Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/00050

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            аймгийн сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга *******,

           Улсын яллагчаар хяналтын прокурор *******, 

           Хохирогч *******, *******

Шүүгдэгч Ц.Угтахбаяр нарыг оролцуулан аймгийн сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр аймгийн суманд  төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй,  ам бүл / хүүхдийн хамт/ аймгийн сумын багт оршин суух, овогт ийн. /РД:ПБ86**************13/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

          Шүүгдэгч Ц.Угтахбаяр нь 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр  аймгийн сумын багийн нутагт дэвсгэрт байрлах гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******, ******* нарын эрх чөлөөнд халдаж хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд  холбогджээ.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч Ц.Угтахбаярын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэлсэн....Манай найз С. Баатархүү надад оос ын том машиныг унаад, миний чиргүүл чирээд суманд  2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ирсэн, Д.Дандар машинаа авахаар 2023 оны  07 дугаар сарын 30-ны өдөр ирээд бид гурав машинд засвар үйлчилгээ хийж байгаад  найз нь шинэ машин авсан энэ тэр гэхээр машин янзалж яваад шил архи задалж ууж байгаад тээ хоол хийчих гэж хэлсэн.    

         Хоол болсон гэхээр гэрт орж хоол и буцаж гарч үлдсэн архиа уугаад явж байгаад 22 цагийн орчимд  байх гэртээ орж 2 найз манайд хонож унтахаар болоод сууж байхад манай нөгөө талын өрөөнд орж хэвтчихээд гарч ирэхгүй үл тоосон шинжтэй байхаар  найзууд ирчхээд байхад үл тоолоо гэж уурласан.

         Тэгтэл манай найз нар гэр бүлийн  хүмүүсийг хэрэллчихлээ гээд гараад явсан. Тэгээд би тээ чи манай аав  ганцаараа байхад ядаж нэг өдөр хоол хийгээд өгчихсөнгүй, үхрийн саагаад өгчихсөнгүй, урьд нь бас хэлж байсан, одоо найзууд явчихлаа гээд уурлахад   гараад манай аавыг дуудаж ирсэн байсан. Тэгтэл ийн *******  хаалга цохиж, өшиглөхөөр хаалга тайлахад орж ирээд над руу дайрч зодлоо энэ тэр гэхээр чи яв гээд нэг түлхчихсэн. Манай хоёр  хүүхдийг аваад гарах гэхэд би том охиноо авч үл унтчихсан. Тэгтэл араас цагдаа дагуулж ирээд гэрийн цонхоор орж хаалга тайлж өгч орж ирээд манай охиныг  дагуулж аваад явсан юм. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу гэх мэлэг,

          Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэлсэн:"... 2023 оны 07 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө 00 цаг 6 минутад эгч ******* над руу утсаар залгаж манай нөхөр архи уугаад агсам тавиад байна намайг ирээд авчих гэхээр нь нөхрөө сэрээсэн боловч ажил хийж ядраад унтсан байхаар өөрөө машинаа барьж гараад Ц.Угтахбаярын гэрт очиж хашаагаар нь ороход манай эгч цонхоор орилсон.

         Тэгээд гэрийн хаалганд очиход үүдэнд нь хүргэн ах Ц.Угтахбаярын аав сууж байсан. Би хаалгыг чангаар нүдэж эхлэхэд онгойлгосон ба хүргэн ах Ц.Угтахбаяр нэг гартаа шар өнгийн үдээстэй гутал барьсан, нөгөө гартаа эгчийг цамцнаас нь барьсан зогсож байсан. Намайг орохоор эгчийг тавьчихсан, миний араас Ц.Угтахбаярын аав гэрт орж ирсэн ******* унтлагын өрөөнд орж нялх хүүхдээ өлгийдөж, том хүүхдээ хувцаслаж байх хооронд хүргэн ах Ц. над руу дайрч чи энд юу хийж явна гэх зэргээр харааж байсан. Тэгээд 5 минут орчим болсон байх эгч хүүхдээ хувцаслаад дагуулж гарч ирээд бид гурав гарах гэж байхад хүргэн ах Ц.Ууганбаяр намайг түлхэхэд би ар нуруугаараа паар мөргөж унаад босож ирэхэд миний баруун талын нүдний орчим 2-3 удаа цохисон. Ц.Угтахбаярыг аав нь салгаж авсан. Ц.Угтахбаяр 5 настай охиноо аваад үлдчихсэн юм. Эгч бид хоёр гараад цагдаад ирж мэдэгдэж цагдаа нарыг дагуулж очиход гаднаасаа цоожилсон байхаар эгч цонхоор нь орж хаалга тайлаад хүүхдээ гаргаж аваад явцгаасан. Намайг цохих үеэр миний нүдний шил хагарсан байсан. Тасарсан зүйл байгаагүй, үг хэл нь зүгээр гуйвсан шинж тэмдэг байхгүй харагдсан юм. Урьд нь архи уусан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан шиг байгаа юм. Эгч бид нарт урьд нь зодож цохисон талаар ярьж байгаагүй. Эмчилгээ хийлгээгүй эдгэсэн учир хохирол байхгүй, харин харааны нүдний шилийн үнэ төлүүлмээр байна. 2021 оны 07 дугаар сарын 30-нд К 350-350 шилийг 130.000 төгрөгөөр авч байсан. Харааны шил жил болгон шинээр хийлгэдэг юм. 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр оос нөхөр Э. Энхсайхан холын харааны шилийг 175.000 төгрөгөөр захиалж хийлгэж авч ирж өгсөн. Уг баримтуудаа гаргаж өгч байна. Баримтыг худалдан авсан хүний нэр дээр өгдөг учир гэсэн нэр дээр захиалгын хуудасны баримт гаргасан байдаг. Би ХААН банкны 585317502 дугаар эзэмшдэг. Би 175.000 төгрөгөөр худалдан авч байсан.Шилний үнийг төлсөн”  гэх  мэлэг,

      Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэлсэн: ... 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр оос Баатархүү гэх найз нь ирээд манай нөхөр тэр хоёр гэрийн гадна машин янзалж байгаад Мандахынд очиж дугуй янзлаад орой нь явна гээд явсан. Нөхөр надад хоол хийж өгөөч гэхээр банштай хоол хийж тавиад утсаа авахгүй болохоор Мандах руу залгаж нөхөртөө хоолоо ид гэж хэлсэн юм. Тэгээд 21 цагийн орчимд найзтайгаа хамт 5-лаа ирсэн, ирэхдээ бага зэрэг уусан байдалтай байсан. Манайхаас хоол идчихээд буцаад гараад явсан юм. Буцаад 22 цаг өнгөрч байхад чанга чанга дуугараад 2 найзтайгаа орж ирээд намайг дуудахаар яваад очиход зочны өрөөнд орсон байсан 1 найз нь унтъя гээд, нөгөө найз нь гялс уучхаад хэвтье гэсэн, нөхөр надад архи авч ирж задалж өг гэхээр 1 шил хятад архи задалж өгсөн. Тэр гурав нэг нэгэндээ тулгаад ширээнд асгаад юм яриад сууж байсан.

          Тэгэхээр нь би архийг цааш аваад тавьчихсан. Нөхөр над руу уурлаад байсан юм. Би охин уйлахаар нь гарч яваад унтлагын өрөөнд орж охиноо унтуулчхаад гараад ирэхэд чанга чанга яриад сууж байсан юм. Тэгтэл нөхөр шургуулгаас хутга аваад хоёр гартаа 2 хутга бариад над руу үг хаяад дайрах гэхээр нэг найз нь дарж аваад нөгөө найз нь 2 гарын барьж надад хутгыг нь авчих гэхээр хутгыг нь салгаж аваад нуучихсан. Тэрнээс хойш нөхөр 2 найзтайгаа маргалдаж байгаад 3-лаа гадаа гарсан, тэр гурав гадаа чанга чанга яриад байж байгаад 5-10 минут болоод даамны хаалга нээгдэж хүн гарах шиг болсон. Тэгж байтал нөхөр орж ирээд надад манай хоёр найз явчихлаа чи араас нь явж авч ир гэж хэлсэн. Би гараад араас нь гүйж очоод та хоёрт ор зассан манайд хоночих гэсэн чинь нөгөө хоёр нь арай болохгүй байх гээд яваад өгсөн. Миний араас манай нөхөр Ц.Угтахбаяр гарч ирээд уурлаад над руу чулуу авч шидэхээр нь би гүйж хадмынхаа гэр лүү очиж ааваа дуудчихаад буцаад гэртээ ирсэн. Тэгээд гэрт орж ирэхэд намайг шууд цохиж зодсон, аав ирээд боль гээд болиулж чадаагүй. Хадам аав үгэнд орсонгүй гээд уурлаад гараад явсан. Тэгээд утсаар гээ дуудсан юм. Манай орж ирээд юу болоод байна гэж хэлсэн. Тэр хооронд би хүүхдийнхээ хувцсыг өмсүүлээд 1 хүүхдээ тэврээд нөгөө хүүхдээ хөтлөөд гарах гэхэд том охиныг чи хаачих гэж байгаа юм бэ? гээд гараас нь татаж аваад үлдсэн. Манай г түлхээд унагачихсан. Дүү ******* босож ирээд түлхэхэд толгой руу нь 2-3 удаа цохисон юм. Би хүүхдээ машинд хэвтүүлээд буцаад том охиноо авах гэсэн чинь намайг түлхэж гаргаад хаалгаа цоожилсон юм. Дүү ******* бид хоёр цагдаад мэдэгдэж цагдаа дагуулж очиж би байшингийн цонхоор орж хаалга онгойлгож хүүхдээ авсан. Архи уусан согтуу байсан. Ухаанаа алдтал уусан эсэхийн мэдэхгүй байна. Маргааш нь асуухаар тасарсан мэдэхгүй байна гэж хэлдэг юм. Архи уусан үедээ цохиод хөл гарыг хөхрүүлчихдэг юм. од сурч байх үед 2021 оны 05 дугаар сард хүргэнийхээ гэрт намайг цохиод хөл, гар хөхрүүлж байсан юм. Цагдаагийн байгууллагад огт дуудлага өгч байгаагүй. Зүүн гар доод хэсгээр хөхөрсөн 2 гуяа хөхөрсөн. Эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй. Гаргаж өгөх хохирлын баримт байхгүй, гомдол санал байхгүй...” гэх мэлэг,

              Д.Дандарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр манай найз болох миний машиныг оос авч ирсэн бөгөөд миний машинд манай найз Ц.Угтахбаярын чиргүүлийг чирч ирсэн байсан.Тухайн өдөр би хил гараад буцаж орж ирэхэд машинаа авах гээд Ц.Угтахбаярын гэрт очиход Ц.Угтахбаяр, нар гэрийн гадна том машиндаа засвар хийж байсан. Тэгээд бид гурав гэрийн гадна машин хамт засах үедээ 1 шил архи хувааж уусан. Тэгээд Ц.ын гэрт орж хоол унд идэж уугаад байж байтал тэдний нь нэг шил хятад архи бид гуравт гаргаж өгсөн. Уг архийг бид гурав хуваагаад ууж байтал Ц.Угтахбаяр тэйгээ маргалдаад эхэлсэн.Тухайн үед би жаахан халамцуу байсан учир юу гэж маргалдсаныг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд би гэх найзыгаа дагуулаад бид хоёр харьж амарлаа гэж хэлээд тэдний гэрээс явсан.Би нэлээн халамцуухан байсан болохоор юунаас болж маргасныг мэдэхгүй байна. Намайг байхад ийгээ цохиж зодсон зүйл байхгүй. Хоорондоо хэрэл байж байх үед Баатархүү бид хоёр гараад явсан. Бид гурав хоорондоо маргалдаж хэрэлдсэн зүйл байхгүй...“ гэх мэлэг,

            Ш.ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Би 2023 оны 07 дугаар сарын 30-ны шөнө 12 цагийн үед хашаандаа мод услаад байж байтал манай бэр ******* хүрч ирээд Ц. архи уучихаад надтай х үүсгээд байна гэхээр нь би дагаад гэрт очсон. Би гэрт нь ороод Цаас юунаас болоод маргасан юм гэхээр надад юм хэлээгүй. Тэгээд хоорондоо хүн амьтан гэрт дагуулж ирлээ, найз нөхдөө дагуулж ирж болдоггүй юм уу гэх зэргээр маргалдаад байсан. Тэгээд би тэдний гэрээс гараад тамхи татаад зогсож байтал нэг машин ирж, машинаас нэг эмэгтэй хүн бууж ирээд Ц.Угтахбаярын гэрийн үүдээр ороод дотно талын хаалгыг 2, 3 өшиглөөд онгойлгож гэр лүү орохоор нь би дагаад гэр лүү орсон. Тэгээд тэр эмэгтэй манай залуу руу очоод чи яах гээд байгаа юм гэж хэлээд манай залууг маажаад цохиод эхэлсэн. Тэгэхэд манай залуу Ц.Угтахбаяр миний амьдрал чамд ямар хамаатай юм гэж хэлээд нэг чичих шиг болсон. Тэгээд би  одоо болно хүүхд маргааш учир байдлаа ярьцгаа гэж хэлэхэд манай бэр бага хүүхдээ аваад том  хүүхдээ үлдээгээд машинд суугаад явсан. Намайг байхад цохиж зодсон зүйл байхгүй. Х маргаан үүсгээд байсан.Манай хүү  Ц.Угтахбаяр нь эцэг эхээс -лээ дээрээсээ 2 дахь хүүхэд. Дээд боловсролтой, цэргийн алба хаасан. Хувийн зан байдлын хувьд даруухан, хүний үгнээс гардаггүй, ажилч хичээнгүй, шударга хүүхэд байгаа юм. Архи миний нүдэнд ууж харагддаггүй. Тамхи татдаг. Өөр муу зуршил байхгүй. Ахуй амьдралын хувьд сайн, Ц.Угтахбаяр нүүрсний машин барьдаг, эмч мэргэжилтэй эмнэлэгт ажилладаг. 2 хүүхдийн хамт амьдардаг. Хашаа байшинтай, нүүрсний машин өөр нэг жижиг машинтай...“ гэх мэлэг,

           Хохирогч *******гийн биед учирсан гэмтлийн талаар аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 786 дугаартай: *******гийн биед  үүссэн баруун талын нүдний , доод зовхинд цус хуралт, шанаанд цус хуралт, хөмсөг, хүзүүний зулгаралт зэрэг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. *******гийн  биед үүссэн дээрх гэмтлүүд нь шүүх, эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Цаашид мэнд болон хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт,

            Хохирогч *******ын биед учирсан гэмтлийн талаар аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 785 дугаартай:  *******ын биед мөр, тохой, бугалга, гуяны хэсэгт цус хуралтууд  гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 *******ын  биед үүссэн дээрх гэмтлүүд нь шүүх, эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид мэнд болон хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт,

           - гэрэл зургийн үзүүлэлт,

           - эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,

           - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

              Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч нь 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр  аймгийн сумын багийн нутагт дэвсгэрт байрлах гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******, ******* нарын эрх чөлөөнд халдаж хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч *******, ******* нарын мэлэг,  аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 785, 786  дугаартай дүгнэлт,  шүүгдэгч Ц.Угтахбаярын хэргээ хүлээн мэлсэн мэлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Угтахбаяр  нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсэн хэр нь тэрээр хохирогч *******, ******* нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

аймгийн сум дахь Сум дундын прокурорын газраас Ц.Угтахбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Угтахбаяр нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр  шийдвэрлэж, түүнд 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр танилцуулсан байна.   

 Шүүгдэгч Ц.Угтахбаяр нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд түүнд 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1200000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

             Шүүгдэгч Ц.Угтахбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

Шүүгдэгч Ц.Угтахбаярт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн , 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, , 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч овогт ийныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  Ц.Угтахбаярын 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Угтахбаярт оногдуулсан 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Угтахбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Шүүгдэгч Ц.Угтахбаярт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-57 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

          6. Шүүгдэгч Ц.Угтахбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан харааны шилийг хохирогч *******д буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Угтахбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн *******.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              Ц.ЭНХЖАРГАЛ