| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2023/00004/э/ |
| Дугаар | 2023/ШТЦ/00004 |
| Огноо | 2023-01-12 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШТЦ/00004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.******* лж,
Нарийн бичгийн Н.*******
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.*******
Шүүгдэгч П.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 0005000 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.*******,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ний өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, Ховд аймгийн , ийн ний газарт захиргаа хяналтын хэлтсийн ажилтай, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн - тоотод оршин суух, РД:ПМ86**************14, ******* овогт *******ийн *******,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Яллагдагч П.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.-т заасан “...харанхуй үед үзэгдэлт орчин хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг зөрчиж 0 оны ******* дүгээр сарын 5-аас 6-нд шилжих шөнө цагийн орчимд Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг “Нарийн хар” гэх газарт Ховд аймгийн , ийн ний эзэмшлийн 5-4 УБЛ улсын дугаартай Land Cruiser-100 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, цас орж үзэгдэх орчин хангалтгүй нөхцөл байдал бий болсон байхад боломжит хурдыг сонгож яваагүйн улмаас замаар хөндлөн гарч явсан 4 адууг хараад тээврийн хэрэгслээ зогсоож чадалгүй замын хажуу руу унагааж, осол гаргаж, М.гийн эрүүл мэндэд хүндэвтэр, Ховд аймгийн , ийн ний газарт 15,16,600 /арван таван сая нэг зуун жаран хоёр мянга зургаан зуун/ төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Одоо мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч М.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...0 оны ******* дүгээр сарын 5-ны өдөр ..., ийн ний Л. болон тэдний ажлын хүний хамт баруун сумын иргэдтэй аймгийн засаг уулзах уулзалтад оролцохоор тухайн байгууллагын автомашинтай явсан. Алтай сум өнгөрөөд явж байхад урдуур адуу орж ирснээс болж машин онхолдсон. Тухайн үед цасаар шуурч байсан. Миний зүүн талын хөл газар хугарсан, аарцаг, эгэмний яс хугарсан гэмтэл авч Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн гэмтлийн тасагт эмчлэгдэж байгаад гарсан. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч П.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 0 оны ******* дүгээр сарын 5-ны орой ажил тараад Ховд аймгаас Булган сумын чиглэлд албан ажлаар , ийн ний Л., , М., манай ажилтан Н. нарын хамт албаны 5-4 УБЛ улсын дугаартай, Land Cruiser-100 маркийн тээврийн хэрэгслийг би жолоодож явсан. Тэгээд цагийн үед Ховд аймгийн Алтай сумаас өнгөрөөд явж байхад цас орж байсан ба машины гэрэл муутай байсан. Замаар адуу хөндлөн орж ирэхээр нь тоормос дархад замын хажуу тал руу шарваж гараад өнхрөөд 4 хөл дээрээ босоод ирсэн. Үзэгдэх орчин хязгаарлагдмал, цас орсон, зам халтиргаа гулгаа ихтэй байсан” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Л.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 0 оны ******* дүгээр сарын 5-ны өдөр 19 цагийн үед Ховд аймгаас гараад Булган сум руу явж байтал урдаас гэнэт нэг адуу гараад ирэхээр нь жолооч баруун гар тийш дартал машин бүтэн эргээд нэг мэдэхэд замын хажуу тал руу машин буусан байсан. Бид нар тухайн машинд 4-лээ явж байсан. Жолооч нь П.******* бариад явж байсан. ...Автомашинд учирсан хохиролыг П.*******тай хувааж төлж дуусгахаар тохиролцсон учир надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй” гэх мэдүүлэг,
Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.цогтын 0 оны ******* дүгээр сарын 6-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэнд: “Тухайн осол болсон газар нь Үенч сумаас 18 км, Алтай сумын Алтангадас багийн нутаг Нарийн хар гэх газар 0 оны ******* дүгээр сарын 5-ны өдрийн цагийн үед болсон байна. Жолооч ******* овогтой ******* /РД:ПМ86**************14/ нь 5449 дугаартай BC CED ангиллын хүчинтэй үнэмлэхтэй. 5-4 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан.
Жолооч П.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 1. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байна” гэх дүгнэлт
Хохирогч М.гийн биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Тогтохын 0 оны 1 дугаар сарын 1-ны өдрийн 0 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. М.гийн биед гэмтэл учирсан байна. М.гийн умдаг ясны зүүн хэсгийн зөрөөгүй хугарал, зүүн талын шаант яс доод /1 хэсгийн зөрөөтэй хугарал, зүүн талын тахилзуур яс дээд /1 хэсгийн зөрөөтэй хугарал, баруун талын эгэм ясны төгсгөл хэсгийн зөрөөгүй хугарал, баруун бугалганы гадна дээд хэсэг, баруун мөрний урд хэсгийн цус хуралт, баруун ташаа хэсэг, баруун гуяны гадна дээд хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинээр үүссэн байна.
. М.гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
. М.гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын ..1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. М.гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Тогтохын 0 оны 1 дугаар сарын 0-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. П.*******гийн биед гэмтэл учирсан байна. П.*******гийн биед зулайн зүүн урд хэсгийн хуйхны зулгаралтын сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой.
. П.*******гийн биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
. П.*******гийн биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын .6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. П.*******гийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт,
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч Д.Тогтохын 0 оны 1 дугаар сарын 08-ны өдрийн 6 дугаартай химийн шинжилгээний дүгнэлтэд:
1. П.*******гийн биенээс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ.
. П.*******гийн биенээс авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй” гэх дүгнэлт,
- “Вендо” ХХК-ийн 0 оны 01 дүгээр сарын 0-ны өдрийн Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд: ...”Toyota Land Cruiser 100” маркийн тээврийн хэрэгсэлийг засварлах шууд зардал 1,590,000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн 15,16,600 төгрөг” гэх тайлан,
- Төрийн өмчийн бодлого зохицуулалтын 0 оны 05 дугаар сарын *******-ний өдрийн А 8/81 дугаартай албан бичиг, албан бичгийн хавсралт, авто машин хүлээлцсэн акт,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл
- Хэргийн үзлэг хийсэн тэмдэглэл
- Гэрэл зургийн үзүүлэлт
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл
- Өвчний
- Эд зүйлийн үнэлгээ
- Хохирлын тооцоо, хохирол төлсөн баримт
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
- Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч П.******* нь 0 оны ******* дүгээр сарын 5-аас 6-нд шилжих шөнө цагийн орчимд Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг “Нарийн хар” гэх газарт Ховд аймгийн , ийн ний эзэмшлийн 5-4 УБЛ улсын дугаартай Land Cruiser 100 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, цас орж үзэгдэх орчин хангалтгүй нөхцөл байдал бий болсон байхад боломжит хурдыг сонгож яваагүйн улмаас замаар хөндлөн гарч явсан 4 адууг хараад тээврийн хэрэгслээ зогсоож чадалгүй замын хажуу руу онхолдож, зам тээврийн осол гарган, улмаар тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан М.гийн эрүүл мэндэд хүндэвтэр, Ховд аймгийн , ийн ний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 15,16,600 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч П.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч М., иргэний нэхэмжлэгч Л. нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, Вендо” ХХК-ийн 0 оны 01 дүгээр сарын 0-ны өдрийн Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч П.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч П.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 1. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна.
Мөн шүүгдэгч П.*******гийн зам тээврийн осол гаргасан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч М.гийн эрүүл мэндэд “умдаг ясны зүүн хэсгийн зөрөөгүй хугарал, зүүн талын шаант яс доод /1 хэсгийн зөрөөтэй хугарал, зүүн талын тахилзуур яс дээд /1 хэсгийн зөрөөтэй хугарал, баруун талын эгэм ясны төгсгөл хэсгийн зөрөөгүй хугарал, баруун бугалганы гадна дээд хэсэг, баруун мөрний урд хэсгийн цус хуралт, баруун ташаа хэсэг, баруун гуяны гадна дээд хэсгийн цус хуралт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Тогтохын 0 оны 1 дугаар сарын 1-ны өдрийн 0 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна. Шүүгдэгч П.******* нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч П.*******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч М.гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нь эрүүл мэндэд учирсан хохиролд ,000,000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч М.гийн “...осолд орж гэмтсэний төлбөрт машин жолоодож явсан П.******* нь ,000,000 төгрөг өгсөн. Гомдол саналгүй” гэх мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Мөн эрүүгийн хэрэгтэй хамтатган иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэхээр хуульчилсан.
Тус зам тээврийн осол хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Ховд аймгийн , ийн ний эзэмшлийн 5-4 УБЛ улсын дугаартай ”Land Cruiser 100” маркийн тээврийн хэрэгсэлд эвдрэл хохирол учирсан байна.
“Вендо” ХХК нь ”Land Cruiser 100” маркийн тээврийн хэрэгсэлийг засварлах нийт зардлыг 15,16,600 төгрөгөөр тогтоосон байх тул шүүгдэгч П.*******гаас 15,16,600 /арван таван сая нэг зуун жаран хоёр мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулж Ховд аймгийн , ийн ний газарт олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч П.******* нь цагдан хоригдсон хоноггүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч П.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4,5, 6. дугаар зүйлийн 1, , 4, 6.6, 6., 6.8, 6.10, 6.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******г 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******д оногдуулсан торгох ялыг /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч П.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн 0005000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.*******гаас 15,16,600 /арван таван сая нэг зуун жаран хоёр мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулж Ховд аймгийн , ийн ний газарт олгосугай.
8. Шүүгдэгч П.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-45 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн *******.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж
заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ