Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/00055

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймгийн сум дахь Сум ын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч ******* лж,

Нарийн бичгийн   Б.Цэцэгжаргал

Улсын яллагчаар хяналтын прокурор  *******

           Шүүгдэгч У.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

аймгийн сум дахь Сум ын прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******ы *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, аймгийн суманд ******* оны ******* сарын *******-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролтой,  мэргэжилгүй, ам бүл /эхнэр хүүхдүүдийн хамт/ аймгийн сумын багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, РД:ПБ 80**************70 ******* овогт *******ы ******* /Зоригоо/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

У.******* нь *******23 оны 08 сарын 02-ны өдөр 10 цагийн орчим аймгийн сумын д сумын өрөөнд хувийн таарамжгүй харилцааны  улмаас тус сумын багийн засаг ажилтай ын халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:                

         Шүүгдэгч У.*******ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: *******23 оны 08 сарын 02-ны өдөр өрөөнд сууж байхад гаднаас - багийн орж ирсэн. Тухайн үед нь миний хадлан хийдэг талбайд хадлан хийлгэхгүй гэж хэлэхээр нь хөмсөг хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Урд нь гэсэн чамд “Шуудайн мод” гэх газар хадлан хадуулахгүй гэж хэлсэн. Би газар тариалан эрхэлдэг.Энэ жилийн ногоог гахай идэж сүйтгэсэн. Би хадлан тэжээл бэлтгэж сум орон нутагтаа нийлүүлж малчдад тараадаг. Ганбаатарт учирсан хохирол болох эмчилгээний зардлыг төлж хохиролгүй болгосон. Миний буруу би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг

 

        

 

 

          Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: *******23 оны 08 сарын 02-ны өдөр газарт хадлан хийх хугацаа зөрчсөн иргэд, хулс зэгс хадсан У.******* нарт яриа таниулга хийж байхад У.******* надад “чи өвс хадуулахгүй” гэж хэлсэн гээд миний хөмсөг хэсэгт гараараа нэг удаа цохиж н ар хэсэгт 4-5 удаа цохисон. Хөмсөг задарч 4 оёдол тавьсан. аймаг явж нүдний зураг авхуулж ирээд баримтаа гаргаж өгнө,Бид хоёрт урд нь өс хонзон байхгүй. өрөөнд , байгаль хамгаалагч Э.Мягмар, Нацагдорж нар байсан.Надад санал хүсэлт гомдол байхгүй  гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

          аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн *******23 оны 08 сарын 03-ны өдрийн 794 дугаартай “...ын биед зовхинд цус хуралт, нүд тойрсон хаван хавдар, зовхины хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд болсон. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 0-07 дугаар хуудас/

         Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...*******23 оны 08 сарын 02-ны өдөр засаг өрөөнд засаг захирамж зөрчин хадлан хадсан гэх хүмүүсийн цуглуулаад хурал хийх гэж байтал ыг У.******* чи надад Далан гэх газар хадлан хийлгэхгүй гэж хэллээ гээд нүүр лүү нь цохиод авсан.Тэнд байсан хүмүүс салгасан. Ганбаатарын хамраас цус гарч хөмсөг нь язарсан харагдсан гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/

         Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: ыг У.******* нэг удаа хадлан хадуулахгүй гэж хэлсэн гээд цохиод авсан. *******ийг цохиогүй. *******ийг хулс хадаж байна хадуулахгүй гэж л маргасан юм байлаа гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/

          Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: *******23 оны 08 сарын 02-ны өдөр хадлан бэлтгэх, аймаг сумын нөөц өвс бэлдэх, Баянсудал багийн зарим иргэдэд хадлангийн талбай шийдвэрлэх асуудлаар багийн , нөөц бэлтгэх ажлаар У.******* болон Баян судал багийн зарим иргэдийг дуудаж уулзсан. У.*******, ыг 2 удаа цохихоор нь та нар өрөөнд маргахгүй гарч ярьцгаа гээд гаргасан. Тэдгээр хүмүүсийн хооронд ямар асуудал байдаг талаар надад мэдэх зүйл байхгүй.ын нүдний хөмсөгнөөс цус гарсан байсан. У.******* нь аймаг, сумын өвсний нөөц бэлтгэх ажилтай байсан гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/

         У.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 4 дугаар хуудас/

         Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 54 дүгээр хуудас/

 Яллагдагч У.*******т холбогдох хэргийн 280.23 төгрөгийн хохирлын тооцоо/хх-ийн 7 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд, улсын яллагчийн дүгнэлт зэргийг шүүх хуралдаанд шинжлэн судалсан болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой хамааралтай гэж үзэж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

          Шүүгдэгч У.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн үйлдэлдээ маргахгүй байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, хохирогчоос нэхэмжилж байгаа 300.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

         Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж,шүүхэд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.        

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 4, 3., 3.7, 3.8, 3.10, 38.1 дүгээр зүйлийн 1,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

            1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  зааснаар шүүгдэгч У.*******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/Таван зуу/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч                                              

У.*******т оногдуулсан торгох ялыг 2 / Хоёр / сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******т оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

           5.Шүүгдэгч У.******* хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, хохиролгүй болохыг дурдсугай.

          .Шүүгдэгчид оногдуулсан торгох ял биелүүлэхийг аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хорих 457 дугаар нээлттэй хаалттай хорих ангид даалгасугай.

           7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шүүхэд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

           8. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

             9.  Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                     Ц.ЭНХЖАРГАЛ