| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2023/00051/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/00051 |
| Огноо | 2023-09-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Хосбар |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/00051
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж,
Нарийн бичгийн дарга *******
Улсын яллагчаар хяналтын прокурор *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******гийн *******ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, аймгийн суманд ******* оны ******* сарын -ны өдөр төрсөн, 45 настай, , боловсролтой, мэргэжилгүй, ам бүл // аймгийн сумын багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, РД:ПИ 78*******12 ******* овогт *******гийн ******* /Эрдэнээ/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Х.******* нь аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт 2023 оны 08 сарын 19-ны өдөр 2цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас өөрийн төрсөн дүү болох ын халдашгүй чөлөөтэй байх эрх эрх чөлөөнд халдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Х.*******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн:
2023 оны 08 сарын 19-ны өглөө 09 цагийн үед хөдөө байж байгаад төрсөн дүү ынд явж очсон. айлын найрт яваад ирлээ гээд согтуу байсан. Би дүүдээ архи дарс уулаа битгий архи уугаад бай гэж хэлэхэд надад таньд ямар хамаатай юм бэ гэж хэлснээс болж маргасан.
бид хоёр маргалдаад улмаар зодолдож гэрээс гараад унасан. Газарт унаад би газраас чулуу аваад дүүгээ цохисон. Миний буруу. Бид хоёрыг зодолдож байхад бид хоёроос өөр хүн байхгүй байсан. Бид хоёрыг ын салгасан.Намайг цохиж зодсон зүйл байхгүй. Би амьдардаг. Би хэргээ хүлээн зөвшөөрч байна. хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх мэдүүлэг
Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: 2023 оны 08 сарын 19-ны өдөр 2 айлын хурим, 2 айлын хүүхдийн сэвлэг үргээх найранд ороод 17 цагийн үед гэртээ ирээд унтаж байтал миний шавь манайд ирээд бид хоёр яриад сууж байтал ах Х.******* орж ирсэн.
Ах надад чи архи их ууж байна.Архи уухаа боль гэж хэлэхээр нь танд ямар хамаатай юм бэ гэж хэдэрлэсэн. Ах уурлаад босож ирээд намайг алгадахад би зугтаад гүйж гарах гэж байгаад бүдрээд унасан тэрнээс хойш юу болсон талаар мэдэх зүйл алга. Надад нэхэмжлэх хохирол байхгүй. Гомдол санал хүсэлт байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 3дүгээр хуудас/
Х.*******ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан мөрдөгчийн тогтоол
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /ширхэг чулуу/ гэрэл зургийн хамт
Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол
Гэрч Ж.Уянгын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн....2023 оны 08 сарын 19-ны орой 21-22 цагийн орчимд эмнэлэгт ирэхэд үзлэг хийхэд толгойноос хөл хүртэл цус болчихсон зүүн талын хөмсөгний дээд хэсгээр язарсан шархтай ар нуруугаар зулгарсан шархтай, 2 гарын булчингаар зулгарсан шархтай, 2 хөл бага зэрэг зулгарсан шархтай хүнд зодуулсан байдалтай архи уусан согтуу байсан гэх мэдүүлэг,
аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 08 сарын 24-ны өдрийн 873 дугаартай “...ын биед зүүн хөмсөгний зүүн дээд хэсгийн шарх, 2 нүдний дээд доод зовхины цус хуралт, духны дунд хэсгийн зулгаралт, духны зүүн хэсэг болон зүүн нүдний зүүн хэсгийн зулгаралтууд, дээд уруулын гадна хэсгийн зулгаралт зэрэг шинээр үүссэн гэмтэл. ын биед үүссэн шарх гэмтэл нь ирмэг үзүүртэй зүйлийн үйлчлэлээр ад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. ад учирсан гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас
Яллагдагч Х.*******ын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт
Яллагдагчид Эрүүгийн хуулийн *******.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай прокурорын санал зэрэг нотлох баримтууд, улсын яллагчийн дүгнэлт зэргийг шүүх хуралдаанд шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой хамааралтай гэж үзэж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Х.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн үйлдэлдээ маргахгүй байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, хохирогчоос нэхэмжилж байгаа хохиролгүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн *******.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналын хүрээнд ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүхэд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Х.*******ад оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ад оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч Х.******* хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, хохиролгүй болохыг дурдсугай.
6.Шүүгдэгчид оногдуулсан торгох ял биелүүлэхийг аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хорих 457 дугаар нээлттэй хаалттай хорих ангид даалгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар шүүхэд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ