Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/00062

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум *******ын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж,

Нарийн бичгийн дарга  *******

Улсын яллагчаар хяналтын прокурор  *******

           Шүүгдэгч Д. нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Ховд аймгийн Булган сум дахь Сум *******ын прокурорын газраас шүүгдэгч овогт гийн т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн суманд ******* оны ******* сарын *******-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн  ******* ******* боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн , ам бүл /эхнэр 3 хүүхдийн хамт/ Ховд аймгийн сумын багт оршин суудаг, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай РД:ПА 80************** овогт гийн

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Д. нь Ховд аймгийн сумын багийн нутаг ын ийн газрын ын эд “хар дав” гэх т 2023 оны ******* сарын 28-аас, 31-ний өдрүүдэд зөвшөөрөлгүйгээр хавх ашиглаж 12 тооны тарвага агнаж, улмаар 2023 оны 09 сарын 04-ны өдөр тэдгээр агнасан 12 тооны тарвагыг улсын дугааргүй улаан өнгийн ийн мотоциклоор тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 12 тооны тарвага хавхаар агнаад өөрийн мотоциклоор тээвэрлэн авч ирж байгаад цагдаад баригдсан. Би ганцаараа үйлдсэн. Ховд аймаг сумын Хар дав гэх нь тусгай хамгаалалттай нутагт хамаардгийг би мэдэхгүй.

Амьтны аймгийн тухай хуулийн дагуу нөхөн төлбөрийг бага багаар төлж барагдуулна. Миний буруу үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг  

           Хохирогч иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн....Засгийн газрын 2023 оны 260 дугаар тогтоолоор амьтны экологи эдийн засгийн үнэлгээ 1 тарвага 410.000 төгрөг үүнийг амьтны аймгийн тухай хуулиар 2 дахин өсгөхөөр 820.000 төгрөг 12 тарвага нийт 9.840.000 төгрөг болж байна. Үүнийг төлбөл санал хүсэлт гомдол алга. Тухайн нутаг нь угалзат нуурын ийн газрын ын нутагт хамаарна.Өөр санал хүсэлт байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн хамт /хх-ийн 03-0 дугаар хуудас/Эд зүйлд /хавх/ /мотоцикл/ үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн  /хх-ийн 09-14 дүгээр хуудас/

            Эд мөрийн баримтаар  ийн мотоцикл, хавх 1ш зэргийг хураан авсан мөрдөгчийн тогтоол /хх-ийн 30 дугаар хуудас/

         Гэрч Д.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...2023 оны 09 сарын 04-ны өдөр 10 цагийн орчимд миний улаан өнгийн ийн мотоциклийг унаад явсан.2023 оны 09 сарын 03-ны өдрөө манайд хоноод явсан гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/

          Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...Би 2023 оны 09 сарын 04-ны өдөр т адуу хайж яваад Ганцоожийн мотоциклоор Гантулгынд ирэхэд Ганцоож тэднийд хононо гэхээр нь надад сумын төв явах унаа олдохгүй байж байтал явахаар нь мотоциклд нь суугаад багийн төвд гэртээ буусан.

          Мотоцикл дээр ганзагалаатай шуудайтай тарвага байсан өөр зүйл байгаагүй.Хавхыг би хараагүй гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/

          Эд зүйлийн үнэлгээ /улсын дугааргүй, улаан өнгийн үйлдвэрлэсэн он гүй, ийн мотоцикл хуучин/ 300.000 төгрөгөөр үнэлэгдсэн /хх-ийн 4 дүгээр хуудас/

          Шүүгдэгчид хувийн баталгаа авсан мөрдөгчийн тогтоол /хх-ийн 67 дугаар хуудас/

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 7 дугаар хуудас зэрэг болно.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үзэж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

         Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

         Шүүгдэгч Д. нь улсын тусгай хамгаалалттай нутагт зөвшөөрөлгүйгээр 12 тооны тарвагыг хууль *******аар агнасан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцсон хавх, мотоцикл, эд зүйлийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль ******* болох нь илэрхий байтал хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэгт үйлдсэнд тооцно.

        Иймд шүүгдэгч Д.ийг улсын тусгай хамгаалалттай нутагт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль *******аар 12 тооны тарвага агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүхээс  дүгнэлээ.

        Хохирогч иргэний нэхэмжлэгчийн Засгийн газрын 2023 оны 07 сарын 0-ны өдрийн 260 дугаар тогтоолоор Амьтны экологи эдийн засгийн үнэлгээгээр тарвага 410.000 төгрөг 12 ш тарвага 2 дахин нэмэгдүүлсэн үнэлгээгээр нийтдээ 9.840.000 төгрөг үүнээс 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

         Иймд хохирогчийн нэхэмжилж байгаа нийт хохирлоос 1.000.000 төгрөг хасаж, 8.840.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь  зүйтэй гэж дүгнэв.

              Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:

        Шүүгдэгч Д. нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар нотлогдож байна.

         Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

          Хэргийн нөхцөл байдлын талаар талууд мэтгэлцэхдээ маргаагүй бөгөөд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24. дугаар зүйлийн 1-д зааснаар яллаж, шүүгдэгч болон шүүгдэгч гэм буруугийн үйлдлээ хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг харгалзан хөнгөрүүлж шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлт зэргийг үндэслэн ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

          Иймд шүүгдэгч Д.ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, шүүхээс тогтоосон бодит хохирлоос  шүүх хуралдааны явцад нөхөн төлсөн,нөхөн төлөхөө илэрхийлсэн,  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

        Шүүгдэгч Д.т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хавх 1 ширхгийг  устгах, ийн мотоциклийг /300.000 үнэлгээтэй/ улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь: 

1. овогт гийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Улсын тусгай хамгаалалттай нутагт,тусгай зөвшөөрөлгүйгээр хууль *******аар амьтан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.т хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 8 сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4.Шүүгдэгч Д.т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

.Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлэхийг Ховд аймаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх хорих 47 дугаар нээлттэй хаалттай хорих ангид даалгасугай.

            6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн улаан өнгийн ийн мотоциклийг улсын орлого болгож /300.000 төгрөгийн үнэлгээтэй/, хавхыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Шүүгдэгч Д. нь хохиролд 1.000.000 сая төгрөг төлснийг дурдаж, төлөгдөөгүй 8.840.000 төгрөгийн хохирлыг 1/Нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх нээлтэй хаалттай хорих 47 дугаар ангид даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.ЭНХЖАРГАЛ