Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШТЦ/00011

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймгийн сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.******* даргалж,

Нарийн бичгийн  дарга Б.*******

Улсын яллагчаар хяналтын прокурор Э.*******

Шүүгдэгч Ч.*******, Д., М. нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******,******* ******* овогт *******ын , овогт гийн нарт холбогдох  эрүүгийн дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр , аймгийн суманд төрсөн, 69 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, байдаг, ам бүл 6 эхнэр, хүүхэд, ач, зээгийн хамт аймгийн сумын багт оршин суух, РД:ПБ5429, ******* овогт *******ын *******,

2. Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6 эхнэр, хүүхдүүдийн хамт аймгийн сумын багт оршин суух, РД:ПБ8311,******* ******* овогт *******ын ,

3. Монгол Улсын иргэн, оны дугаар сарын 24-ний өдөр аймгийн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эхнэр, хүүхдүүдийн хамт аймгийн сумын багт оршин суух, РД:ПБ872478, овогт гийн

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.*******, Д., М. нар нь бүлэглэн хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох талаар урьдчилан үгсэн тохиролцож, амар хялбар аргаар мөнгө олох, шунахайн сэдэлттэйгээр аймгийн сумын Баянсудал багийн нутаг дэвсгэр “ ” гэх газарт 22 оны дугаар сарын -ний өдөр хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ч.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Одоо мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч Д. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч М. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Ч.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”...Би 22 оны дугаар сарын -ний өглөө цагийн үед сумын багийн нутаг дэвсгэр гэртээ байхад М. над руу залгаад таны багаж байгаа юу? Орой алтанд явъя гэж над руу ярьсан. Би явахгүй та нар миний багажийг аваад явбал яв гэхэд хүний багажийг ажиллуулж чадахгүй шүү дээ, багажаа сайн мэддэгээрээ та хамт явчих гэж гуйхаар нь бид 3 ын маркийн автомашинд багажаа ачаад “ ”-ын баруун талд хүмүүсийн ухаад орхисон хуучин нүхний аман дээр байсан сул шорооноос авч үлээгч мотор буюу паажуураар 2 удаа үлээлгээд цэвэрлээд гурилын уутанд хийж байх хооронд цагдаа нар ирж бид нарын багаж хэрэгслийг түр хурааж цагдаагийн хэлтэст авч ирсэн. Бид 3 газар ухаагүй, тухайн газарт очоод нүхний аман дээр байсан овоолсон шороон дээрээс авч паажуурдсан” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”... Би прокурорын тогтоолтой танилцлаа. Зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”...Би 22 оны дугаар сарын -ний өдөр Ч.*******, Д. нарын хамт аймгийн сумын Баянсудал багийн нутаг дэвсгэр “ ” гэх газарт очиж хүмүүсийн урд өмнө нь малтаж овоолсон байсан шорооноос авч паажуурдах буюу угааж байтал тус сумын хэлтсийн цагдаа нар ирж бид нарын багаж хэрэгслийг түр хураан авч цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Байгаль орчинд учруулсан хохирол экологи, эдийн засгийн үнэлгээгээр тогтоосон 77,398 төгрөгийг нэхэмжилж байна. Уг мөнгийг төрийн сангийн 01600952 дугаарын дансанд тушаах шаардлагатай байна” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Дөрвөн их ойрдын хишиг” нөхөрлөлийн ком үлээгч /паажуур/-г нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...22 оны дугаар сарын -ний өдөр 22 цагийн орчимд би цагдаагийн Б., цагдаагийн ахлагч Б.-Эрдэнэтэй шалгалт хийх ажлаар аймгийн сумын Баянсудал багийн нутаг дэвсгэр “ ” гэх газрын ойр орчмоор явж байхад Д., М., Ч.******* гэх 3 хүн истана маркийн тээврийн хэрэгсэлтэй үлээгч мотор ажлуулаад шороо үлээлгэж цэвэрлээд гурилын уутанд хийсэн байсан” гэх мэдүүлэг

Гэрч Б.-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...22 оны дугаар сарын -ний өдөр 22 цагийн орчим миний бие экологийн асуудал хариуцсан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б., цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Д. нарын хамт албаны 01-42 ХОЕ улсын дугаартай Лада маркийн тээврийн хэрэгсэлтэй эргүүл, хяналт шалгалт хийх ажпаар аймгийн сумын Баянсудал багийн нутаг дэвсгэр “ ” гэх газрын ойр орчмоор явж байхад Хөшөөтөөс боомт чиглэлийн нүүрс тээврийн хатуу хучилттай засмал зам дээр байх ******* кемпээс ертөнцийн зүгээр хойд талд 2 км орчимын зайд уулын жалганд ухагдсан газарт гэрэл гараад байхаар нь очиход 19- УБН улсын дугаартай саарал өнгийн маркийн тээврийн хэрэгсэл байсан. Түүний хажууд жалга дотор Б., М., Ч.******* нар 4 ширхэг модон хөлтэй шороо шигшүүр байрлуулсан хажууд нь үлээгч мотор /паажуур/ байрлуулсан гурилын уут дотор шороо хийсэн хүрз болон бусад багажтай байсан. Юу хийж байгаа талаар асуухад жаахан шороо шигшиж үздэг юм билүү гэж бодоод гэсэн тайлбар хэлж байсан” гэх мэдүүлэг,

- ХХК-ний 22 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/9 тоот шинжээчийн дүгнэлтэд:

            1. Шинжилгээнд хүргүүлсэн 2 кг 330 гр чулуулаг шороонд Геологийн төв лабораторийн 22 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан ХФ 22/1853 дугаартай шинжилгээний дүн 177мг/кг гэж гарсан нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Тухайн гэх газраас тус иргэд нь 2 кг 330 гр чулуу олборлосноор байгаль орчинд нийт 77398 төгрөгийн хохирол учруулсан байна” гэх дүгнэлт

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл

- эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл

- эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол

- гэрэл зургийн үзүүлэлт

- эд зүйлийн үнэлгээ

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.*******, Д., М. нар нь бүлэглэн аймгийн сумын Баянсудал багийн нутаг дэвсгэр гэх газарт 22 оны дугаар сарын -ний өдөр хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б., гэрч Д., Б.-Эрдэнэ нарын мэдүүлэг болон геологийн төв лабораторийн шинжилгээний дүн, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, - ХХК-ний 22 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/9 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж байдаг, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсч байдаг.     Шүүгдэгч нарын тухайд хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулах гэмт хэрэг үйлдэж газрын хэвлийд халдсан бөгөөд өөрсдийн үйлдлээс учирч болох хохирол хор уршгийг хүсч, санаатайгаар хийсэн байх тул шүүх тэднийг гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэж үзлээ.

Монгол Улсын хэмжээнд аливаа ашигт малтмалыг эрж хайх, ашиглах, олборлох байгаль орчин нөхөн сэргээх үйл ажиллагаа нь зохих хууль тогтоомжид заасан журмын дагуу төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явагдах хууль, эрх зүйн орчин үйлчилж байгаа бөгөөд энэ шаардлагыг хангалгүйгээр ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа явуулсан тохиолдлыг тусгай зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг гэж үзэн хууль тогтоогч эрүүгийн хуулиар хамгаалжээ. Тодруулбал Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татварт төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгохоор хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулахыг хориглосон болно.

Шүүгдэгч Ч.*******, Д., М. нар нь бүлэглэн хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох талаар урьдчилан үгсэн тохиролцож, хууль бусаар гар аргаар олборлолт хийгдэж байсан газрыг алт олох зорилгоор ухаж, шигшиж, паажуурдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал, хайх, олборлох гэмт хэргийн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулах шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

            Уг гэмт хэрэг нь тухайн үйл ажиллагааг явуулж эхэлснээр төгсдөг хохирол, хор уршиг заавал учирсан байхыг шаарддаггүй, өөрөөр хэлбэл ашигт малтмал хайх, олох зорилго бүхий үйлдлийг хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул ашигт малтмал олсон эсэх, олсон ашигт малтмалын болон учруулсан хохирлын хэмжээ зэрэг нь хэргийн зүйлчлэлд нөлөөлдөггүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.*******, Д., М. нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно. 

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч нарын шунахай сэдэлт, амар хялбар аргаар ашиг, орлого олох гэсэн зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Байгаль орчны зөвлөх “-” ХХК-ийн шинжээч А.Цэнд-Ауюшийн 22 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн №1/9 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Тухайн гэх газраас тус иргэд нь 2 кг 330 гр чулуу олборлосноор байгаль орчинд нийт 77398 төгрөгийн хохирол учруулсан байна” гэжээ.

Байгаль орчинд учирсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж төлүүлэхээр Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д “газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байх тул 77398 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлсэн үнэ 154796 төгрөгийг төлж барагдуулсан болох нь Голомт банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байна.

Харин уг хэрэгт байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг “-” ХХК-иар гаргуулсан байх бөгөөд уг компанийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож шинжилгээний хөлс 00,000 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Иймд “-” ХХК-ийн шинжээч А.Цэнд-Аюушийн шинжээчийн дүгнэлт гаргасан ажлын хөлс болох 00,000 /нэг сая/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж “-” ХХК-д олгох нь зүйтэй.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүхээс шүүгдэгч Ч.*******, Д., М. нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Э.*******ээс “Шүүгдэгч Ч.*******, Д., М. нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаангүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 5800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах “ дүгнэлтийг, 

Шүүгдэгч Ч.*******, М. нараас: “Ялын саналыг хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Д.оос: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ял шийтгэлийн хувьд надад эрхэлсэн ажил байхгүй. Торгууль төлөх боломжгүй тул тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

            Шүүгдэгч Ч.*******, Д., М. нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.

            Иймд шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.*******, М. нарыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр  торгох ялаар  шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.*******, Д., М. нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн паажуурны ком, цагаан өнгийн даавуун хоолой 1 ширхэг, вана зэргийг хууль ёсны эзэмшигч С.т олгож, хүрз 1 ширхэг, цэнхэр өнгийн хуванцар савны ёроол дахь бензин, 2 кг 330 грамм шороо зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.*******, Д., М. нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36., 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******,******* ******* овогт *******ын , овогт гийн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ч.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр  торгох ялаар,

Шүүгдэгч М.ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр  торгох ялаар  тус тус шийтгэж,

Шүүгдэгч Д.ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******, М. нарт оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д. нь оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д. нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.*******, М. нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

7. Шүүгдэгч Ч.*******, М. нарт оногдуулсан торгох ялын биелэлтэнд, шүүгдэгч Д.ын тэнссэн хугацаанд тус тус хяналт тавьж ажиллахыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

8. Шүүгдэтөмөнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн паажуурны /улаан өнгийн үлээгч мотор, шигшүүр, тосгуур, баригч, модон хөл/ ком, цагаан өнгийн даавуун хоолой 1 ширхэг, зэвтэй вана зэргийг хууль ёсны эзэмшигч С.т олгож, улаан өнгийн модон иштэй хүрз 1 ширхэг, цэнхэр өнгийн хуванцар савны ёроол дахь бензин, 2 кг 330 грамм шороо зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн зардал 00000 /нэг сая/ төгрөгийг шүүгдэгч Ч.*******, Д., М. нараас хувь тэнцүүлэн гаргуулж “-” ХХК-д олгосугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.*******, Д., М. нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.БАДРАХГЭРЭЛ

 

,