| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2023/0088/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/94 |
| Огноо | 2023-11-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин,
Улсын яллагч Н.Бадам,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
******* аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох 2333000000102 тоот эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 2004 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ******* аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* аймгийн ******* оюутан, ам бүл 6, аав, ээж дүү нарын хамт ******* аймаг ******* сум ******* баг ******* тоотод оршин суух, Боржигин овогт *******ын ******* ,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 25-ны 05цагийн орчим ******* аймгийн сумын багийн нутагт, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үеийн таарамжгүй харилцааны улмаас тай маргалдаж улмаар түүний нүүр, бие орчимд цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр) ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 25-ны 05цагийн орчим ******* аймгийн сумын багийн нутагт, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үеийн таарамжгүй харилцааны улмаас тай маргалдаж улмаар түүний нүүр, бие орчимд цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
1.Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 09 сарын 24-ний орой найз ын гэрт цуг хонож байхад 23 цаг өнгөрч байхад гаднаас *******, нар 2,5 литрийн 3 том пиво авч орж ирээд тэр 3 1 савтай пивоо хувааж уусан. бид 2 согтууруулах ундаа хэрэглээгүй байсан юм. *******, нар бага зэрэг уусан. Би павжи тоглоод тэд нарт анхаарал хандуулаагүй юм. Тэгээд 03 цаг өнгөрч байхад тоглоомоо болиод ширээн дээр нь очиж суусан. Тэр үед манай ах орж ирсэн. Тэгсэн ******* нь ахтай маргаад ундааны сав авч шидчихээд тэгээд тэр 2 эвлэрээд сууж байхад ******* манай найз гэдэг залууг ална гээд байхаар нь би *******тай маргасан. Тэгээд ширээний наана цаанаас маргаж байгаад ширээн дээр байсан шаазан аяга аваад над руу шидсэн. Тэгээд ******* гараад явсан. Миний цус тогтохгүй байхаар Сумын эмнэлэг дээр ирж үзүүлсэн. Тэгээд өглөө нь ******* аймгийн эмнэлэг явж 13-14 ширхэг оёдол тавиулсан. Тухайн аяга миний зүүн нүдийг оноод хагараад нүдний дээд доод зовхи зүсэгдсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 13-14-р хуудас),
2.Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 24 ний орой 21 цагийн үед би *******тай уулзаад ******* надад ганц нэг пиво хуваагаад уумаар байна гээд дэлгүүрээс 2 литрийн 2 ширхэг пиво аваад ын гэрт 23 цагийн үед очсон. Тэнд очиход, , нар байсан ба бид хэд нийлээд хоол унд хийж байхад гаднаас орж ирсэн. Тэгээд бид нийлээд авч ирсэн пивыг уугаад байж байхад, ******* нар хоорондоо маргалдаад нь *******ыг нүүрэн тус газар нь нэг удаа цохиод авахаар нь салгаад байж байхад, ******* ширээн дээр байсан аяга аваад руу шидсэн. Тэгээд гийн нүүрнээс цус гараад байх шиг байсан. Би *******ыг аваад гараад явсан. Би *******тай гадаа байж байгаад, гэр лүү ганцаараа яваад ортол нар цус нь тогтохгүй байна гээд г сумын эмнэлэг рүү аваад явсан. Би *******ыг аваад гэр лүгээ явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23-р хуудас),
3.Гэрч Ц.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 24 ны орой 23 цагийн үед би гийн хамт манай гэрт байж байхад гаднаас ******* , нар 2 литрийн Касс нэртэй пиво 2 ширхгийг барчихсан орж ирсэн. Тэгээд бид нийлээд гэрт хоол унд хийж идээд байж байхад ганцаараа манайд орж ирсэн, бид пиво ууж байгаад би гарч бие засаад гэрт ороод иртэл ******* нар хоорондоо маргалдаж зодолдож байсан. Би тай хамтарч г салгаад сандал дээр суулгасан. Харин нь *******ыг салгаад ширээний цаана сандал дээр суулгасан. Тэгтэл ******* ширээн дээр байсан цэнхэр өнгийн аяга аваад гийн нүүр лүү шидсэн. гийн нүүрнээс цус гараад байсан. ******* тай гэрээс гараад яваад өгсөн байсан. Би г аваад сумын эмнэлэгт хүргэж өгөөд гэр лүгээ явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25-р хуудас),
4.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн ******* хуудас),
5. аймаг дахь бүсийн шүүхийн шинжилгээний төвийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийн №966 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1.гийн биед зүүн хацар, духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
2.Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт (хх-ийн 5-6-р хуудас),
6.Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ын гэрт байсан. Би тай хамт ын гэрт очоод дараа нь дэлгүүр явж пиво авсан. намайг ална гээд байсан. Маргалдаж байгаад би ширээ дээрээс аяга аваад шидсэн. Аяга хагараад нүүр нь зүсэгдсэн. намайг гэрээс гаргаад хэсэг байж байгаад буцаад ороход нэлээн цус гоожсон байхаар нь сумын эмнэлэг авч орсон гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх үүрэг хүлээсэн шинжээчид гаргасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв.
Дээрх үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.
Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэжээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч *******ын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас тай маргалдаж улмаар улмаар түүний нүүр, бие орчимд цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тооцогдохоор заасан үйлдэл байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэжээ. Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж,түүнийг хүсч бусад руу аяга шидэж хүний биед хөнгөн гэмтэл зориуд учруулсан тул санаатай гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Прокуророос *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцэж байна.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа болно.
Иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч гийн хууль ёсны төлөөлөгч өд эмчилгээний зардал 1,000,000 төгрөг барагдуулсан болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд цаашид гарах эмчилгээний зардлыг гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болно. (х.х-ийн 19-р хуудас)
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан материаллаг хохирлыг нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх, байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******т мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт ирээгүй болно.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч *******ын өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгч нарыг өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.******* овогт *******ын *******ыг хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******т мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА
.