| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2023/00029/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/00030 |
| Огноо | 2023-06-02 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/00030
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
Улсын яллагчаар хяналтын прокурор *******,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны дугаар сарын -ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Алтайн зам ХХК-д засварчин ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдүүдийн хамт ******* аймгийн Дарви сумын Булаг багт оршин суух, овогт /РД:ПИ8811/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т зааснаар “харанхуй үед үзэгдэлт орчин хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгсэлээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэснийг зөрчиж 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ******* аймгийн сумын бригадын багийн нутаг дэвсгэрт 89-03 УНК улсын дугаартай Prius-10 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад жолоодож явсан тээврийн хэрэгслээ унагааж, зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгсэл дотор сууж явсан , Д.Бүрэнбаяр нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “…Тухайн үед орой 7 цаг өнгөрч байсан, харанхуй, бүрэнхий, шуургатай байсан. Би 40 км/ц хурдтай эхнэр 3 хүүхдийн хамт явж байсан. Хүүхдүүдийн биед хүндэвтэр гэмтэл учирсан, одоо эмчлэгдээд зүгээр болсон. Цэцэрлэг, сургуульдаа явж байгаа, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан тэгээд гэнэт жалга орж ирээд огцом дараад унасан. Охин Эх нялхаст очиж хагалгаанд ороод ирсэн. Хүүхдүүдээ өөрийн зардлаар эмчлүүлсэн. Бүрэнбаярын хөлд хагалгаа хийгээгүй шохойдоод одоо бороолоод эдгэсэн байгаа” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”Миний биед гэмтэл учраагүй, 2 хүүхдийн биед гэмтэл учирсан. Эмчилгээ хийлгэсэн одоо биеийн байдал гайгүй байгаа, надад нэхэмжлэх зүйл гомдол, санал байхгүй. Жолооч тухайн үед эрүүл байсан. Уг машин манай машин дүүгээсээ худалдаж авсан. Хотоос авах үед дүүгийнхээ нэр дээр авсан, түүнээс хойш шилжүүлж авч чадаагүй байсан. Одоо хүүхдүүд хичээл сургуульдаа хамрагдаад явж байна” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр манай эхнэр ******* болон хүүхдүүдийн хамт миний ээж болох д золгохоор ******* аймгийн Дарви сумаас сум руу өөрийн эзэмшлийн Тоуоtа рrius маркийн тээврийн хэрэгсэлээр явсан. ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “ын бригадаас зүүн тийш 6 км орчим явж байхад урд замд жалга орж ирсэн би торомзоо гишгээд жолоогоо баруун тийш нь дарахад машин хажуугаар унасан. Тэгээд би жолооч талын цонхоор гарч эхнэр болон хүүхдүүдээ гаргаж аваад ээж рүүгээ залгаж дуудсан. Тухайн үед цагдаад мэдэгдээгүй бөгөөд маргааш нь ******* аймгийн төвд орж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Замын нөхцөл байдал өгсүүр, шороон зам байсан бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдмал харанхуй цаг агаар салхитай байсан. Тормоз гишгиж жолоогоо баруун тийш дарж зогсоох арга хэмжээ авсан...” гэх мэдүүлэг,
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: ”...тухайн үед жолооч талын арын суудал дүү хамт унтаж явсан.Тэр үед цаг агаар шороогоор бага зэрэг шуурч байсан.Нэг мэдэхэд манай машин хажуу талаараа уначихсан байсан. Би зүүн шанаагаараа юм мөргөсөн байсан. Тэгээд аав, ээж, бид хэд сумын эмнэлэг орж эмчид үзүүлээд ******* аймгийн төв рүү явсан. Машиныг манай аав барьж явсан. Миний нүд хөхөрч, зүүн талын шанаа хавдаж хөхөрсөн байсан. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...тухайн үед зам тээврийн осолд орох үед хүү зүүн хөл хугарч бэртээд эмчид хандаад одоо эдгэрсэн, охин Д.Амин-Эрдэний хацар яс нь хугарч одоогоор эдгэрч биеийн байдал нь хэвийн байгаа. Надад бол бэртэж гэмтсэн зүйл байхгүй, ослын улмаас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр эмнэлгийн хүлээн авах дээр 2023 оны 03 дугаар сарын 03-н өдөр ******* аймгийн сумын нутагт зам тээврийн осолд орсон гэх бага насны 11 настай, эмэгтэй хүүхэд, 2 настай хүүхэд, 4 настай эмэгтэй хүүхэд ирсэн бөгөөд 11 настай, Амин-Эрдэнэ, 2 настай Бүрэн баяр нар хэвтэн эмчлүүлж байгаа. Д.Амин-Эрдэний биед нүдний ухархай ясны хугарал, хацар ясны цөмөрсөн хугаралтай, Бүрэнбаярын хөлийн зүүн шаант ясны тахилзуур ясны хугарал, хөндлөн зөрүүтэй хугаралтай эмчилгээ хийгдэж байна...“ гэх мэдүүлэг,
Н.Бэрхболын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр манай тасагт Д.Бүрэнбаяр 9 хоног, Д.Амин-Эрдэнэ 6 хоног хэвтэж эмчлүүлж эмчилгээ хийлгэж эмнэлгээс гарсан. Д.Амин-Эрдэнэ зүүн талын нүд шанаа хавдартай, өвчин эмзэглэлтэй, зүүн нүднээс бага зэргийн цус гарсан хацар ясны хугарал. зүүн нүдний ухархайн дотор хана гэсэн хоёр хугаралтай байсан. зүүн хөлний шаант ясны доод хэсгээр хөндлөн зөрүүтэй хугаралтай байсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Тогтохын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 232 тоот шинжээчийн
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Тогтохын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 233 тоот шинжээчийн:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Тогтохын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн тоот шинжээчийн:
1. биед гэмтэл тогтоогдоогүй гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Тогтохын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 07 тоот шинжээчийн:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Тогтохын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 08 тоот шинжээчийн:
1. биед гэмтэл учирсан байна.
2. биед нүдний ухархай ясны гадна болон доод хананы зүүн хэсгийн хугарал, толгойн зүүн талын зөөлөн эдийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.Цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй байна.
3. биед учирсан дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. биед учирсан дээрх гэмтлүүд нь "Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. биед учирсан нүдний ухархай ясны гадна болон доод хананы зүүн хэсгийн хугарал гэмтэл нь хөнгөн, толгойн зүүн талын зөөлөн эдийн цус хэрэлт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй ...” гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Тогтохын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 09 тоот шинжээчийн:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Тогтохын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 46 тоот шинжээчийн:
1. *******ын биенээс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ.
2. *******ын биенээс авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цэндхүүгийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01 тоот шинжээчийн:
1. биед зүүн хөлийн шаант, тахилзуур ясны хөндлөн далд хугарал гэмтэл учирсан байна. Уг гэмтэл нь “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
2.Дээрх үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цэндхүүгийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 12 тоот шинжээчийн:
1. зүүн нүдний ухархай ясны доод, дотор талд болон зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдэнд цус хуралт, зүүн нүд болон шанаа хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Уг гэмтэл нь “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна.
2. Дээрх үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт,
- хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол,
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
- тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч *******д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хэт Тамгатынхан овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, /хаалттай/ хорих ангид даалгасугай.
5. Шүүгдэгч *******аас гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ