| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2023/00030/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/00032 |
| Огноо | 2023-06-05 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/00032
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж,
Нарийн бичгийн дарга *******
Улсын яллагчаар хяналтын прокурор *******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ******* шүүгдэгч Б.Дамиранжав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Булган суманд ******* оны ******* сарын *******-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, боловсролтой, ы мэргэжилтэй, , аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, РД:ПБ 63**************72 овогт ий.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Б.Дамиранжав нь 2022 оны 10 сарын 20-ны өдрийн 18 цагийн үед Ховд аймгийн Булган сумын багийн нутаг дэвсгэрт - улсын дугаартай Хово маркийн хүнд даацын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 дүгээр зүйлийн А-д заасан тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байх гэсэн заалтыг зөрчиж, Е ангилалд хамаарах тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодсон, мөн дүрмийн 13.1-д заасан “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө ...тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй...мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй...мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэснийг зөрчиж урдаа явсан ын жолоодож явсан чиргүүлтэй Хово маркийн хүнд даацын тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ өөрийн жолоодож яваа хүнд даацын тээврийн хэрэгслийн онцлог, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзалгүй, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэх эсэхийг анхааралгүйгээр хөдөлгөөнийг үргэлжлүүлснээс зам дээр зогсож байсан иргэн ыг мөргөсний улмаас түүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дамиранжав мэдүүлэхдээ: 2022 оны 10 сарын 22-ны өдөр 15 цагийн үед - УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр байсан халаалтын ыг ын машинд ачиж явуулахаар ын ийн орж кран хөлсөлж ачаагаа нэг машинаас нөгөө машинд дамжуулж ачаад боомтоос 16 цагийн үед буцаад хөдөлсөн.
Тэгээд замд явж байхад ын машин миний урд ороод зогссон байхаар нь би намайг урд ороод яв гээд зогссон юм байна гэж бодоод эсрэг урсгалд орох үед ын жолооч талаас хүн гарч ирсэн би торомз гишгэсэн боловч миний машины урд талд тас тис гэх чимээ гараад машин замаас гарч замын зүүн талд очиж зогссон.Би машинаа зогсоогоод буцаад зам дээр ирэхэд нөгөө хүн машинд дайруулаад нас барсан байсан.
эмч цагдаа дуудъя гэхээр нь тэг гээд явуулсан. Тухайн үед цаг агаарын байдал нартай бага зэрэг салхитай үзэгдэх орчин чөлөөтэй байсан.Машины хажуугаар зөрөх үед 30-40 км цагийн хурдтай явж байсан. Хохирогчид хохирол төлбөрийг төлсөн. Миний буруу. Би өөрийн санамсар болгоомжгүйн улмаас хүний амь нас хохироосондоо маш их гэмшиж байна гэх мэдүүлэг.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мэдүүлэхдээ:
2022 оны 10 сарын 22-ны өдөр манай дүү малаа оторт гаргахаар явсан. Манай ахыг машин дайрлаа гэж хэлэхээр нь яваад очсон. Цагдаагийн ажилтан ирээд зураг авч байсан. Машин нь бүрэн бүтэн байгаагүй 600-700 м зайтай хол гарсан байсан. Манай дүү малаа маллаад явж байгаад амь насаараа хохирлоо. Жилдээ 20-25 сая төгрөгийн орлоготой эцэг, эхээ харж ханддаг, таван хошуу мал малладаг байсан. Цэргийн алба хаасан сумын аварга малчин болж байсан. Нийтдээ 13.500.000 төгрөгийн хохирол төлсөн. Хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлттэй байна гэв.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, 29 ш гэрэл зургийн хамт /хх-ийн *******-27 дугаар хуудас/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл 7 ш гэрэл зургийн хамт /хх-ийн 27-30 дугаар хуудас/
Хохирогчийн өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн хамт /хх-ийн 31-33 дугаар хуудас/
гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...манай ах бид хоёр 2022 оны 10 сард малаа туугаад Гүн гэх газар засмал замын баруун талд явж байхад ах замын зүүн талд хэдэн тэмээ байна би очоод хараад ирье гэж хэлээд явсан. Тэр хооронд засмал зам дээр тис тас гэх машины чимээ гарсан. Тэгээд эргээд харахад том улаан машин замаас гараад зогсчихсон байсан. Би засмал зам руу дөхөж очиход манай ах замын хажуу талд уначихсан байсан.Би манай ах яачихсан юм бэ гэж асуухад машин дайраад дайрсан жолооч нь Булган сум цагдаа дуудахаар явчихлаа чи битгий ойртоорой гэж хэлсэн. Би утсаар ярих гэхээр сүлжээ байхгүй, орой ******* цагийн үед ах ******* рүү залгаж ах машинд дайруулчихлаа гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/
Гэрч Хотдууд овогт ын ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн....2022 оны 10 сарын 18-ны өдөр манай найз Очбадрах намайг Булган сумаас Хөшөөт рүү ачаа ачаад хүргээд өг гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд би ачаатай машиныг нь бариад Б.Дамиранжав ах миний машин бариад рүү явсан. Очоод миний машинд ачаагаа ачаад би машинаа бариад ах машинаа бариад утсаар яриад хоцорсон.
Тэгээд замд “ ” гэх газар тонгойх үед засмал замын эсрэг урсгалын шороон далан дээр нэг эрэгтэй хүн зогсож байхаар нь би хурдаа хасаад араагаа мултлаад тэр хүний хажуугаар өнгөрөхдөө замаасаа хол зогсооч гэж хэлээд 2 дугаар араандаа хийгээд явсан. Гэтэл миний машины чиргүүлийн ард гэнэт тас тис гэх чимээ гараад хажуугаар ахын машин замаас гарч шороо руу буугаад зогссон.Би сандраад машинаа зогсооход нөгөө засмал замын эсрэг урсгал дээр зогсож байсан эрэгтэй хүн дайруулчихсан замын хөвөөнд хэвтэж байсан. ах намайг цагдаа, эмнэлэг дууд гэхээр нь би ирж дуудлага өгсөн.Дамиранжав ахын машинд ямар нэгэн саатал гэмтэл байгаагүй, тухайн үед бид хоёроос өөр хүн болон машин байгаагүй.Дамиранжав ах архи уугаагүй эрүүл байсан гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 сарын 31-ны өдрийн 64 дугаартай...Хохирогч ын цогцост гавлын суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, дарагдал, уушигны уналт, элэгний няцрал, зүрхний задрал, бөөрний няцрал, агтаал ясны хугарал, өвчүүний хугарал, хавиргануудын хугарал, бүсэлхийн нугалмын салсан хугарал, нугас тасралт, хэвлийн урагдсан шарх, зулгаралт, цус хуралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо.
Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хохирогчийн цогцост үүссэн гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, нь амьдрах боломжгүй, хавсарсан олон эрхтнүүдийн гэмтлийн улмаас нас барсан гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63-64 дүгээр хуудас/
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 сарын 01-ны өдрийн 202 дугаартай...Б.Дамиранжавын биеэс авсан цус шинжилгээнд тэнцэнэ. Б.Дамиранжавын биеэс авсан цусанд этилийн спирт илрээгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71-72 дугаар хуудас/
Б.Дамиранжавт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 6-7 дугаар хуудас/
Эд мөрийн баримтаар 1 хос 2 ш урт түрийтэй бакал гутал, хүрэн улаан өнгийн хуванцар машины эд зүйл 3 ширхэг зэргийг тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 94 дүгээр хуудас/
Зам тээврийн осол хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 95-96 дугаар хуудас/
Хохирогч ын оршуулгын зардал болон бусад хохирлын баримтууд /хх-ийн 112-136 дугаар хуудас/
Хохирол төлсөн төрийн банкны мөнгөн шилжүүлэг 7.500.000 төгрөг төлсөн, ХААН банк орлогын мэдүүлэг 4.000.000 төгрөг төлсөн, Голомт банк 2.000.000 төгрөг төлсөн төлбөрийн баримт / хх-ийн163, 172,2******* дүгээр хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /148 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үзэж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Дамиранжав нь 2022 оны 10 сарын 20-ны өдрийн 18 цагийн үед Ховд аймгийн Булган сумын багийн нутаг дэвсгэрт - улсын дугаартай Хово маркийн хүнд даацын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 дүгээр зүйлийн А-д заасан тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байх гэсэн заалтыг зөрчиж, Е ангилалд хамаарах тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодсон, мөн дүрмийн 13.1-д заасан “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө ...тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй...мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэснийг зөрчиж урдаа явсан ын жолоодож явсан чиргүүлтэй Хово маркийн хүнд даацын тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ өөрийн жолоодож яваа хүнд даацын тээврийн хэрэгслийн онцлог, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзалгүй, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэх эсэхийг анхааралгүйгээр хөдөлгөөнийг үргэлжлүүлснээс замаар зорчиж байсан иргэн А.Буга баярыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн үйлдэл нь хэрэгт авагдсан нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн дээрх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдсан 3 ш хуванцар машины эд зүйл, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Дамиранжав нь тээврийн хэрэгсэл жолоодохдоо хохирогчид хүнд зэргийн гэмтэл учруулсан нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 сарын 31-ны өдрийн 64 дугаартай...Хохирогч ын цогцост гавлын суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, дарагдал, уушигны уналт, элэгний няцрал, зүрхний задрал, бөөрний няцрал, агтаал ясны хугарал, өвчүүний хугарал, хавиргануудын хугарал, бүсэлхийн нугалмын салсан хугарал, нугас тасралт, хэвлийн урагдсан шарх, зулгаралт, цус хуралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо.
Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хохирогчийн цогцост үүссэн гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, нь амьдрах боломжгүй, хавсарсан олон эрхтнүүдийн гэмтлийн улмаас нас барсан гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Дамиранжавыг хүнд даацийн тээврийн хэрэгсэл жолоодох ангиллын үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодон авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 13.500.000 төгрөг төлөгдсөн, сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ гэх мэдүүлэг болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч *******ийн хохирогчийн олох байсан орлогыг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт нь хянан шийдвэрлэх боломжгүй өөрөөр хэлбэл тухайн хүний олж байсан орлогыг тодорхойлсон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, ажиллаж байсан бол авч байсан цалин орлого, өрхийн орлогын эх үүсвэр гэх мэт баримтууд хэрэгт авагдаагүй нь олох байсан орлогыг тооцох боломжгүй байх тул жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж,шүүгдэгчийн хохирлыг төлж барагдуулна гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, цаашид гарах хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.
Хэргийн нөхцөл байдлын талаар талууд мэтгэлцэхдээ маргаагүй бөгөөд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллаж шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч гэм буруугийн үйлдлээ хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж оногдуулна уу гэх шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Дамиранжавт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж , шүүхэд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 хос 2 ширхэг бакал гутал, 3 ш хүрэн улаан өнгийн 3 ш хуванцар машины эд зүйлийн хагархайг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. овогт ийыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Дамиранжавт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3/Гурав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /Гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээ авсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар, гэмт хэргийн хор уршгийг арилгах, оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан 1 хос 2 ш бакал гутал, 3 ширхэг хүрэн хуванцар машины эд зүйлийг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч Б.Дамиранжав нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдсугай.
7.Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлэхийг Ховд аймаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хорих 457 дугаар нээлттэй хаалттай хорих ангид даалгасугай.
8.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ