| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2023/00012/э/ |
| Дугаар | 2023/ШТЦ/00012 |
| Огноо | 2023-02-09 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Э.Алтанцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШТЦ/00012
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймгийн Булган сум дахь Сум ын шүүхийн ерөнхий шүүгч Б.******* даргалж,
Нарийн бичгийн дарга Н.*******
Улсын яллагч Э.*******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.*******
Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Булган сум дахь Сум ын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******эд холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
нгол Улсын иргэн, оны дугаар сарын -ний өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, -- ХХК-д ын ажилтай, ам бүл , эцэг, эх, дүү нарын хамт аймгийн сумын багт оршин суух, РД:ПМ032, ******* овогт *******ийн *******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.******* нь 22 оны дүгээр сарын -ны өдөр - улсын дугаартай, приус - маркийн тээврийн хэрэгсэл жолоодон аймгийн сумын нуур багийн нутаг дэвсгэрт байрлах засмал замаар замын хөдөлгөөнд оролцож яваад нгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” мөн дүрмийн 18.3-т “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, тээврийн хэрэгслийг зогсоохгүйгээс зам тээврийн осол гаргаж, урд талд явж байсан улсын дугааргүй тээврийн хэрэгсэл буюу мотоциклийг мөргөж осол гаргасны улмаас иргэн Ц.ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Одоо мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай нөхөр хүүхдийнхээ сүү авч ирэхээр сумын төв явсан. Нас барсан тухай ахаасаа сонссон. Одоо 3 нялх хүүхэдтэй хэцүү байна. тоцикль дугарахаар аав ирж байна гэж гарч гүйгээд байдаг. Сэтгэл санааны хувьд маш хэцүү байна гэв.
Шүүгдэгч Н.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 22 оны дүгээр сарын -ны орой цагийн үед сумын багт байрлах гэрээсээ сум руу өөрийн эзэмшлийн - улсын дугаартай Приус- маркийн тээврийн хэрэгсэлээр ээж болох Б., Н. нарын хамт загварын шоу үзэхээр ирсэн. Буцаж сумын төвөөс 21 цагийн үед ээж болон дүүгээ бас ээжийн ажлын газрын эгч болох Д. болон түүний охиныг авсан. Сумын төвөөс 500 метр гаруй км явж байтал урдаас нэг жижиг машин гэрлээ татаад зогсож байсан. Би гэрлээ шилжүүлээд дөхөж очоод машины хажуугаар зөрөх үед гэнэт миний урд талд мотоцикль явж байсан. Би сандраад жолоогоо баруун тийш дараад тоормозоо гишгэхэд аваарын дэр задарсан.Тэгээд машинаа зогсоогоод буухад би нөгөө мотоцикльтой хүн дайраад миний машин эсрэг урсгалд гарч зогссон байсан. Тэгээд хажуугаар зөрсөн машинуудыг зогсоож сумын төврүү хэл хүргүүлэх гэтэл машинууд зогсохгүй байсан...” гэх мэдүүлэг,
Хууль ёсны төлөөлөгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Манай нөхөр болох Ц. нь 22 оны дүгээр сарын -ны өдөр аймгийн сумын Хажинга багийн нутаг дэвсгэрээс 1 цагийн үед сумын төв яваад бензин, хүүхдийн хувцас зэрэг зүйл авч ирэхээр мотоциклоор явсан. Тэгээд 21 цагийн үед манай нөхөр над руу утсаар яриад одоо сумын төвөөс гараад явах гэж байна гэж ярьсан. Тэгээд би нөхөрөө нилээн удаан хүлээгээд ирэхгүй болохоор нь утас руу нь залгахад утас нь холбогдохгүй байсан. 22 оны дүгээр сарын 2-ны шөнө 02 цагийн үед манай нагац ах Дагва эмнэлэгийн машинтай ирээд танай нөхөр мотоциклтой явж байгаад унчихсан байна гэж хэлээд намайг дагуулж сумын төв орж ирсэн. Тэгээд манай нөхөр зам тээврийн осолд орж нас барсныг мэдсэн. Нөхрийнхөө эрдэнэт амь насыг хохироосонд маш их гомдолтой байна. 3 нялх хүүхэд болон гэр бүлээ тэжээдэг байсан. Одоо нэхэмжпэх зүйл нь 3 хүүхдийнхээ 18 нас хүртэлх тэтгэмж тогтоолгож гаргуулан авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 22 оны дүгээр сарын -нд аймгийн сумын соёлын төвд охин болох дэлгэрийн загварын шоунд ирээд орой 22 цагийн үед манай ажлын газрын хүн болох ийн машинд дайгдаж харихаар охин дэлгэрийн хамт - хоү улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан. Тэгээд сумын төвөөс гараад засмал зам дээр явж байхад замын эсрэг урсгалд хурц гэрэл тусгачихсан машин зогсож байсан ба тэр машины хажуугаар зөрөх зуур гэнэт тас тис гэх чимээ гараад би маш их айж сандараад охиноо тэврээд авсан. Тэгээд машин зогсоод манай охин маш их айсан болохоор охиноо аваад замын хажуугаар гарсан. Би тухайн үед бидний сууж явсан машин хүн дайрсныг мэдээгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 22 оны дүгээр сарын -нд охины хамт аймгийн сумын соёлын төвд загварын шоу үзээд 22 цагийн үед соёлын төвөөс гараад хүү болох *******ийн машинд манай охин , манай ажлын газрын эгч болон тэдний охин ээ нар суугаад аймгийн сумын баг руу гэрлүүгээ явсан. Тэгээд сумын төвөөс гараад гэрлүүгээ явах замд замын эсрэг урсгалд нэг машин гэрэлээ хол дээрээ тавьчихсан зогсож байсан. Манай хүү ******* гэрэлээ шилжүүлээд тэр машины хажуугаар зөрөхөд гэнэт урд талд мотоцикль ороод ирсэн наана чинь мотоцикль гараад ирлээ гэж хэлэх зуур манай хүү машинаа хажуу тийшээ дараад гэнэт тас тис гээд чимээ гараад машин зогссон. Тэгээд машинаас буугаад харахад нөгөө мотоцикльтой хүн зам дээр уначихсан хэвтэж байсан. Бид нар сум руу хажуугаар зөрсөн машинаас хэл хүргээд өгөөч гэж гуйсан боловч машинууд хажуугаар өнгөрөөд яваад байсан. Аргаа бараад гэр лүү залгаж манай хүргэн *******ийг дуудаад бид хоер сумын төвд орж эмч авч ирээд үзүүлэхэд нас барчихсан байсан...” гэх мэдүүлэг
Насанд хүрээгүй гэрч Д.дэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ” "...Би 22 оны дүгээр сарын - нд аймгийн сумын соёлын төвд загварын шоунд оролцож дуусаад ээжтэйгээ хамт харихаар ээжийн ажлын газрын хүний машинд суугаад явсан. Тэгээд би замд утсаараа оролдоод явж байтал гэнэт нэг хурц гэрэл гарч ирээд машины урд талд тас нис гэх чимээ гараад машин нэл утаа болоод зогссон. Тэгээд машинаас буухад засмал зам дээр нэг хүн уначихсан байсан. Би тэрийг хараад маш их айсан. Тэгээд ээж намайг засмал замаас авч гараад намайг тайвшируулсан..." гэх мэдүүлэг
Насанд хүрээгүй гэрч Н.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ” Би 22 оны дүгээр сарын -ны орой аймгийн сумын соёлын төвөөс манай ээж бид хоёр загварын шоу үзэж дуусаад манай ээжийн ажлын газрын эгч болон хүүхдийнхэн хамт манай ахын машинд суугаад рүү харихаар явсан. Тэгээд замд явж байтал урд тод гэрэлтэй машин зогсож байсан. Тэр машины хажуугаар зөрөхөд урд нэг мотоцикльтой хүн явж байсан. Манай ах машинаа хажуу тал руу дараад тэгээд тас нис гэх чимээ гараад машин дотор муухай үнэр гарсан. Бид нар машинаасаа буухад машины хойд талд засмал зам дээр нэг хүн хэвтэж байсан. Тэгээд манай ээж утсаар яриад хүн дуудаж эмнэлэг рүү явж эмч авч ирсэн...” гэх мэдүүлэг
аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.эбишийн 22 оны 12 дугаар сарын -ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Ц.ын цогцост гавлын суур ясны хугарал, баруун талын ясны хугарал, өмнөд ханын хугарал, хоёр хөлийн шаант болон тахилзуур яснуудын хугарал, тархины эдийн няцрал, зулгаралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.
2. Хохирогчийн цогцост үүссэн гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан 15 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журам”-ын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Шууд үхэлд хүргэнэ.
3. Ц. нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Хохирогч нь нас бараад 24 цаг орчим болсон” гэх дүгнэлт,
аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч Д.Тогтохын 22 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 224 дугаартай химийн шинжилгээний дүгнэлтэд:
2. Ц.ын цогцосноос авсан гэх цусанд этилийн спирт илэрсэн. Ц.ын цогцосноос авсан гэх цусанд 1.2 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,
аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч Д.Тогтохын 22 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2 дугаартай биологийн шинжилгээний дүгнэлтэд:
аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч Д.Тогтохын
22 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 229 дугаартай химийн шинжилгээний дүгнэлтэд:
2. Н.*******ийн биенээс авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй” гэх дүгнэлт
аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч Д.Тогтохын 22 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 230 дугаартай биологийн шинжилгээний дүгнэлтэд:
1. Н.*******ийн биенээс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ.
2. Н.*******ийн биенээс авсан гэх цус нь моноклон оношлуулаар А/II/ бүлгийн цустай байна” гэх дүгнэлт,
Вендо ХХК-ийн 23 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 4185 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Мустанг-5 150 загварын тээврийн хэрэгсэл /мотоцикль/-д учирсан эвдрэл хохирлын үнэлгээг нийт 350.000 төгрөгөөр тогтоосон” гэх дүгнэлт
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл
- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл
- цогцост үзлэг хийсэн тэмдэглэл
- хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл
- тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл
- эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл
- зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал
- эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол
- хохирлын тооцоо
- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлэж шийдвэрлэлээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Н.******* нь 22 оны дүгээр сарын -ны өдөр - улсын дугаартай, приус - маркийн тээврийн хэрэгсэл жолоодон аймгийн сумын нуур багийн нутаг дэвсгэрт байрлах засмал замаар замын хөдөлгөөнд оролцож яваад нгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” мөн дүрмийн 18.3-т “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, тээврийн хэрэгслийг зогсоохгүйгээс зам тээврийн осол гаргаж, урд талд явж байсан улсын дугааргүй тээврийн хэрэгсэл буюу мотоциклийг мөргөж осол гаргасны улмаас иргэн Ц.ын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь хууль ёсны төлөөлөгч Б.*******ийн мэдүүлэг, осол болох үед хажууд нь байсан гэрч Д., Б., насанд хүрээгүй гэрч Д.дэлгэр, Н. нарын мэдүүлэг болон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн , 224, 2, 229, 230 дугаартай дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгч Н.******* нь - улсын дугаартай, приус - маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа нгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас Ц.ын амь нас хохирсон нь шууд шалтгаант холбоотой байх тул түүний үйлдлийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэж үзнэ.
Шүүгдэгч Н.******* нь нгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 18.3-т заасныг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэж заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэргээр давхар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч Н.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.ын амь нас хохирч хүнд хор уршиг учирчээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нь мөрдөн байцаалтын шатанд амь хохирогч Ц.ын оршуулгын болон бусад зардалд 15,21,500 төгрөг нэхэмжилсэн, шүүгдэгч Н.******* нь 15,2,000 төгрөгийн хохирол төлсөн байна.
Харин шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.******* нар нь “Хохиролд 15,2,000 төгрөг авсан. Одоо сэтгэцэд учруулсан гэм хорын хохирол 82,500,000 төгрөг, талийгаачийн 49 хоногийн буяны зан үйлд зарцуулсан 1,493,500 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү 31,41,000 төгрөг, мотоцикльд учирсан эвдрэл хохирол 350,000 төгрөг, нийт 5,759,500 төгрөг гаргуулна” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Н.*******ээс нотлох баримтаар тогтоогдсон хохиролд талийгаачийн 49 хоногийн буяны зан үйлд зарцуулсан 1,493,500 төгрөг, мотоцикльд учирсан хохирол 350,000 төгрөг буюу нийт 1,843,500 төгрөг төлөхөөр тогтоосон бөгөөд шүүгдэгч Н.******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******т 1043500 төгрөгийг дансаар шилжүүлж, үлдэгдэл хохирол 800,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгч Н.*******ээс 800,000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******т олгох нь зүйтэй байна.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нь сэтгэцэд учруулсан гэм хорын хохиролд 82,500,000 төгрөг нэхэмжилсэн боловч сэтгэл санааны хохирлыг хэрхэн яаж тооцож гаргуулах талаар баримтгүй байх тул хэлэлцэхгүй орхиж энэ талаархи баримтаа хуулийн шаардлага хангуулан цуглуулж, бэхжүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд дурдаж байна.
Мөн гэм хор учруулсны төлбөрт тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү 31,41,000 төгрөг нэхэмжилж, “...тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг 382.000 төгрөгөөр тогтоосон” гэж мэдүүлсэн хэдий ч энэ талаарх баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй, Бат-Очирын *******ийн ХААН банкны 5859145591 тоот дансны хуулга нь хуульд заасан шаардлага хангаагүй байх тул тэжээгчээ алдсаны тэтгэмж гаргуулах талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Н.******* нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч Д.Тогтохын 22 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 229 дугаартай “Н.*******ийн биенээс авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй” гэх химийн шинжилгээний дүгнэлтээр шүүгдэгч Н.*******ийг эрүүл байсан гэж үзнэ.
Шүүгдэгч Н.******* урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар нотлогдож байна.
Шүүгдэгч Н.*******эд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн . дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.*******эд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэх нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.*******эд тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж, Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг түүний оршин суугаа газар болох аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолохоор тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 43х24см хэмжээтэй хуванцар материалтай хар хөх өнгийн машины эд анги 1 ширхэг, хар хөх өнгийн х15см хэмжээтэй толины гадар тал 1 ширхэг, х см, 23х14 см, 21х5 см хэмжээтэй цагаан өнгийн машины эд зүйл 3 ширхэг, х1 см хэмжээтэй 2 хараатай хар өнгийн дуран 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.*******эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1-4, 3., 3.7, 3.8 дугаар зүйлийн 1, 4, 3.10, 3.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.******* нь оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Н.*******эд мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолсугай.
. Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Н.*******ээс 800,000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******т олгож, сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 82,500.000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү 31,41,000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нь сэтгэл санааны хохирол, гэм хор учруулсны төлбөрт тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар 43х24см хэмжээтэй хуванцар материалтай хар хөх өнгийн машины эд анги 1 ширхэг, хар хөх өнгийн х15см хэмжээтэй толины гадар тал 1 ширхэг, х см, 23х14 см, 21х5 см хэмжээтэй цагаан өнгийн машины эд зүйл 3 ширхэг, х1 см хэмжээтэй 2 хараатай хар өнгийн дуран 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай,
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.*******эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн .9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ