоот хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... сарын ...-ний өдөр ... хотод төрсөн, .... настай, ...., яс үндэс ...., боловсролгүй, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын .... баг .... тоотод оршин суух, урьд нь ял шийтгэлгүй, Б овогт С-ийн Х /РД: ..../
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/
Шүүгдэгч С.Х нь 2023 оны 08 сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, Монгол улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа болох 5 нэр төрлийн судар, 10 нэр төрлийн зурмал бурхан, хэт хутга, бэл, цахиур, хутганы хуй зэрэг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Х нь 2023 оны 08 сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл болох 5 нэр төрлийн судар, 10 нэр төрлийн зурмал бурхан, хэт хутга, бэл, цахиур, хутганы хуй зэргийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03/, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч А.У-ын мэдүүлэг /хх-ийн 43/, гэрч Б.М-ийн мэдүүлэг /хх-ийн 46/, Шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаартай дүгнэлт /хх-ийн 51-57/, шүүгдэгч С.Х-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 74-75/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х-г 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөр эрхлэлтийн байдал, цалин, орлогыг харгалзан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирлын хувьд:
Иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 дугаартай Бурхан багшийн намтар судар урт 35.5 см, өргөн 11 см,
2 дугаартай Ардыг тэжээх рашааны дусал шаштирын тайлбар, Чандманы эрхи хэмээх судар урт 36 см, өргөн 11 см,
3 дугаартай Хутагт их хүчит нэрт хөлгөн судар урт 34 см, өргөн 10 см,
4 дугаартай Өлзий хутаг цогцолсон нэрт их хөлгөн судар урт 33 см, өргөн 9.5 см,
5 дугаартай Их бодь мөрийн зэрэг судар урт 44.5 см, өргөн 10 см,
6 дугаартай Сахиус урт 73 см, өргөн 45 см,
7 дугаартай Махгаль буюу Гомбо бурхан урт 32 см, өргөн 25 см,
8 дугаартай Бурхан багш урт 31 см, өргөн 25 см,
9 дугаартай Өндөр гэгээн урт 35.5 см, өргөн 24.5 см,
10 дугаартай Намсрай урт 2.5 см, өргөн 15 см,
11 дугаартай Цагаан Дарь эх урт 22 см, өргөн 17 см,
12 дугаартай Лхам бурхан урт 32 см, өргөн 25.5 см,
13 дугаартай Жүгдэрнамжил /насны гурван бурхан/ урт 33.5 см, өргөн 27.5 см,
15 дугаартай Ногоон дарь эх урт 10 см, өргөн 8.5 см,
16 дугаартай Танка зураг урт 29 см, өргөн 25 см,
17 дугаартай Хэт хутга, бэл, цахиур хутганы урт 31.5 см,
18 дугаартай Хутганы хуй урт 22.5 см, өргөн 3 см зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгон Дорноговь аймгийн Музейд шилжүүлж, 14 дугаартай Танка зураг нь түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарахгүй байх тул шүүгдэгчид буцаан олгож тус тус шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт С-ийн Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С-ийн Х-г 11,000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х нь оногдуулсан 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд сар бүр 458,333 төгрөгөөр төлж барагдуулахаар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 дугаартай Бурхан багшийн намтар судар урт 35.5 см, өргөн 11 см, 2 дугаартай Ардыг тэжээх рашааны дусал шаштирын тайлбар, Чандманы эрхи хэмээх судар урт 36 см, өргөн 11 см, 3 дугаартай Хутагт их хүчит нэрт хөлгөн судар урт 34 см, өргөн 10 см, 4 дугаартай Өлзий хутаг цогцолсон нэрт их хөлгөн судар урт 33 см, өргөн 9.5 см, 5 дугаартай Их бодь мөрийн зэрэг судар урт 44.5 см, өргөн 10 см, 6 дугаартай Сахиус урт 73 см, өргөн 45 см, 7 дугаартай Махгаль буюу Гомбо бурхан урт 32 см, өргөн 25 см, 8 дугаартай Бурхан багш урт 31 см, өргөн 25 см, 9 дугаартай Өндөр гэгээн урт 35.5 см, өргөн 24.5 см, 10 дугаартай Намсрай урт 2.5 см, өргөн 15 см, 11 дугаартай Цагаан Дарь эх урт 22 см, өргөн 17 см, 12 дугаартай Лхам бурхан урт 32 см, өргөн 25.5 см, 13 дугаартай Жүгдэрнамжил /насны гурван бурхан/ урт 33.5 см, өргөн 27.5 см, 15 дугаартай Ногоон дарь эх урт 10 см, өргөн 8.5 см, 16 дугаартай Танка зураг урт 29 см, өргөн 25 см, 17 дугаартай Хэт хутга, бэл, цахиур хутганы урт 31.5 см, 18 дугаартай Хутганы хуй урт 22.5 см, өргөн 3 см зэрэг түүх, соёлын дурсгалт зүйлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгож Дорноговь аймгийн Музейд шилжүүлж, 14 дугаартай Танка зураг нь түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарахгүй байх тул шүүгдэгчид буцаан олгосугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, бусад төлөх хохирол төлбөргүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б