Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШТЦ/00007

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймгийн Булган сум дахь сум ын шүүхийн ерөнхий шүүгч Б.******* даргалж,

Нарийн бичгийн  дарга Б.*******

Улсын яллагчаар хяналтын прокурор Э.*******,

Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Булган сум дахь Сум ын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын -ний өдөр Ховд аймгийн суманд төрсөн, настай, боловсролтой, мэргэжилгүй, , ам бүл , эхнэр, хүүхдийн хамт Ховд аймгийн сумын багт оршин суух, РД:ПА76*******16, ******* овогт *******гийн *******

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Яллагдагч С.******* нь Ховд аймгийн сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт 2022 оны дугаар сарын -ны өдөр цагийн үед эхнэр Х.тэй маргалдаж түүний толгой, цээж, гар хэсэгт цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Одоо мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч С.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны дугаар сарын -ны өдөр цагийн үед хөдөө мал руугаа явах гээд байж байтал эхнэр Х. мал махаа янзлаач чи хөдөө явж яадаг юм гээд уурлаж орилоод намайг явуулахгүй байхаар нь Х.г дээлнийх нь захаар боотол Х. унасан. Тэгээд би гараад машин асааж унаад хашаанаас гараад яваад өгсөн. Бид 2 2007 онд гэр бүл болж байсан. 1 охинтой. Охин одоо 16 настай” гэх мэдүүлэг,

Хохирогч Х.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны дугаар сарын 06-ны үеэр манайх хөдөөнөөс орж ирээд 07 толгой бог мал нядлуулаад, түүнээс 10-аад малын мах өөрсдөө аваад гэртээ авч ирээд 2022 оны дугаар сарын -ны өдөр ач, зээ нараараа малын махаа эвдүүлээд машины тэвшинд хөлдөөсөн юм. Тэгээд 2022 оны дугаар сарын -ны өдөр цагийн орчимд хоёулаа махаа саванд хийгээд авъя гэж хэлэхэд би чиний боол зарц юм уу гэхээр нь би махаа хамт хийхэд юун болдоггүй юм гэж хэлээд бид 2 маргалдаж байгаад намайг гараараа толгой руу цохиод байсан. Тэгээд би ухаан алдсан юм шиг байгаа юм. Миний толгой хэсэгтээ манарч байгаад зүгээр болсон. Миний биеийн хүзүүний баруун талд, шанаа, цээж, буглаг хэсэгт хөхрөлт үүссэн байсан” гэх мэдүүлэг,

Гэрч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны дугаар сарын -ны өдөр 10- цагийн орчимд гэртээ ажилдаа гарах гээд зогсож байхад С.*******гийн байшинд хэрүүл маргаан болж байгаа дуу сонсогдож, чанга чанга дуу гарч байсан. Юу гэж байгаа нь сонсогдоогүй, юу болж байгаа бол гэж бодож байтал Х. эгч орж ирээд манай нөхөр намайг зодлоо гэхээр нь юунаас болсон  юм бэ гэтэл гараад явчихсан” гэх мэдүүлэг,

Хохирогч Х.гийн биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Энэбишийн  2022 оны дугаар сарын 22-ны өдрийн 41  дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Х.гийн биед шанаа, хүзүү, цээж, бугалганы хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

2. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

. Х.гийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт,

- Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээний 41 тоот дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт

- Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл

- Аюулгүйн зэргийн үнэлгээний тэмдэглэл

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч С.******* нь  нь 2022 оны дугаар сарын -ны өдөр   цагийн үед Ховд аймгийн сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Х.тэй маргалдах явцдаа түүний толгой, цээж, гар хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Х., гэрч М.о нарын мэдүүлэг, аюулгүйн зэргийн үнэлгээний тэмдэглэл, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Энэбишийн  2022 оны дугаар сарын 22-ны өдрийн 41  дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээний 41 тоот дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Х.гийн эрүүл мэндэд учирсан шанаа, хүзүү, цээж, бугалганы хэсэгт цус хуралт бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Шүүгдэгч С.******* нь дыг зодож, цохих үйлдлээ хууль шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн зодож, цохисон санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Түүний эхнэр Х.гийн биед хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж Гэр бүлийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.4-т заасныг, Гэр бүлийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.4-т “гэр бүлийн гишүүн гэж гэрлэгсэд, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг”, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дугаар бүлгийн .1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн ад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг гэж тус тус ойлгохоор хуульчилсан ба дээрх этгээдэд хөнгөн хохирол санаатай учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүрэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж... гэсэн шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

Мөн шүүгдэгч С.******* нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон ад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч С.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.*******гийн санаатай гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.гийн эрүүл мэндэд учирсан шанаа, хүзүү, цээж, бугалганы хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан байна. Түүнчлэн хохирогч Х. нь шүүгдэгч С.*******гээс эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал нэхэмжлээгүй ба энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогчийн мэдүүлэг, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээр тус тус тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.*******г энэ шийтгэх тогтоолоор дад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч С.*******д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэхээс гадна улсын яллагчийн санал болгож шүүгдэгчтэй тохиролцсон ялын буюу прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 6.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 6.6, 6.7, 6.8, 6.10, 6.1 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох ялыг /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч С.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

6. Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн .9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.БАДРАХГЭРЭЛ