Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/102

 

       2023          10             24                                      2023/ШЦТ/102 

 

 

     МОНГОЛ УЛСЫН Н*******РИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                              *******,

Улсын яллагч                                                                        *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                            *******,

Шүүгдэгч                                                                    ******* нарыг

оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2309000000304 дугаартай хэргийг Улсын дээд шүүхээс 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймгийн Жаргалант суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Тод Үнэлгээ” ХХК-д дэд захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамтаар Нийслэлийн Баянзүрх ..................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* ******* ******* ().

Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:

Шүүгдэгч ******* нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий боловсролын сургуулийн багшийг багш бэлтгэдэг их сургууль, дээд сургууль, коллежид бэлтгэнэ” гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй буюу “Биеийн тамирын багш, эрүүл мэндийн багш” мэргэжлээр суралцаж төгсөөгүй атлаа, Ерөнхий боловсролын сургуульд биеийн тамирын багшаар ажилд орж, ажиллахын тулд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг суралцаж төгссөн гэх 2002 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн D200212320 дугаартай бакалаврын зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж, үргэлжилсэн үйлдлээр ашигласан буюу 2002 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын “*******рдэнэт цогцолбор” сургуульд, 2003 оны 9 дүгээр сараас 2005 оны 6 дугаар сар хүртэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд, 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2007 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Багануур дүүргийн Биеийн тамир Спорт хороонд, 2007 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2010 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Багануур дүүргийн “Боловсрол цогцолбор” сургуульд, 2010 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл “Гүн галуутай цогцолбор” сургуульд, 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сар хүртэл Ерөнхий боловсролын 125 дугаар сургуульд, 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 5 дугаар сар хүртэл Боловсролын “Оюуны эрин” сургуульд, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл “Боловсрол цогцолбор” сургуульд тус тус биеийн тамирын багшаар,

Мөн биеийн тамирын багшаар ажиллахад дээд боловсролын бакалавр зэрэгтэй, багш мэргэжилтэй гэсэн шаардлага тавигдсан “Насан туршийн боловсролын төв”-д 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл биеийн тамирын багшаар тус тус ажиллахдаа ашиглаж, нийт 91,065,231.73 төгрөгийн цалин хөлс авч, улсын төсөвт хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...гэм буруутайгаа хүлээж байна. Тухайн үед манай сургуулийн багш Б “чи заавал 4 жил суралцалгүйгээр одоо 2 жил сурсан юм чинь диплом гаргуулж аваад төгсөж болно” гэхээр нь болдог юм байна гэж итгээд ийм асуудал үүслээ. Хяналт шалгалтаар хуурамч диплом байна гэхэд нь сургууль дээрээ очиж уулзахад Болдбаатар багш гадаад яваад удаж байгааг мэдсэн.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:

              - Боловсрол шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга, танилцуулгын хавсралт /1-р хх-ийн 16-40-р хуудас/,

              - Хохирогч Г.О-ын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 97-98, 101-102-р хуудас/,

              - Боловсрол, шинжлэх ухааны яамны 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 2/3621 дугаартай албан тоот /2-р хх-ийн 126-р хуудас/,

              - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-н мэдүүлэг /2-р хх-ийн 130-131-р хуудас/,

              - Гэрч *******.*******-н мэдүүлэг /1-р хх-ийн 42-44-р хуудас/,

              - Гэрч Я.Н-н мэдүүлэг /1-р хх-ийн 47-49-р хуудас/,

              - Гэрч А.Т-н мэдүүлэг /1-р хх-ийн 51-53-р хуудас/,

              - Гэрч Б.Д-н мэдүүлэг /1-р хх-ийн 55-57-р хуудас/,

              - Гэрч Н.Б-н мэдүүлэг /1-р хх-ийн 60-62-р хуудас/,

              - Гэрч Д.А-н мэдүүлэг /1-р хх-ийн 65-68-р хуудас/,

              - Орхон аймгийн Баян-Өндөр сумын “*******рдэнэт цогцолбор” сургуулийн захирлын 2002 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 22 дугаартай тушаалын хуулбар /1-р хх-ийн 197-р хуудас/,

              - Орхон аймгийн Баян-Өндөр сумын “*******рдэнэт цогцолбор” сургуулийн захирлын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 51 дугаартай тушаалын хуулбар /1-р хх-ийн 198-р хуудас/,

              - Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий Боловсролын 3 дугаар сургуулийн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 38 дугаартай албан тоот /1-р хх-ийн 200-р хуудас/,

              - Багануур дүүргийн биеийн тамир спортын хорооны даргын 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 52 дугаартай тушаалын хуулбар /1-р хх-ийн 207-р хуудас/,

              - Багануур дүүргийн биеийн тамир спортын хорооны даргын 2007 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаартай тушаалын хуулбар /1-р хх-ийн 206-р хуудас/,

              - Багануур дүүргийн ерөнхий боловсролын “Боловсрол цогцолбор” сургуулийн захирлын 2007 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 1/64 дугаартай тушаалын хуулбар /1-р хх-ийн 223-р хуудас/,

              - Багануур дүүргийн ерөнхий боловсролын “Боловсрол цогцолбор” сургуулийн захирлын 2010 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 119 дугаартай тушаалын хуулбар /1-р хх-ийн 224-р хуудас/,

              - Багануур дүүргийн ерөнхий боловсролын “Гүн галуутай цогцолбор” сургуулийн захирлын 2010 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай тушаалын хуулбар /1-р хх-ийн 243-р хуудас/,  

              - Багануур дүүргийн ерөнхий боловсролын “Гүн галуутай цогцолбор” сургуулийн захирлын 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/20 дугаартай тушаалын хуулбар, тушаалын хавсралт /1-р хх-ийн 248-р хуудас, 2-р хх-ийн 1-р хуудас/,  

              - Багануур дүүргийн ерөнхий боловсролын 125 дугаар сургуулийн захирлын 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/26 дугаартай тушаалын хуулбар /2-р хх-ийн 13-р хуудас/,  

              - Багануур дүүргийн ерөнхий боловсролын “Оюуны *******рин цогцолбор” сургуулийн захирлын 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/41 дугаартай тушаалын хуулбар /2-р хх-ийн 19-р хуудас/,

              - Багануур дүүргийн ерөнхий боловсролын “Оюуны *******рин цогцолбор” сургуулийн захирлын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/58 дугаартай тушаалын хуулбар /2-р хх-ийн 21-р хуудас/,

              - Багануур дүүргийн ерөнхий боловсролын “Боловсрол цогцолбор” сургуулийн захирлын 2021 оны 02 дугаар сарын 01-ний Б/14 дугаартай тушаалын хуулбар /1-р хх-ийн 234-р хуудас/,

              - Багануур дүүргийн ерөнхий боловсролын “Боловсрол цогцолбор” сургуулийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний Б/09 дугаартай тушаалын хуулбар /1-р хх-ийн 235-р хуудас/,

              - Багануур дүүргийн “Албан бус насан туршийн боловсролын төв”-ийн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/35 дугаартай тушаалын хуулбар /2-р хх-ийн 24-р хуудас/,

              - Багануур дүүргийн “Албан бус насан туршийн боловсролын төв”-ийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/39 дугаартай тушаалын хуулбар /2-р хх-ийн 32-р хуудас/,

              - *******-н ажиллаж байсан сургуулиудаас ирүүлсэн Ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтууд /1-р хх-ийн 199-200, 234-237-р хуудас, 2-р хх-ийн 1-4, 12-15, 25-29-р хуудас/,

              - 2003 оны 9 дүгээр сараас 2022 оны 10 дугаар сар хүртэл авсан нийт цалин хөлс болон шимтгэл төлөлтийг тодорхойлсон Нийгмийн даатгалын нэгдсэн сүлжээний лавлагаа /1-р хх-ийн 184-190-р хуудас/,

              - *******-н Нийгмийн даатгалын дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 191-194-р хуудас/,

- Үндэсний биеийн тамирын дээд сургуулиас гаргуулан авсан Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн төгсөлтийн шалгалтын комиссын шийдвэрийг үндэслэн гаргасан гэсэн тус сургуулийн захирал Г.Л-н 2002 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаартай “Төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдэг олгох тухай” тушаал, уг тушаалын хавсралт /2-р хх-ийн 271-275-р хуудас/,

- *******-н ажилласан байдлыг 2002 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдхийн байдлаар гаргасан хохирлын тооцоо /2-р хх-ийн 271-275-р хуудас/,

- *******д мөрийн баримтаар хураан авсан D200212320 дугаартай диплом, хавсралт зэрэг баримт,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинжлэн судлуулсан баримт:

              - Хохирогч Г.О-н өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 97-98, 101-102-р хуудас/,

              - Боловсрол, шинжлэх ухааны яамны 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 2/3621 дугаартай албан тоот /2-р хх-ийн 126-р хуудас/,

              - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-н мэдүүлэг /2-р хх-ийн 130-131-р хуудас/,

              - Гэрч *******.*******-н мэдүүлэг /1-р хх-ийн 42-44-р хуудас/,

              - Гэрч Я.Н-н мэдүүлэг /1-р хх-ийн 47-49-р хуудас/,

              - Гэрч А.Т-н мэдүүлэг /1-р хх-ийн 51-53-р хуудас/,

              - Гэрч Б.Д-н мэдүүлэг /1-р хх-ийн 55-57-р хуудас/,

              - Гэрч Н.Б-н мэдүүлэг /1-р хх-ийн 60-62-р хуудас/,

              - Гэрч Д.А-н мэдүүлэг /1-р хх-ийн 65-68-р хуудас/,

              - 2003 оны 9 дүгээр сараас 2022 оны 10 дугаар сар хүртэл авсан нийт цалин хөлс болон шимтгэл төлөлтийг тодорхойлсон Нийгмийн даатгалын нэгдсэн сүлжээний лавлагаа /1-р хх-ийн 184-190-р хуудас/,

              - *******-н Нийгмийн даатгалын дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 191-194-р хуудас/,

- *******-н хувийн байдлыг тогтоосон баримтууд /1-р хх-ийн 107-130-р хуудас, 2-р хх-ийн 1-38-р хуудас, шүүх хуралдаанд өгсөн баримт/ зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.  

*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.

 1.Гэм буруугийн талаар.

              *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “*******нэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “*******нэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

              Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******-г *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

              *******рүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хамаарахаар хуульчилсан.

              Шүүгдэгч *******-н нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2002 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ерөнхий боловсролын сургуулиудад биеийн тамирын багшаар ажиллахдаа ашиглаж байсан гэх Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн 2002 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн D200212320 дугаартай бакалаврын зэргийн диплом хуурамч болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

              - Боловсрол шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга, танилцуулгын хавсралт “1.Багануур дүүрэг, С-р ******* , Үндэсний биеийн тамирын дээд сургууль, дипломын дугаар D200212320, зөрчлийн код 1.1” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 16-40-р хуудас/,

              - Боловсрол, шинжлэх ухааны яамны 2023 оны 8 дугаар сарын 04-ний

өдрийн 2/3621 дугаартай: “...Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасагт шалгагдаж байгаа 2309000000304 дугаартай эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хууль ёсны төлөөлөгчөөр тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах шинжээч Б.Д-г томилж байна...” гэсэн албан тоот /2-р хх-ийн 126-р хуудас/,

              - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Боловсрол шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсрол, дээд боловсрол харьяа байгууллагын нэгдсэн тайланг хариуцсан ахлах шинжээчээр ажилладаг. Би тус албанд 8 дахь жилдээ, төрийн албанд 23 дахь жилдээ ажиллаж байна. ...Багш нарын боловсролын баримт бичигт хяналт шалгалт хийх ажлын хэсэгт нарийн бичгийн даргаар ажилласан. *******нэ шалгалтын явцад маш олон тооны хүнийг шалгасан учраас эргэлзээтэй заавал үзэх шаардлагатай гэсэн цөөн тооны хүмүүсийн дипломыг эх хувиар нь үзсэн. Манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим мэдээллийн бааз дээр тулгуурлан архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын Ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг, мөн давхардуулан тулгах замаар шалгахад дээрх зөрчил илэрсэн. *******дгээр хүмүүс хуурамч диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн байгаа учраас цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлсний дагуу мэдүүлэг өгч байна. ...Манай байгууллагын зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн байгууллагаас буруутай этгээдэд хариуцлага тооцох байх...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 130-131-р хуудас/,

              - Гэрч *******.*******-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ... 2021 оны 10 дугаар сараас Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байна. ..Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Л.*******нх-Амгалангийн 2021 оны 12 дугаар сард гаргасан тушаалын дагуу ажлын хэсэг байгуулагдаж дээд боловсрол, ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсрол, мэргэжлийн хяналтын байгууллага, боловсролын ерөнхий газраас тус тус хүмүүс ажлын хэсэгт орж ажилласан. ... Ерөнхийдөө шалгалт 2021 оны 12 дугаар сарын сүүлээр эхэлсэн ба эхний ээлжинд шалгалтын бэлтгэл ажлыг хангах 2 сарын хугацаа шаардагдсан ба түүнд боловсролын мэдээллийн системд байгаа багш нарын мэдээллийг татаж авах, архивын ерөнхий газраас мэдээлэл гаргуулж авах зэрэг мэдээлэл цуглуулах ажилд цаг хугацаа их орсон. ...Дээрх шалгалтын үр дүнгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа. ...Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан, гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм. Түүнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-44-р хуудас/,

              - Гэрч Я.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Боловсрол соёлын хэлтэст боловсролын хяналтын улсын байцаагчаар 2010 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. ... *******нэ оны 3 дугаар сарын 02-ны өдөр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Боловсрол шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Тухайн шалгалтыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлэх, дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж, боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан. ...Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажлын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй, тайлбар өгөөгүй байгаа. Мөн Боловсролын мэдээллийн сангийн бүртгэлд /Esis программ/ боловсролын баримт бичгийг оруулсан боловч цахимаар буюу pdf файлаар материалаа ирүүлээгүй зөрчлүүд байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-49-р хуудас/,

              - Гэрч А.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие ... Мэргэжлийн хяналтын боловсролын хяналтын улсын байцаагчаар 2017 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. …Миний хувьд өөрийн ажил, үүргийн дагуу дипломын хуурамч эсэхийг тогтоохоор үндэсний архивын газрын лавлагаа болон ESIS программд дипломын дугаараар тус тус хайлт хийсэн. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил илэрсэн. ...Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь өөрөөр Монгол Улсад их дээд сургууль төгссөн хүмүүсийн дипломын дугаар бүхий бүртгэлийн систем, Их дээд сургууль төгсөгчдийн мэдээний /PDF/ ДБ маягт гэдэг нь төгсөгчдөд диплом олгосон тайлан буюу жил бүр их дээд сургуулиуд нь яаманд тайлагнаж хүргүүлсэн PDF өргөтгөлтэй файл юм. …Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан. ... Ерөнхийдөө зөрчлөө 5 ангилсан бөгөөд 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5 гэх маягаар бичилт хийсэн байгаа. Ангилсан кодыг уншихдаа 1.1 Дипломын дугаар давхацсан, Бусдын дипломын дугаарыг ашигласан, 1.2 Дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн ... гэж тус тус ангилсан. ... Дээрх зөрчлүүдээс 1.1, 1.2 кодтой зөрчил илэрсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлж байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-53-р хуудас/,

              - Гэрч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Миний бие ... 2016 оны 10 дугаар сараас Боловсрол, шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт мэргэжилтнээр ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна. ...Миний хувьд тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. ...Ерөнхийдөө манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим мэдээллийн бааз дээр тулгуурлан, мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас ирүүлсэн төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн ...*******дгээр хүмүүс хуурамч диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа учраас үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-57-р хуудас/,

              - Гэрч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2020 оны 10 дугаар сараас хойш одоог хүртэл Боловсролын мэдээлийн технологийн төвийн систем хөгжүүлэлтийн хэлтэст ахлах хөгжүүлэгчээр ажиллаж байна. Манай салбарын сайд Л.*******-н 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/446 дугаартай тушаалын дагуу ажлын хэсэгт орж ажилласан. ...Боловсролын салбарт Esis буюу боловсролын салбарын мэдээллийн систем болон Hemis буюу дээд боловсролын удирдлагын мэдээллийн систем гэсэн хоёр мэдээллийн системийг ашигладаг. Esis системийг 2013 оноос хойш Боловсрол шинжлэх ухааны яам ашиглаад, хөгжүүлээд явж байгаа, Hemis системийг 2018 оноос хөгжүүлээд явж байна. Тухайн программд мэдээлэл оруулахдаа боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүс нь анх орохдоо өөрсдөө юм уу сургууль, цэцэрлэгийн менежер, эрхлэгч нар мэдээлэл оруулдаг, үнэн зөвийг нь аймаг, дүүргийн боловсролын хэлтсийн ажилчид хяналт тавьж ажилладаг.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-62-р хуудас/,

              - Гэрч Д.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ... 2020 оноос одоог хүртэл Боловсрол, шинжлэх ухааны яамны Цахим бодлого, статистикийн хэлтэст Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн статистикийн мэдээ хариуцсан шинжээчээр ажиллаж байна. Миний ажлын чиг үүрэг нь салбарын статистик мэдээг нэгтгэх, хянах, тайлагнах үүрэгтэй байдаг. ...Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийг нэвтрүүлэх үндсэн зорилго нь дээд боловсролын хөдөлгөөн, үйл ажиллагааг цахимжуулах, ялангуяа салбарын статистикийн мэдээг цахимжуулах нь уг системийн гол зорилго байсан. Тиймээс энэ ажлуудыг уг төслийн ажлын даалгаварт тусгаж хэрэгжүүлсэн. Үүний нэг нь дээд боловсролын төгсөлтийн үйл ажиллагааг цахимжуулах модуль боловсруулагдсан. Мэдээллийн санг бүрдүүлэхдээ тухайн нэгж байгууллага буюу их, дээд сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн мэдээллийг тусгай бэлтгэсэн нэг загвартай эксел файлын дагуу он тус бүрээр төгсөгчдийн мэдээллийг авч төгсөгчдийн статистик мэдээлэлтэй тулган, системд дата импортоор оруулах зарчмаар мэдээллийн санг баяжуулан ажиллаж байна. Мэдээллийг бүрдүүлэхдээ статистикийн тухай хуулийн 9.6 дугаар заалтын дагуу нэгж байгууллага буюу сургууль мэдээллийн үнэн зөвийг өөрөө бүрэн хариуцахаар хуулиар зохицуулж өгсөн байдаг. Мөн Боловсрол шинжлэх ухааны сайдын 2006 оны 480 дугаар тушаалаар батлагдсан дээд боловсролын диплом олгох журмын 4.1, 4.3 дугаар заалтын дагуу диплом олгох үйл ажиллагааг тухайн сургуулийн захирал үнэн зөвийг хариуцна гэсэн заалттай байдаг. Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмын 2.2.9, 3.2, 3.3, 3.4, 3.10.1-ээс 3.10.3 хүртэлх заалтуудын дагуу тухайн сургууль мэдээллийн санг баяжуулж, мэдээлэлд хяналт тавьж, үнэн зөв бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулалттай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй, тухайн сургуулийн захирлын тушаал, сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн /Hemis/ программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их, дээд сургууль хариуцахаар сайдын тушаал, статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-68-р хуудас/,

- Гэрч Л.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******  нь манай сургуульд суралцаж байсан оюутан байсан. Гэхдээ манай сургуульд элсэж ороод 2 жил суралцаад гарсан байсан. Яагаад гарсан талаар нь тодруулахад манай сургуульд боловсрол судлалын багшаар ажиллаж байсан Б-ын Б  дипломыг нь гаргаж өгсөн байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 137-р хуудас/,

- Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн захирал Г.Л-н 2002 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаартай “Төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдэг олгох тухай” тушаалын 1 дэх хэсэгт “...1998-2002 онд суралцаж сургалтын төлөвлөгөөний дагуу 120-оос дээш багц цагийн норм биелүүлсэн оюутнуудад биеийн тамирын багш, дасгалжуулагч, эмчилгээний арга зүйчийн бакалаврын зэрэглэлийн боловсролын диплом, энгэрийн тэмдгийн хамт олгох төгсөлтийн шалгалтын комиссын тогтоолыг хавсралтаар баталж, диплом, энгэрийн тэмдэг олгохыг зөвшөөрсүгэй” гэх тэмдэглэл, уг тушаалын хавсралт “2002 оны төгсөгчдөд олгосон дипломын бүртгэл”-д “... 18.Н Н , дипломын улсын дугаар D200212320” гэх бичиглэл /2-р хх-ийн 139-140-р хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

              Шүүгдэгч ******* нь Үндэсний биеийн тамирын дээд сургуульд “Биеийн тамир, эрүүл мэндийн багш” мэргэжлээр суралцах ёстой багц цагийн нормыг бүрэн биелүүлээгүй байж, тус сургуулийг суралцаж төгссөн гэх бакалаврын зэргийн 2002 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн D200212320 дугаартай хуурамч дипломыг гаргуулан авч, улмаар D200212320 дугаартай бакалаврын зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан, үргэлжилсэн үйлдлээр 2002 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд дараах ерөнхий боловсролын сургуулиудад биеийн тамирын багшаар томилогдон ажилласан болох нь:

              - Орхон аймгийн Баян-Өндөр сумын “*******рдэнэт цогцолбор сургууль”-ийн захирлын 2002 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 22 дугаартай: “... 2002 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс *******-г биеийн тамирын багшаар томилон ажиллуулсугай. ...Дээрх хүмүүсийн цалинг холбогдох холбогдох журмын дагуу тогтоон танилцуулахыг ня-бо ******* , И.С  нарт зөвшөөрсүгэй.” гэсэн тушаалын хуулбар /1-р хх-ийн 197-р хуудас/,

              - Орхон аймгийн Баян-Өндөр сумын “*******рдэнэт цогцолбор сургууль”-ийн захирлын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 51 дугаартай: “...*******-г

2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс ажлаас чөлөөлж, Ж.О-г мөн өдрөөс биеийн тамирын багшаар томилон ажиллуулах” гэсэн тушаалын хуулбар /1-р хх-ийн 198-р хуудас/,

              - Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий Боловсролын 3 дугаар сургуулийн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 38 дугаартай: “...Тус сургууль 2009 он хүртэлх байнга хадгалах баримтыг аймгийн төвийн архивт шилжүүлсэн тул сургуулийн архивт захирлын тушаалууд байхгүй болно. Санхүүгийн цалингийн баримтаас үзэхэд ******* *******-н нь манай сургуульд багшаар 2003 оны 9 дүгээр сараас, 2005 оны 6 дугаар сар хүртэл ажиллаж байсан байна.” гэх албан тоот /1-р хх-ийн 200-р хуудас/,

              - Багануур дүүргийн Биеийн тамир спортын хорооны даргын 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 52 дугаартай: “...С *******ой *******-г чөлөөт бөхийн цагийн багшаар 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн ажиллуулсугай. ...Цагийн багшийн цалинг 40,000 /дөчин мянга/-н төгрөгөөр тооцож олгож байхыг ня-бо Н.Г-т зөвшөөрсүгэй...” гэсэн тушаалын хуулбар /1-р хх-ийн 207-р хуудас/,

              - Багануур дүүргийн Биеийн тамир спортын хорооны даргын 2007 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаартай: ”...С *******ой *******-г өөрийнх нь хүсэлтийн дагуу 2007 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй...” гэсэн тушаалын хуулбар /1-р хх-ийн 206-р хуудас/,

              - Багануур дүүргийн ерөнхий боловсролын “Боловсрол цогцолбор сургууль”-ийн захирлын 2007 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 1/64 дугаартай: “...Биеийн тамирын багш Г.Б тэтгэвэрт гарч байгаа тул оронд нь С *******ой *******-г 2007 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн биеийн тамирын багшаар томилсугай. ...Засгийн газрын 13 дугаар тогтоолын дагуу ТҮ-6-д харгалзуулан улсад 3 жил ажилласан тул *******-н үндсэн цалинг 91,600 төгрөгөөр цалинжуулахыг ерөнхий ня-бо П.А-д зөвшөөрсүгэй” гэсэн тушаалын хуулбар /1-р хх-ийн 223-р хуудас/,

              - Багануур дүүргийн ерөнхий боловсролын “Боловсрол цогцолбор сургууль”-ийн захирлын 2010 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 119 дугаартай: ”...Боловсрол цогцолбор сургуулийг шинэчлэн зохион байгуулахтай холбогдуулан хавсралтад заагдсан нийт багш, ажилчдыг 2010 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс ажлаас нь чөлөөлсүгэй. Хавсралтын жагсаалтад 192 дугаарт *******, Биеийн тамир.” гэсэн тушаалын хуулбар, тушаалын хавсралт /1-р хх-ийн 224-233-р хуудас/,

              - Багануур дүүргийн ерөнхий боловсролын “Гүн галуутай цогцолбор сургууль”-ийн захирлын 2010 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай: ”...Тус цогцолбор сургуульд ажиллах ажилчдыг нэгдүгээр хавсралтаар, багш нарыг хоёрдугаар хавсралтаар тус тус томилсугай. Хавсралт 2-ын жагсаалтад 75 дугаарт *******, Биеийн тамир..” гэсэн тушаалын хуулбар, тушаалын хавсралт /1-р хх-ийн 243-249-р хуудас/, 

              - Багануур дүүргийн ерөнхий боловсролын “Гүн галуутай цогцолбор сургууль”-ийн захирлын 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/20 дугаартай: ”...Тус дүүргийн 3 дугаар хороонд 640 хүүхдийн хүчин чадалтай 125 дугаар сургууль ашиглалтад орсонтой холбоотойгоор тус сургуульд шилжин ажиллах багш нарын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсүгэй. 125 дугаар сургуульд шилжин ажиллах багш нар болон шилжих ангийн жагсаалтыг хавсралтаар баталсугай. Хавсралтын жагсаалтад 26 дугаарт *******, Биеийн тамир..” гэсэн тушаалын хуулбар, тушаалын хавсралт /1-р хх-ийн 248-р хуудас, 2-р хх-ийн 1-р хуудас/, 

              - Багануур дүүргийн ерөнхий боловсролын “125 дугаар сургууль”-ийн захирлын 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/26 дугаартай: ”...Багануур дүүрэгт шинээр 125 дугаар сургууль байгуулагдсантай холбогдуулан, “Гүн галуутай цогцолбор сургууль”-иас тус сургуульд хуваарилагдан ирсэн багш нартай хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ажиллуулсугай. Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах багш нарын нэрсийг хавсралтаар баталсугай. Хавсралтын жагсаалтад 24 дугаарт *******, Биеийн тамирын багш.” гэсэн тушаалын хуулбар, тушаалын хавсралт /2-р хх-ийн 13-18-р хуудас/, 

              - Багануур дүүргийн ерөнхий боловсролын “Оюуны *******рин цогцолбор сургууль”-ийн захирлын 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/41 дугаартай: “...Тус цогцолбор сургуулийн биеийн тамирын багш С-н *******-д 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл чөлөө олгосугай. ...” гэсэн тушаалын хуулбар /2-р хх-ийн 19-р хуудас/,

              - Багануур дүүргийн ерөнхий боловсролын “Оюуны *******рин цогцолбор сургууль”-ийн захирлын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/58 дугаартай “...Тус цогцолбор сургуулийн хичээлийн I байрны биеийн тамирын багш С-н *******-ийн чөлөөний хугацаа дуусгавар болоод 4 сар болсон тул 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсүгэй...” гэсэн тушаалын хуулбар /2-р хх-ийн 21-р хуудас/,

              - Багануур дүүргийн ерөнхий боловсролын “Боловсрол цогцолбор сургууль”-ийн захирлын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/14 дугаартай: “...Тус цогцолбор сургуулийн биеийн тамирын багшаар С-н *******-г 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс түр томилсугай. *******-н сарын үндсэн цалинг ТҮБД-3 зэрэглэлийн 3 дахь шатлалд хамааруулан 770,545 төгрөгөөр тогтоон цалинжуулж, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, мэргэжлийн зэргийн нэмэгдлийг сар бүр тооцон олгохыг ахлах нягтлан бодогч Б.М, тооцооны нягтлан бодогч Д.Т нарт зөвшөөрсүгэй...” гэсэн тушаалын хуулбар /1-р хх-ийн 234-р хуудас/,

              - Багануур дүүргийн ерөнхий боловсролын “Боловсрол цогцолбор сургууль”-ийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/09 дугаартай: “...Тус цогцолбор сургуулийн биеийн тамирын багш С-н *******-ийн өөрийн хүсэлтийг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөр дуусгавар болгон ажлаас нь чөлөөлсүгэй...” гэсэн тушаалын хуулбар /1-р хх-ийн 235-р хуудас/,

              - Багануур дүүргийн “Албан бус насан туршийн боловсролын төв”-ийн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/35 дугаартай: “...******* *******-г 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн биеийн тамирын багшийн үндсэн орон тоон дээр ажиллуулсугай. ...*******-н үндсэн цалинг ТҮБД-3 шатлалаар 1,005,130 төгрөгөөр тогтоож, бусад холбогдох нэмэгдлийг сар бүр зохих журмын дагуу олгохыг нягтлан бодогч С.А-д зөвшөөрсүгэй...” гэсэн тушаалын хуулбар /2-р хх-ийн 24-р хуудас/,

              - Багануур дүүргийн “Албан бус насан туршийн боловсролын төв”-ийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/39 дугаартай: “Тус төвийн биеийн тамирын багш *******-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дуусгавар болгосугай...” гэсэн тушаалын хуулбар /2-р хх-ийн 32-р хуудас/,

- Гэрч Л.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* нь манай сургуульд суралцаж байсан оюутан байсан. Гэхдээ манай сургуульд элсэж ороод 2 жил суралцаад гарсан байсан. ...4 жил сурах байсан сургуульд 2 жил сураад Б багшаар дамжуулж диплом гаргуулж авсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 137-р хуудас/,

              - *******-н ажиллаж байсан сургуулиудаас ирүүлсэн Ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтууд /1-р хх-ийн 199-200, 234-237-р хуудас, 2-р хх-ийн 1-4, 12-15, 25-29-р хуудас/,

              - 2003 оны 9 дүгээр сараас 2022 оны 10 дугаар сар хүртэл авсан нийт цалин хөлс болон шимтгэл төлөлтийг тодорхойлсон Нийгмийн даатгалын нэгдсэн сүлжээний лавлагаа /1-р хх-ийн 184-190-р хуудас/,

              - *******-н Нийгмийн даатгалын дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 191-194-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

              Улсын яллагч *******: “...Шүүгдэгч *******-г *******рүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна. Шүүгдэгч ******* нь D200212320 дугаартай бакалаврын зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж, үргэлжилсэн үйлдлээр ашиглаж, тухайн албан тушаалд шударгаар өрсөлдөж томилогдох боломжтой байсан бусдын эрхийг зөрчин, 2002 оны 10 дугаар сараас 2022 оны 10 дугаар сарыг дуустал багшаар ажиллахдаа авсан цалин, хөлс болох 91,065,231 төгрөгийг улсын төсөвт учруулсан хохирол гэж дүгнэн улсын орлого болгуулах саналтай байна.

...Хохирол төлбөртэй холбоотой тайлбар нэмж хэлье. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар багшаар ажиллахдаа авсан цалин хөлс болох 91,065,231 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж залруулж хэлж байна. Өөр зүйлгүй. гэсэн дүгнэлтийг;

              Шүүгдэгчийн өмгөөлөгч *******: “...Шүүгдэгчийн зүгээс хуулийн зүйлчлэл болон гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Гагцхүү 91 сая төгрөгийг хохиролд тооцож төлүүлэх ёстой гэж үзэж байгаа дээр санал нийлэхгүй, үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Дипломоо хуурамч байсан байна гэдгийг ойлгосон учраас гэм буруугаа хүлээгээд явж байгаа гэдгийг эрхэм шүүгч ойлгоно бизээ. Багшийнхаа хэлсэн үгэнд итгээд диплом авсан хүн ажиллах эрч хүч аваад олон олон газар ажиллаад, олон арван хүүхдүүдэд спортын зэрэг дэв авахуулаад, жинхэнэ багшийн ёсоор ажиллаж ирсэн. Нийгмийн хор уршгийн хувьд хор уршиг нь арилсан гэж үзэж байгаа. *******нэ хүн тухайн байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр ажил хийсэн хөлсөө авсан. Ажилд орохдоо үзүүлсэн диплом нь хуурамч байсан байж болно, гэхдээ энэ хүн ажилласан хөлсөө л авсан. Хохирогчоор тогтоогдсон хууль ёсны төлөөлөгч Д, О нар хоёулаа хохирол авахгүй гэсэн мэдүүлэг өгсөн, аль аль нь одоогийн байдлаар нэхэмжлэл гаргаагүй байгаа. Гэтэл прокурор энэ хохирол байх ёстой гэж дүгнэчихээд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж дүгнэлтээ өөрчлөөд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. *******нэ хүн бүх хохирлыг хариуцаад төлөхөөр тэр хуурамч диплом үйлдсэн этгээд ямар ч төлбөр тооцоогүй үлдэх үү гэдэг асуудал байгаа. Дээрх нөхцөл байдал шийдэгдсэний дараа энэ иргэний нэхэмжлэлийн асуудал шийдэгдэх ёстой. Иймээс улсын яллагчийн хохирлын талаар гаргаж байгаа дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй гэж миний зүгээс үзэж байна.” гэсэн дүгнэлтийг,

              Шүүгдэгч *******: “Хийсэн хэргийнхээ гэм бурууг хүлээж байна. Багшийнхаа үгэнд итгээд л ийм асуудалд орлоо. Миний хувьд ажиллаж байх хугацаандаа багшийн үүргээ зөрчиж, алдаа дутагдал гаргаж байгаагүй. Хохирол төлбөрийг төлнө.” гэсэн тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцэв.

              Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох /2-р хх-ийн 126-р хуудас/ болон хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу авсан, хэргийн үйлдлийг нотолж байгаа дээрх мэдүүлэг нь шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

              Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

              *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдэгдсэн хугацаанд хамааруулна” гэж, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт *******нэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно. гэж заасан.

              Шүүгдэгч ******* нь Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн 2002 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн “Биеийн тамир, эрүүл мэндийн багш” мэргэжлийн D200212320 дугаартай дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2002 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд ерөнхий боловсролын өөр өөр сургуулиудад биеийн тамирын багшаар томилогдон ажиллахдаа ашигласан байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж, мөн тус гэмт хэрэг тодорхой хугацаанд үргэлжилсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

              *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба ******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж үйлсэн, өөрт давуу байдал бий болгон цалин, хөлс авч байгаа нь түүнийг гэмт үйлдэлдээ санаатай хандсан гэж үзэв.    

              Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, шүүгдэгчийн үйлдэлдээ хандсан санаа, зорилго зэргийг *******рүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-г *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэлээ.

              2. Хохирол, хор уршгийн талаар

              *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “*******нэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “*******нэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

              Хууль бусаар, санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй.

              Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь заалтад “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарна гэж заасан ба ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багшийн ажил нь дээрх үйлчилгээний албан тушаалд хамаарч байна.

              Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах төрийн үйлчилгээний албан тушаал хамаарах бөгөөд тус албан тушаалд томилогдон ажиллахад заавал мерит зарчим хангагдахыг шаардахгүй юм.

              *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан.

              Шүүгдэгч *******-н нь боловсролын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ерөнхий боловсролын сургуулиудад биеийн тамирын багшаар ажиллаж байсан хэдий ч ажиллах хугацаандаа төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүргийг алдагдуулсан гэх үйл баримт хэрэгт авагдаагүй байна. Гэхдээ дээрх нөхцөл байдал нь шүүгдэгчийг улсад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

              Иймд шүүгдэгчийн 2002 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд биеийн тамирын багшаар ажилласны төлөө олгогдож болох байсан цалин хөлсийг тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож үзвэл:

              - Орхон аймгийн Баян-Өндөр сумын “*******рдэнэт цогцолбор сургууль”-д ажилласан 2002 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд 77,325 төгрөг /Монгол улсын Засгийн газрын 2000.10.04-ий өдрийн 155 дугаар тогтоол/,

              - Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий Боловсролын 3 дугаар сургуульд ажилласан 2003 оны 9 дүгээр сараас, 2005 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд 780,000 төгрөг /Монгол улсын Засгийн газрын 2002.12.25-ны өдрийн 263,  2004.01.07-ны өдрийн 04 дугаар тогтоол/,

              - Багануур дүүргийн Биеийн тамир спортын хороонд ажилласан 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2007 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд 769,000 төгрөг /Монгол улсын Засгийн газрын 2005.05.25-ны өдрийн 112,  2006.02.08-ны өдрийн 14, 2007.01.10-ны өдрийн 12 дугаар тогтоол/,

              - Багануур дүүргийн ерөнхий боловсролын “Боловсрол цогцолбор сургууль”-д ажилласан 2007 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2010 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 3,825,000 төгрөг /Монгол улсын Засгийн газрын 2007.01.10-ны өдрийн 12, 2007.07.10-ны өдрийн 174, 2007.12.26-ны өдрийн 350 дугаар тогтоол/,

 

              - Багануур дүүргийн ерөнхий боловсролын “Гүн галуутай цогцолбор сургууль”-д ажилласан 2010 оны 8 дугаар сарын 25-ны өрөөс 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд 5,774,400 төгрөг /Монгол улсын Засгийн газрын 2007.12.26-ны өдрийн 350 дугаар тогтоол, ХНЗГТҮХ-ны 2011.04.05-ны өдрийн 01, 2013.04.11-ний өдрийн 07 дугаар тогтоол/,

              - Багануур дүүргийн ерөнхий боловсролын “125 дугаар сургууль”-д ажилласан 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 12,640,000 төгрөг /ХНЗГТҮХ-ны 2013.04.11-ний өдрийн 07, 2016.04.20-ны өдрийн 04 дугаар тогтоол/,

              - Багануур дүүргийн ерөнхий боловсролын “Боловсрол цогцолбор сургууль”-д ажилласан 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд 5,880,000 төгрөг /ХНЗГТҮХ-ны 2016.04.20-ны өдрийн 04, 2022.05.04-ний өдрийн 10 дугаар тогтоол/,

              - Багануур дүүргийн “Албан бус насан туршийн боловсролын төв”-д ажилласан 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 840,000 төгрөг /ХНЗГТҮХ-ны 2022.05.04-ний өдрийн 10 дугаар тогтоол/ буюу нийт 30,261,725 төгрөгөөр тогтоогдож байна.

              Мөн хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан *******-гийн 2002 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд биеийн тамирын багшаар ажиллахдаа авсан нийт цалин хөлс болон шимтгэл төлөлтийг тодорхойлсон Нийгмийн даатгалын нэгдсэн сүлжээний лавлагаа /1-р хх-ийн 184-190-р хуудас/-аар түүний цалин, хөлснөөс улсад төлсөн нийт шимтгэл нь 20,211,483 төгрөгөөр тооцогдож байна.

              Иймд шүүгдэгч *******-гийн 2002 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд биеийн тамирын багшаар ажилласны төлөө олгогдож болох байсан цалин хөлсийг тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нийт 30,261,725 төгрөг, мөн дээрх хугацаанд авсан цалин хөлснөөс улсын төсөвт төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 20,211,483 төгрөгийг гэм хохирлын төлбөрөөс хасаж, зөрүү 40,592,023 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохиролд тооцож, шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.  

  1. *******рүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

              Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.   

              Шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...шүүгдэгч *******-г *******рүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 90 хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгах саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг суралцаж төгссөн гэх 2002 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн D200212320 дугаартай бакалаврын зэргийн диплом, хавсралтыг хэргийн хугацаа дуустал хадгалах санал гаргаж байна” гэх дүгнэлтийг,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч *******-с: “...Хэдийгээр хуурамч диплом гэж мэдсээр байж энэ гэмт хэрэгт холбогдсон боловч хамгийн сүүлд ажилд орсон байгууллагаас өөрөө өргөдөлөө өгөөд халагдсан байгаа. Багш хүнийхээ хувьд энэ хэргээс болж шавь нараасаа санаа зовсон, ичсэн, айсан зүйл ажиглагддаг. *******нэ бол 20 шахам жил ажилласан багш хүнд байх ёс зүй гэж үзэж байна. *******нэ бүх хувийн байдлыг харгалзан улсын яллагчаас торгох ял шийтгэлийг оногдуулах санал гаргаж байгааг дэмжиж байна. Иймд торгуулийн ял оногдуулж өгөөч.” гэх дүгнэлтийг,

              Шүүгдэгч *******-аас: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, цаашдаа өөрт олдсон  ажлаа сайн хийнэ. Боловсрол, шинжлэх ухааны яамны сайдын хэлснээр цаашид эрхийн дипломоо аваад ажиллаж болно гэсэн боловч эрүүгийн хэрэг үүссэн учраас ажиллах боломжгүй болж байх шиг байна. Үүнд миний хувьд жаахан харамсалтай байгаа. Өөр нэмж хэлэх зүйлгүй” гэх тайлбарыг тус тус гаргав.  

              *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн зарчимд нийцүүлэн, тус хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

              Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

              Шүүгдэгч *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгт *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүх бүрэлдэхүүнээс шүүгдэгч *******-д *******рүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

              *******д мөрийн баримтаар хураан ирүүлсэн Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг суралцаж төгссөн гэх 2002 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн D200212320 дугаартай бакалаврын зэргийн диплом, хавсралтыг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

              *******нэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах болон “Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* ******* С-н *******-г *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч ******* ******* С-н *******-д 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
  3. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг *******-д мэдэгдсүгэй.
  4. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******-д тайлбарласугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 40,592,023 /дөчин сая таван зуун ерэн хоёр мянга хорин гурав/-н төгрөгийг шүүгдэгч *******-аас гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах болон “Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг суралцаж төгссөн гэх 2002 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн D200212320 дугаартай бакалаврын зэргийн диплом, хавсралтыг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
  8. *******нэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, *******-ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  9. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хуульд заасан журмаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  10. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах болон “Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

   ДАРГАЛАГ*******,  ШҮҮГ*******                                   С.ӨЛЗИЙ-ОТГОН