Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/00033

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           ******* аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг, 

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

           Иргэний нэхэмжлэгч *******,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,

Шүүгдэгч*******, Л.Даваажаргал нарыг оролцуулан ******* аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 17. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2337000000024 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрэгтэй, ХХК-д баяжуулах үйлдвэрт ажилладаг,  ам бүл 3, эцэг, эхийн  хамт ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, овогт . /РД:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 7, эцэг, 2 ах, 3 дүүгийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, овогт . /РД:ПМ9819/

 Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

           Шүүгдэгч Дархчуул овогт нь тай бүлэглэн Лхагваагийн эзэмшлийн приус-10 маркийн 34-53 ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг, гэх газарт байрлах хохирогч малаас 3 тооны 2 настай хонь хулгайлж, 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан мөн тай бүлэглэн, Лхагваагийн эзэмшлийн приус-10 маркийн 34-53 ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан, 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* гол багийн нутаг, гэх газарт байрлах малаас 2 настай 4 тооны хонь, 3 настай 1 тооны хонь, нийт 5 тооны хонь хулгайлж, 520.000 /таван зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

          Шүүгдэгч Л.Даваажаргал нь тэй нь бүлэглэн, Лхагваагийн эзэмшлийн приус -10 маркийн 34-53 ХОЕ  улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* гол багийн нутаг, гэх газарт байрлах хохирогч малаас 3 тооны 2 настай хонь хулгайлж, 300000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан мөн тэй бүлэглэн Лхагваагийн эзэмшлийн приус-10 маркийн 34-53 ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан, 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* гол багийн нутаг, гэх газарт байрлах малаас 2 настай 4 тооны хонь, 3 настай 1 тооны хонь, нийт 5 тооны хонь хулгайлж, 520.000 /таван зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Б.Содномжамцын малаас хамт аавынх нь машинтай очиж аваад Болорт зарсан. Зарсан малынхаа мөнгөөр архи авч уух гэх мэтээр хэрэглэсэн. Сүүлд очиж 5 хонь авсан. Б.Содномжамц надад мал авах зөвшөөрөл өгөөгүй, аавынх нь машинтай очиж авсан. Л.Даваажаргал мөнгийг нь авсан. Миний буруу, хохиролд 820.000 төгрөг төлсөн, манайх малтай дан ямаатай” гэх мэдүүлэг,

          Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...34-53 дугаартай тээврийн хэрэгсэл манай аавынх юм. Эхний гурван хонийг Болорт зарсан. Тэр гурван малыгхаас авсан. Дараачийн малыг мөнхаас авсан. Сүүлд надад 20.000 төгрөг бензин хий гэж өгсөн. Б.Содномжамц намайг мал ав гэж хэлээгүй, худлаа хэлж хулгай хийсэндээ гэмшиж байна. Хохиролд нийт 820.000 /найман зуун хорин мянган/ төгрөг төлсөн. Бид хоёр хувааж төлсөн. Миний буруу. Хохирогчоос уучлалт гуйсан” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Би 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Хөшөөтийн уурхайгаас ажлаасаа бууж ирээд амарсан. Тэр орой хамт тэдний гэрт архи уусан. Тэгээд 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр бид дөрөв Б.Содномжамц, Л.Даваажаргал, Д.Гансүлд бид дөрөв манайд архи уусан. Тэр орой Б.Содномжамцыг хөдөө мал дээр нь хүргэж өгөхөөр машинаар Б.Содномжамц бид гурав явсан. Хөдөө явах замдаа шинэ тосгоноор дайрч найз болох Ягаанаа гэх айлд очиж нэг шил архи уугаад тэгээд цаашаа Б.Содномжамцыг хүргэж өгөхөөр явж байгаад би тасарчихсан. Тэрнээс цааш нь юу болсныг мэдэхгүй байна.Тэгээд өглөө унтаж байхад Л.Даваажаргал гэрт орж ирээд миний утсаар луу ярьсан. Л.Даваажаргал буцаж ирээд намайг архи гэхээр нь хамт гараад ******* сумын хойд талд байдаг шатахуун түгээх станцаас бензин аваад Л.Даваажаргал дэлгүүр орж архи аваад манайд очиж бид хоёр уугаад ахиад согтчихсон. Маргааш нь гэртээ унтаж байтал хэсгийн цагдаа Б.Баасанцэрэн ирээд намайг хэсэг рүү аваад явсан. Бид гурав хамт архи ууж байгаад гэр лүү явахаар болж аав болох *******агийн эзэмшлийн 34-53 ХОЕ улсын дугаартай цагаан өнгийн приус 10 маркийн тээврийн хэрэгслээр Б.Содномжамц, Л.Даваажаргал нарын хамт явсан. Тээврийн хэрэгслийг Л.Даваажаргал жолоодож явсан. Би 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэх хүнд “” гэх газраас манай  мал байдаг айл болох Ж.Барсүрэнгийн хотноос 3 тооны хурга авч  ирээд 0.000 / нэг зуун хорин мянга / төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг,

            Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Би 2023 оны 02 дугаар сарын 25-нд өглөө хөдөөнөөс ******* сум руу орж ирсэн. Тэгээд тэр орой Содномжамц намайг хүрээд ир хөдөө малын гэрт хүргээд өг гэж дуудахаар нь суманд байдаг гэрт яваад очиход тэднийд*******, Б.Содномжамц хоёр архи уугаад сууж байсан. Тэгээд бид гурав нэг шил архи хувааж уугаад сумын төвөөс гараад Б.Содномжамцыг малын гэр лүү нь хүргэж өгөхөөр явах замд Б.Содномжамц дэлгүүр дээр зогсож 2 шил архи аваад*******, Б.Содномжамц бид гурав ******* сумын төвөөс гараад шинэ тосгон дээр очоод нэг айлд ороод нэг шил архи уусан. Содномжамцын гэр лүү явах замдаа нэг шил архи уусан. Машин бензингүй болчихлоо та надад бензин өг гэхэд малаас мал аваад яв гэж хэлэхээр тэдний хотонд байсан малаас 5 тооны мал машиндаа ачаад бид гурав буцаад сумын төв орсон. Маргааш буюу 2023 оны 02 дугаар сарын 26-ны өглөө******* бид хоёр Болор гэх хүнээс 5 тооны малын мөнгө 260.000 төгрөгийг манай дүү Л.ийн данс руу хийлгэж аваад хойд талын шатахуун түгээх станцаас 75.000 төгрөгөөр бензин аваад үлдсэн мөнгөөр нь тамхи, ундаа архи аваад Содномжамц ахынх руу явж байтал цагдаа******* бид хоёрыг дуудсан. Цагаан сараас өмнө******* 3 тооны төлөг над дээр авч ирээд энэ малыг амбаарт чинь хийчихлээ гэхээр нь тэг гэж хэлсэн. Тэр өдөртөө******* бид хоёр тэр 3 төлгийг гэх хүнд хүргэж өгсөн Хэдэн төгрөгөөр зарсаныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,

            Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нөхөр бид хоёр хамаатны хүн бурхан болоод ******* сумын төв рүү буяны ажилтай суманд орж ирээд хэд хоноод буяны ажил төрөлд оролцож байгаад 2023 оны 02 дугаар сарын 25-ны орой манай нөхөр Б.Содномжамц хөдөө яваад малаа эргээд ирье гээд явсан тэгтэл гэрийн гадаа жижиг машины мөр болон мал чирээд явсан  мөр бууцан дээр гарсан байна гэж над руу залгаж ярьсан тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон. 3-4 тооны зүс таних мал огт харагдахгүй байна. Би 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нөхөр хамт ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “ ” гэх газраас ******* сумын төв рүү  буяны ажилд явахаар болоод малаа хашаад Шомбогой гэх залууд өглөө  хашаанаас гаргаад, орой хашаанд хотлуулж байгаарай гэж захиад бид хоёр сумын төвд ирсэн. Бид хоёр сумын төвд ирээд буяны ажилд оролцоод байж байтал 2023 оны 03 дугаар сарын 27-ны өглөө манай малыг харж байсан Шомбогой гэх залуу манай  нөхөр лүү залгаад танай малд чоно орсон байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Тэгээд гэртээ очиж малаа бүртгэхэд 13 мал чононд идэгдсэн байсан мөн гэрийн гадна машины мөр болон мал чирээд ачиж явсан мөр байсан. Хулгайд   алдагдаад олдсон гэх 8 тооны малд үнэлгээ гаргасан байсан үнэлгээнд тусгагдсан 820.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн манай хотноос ирж мал авахдаа хашаанаас мал хөөж гаргасны улмаас чононд нас бие гүйцсэн 2 сэрх, 1 эм ямаа, 2 төлөг, нас гүйцсэн 8 эм хонь чононд идэгдсэн байсан. Энэ чононд идэгдсэн малаа үнэлгээ гаргуулж, хохирлоо төлүүлэх  саналтай байна...” гэх мэдүүлэг,

           Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ******* сумын төвд буяны ажилд оролцохоор хөдөөнөөс орж ирээд ажил явдалд оролцож байгаад 2023 оны 02 дугаар сарын 25-ны орой дүү*******, Л.Даваажаргал нартай таараад уулзахад тэр хоёр бага зэргийн юм ууж байсан тэгтэл надад ууж явсан  архинаасаа хийж өгөөд бид гурав ахиад дэлгүүр ороод 2 шил архи нэмж аваад уух зуураа намайг дээшээ мал дээр хүргээд өг гэхэд за гэж хэлээд явж байгаад Уушгийн улаан гэх газар хүрээд замаасаа буцаад сумын төвд гэртээ ирээд би амарсан.Тэгээд Л.Даваажаргал,******* нар машинтай хөдлөөд явсан. Тухайн үед би архи согтууруулах ундаа нэлээд хэрэглээд муудсан учир хөдөө гэр лүүгээ явахаа больсон.*******, Л.Даваажаргал нар 34-53 ХОЕ улсын дугаартай цагаан өнгийн приус 10 маркийн тээврийн хэрэгслийг Л.Даваажаргал жолоодож явсан. Малын тоо хөдөө гэрт байгаа одоогийн байдлаар суманд зарагдсан малаар бол 1 хонь, 4 төлөг гэж мэдэгдэж байна. Би 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Болор гэх айлын хашаанд очиж харахад манай имтэй 4 төлөг  байж байсан. Нэг эр хонь байхгүй байсан тэгээд Болороос асуухад хөдөө айлын хонинд аваачиж тавьсан гэж хэлсэн. Би тэр хоёрт мал ав гэж зөвшөөрөл өгөөгүй, ******* сумын төвөөс гарахдаа машинд 20.000 төгрөгөөр бензин хийж өгсөн. Манай малын гэр сумын төвөөс 35 км орчим зайд байдаг. X. 100 гаруй ямаа 3 жилийн өмнө манайд байсан одоо манайд  байхгүй. Тэдний мал манай мал хоёр өөр имтэй байсан. Би 2023 оны 03 дугаар  сарын 28-ны өдөр эхнэр Мөнгөнтуяа болон Булган сумаас ирсэн мөрдөгчийн хамт хашаанд байсан малыг очиж харахад шар нүдэн мухар эвэртэй, 3 настай буруу чих нь тайрсан цагаан хонь, улаан толгойтой мухар зөв чихэндээ шоргоолж имтэй буруу чихэндээ он, сэрвээ дээрээ ногоон будагтай 4 настай эм  хонь, улаан толгойтой мухар эвэртэй зөв чихэндээ шоргоолж буруу чихэндээ онь имтэй, сэрвээ дээрээ ногоон будагтай төлөг, бор толгойтой эвэртэй, зөв чихэндээ шоргоолж  буруу чихэндээ онь сэрвээ дээрээ ногоон будагтай төлөг, улаан толгойтой, мухар зөв чихэндээ шоргоолж буруу чихэндээ онь, сэрвээ дээрээ ногоон будагтай, хар толгойтой, эвэртэй, зөв чихэндээ шоргоолж буруу чихэндээ онь сэрвээ дээрээ ногоон будагтай төлөг манай 6 тооны мал байсан бөгөөд зүсээр дутаж байсан малтай таарсан.  8 тооны мал байсан бөгөөд мухар харлаг зүсмийн зөв чихэндээ шоргоолж, буруу чихэндээ онь хөх халзан зүсмийн ижил  имтэй 2 төлөг байсан бөгөөд нэг нь эргүү өвчин ирээд гээгдсэн, нэг нь нохойд бариулаад үхсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

           Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр*******, Л.Даваажаргал нар өглөө 10 цагийн орчимд 3 тооны төлөг  авч ирж өгсөн. Цагаан сарын дараахан шөнөөр манай малын хашаанд 5 тооны буюу 4  төлөг, нэг эр шүдэн хонь мал авч ирээд хийсэн байсан. Өглөө болоход Л Даваажаргал данс бичсэн цаас барьж ирээд би танай хашаа руу 5 мал хийсэн  мөнгийг нь авъя та малын мөнгийг энэ данс руу хийгээд өг гээд гэсэн нэртэй данс барьсан ирсэн тэр үед би данснаасаа 160.000 төгрөг гэх хүний данс руу хийсэн маргааш нь би 100.000 төгрөг тухайн данс руу дахиж хийсэн. Би төлгийг 40000 төгрөгөөр шүдлэн эр хонийг 100.000 төгрөгөөр бодож авсан. Надад Л.Даваажаргал зарсан. Худалдаж авсан малнууд зөв чихэндээ шоргоолзон имтэй, нуруун дээрээ ногоон будагтай ижил мал байсан. Л., Л.Даваажаргал нар нь 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 3 тооны төлөг, цагаан сарын дараахан 1 эр хонь, 4 тооны төлөг авч ирж зарсан. Надад зарсан малын 6 тооны мал нь байгаа 1 төлөг нь нохойд бариулж үхсэн. Нэг нь эргүү өвчин тусаад гээгдсэн. Б.Содномжамц эхнэртэйгээ болон Булган сумаас ирсэн  мөрдөгчийн хамт  2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ирээд 6 мал манай мал байна гэж хэлээд үзээд явсан...” гэх мэдүүлэг,

           Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Манай хүү Л.Даваажаргал нь эцэг эхээс зургуулаа бөгөөд айлын 3 дахь хүүхэд байгаа юм. Л.Даваажаргал бүрэн дунд боловсролтой, цэргийн албыг Говь-Алтай аймагт 2018 онд хаасан. Хувийн зан байдлын хувьд үг дуу цөөтэй, хэл жаахан хазгай, хүний үгнээс гардаггүй, илүү дутуу зан авир байхгүй, төрөл бүрийн ажлыг өөрийнхөө хэмжээнд хийчихдэг, төлөв даруу хүүхэд байгаа юм. Тусдаа гараагүй миний  хажууд гэртээ мал маллаад байж байдаг хүүхэд юм. Архи уудаггүй, тамхи хааяа  татдаг, өөр ямар нэг муу зуршил байхгүй. Манай ахуй амьдрал бол тааруу талдаа, миний хань жилийн өмнө өөд болоод би 6 хүүхдийн хамт амьдарч байна. 2 том залуу нь ажил хийж байна.  Л.Даваажаргал мал дээр байгаа би өөрөө уурхайд галчийн ажил хийдэг. Манайх  хувьдаа 100 гаруй богтой, бод  мал байхгүй, сумын төвд 1 хашаа байгаа, приус-10 маркийн  нэг тээврийн хэрэгсэлтэй” гэх мэдүүлэг,

             Гэрч *******сүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Манай хүү******* нь эцэг эхээс 2-лаа бөгөөд айлын бага хүүхэд байгаа юм.******* бүрэн дунд боловсролтой, цэргийн алба хаагаагүй. Одоо ******* аймгийн ******* суманд миний хажууд гэртээ байдаг, гэр бүл зохиогоогүй. Хувийн зан байдлын хувьд буйр суурьтай, төлөв даруу, үг дуу цөөтэй, хүнтэй ярьж хөөрөх нь бага, хүний үгнээс гардаггүй, ажилтай төрөлтэй даруухан хүүхэд байгаа юм. Сүүлийн үед архи ууж байна гэж дуулдаад байдаг болсон, тамхи хааяа татдаг, өөр ямар нэг муу зуршил байхгүй. Манай ахуй амьдрал бол дундаж талдаа, миний хань  нурууны хагалгаанд орсон гэртээ байдаг, би өөрөө мал маллаад  хөдөө  явдаг, манай хүү  ХХК-д нүүрс дээр ажилладаг. Эд хөрөнгийн хувьд манайх 100 хүрэхгүй бог, 10 гаруй бод малтай, сумын төвд нэг хашаатай, монгол гэрт амьдардаг, нэг хятад  мотоцикль байгаа” гэх мэдүүлэг,

             Гэрч Л.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр манай ах Л.Даваажаргал надаас картаа өгч бай гээд аваад явсан. 2023 оны 02 дугаар сарын 25-ны орой*******, Л.Даваажаргал нар гарч яваад шөнө мал ачиж ирээд буулгаад манай амаар дотор 4 тооны мал буулгасан байснаа хонуулаад нэг мэдэхэд аваад явсан байсан, хэзээ яаж авч явж хүнд өгснийг мэдээгүй...” гэх мэдүүлэг,   

           Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Манайд мал байдаг. Дан ямаа л байдаг, хонь бол нэг ширхэг ч байхгүй. 2023 оны 02 дугаар сард манайхаас Лхагвасүрэн, Жаргалсайхан, нар мал ирж аваагүй. 2023 оны 04 дүгээр сард Лхагвасүрэн, түүний эхнэр Жаргалсайхан хоёр мотоцикльтой ирээд манайд байж байгаад малаа төллүүлж байхдаа Лхагвасүрэн манай нөхөр бид хоёрт цагдаагаас хүн ирж мэдүүлэг авбал 2023 оны 02 дугаар сард Лхагвасүрэн, Жаргалсайхан нар ирж 3 тооны хурга аваад явсан гэж хэлээрэй гэж хэлсэн. Иймд хөдөөгийн малчин хүмүүс ийм хэрэгт оролцмооргүй байна Дахин мэдүүлэг өгөх боломжгүй манайх нүүдэл хийж сүлжээгүй газарт очно...” гэх мэдүүлэг,   

 Хөрөнгийн үнэлгээний “Вендо” компаний 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №14060033 дугаартай 2 настай эм төлөг 100.000  /нэг зуун мянган/ төгрөг, 3 настай эр хонь 0.000 /нэг зуун хорин мянган/  төгрөг буюу нийт 820.000 төгрөг гэх үнэлгээ,

            Хөрөнгийн үнэлгээний “Вендо” компаний 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №ХВ23/ дугаартай Toyota Prius маркийн автомашины техникийн эвдрэл, хохирлыг 267496475 төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайлан, тайлангийн хавсралт,

           - гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

           - хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,

           - хэргийн газрын үзлэгийн үеийн  гэрэл зургийн үзүүлэлт,

           -тэврийн хэрэгсэлд үзлэг хийсэн  тэмдэглэл,

           - гэрэл зургийн үзүүлэлт,

           - эд зүйлд / мал/ амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл,

           - хохирлын тооцоо,

           - Л.ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

           -*******ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

           - депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

           - ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

             Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Л.Даваажаргал,******* нар нь бүлэглэн, Лхагваагийн эзэмшлийн приус -10 маркийн 34-53 ХОЕ  улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* гол багийн нутаг, гэх газарт байрлах хохирогч малаас 3 тооны 2 настай хонь хулгайлж, 300000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол, 2023 оны 02 дугаар сарын 25-ны  өдөр ******* аймгийн ******* сумын ******* гол багийн нутаг, гэх газарт байрлах малаас 2 настай 4 тооны хонь, 3 настай 1 тооны хонь,  нийт 5 тооны хонь хулгайлж, 520.000 /таван зуун хорин мянга / төгрөгийн хохирол тус тус учруулан, “бусдын малыг бүлэглэн, машин механизм  ашиглаж хулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн болох нь хохирогч ,, *******,,, Л., нарын мэдүүлэг болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн захиран зарцуулснаар төгсдөг буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан идэвхтэй үйлдэл байна. Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлж захиран зарцуулсныг, харин хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учруулж халдаагүйг, нууцаар авсан гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг ойлгоно.

 Шүүгдэгч Л.Даваажаргал,******* нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж бусдын өмчлөлд байгаа малыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн тайлбарт “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна гэж заасан.

           Шүүгдэгч Л.Даваажаргал,******* нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, ******* аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч   Л.Даваажаргал,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан бусдын малыг бүлэглэн машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан байна.

            Шүүгдэгч Л.Даваажаргал,******* нар нь 2 удаагийн үйлдлээр хохирогч өмчлөлийн нийт 8 тооны малын үнэлгээгээр тогтоогдсон 820.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгч нараас шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ. 

            Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх,  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Л.Даваажаргал,******* нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Л.Даваажаргал,******* нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж,эсхүл чөлөөлж болно гэж,

            Мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчлагджээ.

            Эрүүгийн хуульд заасан “гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөх” тухай ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг, үр дагаварыг ухамсарласан гэмт этгээдийн хүсэл зоригийн илэрхийлэл юм.

            Шүүгдэгч  Л.Даваажаргал,******* нарын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүх гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хээргсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник, хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах, талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бусдын эзэмшлийн 34-53 ХОЕ улсын дугаартай Тоёота Приус 10 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 2.749.475 /хоёр сая долоон зуун дөчин есөн мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийг шүүгдэгч Л.Даваажаргал,******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Даваажаргал,******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

Шүүгдэгч Л.Даваажаргал,******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:          

           1. Шүүгдэгч  овогт , овогт  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т  заасан “бусдын малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

                   2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч*******, Л.Даваажаргал нарт тус бүр 1 /нэг/ жил, 3 /гурван/   сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.          

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******, Л.Даваажаргал нарт оногдуулсан тус бүр 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаатай хорих ялыг ******* аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хорих 457 дугаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******, Л.Даваажаргал нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эзэмшлийн 34-53 ХОЕ улсын дугаартай, Приус маркийн авто машины үнэ 2.749.475 /хоёр сая долоон зуун дөчин есөн мянга дөрвөн зуун далан таван/  төгрөгийг шүүгдэгч Л., Л.Даваажаргал нараас хувь тэнцүүлэн гаргуулж,  улсын орлогод оруулсугай.

            5. Шүүгдэгч*******, Л.Даваажаргал нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар 34-53 ХОЕ улсын дугаартай prius-10 маркийн тээврийн хэрэгсэл, 3 настай эр хонь 1, 4 настай эм хонь 1, 2 настай төлөг хонь 4, нийт 6 толгой мал зэргийг битүүмжилсэн ******* аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн  03 дугаартай, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгож,  шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 34-53 ХОЕ дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч *******д буцаан олгосугай.

               7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол*******, Л.Даваажаргал нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ТҮВШИНЖАРГАЛ