Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2017/ШЦТ/17

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баясгалан даргалж, улсын яллагч Д.Дуламжав, шүүгдэгч Ч.Эрдэнэчулуун, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мандалбаяр /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэх №1383/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чогдон овогт Чимэдийн Эрдэнэчулуунд холбогдох эрүүгийн 201721000017 дугаартай, 153/2017/0017/э/ индекстэй хэргийг 2017 оны 02 сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1966 оны 01 сарын 12-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр багт оршин суудаг улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Чогдон овогт Чимэдийн Эрдэнэчулуун /ПГ66011213/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтээр/

Яллагдагч Ч.Эрдэнэчулуун нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн Дарви сумын Булган багийн нутаг дэвсгэрт Л.Энхболдын жолоодож явсан 75-04 ХОҮ улсын дугаартай РгоЬох маркийн тээврийн хэрэгслийн арын салхины шилийг чулуугаар цохиж санаатайгаар устгаж, хохирогч Л.Энхболдод 220 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд:

  1. Хохирогч Л.Энхболдын “... Би 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр эхнэр хүүхдийнхээ хамт хадам аавындаа очих гээд Сутай хорооллын гудамжны доод өнцгөөр чигээрээ явж байсан чинь Эрдэнэчулуун нь замын хажуугаар явж харагдсан Эрдэнэчулууныг өнгөрөөд явж байтал машины ар талд тог хийсэн чимээ гарсан тэгэхээр нь би буугаад машинаа харсан чинь миний машины ар талын шилийг чулуугаар цохиод цоороод үүрцэн байсан тэгэхээр нь би Эрдэнэчулуун ахтай очоод уулзсан чинь ах нь өөр хүний машинтай андуураад чулуу шидчихлээ уучлаарай миний буруу төлж өгнө гэж хэлсэн... Тухайн үед Эрдэнэчулуун ганцаараа явж байсан. Бид 2-ын дунд ямар нэгэн өс хонзон өр авлагын зүйл байхгүй. ...Тэр хавьд ямар нэгэн нохой байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/;
  2. Гэрч Г.Соёлмаагийн “...манай нөхөр 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гадуур явж байгаад гэртээ халамцуу орж ирээд хүүхдүүдээ аав нь Л.Энхболдын машины шилийг чулуугаар хагалчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/;
  3. Гэрч    Ц.Бямбацэрэнгийн “...Тухайн өдөр би нөхөр 2 хүүхдийн хамт аавындаа очихоор Сутай хорооллын гудамны доод талаар явж байтал машин дотор тог гэж чанга чимээ гарсан тэгсэн манай нөхөр тэр доороо зогсоод машинаа шалгаж үзсэн тэгсэн машин ар талын шил цоорч үүрч хагарсан байсан тухайн үед тэнд Эрдэнэчулуун явж байсан тэгээд би машин дотроо сууж байсан тэгээд манай нөхөр очоод Эрдэнэчулуун ахтай уулзаад дагуулж ирээд машиныхаа шилийг харуулаад та яагаад машины шил чулуугаар хагалчихваа гэж асуусан чинь би өөр машинтай андуураад чулуу шидчихлээ машины чинь шилийг төлж өгнө гэж хэлээд явсан... Манай нөхөр Эрдэнэчулуун ах 2-ын дунд ямар нэгэн өр авлага өс хонзонгийн зүйл байхгүй. ...ямар нэгэн нохой ойр хавьд байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/;
  4. Гэрч Ш.Бекболын “...2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Энхболд надруу утсаар холбогдоод Ч.Эрдэнэчулуун ах миний машины шил хагалчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/;
  5. Гэрч П.Ганзоригийн “...Манай нохой тухайн өдөр хашаан дотроо байсан хашаанаасаа гараад байдаггүй хөгшин нохой байгаа юм. Манай нохой хүн рүү дайраад байдаггүй хашаанаасаа гардаггүй нохой байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 77 дугаар хуудас/;

Хэргийн талаарх бусад нотлох баримтууд

  1. Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/;
  2. Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5 дугаар хуудас/;
  3. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 12-13 дугаар хуудас/;
  4. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан тэмдэглэл, /хх-ийн 14-15 дугаар хуудас/;
  5. Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 16-17 дугаар хуудас/;
  6. Шинжилгээг шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх тогтоол, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 21-22 дугаар хуудас/;
  7. Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол, шүүх сэтгэцийн дүгнэлт /хх-ийн 23-27 дугаар хуудас/;
  8. Шинжээч П.Хосбаярын “Би Ховд аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч д/ч Б.Дэмчигийн шинжилгээ хийлгэхээр тогтоол ирүүлсний дагуу Ч.Эрдэнэчулууныг үзэхэд гэмтлийн гаралтай тархины эмгэгшил зан төрхийн мэдэгдэхүйц өөрчлөлттэй байсан. Зан төрхийн мэдэгдэхүйц өөрчлөлт гэдэг нь хүнтэй зөв харьцаж чадахгүй хүнийг янз янзаар хэлдэг гэнэт огцом уурладаг хүнийг хэлж байгаа юм энэ өвчин нь сэтгэцэд ямар нэгэн нөлөө байхгүй өвчин юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 76 дугаар хуудас/;
  9. Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 78-79 дүгээр хуудас/;

              Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрчийн мэдүүлгүүд.

  1. Шинжилгээг шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх тогтоол, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 18-20 дугаар хуудас/;
  2. Гэрч Ч.Цэвээнсүрэнгийн “Би Ч.Эрдэнэчулууны төрсөн эгч нь байгаа юм. ...Манай дүү бага насандаа ажилсаг хөөрхөн зантай хүүхэд байдаг байсан. Ч.Эрдэнэчулуун нь ямар нэг хууч өвчин байдаггүй байсан 2013 оны үед хүнээр зодуулаад тархины гэмтэлтэй болоод группт байдаг байсан. ...Манай дүү баяр ёслолоор нэг архи хэрэглэдэг толгой нь өвддөг болохоор тэр уусан архи хурдан үйлчилдэг юм шиг байгаа юм. Манай дүү даруухан, хүнд тусархаг хүүхэд байгаа юм архи уухаараа жоохон ааш гаргаад байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/;
  3. Гэрч П.Алтансүхийн “Би 2016 оны 11 сарын эхээр орой 18 цагийн үед төв гудманд Бүрэнтогтохын дэлгүүрийн үүдэн дээр зогсож байсан чинь манай ангийн банди Амар-Эрдэнэ гээд залуу ирээд бид 2 уулзаад зогсож байгаад 2 талдаа салаад би машинлуугаа явж байтал Эрдэнэчулуун гарч ирээд над руу чулуу шидээд эхэлсэн тэгэхээр нь би машиндаа суугаад хөдөлсөн чинь миний машины араас чулуу шидээд үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/;
  4. Гэрч Ч.Мөнхбатын “Ч.Эрдэнэчулуун нь миний төрсөн ах байгаа юм. Манай ах ямар нэгэн муухай зан ааш гаргаад байдаггүй даруу төлөв хүн байгаа юм. ...манай ах Ч.Эрдэнэчулууны зүрх өвддөг группт байж байгаад сунгуулаагүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/;
  5. Гэрч Н.Наранчимэгийн “Ч.Эрдэнэчулуун бид хоёр 1975 оноос 1982 оны хооронд Дондог багштай 8а ангид хамт сурч төгсөж байсан. Ч.Эрдэнэчулуун нь сурлагадаа дунд зэрэг сурдаг хүүхэд байсан. Ч.Эрдэнэчулуун нь хааяа нэг архи согтууруулах ундаа хэрэглэдэг” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/;
  6. Гэрч Б.Насанжаргалын “Би Ч.Эрдэнэчулуун гэдэг хүнийг танина бид 1982 онд 8а ангийг Дондог багштай төгсөж байсан. Ч.Эрдэнэчулуун нь сурлагадаа дунд зэрэг хүүхэд байсан. Ч.Эрдэнэчулуун нь зан ааш сайтай, хүнд тусархаг ажилд сайн хүүхэд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/;
  7. Ховд аймгийн Автотээврийн төвийн 2017 оны 01 сарын 18-ны өдрийн 20 тоот албан бичиг /хх-ийн 48 дугаар хуудас/;
  8. Ховд аймгийн Дарви сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2017 оны 01 сарын 16-ны өдрийн 10 тоот тодорхойлолт /хх-ийн 49 дүгээр хуудас/;
  9. Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр багийн Засаг даргын 22 тоот тодорхойлолт /хх-ийн 50 дугаар хуудас/;
  10. Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 01 сарын 17-ны өдрийн 102 тоот лавлагаа /хх-ийн 52 дугаар хуудас/;
  11. Ч.Эрдэнэчулууны ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар хуудас/;
  12. Ч.Эрдэнэчулууны Хас банк, Хаан банк, Төрийн банк, Капитал банк, Голомт банкны лавлагаанууд, /хх-ийн 55-56, 60-62 дугаар хуудсууд/;
  13. Дарви сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 01 сарын 26-ны өдрийн 2/49 тоот тодорхойлолт, 2017 оны 02 сарын 06 тоот албан бичиг /хх-ийн 59, 84 дүгээр хуудас/;
  14. Ч.Эрдэнэчулууны амбулаторийн карт /хх-ийн 67-73 дугаар хуудас/;

              Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг:

  1. Шүүгдэгч Ч.Эрдэнэчулууны мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ Ч.Эрдэнэчулууны“...тухайн өдөр би гэртээ шампансик задалж уучхаад байж байсан чинь манай дүү Цагаанаа Баяраа нар манай хүүхэд Билгүүний утасруу залгаад намайг манай гэрт хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би дүүгийндээ очих гээд Төв гудамжаар явж байсан чинь цаана нь явж байсан 75-94 ХОҮ улсын дугаартай РгоЬох маркийн машины ар талынхан шилийг хагалсан. Тэгээд би тухайн машины жолооч Энхболдтой уулзчихаад дүү Цагаанаагийнд очоод тэнд нэг шил архи уучхаад амарсан... Машин явж байхад чулуу шидсэн миний буруу. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 44, 46 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/.  

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Ч.Эрдэнэчулуун нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн Дарви сумын Булган багийн нутаг дэвсгэрт Л.Энхболдын жолоодож явсан 75-04 ХОҮ улсын дугаартай РгоЬох маркийн тээврийн хэрэгслийн арын салхины шилийг чулуугаар цохиж санаатайгаар устгаж, хохирогч Л.Энхболдод 220 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлэгдсэн нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх, шалгах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан хохирогч Л.Энхболдын мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/, гэрч            Ц.Бямбацэрэн, Ш.Бекбол, П.Ганзориг нарын мэдүүлэг /хх-ийн 33, 39, 77 дугаар хуудас/, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 14-15 дугаар хуудас/, шинжилгээг шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх тогтоол, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 21-22 дугаар хуудас/, шүүгдэгч Ч.Эрдэнэчулууны мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх сэтгэцийн дүгнэлт №01 /хх-ийн 24-27 дугаар хуудас/ болон шинжээч П.Хосбаярын мэдүүлэг/хх-ийн 76 дугаар хуудас/-ээр шүүгдэгч Ч.Эрдэнэчулуун нь сэтгэцийн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Эрдэнэчулуун нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

  • д мөрийн баримтаар хураан авсан шүүгдэгч Ч.Эрдэнэчулууны амбулаториор эмчлүүлэгчдийн картыг хуулбар нь хавтаст хэргийн 66-75 дугаар хуудсанд авагдсан, эх хувь нь шүүгдэгчид үлдсэн тул хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Ч.Эрдэнэчулуунд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас хх-ийн 58 дугаар хуудас/, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа /шүүх хуралдааны тэмдэглэл/, бусдад төлөх төлбөргүй /хохирогч Л.Энхболдын мэдүүлэг хх-ийн 29 дүгээр хуудас/, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн болон эрүүл мэндийн байдал /гэрч Ч.Цэвээнсүрэн, П.Алтансүх, Ч.Мөнхбат, Н.Наранчимэг, Б.Насанжаргал нарын мэдүүлэг  хх-ийн 30, 32, 34, 35, 37 дугаар хуудас, Ховд аймгийн Дарви сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2017 оны 01 сарын 16-ны өдрийн 10 тоот тодорхойлолт хх-ийн 49 дүгээр хуудас, Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр багийн Засаг даргын 22 тоот тодорхойлолт хх-ийн 50 дугаар хуудас, Дарви сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 01 сарын 26-ны өдрийн 2/49 тоот тодорхойлолт хх-ийн 59 дүгээр хуудас, Ч.Эрдэнэчулууны амбулаторийн карт хх-ийн 67-73 дугаар хуудас/, амьдралын түвшин /Дарви сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 02 сарын 06 тоот албан бичиг хх-ийн 84 дүгээр хуудас/ зэргийг харгалзан түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Эрдэнэчулуун нь бусдад төлөх төлбөргүй тул түүний Г1604000038 дугаарт бүртгэлтэй Дарви сумын Булган багийн Сутай хорооллын 6 дугаар гудамжны эхэнд байрлах гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 сарын 17-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгох үндэстэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.2, 298.1.4-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Чогдон овогт Чимэдийн Эрдэнэчулууныг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ч.Эрдэнэчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ч.Эрдэнэчулуунд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Эрдэнэчулуун нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй болохыг  тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эрдэнэчулуунд  оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хохих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, Ч.Эрдэнэчулууны засрал хүмүүжилд хяналт тавихыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураан авсан шүүгдэгч Ч.Эрдэнэчулууны амбулаториор эмчлүүлэгчийн картын хуулбарыг уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар Ч.Эрдэнэчулууны хувьд ногдох хөрөнгө болох Г1604000038 дугаарт бүртгэлтэй Дарви сумын Булган багийн Сутай хорооллын 6 дугаар гудамжны эхэнд байрлах гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 сарын 17-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгосугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Эрдэнэчулуунд урьд бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.БАЯСГАЛАН