Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/00052

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

        ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж тус шүүхийн  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга *******

           Улсын яллагчаар хяналтын прокурор *******

            Шүүгдэгч Ц.Алтанхуяг нарыг оролцуулан ******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* оны ******* сарын *******-ны өдөр  ******* аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл /  / ******* аймгийн ******* сумын багт оршин суух, овогт гийн /РД: ПБ 80**************9/

Ц.Алтанхуяг нь ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр “ын ль” гэх газар 2023 оны 08 сарын 01-ны өдрийн  01-02 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох ийг зодож гэр бүлийн  хүчирхийлэл үйлдэн улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд  холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:                

        Шүүгдэгч Ц.Алтанхуягийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн...2023 оны 08 сарын 01-ны орой 18 цагийн орчим ээ махны захаас аваад гэртээ харьсан. Гэртээ байж байтал манай найз манайд ирээд мал олоод өг гэхээр нь олж өгөхөөр болоод яриад сууж байгаад гэрээс гараад нэг шил архийг хувааж уусан.

         Буцаж гэртээ ороод тэйгээ мөнгөнөөс болоод маргаж байгаад гарын шуу болон даланд нь хэд хэдэн удаа цохисон. Эхнэр хажуу айл руу гараад гүйхээр нь араас нь гарч гэрт оруулахад намайг тайвширчих хоёулаа манай найзын гэрт очъё гэхээр нь очиж нэг шил архи хувааж уусан. Эхнэр биеэ үзүүлэхээр Улаанбаатар хот руу явсан. Миний буруу архи уусан үедээ ээ зодсон байсан гэх мэдүүлэг

            Хохирогч Утсан овогт ын Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн...2023 оны 08 сарын 01-ны шөнө 01 цагийн үед манай Ц.Алтанхуяг согтуу орж ирсэн. Нөхөр над руу чи мах зарсан мөнгө төгрөг яасан бэ яагаад мөнгөө хүнд зээлдүүлээд мөнгө дутаагаад байдаг юм бэ гэхээр нь мөнгө бүрэн байгаа гэж хэлэхэд миний хоёр талын гарын булчин хэсэгт цохиж миний хувцсыг тайлаад гэрээс хөөж гаргасан.

         Би урд айл руу очиж авраарай гэж хэлэхэд манай араас ирж гэр лүү чирч оруулаад цээж, 2 гуя, гэдэс рүү цохиод байсан.тухайн үед миний ухаан балартаж юугаар цохисныг санахгүй байна. Би төө одоо цохихоо болиоч би чамд архи авч өгье манай найзын гэрт очъё гэж хэлээд 02 цагийн орчим манай найзынд очсон. Найздаа нэг шил архи гаргаад ир гэхэд нэг шил архи гаргаж ирсэн Нөхөр бид гурав хувааж уугаад тэднийд хоносон. Би найздаа болсон явдлыг хэлсэн.Манай архи уухаараа намайг хардаж зоддог. Архи уусан үед нь өөрийн болон хадам ээжийндээ очиж хонодог. Урд нь би 3 хүүхдээ бодоод цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/

          Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зураг 8 ш /хх-ийн 4-8 дугаар хуудас/

          Гэрч Хөнхрөөнхөн  овогт Дамбын ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...2023 оны 08 сарын 01-ны шөнө манайх унтаж амарч байхад найз Ц.Алтанхуягийн орж ирсэн. Найз Ганчимэг намайг архи гаргаад өгчих гэж хэлэхээр нь би гайхаад урд нь манайд ирж архи ууж байгаагүй болохоор авдарт байсан 0. граммын архи гаргаад бид 3 хувааж уусан. манайд унтаж амарна гэж хэлэхэд Ц.Алтанхуяг харъя гэж 2-3 удаа хэлэхэд гэнэт уйлж чи өөрөө харь би харихгүй чамтай очиж зодуулах хүн алга гэж хэлэхээр нь би манайд хоноод яв гээд хонуулсан. Өглөө нь тэр хоёр сэрээд харина гээд гарахаар нь би явъя гэхэд Ц.Алтанхуяг чи ажилдаа яв бид харилаа гээд машины хаалга онгойлгох хооронд надад утасны дугаар өгөөд манай ахад хэлээрэй гэхэд холбогдож хэлсэн. манайд байхдаа намайг ингэж зодсон гэж хэлэхэд зүүн гарын булчин хэсэг нь хөхөрсөн байсан. Урьд нь надад Ц.Алтанхуягтай  маргаж хэрэлддэг талаар юм ярьж байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

         Гэрч Утсан овогт ын ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...Над руу танихгүй дугаараас танай дүү чинь манайд хоноод явлаа. Нөхөр нь зодож цохисон юм шиг байлаа. Намайг хэлчих гэж хэлсэн гэж ярьсан. Би босоод хүргэн Ц.Алтанхуягийн гэр лүү очиход гэртээ байгаагүй гэрийнхээ урд машинтай явж байхаар нь зогсоогоод гэрт ороход надад юм хэлээгүй. Гаднаас Ц.Алтанхуягийн ээж нь орж ирэхэд хувцсыг нь тайлж харуулахад гуяны хэсгээр болон цээж, нуруу, хоёр гарын булчин хэсэг нь тэр чигтээ хөхөрсөн байсан. Урд нь янз бүр болоод байхад нь манай дүү аав, ээж дээр ирээд хоноод явдаг юм байлаа гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/

         Нийслэлийн шүүх шинжилгээний газрын 2023 оны 08 сарын 08-ны өдрийн 984 дугаартай....ийн биед зүүн 7 дугаар хавирганы хугарал, хоёр бугалга, зүүн дал, зүүн хөх, шуу, эрүү хоёр өгзөг, хоёр гуя, алганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэд хэдэн удаагийн цохих, цохигдох, үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/

          Хувийн баталгаа гаргах мөрдөгчийн тогтоол /хх-ийн 49 дүгээр худас/

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 7 дугаар хуудас/

          Яллагдагч Ц.Алтанхуягийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 7-76 дугаар хуудас/

Яллагдагчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай прокурорын санал  зэрэг нотлох баримтууд, улсын яллагчийн дүгнэлт зэргийг шүүх хуралдаанд шинжлэн судалсан болно.

       

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой хамааралтай гэж үзэж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

          Шүүгдэгч Ц.Алтанхуяг нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн үйлдэлдээ маргахгүй байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, хохирогчоос нэхэмжилж байгаа хохиролгүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

         Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналын хүрээнд ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлийн 1,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

            1. Шүүгдэгч   овогт гийнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Ц.Алтанхуягт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000.000 /Нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        Ц.Алтанхуягт оногдуулсан торгох ялыг / тав / сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Алтанхуягт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

           .Шүүгдэгч Ц.Алтанхуяг нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг дурдсугай.

          6.Шүүгдэгч Ц.Алтанхуягт оногдуулсан торгох ял биелүүлэхийг ******* аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хорих 47 дугаар нээлттэй хаалттай хорих ангид даалгасугай.

           7. Шүүгдэгч Ц.Алтанхуяг урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8.  Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              Ц.ЭНХЖАРГАЛ